| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Ууганбаатар |
| Хэргийн индекс | 194/2025/1067/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1399 |
| Огноо | 2025-05-26 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1399
2025 05 26 2025/ШЦТ/1399
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ган-Эрдэнэ,
улсын яллагч Ц.Ганцэцэг,
хохирогч Э.В, түүний өмгөөлөгч Ю.Т,
шүүгдэгч Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.М-дхолбогдох эрүүгийн “2503001320370” дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.М нь 2025 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр 14 цаг 05 минутын орчимд, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянбүрдийн тойргийн урд байрлах ........ ШТС-ын зүүн талын замд, Тоёота приус маркийн ..... УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгуй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", 10.3-т заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө", 12.3-т заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас унадаг дугуйтай зорчигч болох 43 настай, эрэгтэй, Э.В /РД:............/-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.М нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Эрүүгийн 2503001320370 дугаартай хэргээс:
102 дугаарын утсанд ирсэн дуудлага, мэдээлэл /хх-ийн 3/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-10/
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 11/
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-14/
Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол /хх-ийн 16-17/
Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-н 18/
Тоёота приус маркийн ..... УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа /хх-ийн 61/,
Хохирогч Э.В-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Тухайн өдөр би цахилгаан унадаг дугуйгаа унаад Баянбүрдийн тойргоос урагшаа ....... колонкийн зүүн замд баруунаас зүүн зүгт явган хүний замаар дугуйтайгаа явж байтал явган хүний зам дуусаад колонкын гарц хэсгээр зам хөндлөн гарч байтал приус маркийн машин хойд зүгээс ирээд намайг мөргөөд би газарт унасан. Тэгээд би 102, 103-т дуудлага өгсөн. Тухайн үед колонкоос машин гарч ирж байгааг би хараагүй... Ослын улмаас миний зүүн хөл дотор жийргэвч, чаган холбоос урагдсан...миний өөрийн эзэмшлийн унадаг дугуй... эмчилгээнд зарцуулсан зардал, унадаг дугуйгаа засварлуулсан зардал,сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-н 21/,
Иргэний нэхэмжлэгч /ЭМДЕГ/ С.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Гэмт хэргийн шинжтэй зам тээврийн ослын улмаас хохирсон Э.В нь 2025 оны 01-р сарын 29-ний өдрөөс хойш хугацаанд Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ослын улмаас учирсан гэмтэлд тусламж үйлчилгээ авсан байх ба Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 194.682 төгрөгийн зардал гарсан... буруутай этгээдээс гаргуулж Эрүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь ......... дугаартай дансанд төлүүлж өгнө үү..." гэх мэдүүлэг /хх-н 24/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн: “Э.В-н биед зүүн өвдөгний дотор жийргэвчийн урагдал, урд чагтан холбоосын хэсэгчилсэн урагдал, үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх авто ослын үед үүсэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх 2852 дугаартай дүгнэлт /хх-н 29-30/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн: “Э.В-н биед зүүн өвдөгний урд чагтан холбоосны суналт, хэсэгчилсэн урагдал, арын чагтан холбоосны суналт, тойгны холбоос, гадна хажуугийн холбоос, тахимын шөрмөсөнд суналт, дотор жийргэвч мөгөөрсний их бие, арын эвэрт хөндлөн урагдал, зуун өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд авто ослын үед үүссэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Зүүн өвдөгний үе үүсгэгч яснуудад яс ургалттай, дунд чөмөгт яс, шаант ясны үений гиалин мөгөөрс нимгэрсэн архаг остеоартроз өөрчлөлттэй байна, энэ нь дээрх гэмтэлтэй шалтгаант холбоогүй архаг өөрчлөлт болно гэх 534 дугаартай дүгнэлт /хх-н 38-40/,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Хулангийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 423 дугаартай "Мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 57/,
Эд зүйл баримт бичиг хүлээн авсан мөрдөгчийн тогтоол, хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 73-74/,
Шүүгдэгч Ц.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Тухайн өдөр би колонкоос бензин аваад төв замд нийлэх гээд колонкоос гарч явсан тэгээд гарцаар зам нийлэхээс өмнө би тухайн урсгалаар машин ирж байгаа эсэхийг зүүн гар тал руугаа хараад явж байтал баруун гар талаас унадаг дугуйтай хүн гарч ирээд миний машины баруун урд гупрын буланд мөргөгдөөд газарт унасан. Тэгээд манай эхнэр 103-т дуудлага өгсөн... унадаг дугуйтай хүн ирж байгааг хараагүй, би зүүн гар тал руугаа машин ирж байгаа эсэхийг харангаа явж байгаад эргээд урагшаа хартал баруун гар талаас дугуйтай хүн ирсэн. Би баруун гар тал руугааа хараагүй... Одоогийн байдлаар мөнгө зарцуулаагүй, Осол болсны дараа 2 өдөр залгахаар утсаа авахгүй байгаад байсан, тэгээд нэг хэсэг холбогдоогүй тэгээд л утасны дугаарыг нь мартчихсан. Гэхдээ гарсан зардлыг би төлнө... гэх мэдүүлэг /хх-ийн 82/,
Шүүгдэгч Ц.М-н хувийн байдлыг тодорсон баримтууд /хх-ийн 70-72/,
Хохирогч Э.В-н эмчилгээтэй холбоотой гаргаж өгсөн баримт /хх-ийн 74/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
1. Гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Ц.М-д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүгдэгч Ц.М нь 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 14 цаг 05 минутын орчимд, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянбүрдийн тойргийн урд байрлах ......... ШТС-ын зүүн талын замд, Тоёота приус маркийн ..... УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгуй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", 10.3-т заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө", 12.3-т заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас унадаг дугуйтай зорчигч болох 43 настай, эрэгтэй, Э.В-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
102 дугаарын утсанд ирсэн дуудлага, мэдээлэл /хх-ийн 3/,
Зам тээврийн осол, хэргийн газат үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-10/
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 11/
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-14/
Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол /хх-ийн 16-17/
Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-н 18/
Тоёота приус маркийн ..... УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа /хх-ийн 61/,
Хохирогч Э.В-н мэдүүлэг /хх-ийн 21/
Иргэний нэхэмжлэгч /ЭМДЕГ/ С.С-н мэдүүлэг /хх-ийн 24/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2582 дугаартай дүгнэлт /хх-ийн 29-30/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 534 дугаартай дүгнэлт /хх-ийн 38-40/
Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 195145 дугаартай дүгнэлт /хх-н 51-54/,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Хулангийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 423 дугаартай "Мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 57/,
Эд зүйл баримт бичиг хүлээн авсан мөрдөгчийн тогтоол, хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 73-74/,
Шүүгдэгч Ц.М-н мэдүүлэг /хх-ийн 82/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зуйлд заасан "Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгуй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учирсан, хүний амь нас хохироосон, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн..." бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгуй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэрэг нь жолооч авто тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, улмаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомжийг зөрчих үйлдэл хууль бус гэдгийг өөрөө ухамсарлаж, хууль бус үйлдлийн улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байсан боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож, хор уршгийг хүсээгүй боловч бий болгосон буюу бусдын эрүүл мэндэд "хүндэвтэр" хохирол учруулснаар гэмт хэрэг төгссөнд тооцдог.
Шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой тул шүүгдэгч Ц.Мыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.В-н биед зүүн өвдөгний урд чагтан холбоосны суналт, хэсэгчилсэн урагдал, арын чагтан холбоосны суналт, тойгны холбоос, гадна хажуугийн холбоос, тахимын шөрмөсөнд суналт, дотор жийргэвч мөгөөрсний их бие, арын эвэрт хөндлөн урагдал, зуун өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хохирол учирсан.
Хохирогч Э.В-н зүгээс эмчилгээний зардал 336.000 /хх-ийн 74/ төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангаас 194,682 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч нь ажлын 5 хүртэл хоногийн завсарлага авч энэ хугацаанд төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй байна.
Харин хохирогч Э.В нь сэтгэцэд учирсан гэм хорын хохиролтой холбоотой асуудлаа баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Улсын яллагчаас: “Шүүгдэгч Ц.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил хасаж, 2,800 нэгжээр торгох ял оногдуулах гэсэн саналыг гаргасан.
Шүүгдэгч Ц.М-д ял шийтгэл оногдуулахдаа шударга ёсны зарчмыг баримтлан түүнд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдал зэргийг нь тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2,800 /хоёр мянга найман зуу нэгж буюу 2,800,000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.М-д оногдуулсан эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс тооцуулж, хяналт тавиулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох материалыг хүргүүлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалах болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2,800 /хоёр мянга найман зуу/ нэгж буюу 2,800,000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Ц.М-д оногдуулсан торгуулийн ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-д оногдуулсан эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс тооцуулж, хяналт тавиулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох материалыг хүргүүлсүгэй.
6. Хохирогч Э.В нь сэтгэцэд учирсан гэм хорын хохиролтой холбоотой асуудлаа баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалах болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.УУГАНБААТАР