Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 50

 

 

ТОГТООХ нь:

  1.  ******* ******* овгийн ******* ******* бусдыг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хүчиндсэн  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар ******* ******* овгийн ******* ******* нэг /1/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт  зааснаар  *******ад оногдуулсан нэг /1/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Энэ хэрэгт ******* цагдан хоригдоогүй болно.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ад оногдуулсан нэг /1/ жилийн хорих ялыг тэнсэж, нэг /1/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, шүүгдэгчийн засрал хүмүүжилд хяналт тавихыг ******* дүүргийн Цагдаагийн байгууллагад  даалгасугай.
  6. Хохирогч ******* нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлбөргүй гэснийг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******ад  урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй *******ын  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.
  9.  *******ад холбогдох хэрэгт байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүйг мэдэгдсүгэй.
  10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний  дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
  11. Тогтоолыг давж заалдвал биелэлтийг түдгэлзүүлж *******ад авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                      ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                           Д.ОЮУНБАТ