Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2022/02284

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2022/02284

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:  ...........................,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтдээ: .................... овогтой ................................. миний бие 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Завхан аймаг Сантмаргац сумын хүн эмнэлгийн харьяанд яслийн сувилагчаар томилогдон ажилласан 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Яслийн сувилагчаар ажиллаад 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр цэцэрлэг ясли нэгдэж цэцэрлэгийн эрх мэдэлд шилжиж 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цэцэрлэгийн бага бүлэгт сувилагчаар ажиллаад тухайн үед бага бүлэг татан буугдаж цомхтголд орж ажлаас чөлөөлөгдсөн. Уг тушаалууд хөдөлмөрийн дэвтэр дээр байгаа боловч шаардлага хангахгүй байна. 1987 оноос 1993 оны баримтыг Завхан аймгийн архиваас шүүлгэсэн боловч огт гарч ирэхгүй байна. Уг хугацаанд ажиллаж байхдаа 45 хоногтойгоос 1 нас 8 сар хүртэлх насны хүүхэдтэй ажилладаг байлаа. Иймд 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Завхан Сантмаргац суманд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн урьд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч ...................... нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т хүний ажиллаж байсан байдал-ыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж зохицуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэсний дагуу хүний ажиллаж байсан байдлыг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байна.

Хүсэлт гаргагч нь 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн Сантмаргац сумын хүн эмнэлгийн харьяа яслид сувилагчаар, 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн Сантмаргац сумын хүн эмнэлгийн харьяа цэцэрлэгийн бага бүлэгт сувилагчаар тус тус ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Үндэсний төв архивын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 676 дугаар тодорхойлолт, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Архивын газрын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 391 дүгээр тодорхойлолт, Завхан аймгийн архивын тасгийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/406 дугаар тодорхойлолт, Сувилагчийн сургуулийн боловсон хүчний 1987 оны 6 дугаар сарын 27-ны өдөр .................................-д олгосон 241033 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Д.Оюунцэцэг, Г.Сүрэнжав нарын тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 3-13 талд/

Хүсэлт гаргагч .................................... ажилд томилсон чөлөөлсөн тушаал архивд хадгалагдаагүй улмаас ажилласан жил тогтоох боломжгүй байх тул түүний ажиллаж байсныг нотлох дээрх баримтуудыг үндэслэн шүүхийн журмаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иймд хүсэлтийг хангаж хүсэлт гаргагч ............................... 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн Сантмаргац сумын хүн эмнэлгийн харьяа яслид сувилагчаар, 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн Сантмаргац сумын хүн эмнэлгийн харьяа цэцэрлэгийн бага бүлэгт сувилагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ......................... регистрийн дугаартай Чойжоо овогт .................................. 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн Сантмаргац сумын хүн эмнэлгийн харьяа яслид сувилагчаар, 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн Сантмаргац сумын хүн эмнэлгийн харьяа цэцэрлэгийн бага бүлэгт сувилагчаар тус тус ажиллаж ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 14 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ