Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 154/ШШ2020/00104

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би даргалж иргэний шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

НэхэмжлэгчХовд аймгийн Булган сумын Алагтолгой багт оршин суух, 1988 онд төрсөн, Ховд аймгийн Үенч сумын Хилийн цэргийн 0130 дугаар ангид бичиг хэргийн эрхлэгч ажилтай, ам бүл 4 /нөхөр 2 хүүхдийн хамт/ Ховд аймгийн Үенч сумын Хөх үзүүр багт түр оршин суух Боржигон овогт Бямбаагийн Юганагийн / РД: БМ 88010125 / нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багт оршин суух, эрэгтэй, 1986 оны 12 сарын 12-ны өдөр төрсөн, Хилийн цэргийн 0130 дугаар ангийн 3 дугаар заставын орлогч ажилтай, дээд боловсролтой, Хилийн албаны мэргэжилтэй, Усныхан овогт Чимэддоржийн Батбаяр / РД: ПБ 86121277/ -д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг, гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож, нэхэмжлэгч *******гана, хариуцагч Ч.Батбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******гана шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Би нөхөртэйгээ гэр бүл болоод 12 жил болж байна. Энэ хугацаанд нөхөр Ч.Батбаяр нь хардах болон зодож цохих асуудал гаргадаг байсан. Бид хоёрын дундаас 2 хүүхэд төрсөн. Өнөөдрийн байдлаар бид тусдаа амьдарч байна. Би 2 хүүгийн хамт байгаа. Цаашдаа гэрлэлтээ цуцлуулж хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хоёр хүүгээ өөрийн асрамжиндаа авах хүсэлттэй байна.

Бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Батбаяр нь бид нарт санаа тавьдаггүй. Нүүрс түлээ, болон бүх асуудлаа би шийддэг. 2008 онд гэр бүл болсноос хойш бид хоёрын дунд хэрүүл маргаан гарч байсан.

Ч.Батбаяр нь заставаас ажлаар орж ирсэн үедээ хүүхдүүдтэйгээ уулзаж байгаагүй. Иймд гэрлэлтээ цуцуулна. Шүүхээс бид хоёрт эвлэрэх хугацаа өгсөн боловч эвлэрээгүй цаашид эвлэрэхгүй. Ч.Батбаяр нь хүүхдүүдээ авья гэж тайлбар гаргаж байна. Ч.Батбаяр өөрөө заставт ажилладаг. Хүүхдүүд Булган суманд Ч.Батбаярын ах дүү нараар байж хичээл сургуульдаа явдаг байсан. Би хүүхдээ өгөхгүй. Хамтдаа байж Үенч суманд хичээлдээ явах боломжтой. Хичээл сургууль давтлага байнга авч байгаа гэх мэдүүлэг,

Хариуцагч Ч.Батбаяр шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: *******ганагийн нэхэмжлэлтэй танилцаад шүүхэд тайлбараа өгсөн. Бид хоёр Баянөлгий аймгаас амьдралаа эхэлсэн. Эхнэр *******гана нь гэр бүлийн талаар тогтворгүй хилийн ажилтан Амаржаргал гэггчтэй гэр бүлээс гадуур гэр бүлийн харьцаатай байдаг.

Энэ байдлыг хорооны хүмүүс болон хамт ажилладаг хүмүүс мэддэг. Би 2 хүүгээ өөрөө авч хичээл сургуульд нь явуулах боломжтой. *******ганаг хүнтэй нийлэх нь илэрхий болсон болохоор би хардах болсон. Хүүхдүүдтэй холбоо барих гэхээр ээж нь утсыг нь хурааж авчихаад өгдөггүй. Холбоо барих утас байхгүй. Хүүхдүүдийг надтай уулзуулдаггүй. Бид хоёр эвлэрэх боломжгүй. Цаашид гэрлэлтээ цуцлуулна гэх мэдүүлэг

Шүүх зохигчдын тайлбар болон хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******гана нь хариуцагч Ч.Батбаяраас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хүү Б.Тэмүүлэн, Б.Чингүүн нарыг өөрийн асрамжинд авах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ч.Батбаяр нь нэхэмжлэлийн шаардлагын талаар маргахгүй байгаа бөгөөд гэрлэлт цуцалсан тохиолдолд 2 хүүхдээ өөрөө авна гэж тайлбарлаж байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргаж байгаа тайлбар болон, шүүхээс эвлэрүүлэх хугацаанд эвлэрээгүй, эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эвлэрээгүй зэрэг байдлуудаас нэхэмжлэгчийн гэрлэлтээ цуцлуулах шаардлагыг хангаж 2007 оны 10 сарын 26-ны өдөр гэр бүл болсныг 2009 оны 05 сарын 20-ны өдөр гэрлэснийг бүртгэсэн 0108338 дугаартай гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Ч:Батбаяр нь Ховд аймгийн Үенч сумын Хилийн цэргийн 3 дугаар заставт орлогч ажилтай гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт цалингийн талаархи нотлох баримт ирүүлээгүй байх тул эцэг Ч.Батбаяраас тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тооцож хүүхдийн тэтгэлэг гаргуулан 2009 оны 11 сарын 15-ны өдөр төрсөн хүү Б.Тэмүүлэн, 2013 оны 05 сарын 09-ны өдөр төрсөн хүү Б.Чингүүн нарыг тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

Хүү Б.Тэмүүлэн, Б.Чингүүн нар нь насанд хүрээгүй бага насны, өнөөдрийн байдлаар эх *******ганагийн хамт тусдаа амьдарч байгаа зэргийг харгалзан хүүхдийн асрамжийг эх *******ганагийн асрамжинд үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч хариуцагч нар нь нэхэмжлэл хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эд хөрөнгийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй эд хөрөнгийн талаар маргаангүй байх тул дундын өмчлөлийн хөрөнгийн талаар маргаангүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 116, 118, 132.5, 132.6 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Боржигон овогт Бямбаагийн Югана, хариуцагч Усныхан овогт Чимэддоржийн Батбаяр нарын 2007 оны 10 сарын 26-ны өдөр гэрлэсэн гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 11 сарын 15-ны өдөр төрсөн хүү Б.Тэмүүлэн, 2013 оны 05 сарын 09-ны өдөр төрсөн хүү Б.Чингүүн нарыг эх *******ганагийн асрамжинд үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар хүү Б.Тэмүүлэн, Б.Чингүүн нарт 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тогтоож эцэг Ч.Батбаяраар тэжээн тэтгүүлсүгэй.

4.Нэхэмжлэгч хариуцагч нар нь дундын өмчлөлийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүйг дурьдсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар гэрлэлт цуцалсан тохиолдолд эцэг, эх байх эрх хэвээр үлдэхийг тайлбарласугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Ч.Батбаяраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Отгонжаргалд даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ