Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/71

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,

Улсын яллагч Т.Солонго,

Шүүгдэгчийн өмгөөлөгч ........,

Шүүгдэгч .........д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, ........ овгийн ........... холбогдох эрүүгийн .......... дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ........ оны ....... дүгээр сарын ........-ны өдөр ........ хотын ....... дүүрэгт төрсөн, ...... настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, Мэргэжилгүй, Хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ....., ганцаараа ........ хот ..... дүүрэг ...... дугаар хороо .......... тоотод оршин суух хаягтай, 1 удаагийн ял шийтгэлтэй /.......... аймаг дахь сум дундын ........ дүгээр шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 26-ний өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан/, улсаас авсан гавьяа шагналгүй,......... овогт .......... (РД:..............)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч ............ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан буюу бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ........... нь 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ....... аймгийн ........ сумын .......... тосгоны ногоон дэлгүүрийн гадна эмээлийн 14 ширхэг эмээлийн тоногийг хар мөнгөн тоног гэж итгүүлэн ........... хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, ............. өөрийн ............ тоот данс руу 1.500.000 шилжүүлэн авч, залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:  

 

Хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн:

 

1. Хохирогч ............... мөрдөн байцаалтад өгсөн: “...2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ......... аймгийн ........ сумын ........ ...... ногоон дэлгүүрийн гадна явж байгаад үл таних эрэгтэй хүнтэй таарсан. Тэр хүн эмээлийн 14 завхай авах уу?, хар мөнгө шүү. гэхээр нь мөн шүү гэхээр нь мөн бол авъя гэж хэлсэн. Тэгээд шалгуулъя гэтэл ........ явж байна аа завгүй байна аа, шалгуулчихсан. Хар мөнгө байна лээ гэж хэлэхээр нь шууд авъя гэтэл 2.000.000 төгрөг гэхээр нь үзээд байж байтал за яршиг 1.500.000 төгрөгт  ав гэхээр нь ............. тоот данс руу бэлэн 1.500.000 төгрөгийг эмээлийн тоног гэж бичээд шилжүүлсэн. Сүүлд нь алт мөнгөний дарханаар үзүүлтэл зүгээр пойлуулсан металл байна аа гэж хэлсэн боловч би залилуулсан.  Уг 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр би гар утас нь надад байхгүй учраас яг энэ данс руу нь 5000 төгрөгийг утга дээр нь “цагдаад өгөхөөс өмнө залгаарай 99930614” гэж явуулсан боловч залгаагүй ээ....” гэх мэдүүлэг,

Хохирогч ........... 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дахин өгсөн “...Энэ оны 06 дугаар сарын 21-ний өдөр 15 цаг 17 минутад 1.000.000 төгрөгийн гүйлгээ орсон. Гүйлгээний утган дээр "Вии" гэсэн утгатай бичсэн байсан. Харин 06 дугаар сарын 22-ны өглөө 09 цаг 15 минутад "Butsaalt" гэсэн утгатай 600.000 төгрөг нэмж миний дансанд хийж намайг хохиролгүй болгосон...Би ахад хэлсэн тухайн металлыг цэвэр мөнгө мөн эсэхийг шинжлүүлэх гэж ......... аймаг руу дарханд үзүүлэхээр зөндөө явсан бензин үрсэн. Та тэрийг гаргаж өг гэж хэлэхэд тэгье гэж хэлсэн. Тэгээд надад илүү 100.000 төгрөг өгсөн юм... Сэтгэл санаад учирсан хор хохирол нэхэмжлэхгүй. Залилуулсан мөнгөө олж авсан учраас надад гомдол санал байхгүй /хх-ийн 6, 8-р хуудас/

 

2. Хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-ийн 3-р хуудас/,

3. 2025 оны 06 дугаар сарын 26-ний ......... аймгийн ............ сум дахь сум дундын прокурорын газрын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” ............ дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 64-66-р хуудас/,

4. 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр яллагдагч ........... мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 69-р хуудас/,

5. 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30-32-р хуудас/,

6. 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ............ дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20-22-р хуудас/,

7.Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн №ЕГ0325/3962 тоот шинжээчийн дүгнэлтэд:

-Шинжилгээнд ирүүлсэн цайвар өнгийн 14 ширхэг металл эмээлийн гол элементийн найрлагад зэс (Cu-57.035%), цайр (Zn-27.474%), никель (Ni-10.333%), цахиур (Si 1.503%) зэрэг элементийн найрлагатай байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52-56-р хуудас/  

8. Яллагдагчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 42-47-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт цугларсан шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаж, зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотолсон байх тул шүүх дээрх баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хэрэгт хамааралтай гэж үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Прокурорын газраас шүүгдэгч ............. зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч  залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т “...Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан...” гэж уг гэмт хэргийн үйлдлийн шинжүүдийг тодорхойлсон бөгөөд шүүгдэгч нь ............ нь ........... аймгийн .......... сумын .......... тосгоны ногоон дэлгүүрийн гадна эмээлийн 14 ширхэг эмээлийн тоногийг хар мөнгөн тоног гэж итгүүлэн .......... хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, ............. өөрийн ........... тоот данс руу 1.500.000 шилжүүлэн авч, залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

            Шүүгдэгч ........... нь үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй.

 

Шүүгдэгч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэгслээр хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч ............ нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг тогтоогдсон эсэхийг хянаж, шүүгдэгч ............ холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

........ аймгийн ........ сум дахь сум дундын прокурорын газраас яллагдагчтай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч  нь хүлээн зөвшөөрсөн болох нь Прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, эрүүгийн хариуцлагын талаарх” саналаар нотлогдож байна. /хх-ийн 82-84-р хуудас/,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж зааснаас үзвэл шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага нь хуульд заасан төрөл, хэмжээний дотор байх тул хуульд нийцсэн гэж дүгнэлээ.

Энэ хэргийн улмаас хохирогч ......... нь хохирлоо бүрэн төлүүлж авсан гэх тайлбарыг гаргасан шүүгдэгч ............. нь эрүүгийн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй. /хх-ийн 72-р хуудас/,

Иймд шүүгдэгч ............... прокурортой эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон хэмжээгээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 14 ширхэг эмээлийн тоногийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч .............. буцаан олгож шийдвэрлэв.

 

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.

 

Хохирогч нь шүүх хуралдаанд оролцохгүй гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1........... .......... овогт ................ (РД:...............)-ыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч ............. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг 06 сарын хугацаанд  хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч торгох ялыг  шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ............. мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 14 ширхэг эмээлийн тоногийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч ............. буцаан олгосугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ............ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны Прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН