Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 50

 

Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж тус шүүхийн танхимд хаалттай явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Отгонбатад холбогдох 201701070083 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

             Нарийн бичгийн дарга:                                         З.Ганцоож

             Улсын яллагч:                                                       Б.Буяндэлгэр

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                                                   Л.Ганганбарс

  Хохирогч:                                                                    Б.Баясгалан

  Шүүгдэгч :                                                                    Ш.Отгонбат нар оролцов.

 

Шүүгдэгч:  Монгол улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,   мэргэжилгүй,  ам бүл 5,  эхнэр 8-11 насны 3  хүүхдийн  хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо Талын толгойн 4 дүгээр гудамжны 9 тоот хашаанд оршин суух, энэ хэрэгт татагдах үедээ эрхэлсэн ажилгүй байсан, ял шийтгэлгүй, Тасран лам овгийн Шарын Отгонбат /РД:НЧ83030516/

 Прокурорын яллах дүгнэлтэд тогтоосноор: Ш.Отгонбат нь 2017 оны 4 дүгээр сарын 26-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 3 дугаар хорооны Талын толгойн 3 дугаар гудамжны 10 тоот хашаанд оршин суух хохирогч Б.Баясгалангийн гэрт түүнийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв Үүнд:

2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд:

 

 “Багануур дүүргийн 3 дугаар хороо Талын толгойн 3 дугаар гудамжны 10 тоот  хашаанд байх Монгол гэрт оров...гэрийн хоймор хэсэгт улаан эрээн өнгийн хивсэнцэр байх бөгөөд хивсэнцэр дээр ямар нэгэн биологийн гаралтай ул мөр байхгүй байна. Хохирогч Б.Баясгалан гэрийн баруун талын орны гудсан доороос улаан ягаан өнгийн дотуур хувцас гаргаж ирснийг эд мөрийн баримтаар хураан авч гялгар уутанд битүүмжилж авав гэсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх 3-5/

 

Шүүгдэгч Ш.Отгонбатын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ  “2017 оны 4 дүгээр сарын 26-ны орой хоёр найзтайгээ гэртээ 0.75 граммын архи, том пиво нэгийг хувааж уусан. 23 цаг өнгөрч байхад Төмрөө гэгч найзаа гэрт нь хүргэж өгөөд буцах замдаа Баясгалан эгчийн гэрийн тооноор гэрэлтэй байгааг хараад хаалгыг нь тогшоод нэрээ хэлэхэд хаалгаа тайлсан. Би ороод Баясгалан эгчийн орон сууж юм ярьж байгаад нурууг илэхэд ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй тул үнсээд орон дээр цааш нь харуулж тэгнүүлж хэвтүүлж байгаад араас нь бэлгийн ажил хийсэн. Бэлгийн ажлыг хийж дууссаны дараа Баясгалан эгч “чи ямар адгуустай харьцаж байгаа юм уу, доороос нухаад байна гэж хэлээд байхад чинь” гээд уурласан.  Би хэлснийг нь сонсоогүй гэдгээ хэлж маргалдаж байгаад гарч гэртээ хариад унтсан.Намайг гэрийнхэн маань болон таньдаг хүмүүс Чөөтөг гэж нэрлэдэг” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/

 Хохирогч Б.Баясгалангийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

 

2017 оны 4 дүгээр сарын 26-ны орой би гэртээ ганцаараа унтах гээд хэвтэж байтал 23 цаг өнгөрч байхад хүн гэрийн хаалга тогшоод “Чөөтөг байна юм асуух гэсэн юм” гэхээр нь согтуу байгааг нь мэдэлгүй айл саахалтын хүн болохоор нь хаалгаа тайлсан. Орж ирээд юм ярьж суугаад намайг үнсэхээр нь “чи яах гэж байгаа юм бэ” гэхэд “ганц хүн дээр яах гэж орж ирдэг юм бэ” гээд миний өмдийг минь шувтлаад орон дээр тэгнүүлж араас бэлгийн ажил хийсэн. Энэ үед орны мод дороос нухаад байхаар нь  доошоо гулгаад мултрахад босож ирээд намайг сандал дээр цааш харуулж байгаад  бэлгийн ажил хийсэн.  Би төрөлхийн хоёр түнхний мултралт оношоор хөдөлмөрийн чадварыг 69 хувийн алдагдалтай тул группт байдаг. Маргааш нь хажуу айлынхаа хүн рүү залгаж хэлээд цагдаад мэдэгдсэн. Надаас уучлал гуйсан. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэв   /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Гэрч М.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн “...2017 оны 4 дүгээр сарын 27-ны өглөө Баясгалан эгч утсаар залгаад урьд шөнө Чөөтөг гэх залуу манай гэрт орж ирээд намайг хүчиндчихээд явчихлаа, эгч нь цагдаад дуудлага өгөх гэсэн юм яаж дуудлага өгдөг юм бэ гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Баясгалан эгчийг 5-6 жилийн өмнөөс мэднэ. Баясгалан эгчийн хувьд хүнд ямар нэгэн муу санаа зорилго агуулаад элдэв янзын юм яриад яваад байдаггүй сайн хүн шиг санагддаг гэсэн мэдүүлэг /хх 15 хуудас/

Гэрч  С.Баярцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн “би 22 цаг өнгөрч байхад 2-3 удаа нөхөр Отгонбаттай утсаар ярихад гэртээ найз Төмөрхуягтайгаа архи ууж байна гэж хэлсэн. Тэрнээс хойш ярилгүй шөнийн 02 цагийн үед гэртээ очиход архи үнэртүүлчихсэн хувцастайгаа унтаж байсан. Баясгалан эгч бид нар 2 жилийн өмнөөс хөршийн холбоотой амьдарцгааж байгаа ба нэг нэгнийхээрээ орж гарцгаадаг улсууд. Отгонбат Баясгалан эгч хоёрын хувьд дотно харьцаа байхгүй гэж бодож байна гэсэн мэдүүлэг /хх 18 хуудас/

Гэрч Т.Төмөрхуягийн мөрдөн байцаалтад өгсөн “...2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 20 цагийн үед найз Отгонбат, Төрөө нарын хамтаар  Отгонбатын гэрт нэг том пиво, 1 шил 75 граммын архи хувааж уугаад 22 цаг өнгөрч байхад Төрөө түрүүлээд явсан. Отгонбат бид хоёр манай гэр лүү явах гээд хамт гарсан. Манай гэрт очоод тамхи татчихаад Отгонбат харилаа гээд явсан. Тухайн үед 23 цаг болж байсан гэсэн мэдүүлэг /хх-20/

 

Шүүх эмнэлгийн шинжээчийн  2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 09шэ/127  тоот дүгнэлтэд

  1. Б.Баясгалангийн биед баруун гуяны гадна хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Тухайн гэмтэл нь шинэ гэмтлийн зурэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
  3. Шинжилгээгээр бэлгийн замын халварт өвчингүй байна.
  4. Шинжилгээгээр эр бэлгийн эс илэрсэн тул шаардлагатай бол  эзэн холбогдогчийг ДНХ-н шинжилгээгээр тогтоох боломжтой байна гэжээ. /хх 30 хуудас/

Ш.Отгонбатыг сэжигтэн, яллагдагчаар байцааж авсан тэмдэглэл  /хх 46-51 хуудас/

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн дүгнэлтийн талаар:

 Ш.Отгонбат нь 2017 оны 4 дүгээр сарын 26-ны шөнө 23 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо Талын толгойн 3 дугаар гудамжны 10 тоот хашаанд байх 52 настай Б.Баясгалангийн гэрт орж түүний төрөлхийн хоёр түнхний мултралын улмаас биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдсэн нь шүүгдэгчийн “...зүүн орон дээр нь цааш харуулж хэвтүүлж байгаад араас нь бэлгийн ажил хийсэн” гэж гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн ”миний өмдийг шувтлаад орон дээр тэгнүүлж байгаад араас бэлгийн ажил хийсэн, мөн сандал дээр цааш харуулж байгаад  бэлгийн ажил хийсэн”  гэсэн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн “Б.Баясгалангийн биед баруун гуяны гадна хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. шинжилгээгээр Б.Баясгаланд эр бэлгийн эс илэрсэн” гэсэн дүгнэлт, гэрч М.Лхагвасүрэнгийн  “2017 оны 4 дүгээр сарын 27-ны өглөө Баясгалан эгч утсаар залгаад урьд шөнө Чөөтөг гэх залуу манай гэрт орж ирээд намайг хүчиндчихээд явчихлаа, эгч нь цагдаад дуудлага өгөх гэсэн юм яаж дуудлага өгдөг юм бэ гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

    Хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлгийг  хуульд заасан журмын дагуу эрх болон үүргийг тайлбарлан гаргуулж бэхжүүлсэн, мэдүүлгүүдийн агуулга зөрүүгүй байна. Шинжээчийн дүгнэлт нь ойлгомжтой, үндэслэлийг тодорхойлсон ба дүгнэлтийг талууд маргаагүй байна. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн мэдүүлсэн нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар батлагджээ.

Дээрх нотлох баримтууд нь тухайн үйл баримтад хамааралтай төдийгүй үйл баримтыг хангалттай нотолжээ. Иймд нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, эх сурвалж нь тогтоогдсон,  хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж дүгнэв

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ 34 настай буюу Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн нь иргэний үнэмлэхийн лавлагаагаар /хх-54/ тогтоогдсон ба дээрх үйлдлийг хийх  үедээ болон дараа нь өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлах, үйл ажиллагаагаа удирдан жолоодох чадвартай байсан болон хэрэг хариуцах бүрэн чадвартайд нь эргэлзээ үүсээгүй болно.

Хохирогч Б.Баясгалан төрөлхийн хоёр түнхний мултралын улмаас  хөдөлмөрийн чадварыг 69 хувиар алдсан нь Багануур дүүргийн нийгмийн дааталын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэрээр /хх-14/ тогтоогдсон бөгөөд хохирогчийн эрүүл мэндийн энэхүү бэрхшээл нь “би биеэ хамгаалж бусдад эсэргүүцэл үзүүлэх чадваргүй” гэсэн хохирогчийн өөрийнх нь мэдүүлгийг баталж байна. Иймд “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байдалтай хүн” гэж үзсэн прокурорын дүгнэлт үндэслэлтэй гэж үзэв. 

Шүүгдэгч Ш.Отгонбат нь хохирогч Б.Баясгалангийн Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлийн хүн бүр эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрх,  Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т заасан “Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх”-ийг бүдүүлгээр зөрчжээ.

Иймд шүүгдэгч Ш.Отгонбатыг  Монгол Улсын Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан бусдын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч урьд ял шийтгүүлж байгаагүй нь Цагдаагийн Ерөнхий Газрын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын лавлагааны баримтаар / /хх-56/  тогтоогдсон болно.

Шүүгдэгч үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.9 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байгаа үндэслэн хуульд заасан хорих ялын доод хэмжээний ял шийтгэж уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй

Шүүгдэгчийн хувиараа хөдөлмөр эрхэлж бага насны 3 хүүхдээ тэжээн тэтгэж амьдардаг, хохирогчийн “надад учирсан хохиролгүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэсэн мэдүүлэг, үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь хэсэгт заасан хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байгаа, хүндэвтэр гэмт хэргийг анх удаа үйлдсэн зэргийг харгалзан түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр оногдуулсан ялыг  тэнсэж хянан харгалзах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй,  байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүйг дурдаж шийдвэрлэнэ.                 

 Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйл,  290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 295-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1.  Тасран лам овгийн Шарын Отгонбатыг бусдыг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хүчиндсэн  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар Тасран лам овгийн Шарын Отгонбатыг нэг /1/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт  зааснаар  Ш.Отгонбатад оногдуулсан нэг /1/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Энэ хэрэгт Ш.Отгонбат цагдан хоригдоогүй болно.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.Отгонбатад оногдуулсан нэг /1/ жилийн хорих ялыг тэнсэж, нэг /1/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, шүүгдэгчийн засрал хүмүүжилд хяналт тавихыг Багануур дүүргийн Цагдаагийн байгууллагад  даалгасугай.
  6. Хохирогч Б.Баясгалан нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлбөргүй гэснийг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Отгонбатад  урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй Ш.Отгонбатын  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.
  9.  Ш.Отгонбатад холбогдох хэрэгт байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүйг мэдэгдсүгэй.
  10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний  дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
  11. Тогтоолыг давж заалдвал биелэлтийг түдгэлзүүлж Ш.Отгонбатад авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                      ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                           Д.ОЮУНБАТ