| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Бямбацэрэн |
| Хэргийн индекс | 1915000000122 |
| Дугаар | 2021/ДШМ/15 |
| Огноо | 2021-04-15 |
| Зүйл хэсэг | 10.1.1, 10.1.2.7., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 2021/ДШМ/15
Б.Г холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Шүүх хуралдаанд:
Прокурор М.С
Шүүгдэгч Б.Г
Түүний өмгөөлөгч Д.Н, Ш.С, О.Ц нар /онлайнаар/,
Хохирогч Л.С,
Түүний өмгөөлөгч П.Цэрэн-Очир /онлайнаар/,
Нарийн бичгийн дарга Б.Энхзул нарыг оролцуулан
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/33 дугаар шийтгэх тогтоолтой Б.Г холбогдох 1915000000122 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Н, Ш.С, О.Ц нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Б овогт Б Г/РД:Г ******** /, Булган аймгийн .....төрсөн, Булган аймгийн Рашаант сумын ........................... тоотод оршин суух, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, 36 настай, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Б Гнь 2019 оны 6 дугаар сарын 01-ний орой 20 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Рашаант сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт **-** БУА улсын дугаартай Портер загварын тээврийн хэрэгсэл жолоодон эхнэр Л.С, бага насны хүүхдүүд болох Г.Н, Г.Хнарын хамт явж байхдаа эхнэр Л.Стэй архинаас үүдэлтэй маргаж, машинаас бууж гэр лүүгээ буцаж явсан эхнэр Л.С, хүү Г.Н, Г.Хнарын араас чиглэн тээврийн хэрэгсэлээр дайрах үйлдэл хийсний улмаас 3 настай хүү Г.Ханмөрөнгийн амь хохирсон, эхнэр Л.Сийн биед хүнд гэмтэл учирсан, 6 настай хүү Г.Наранбатаар, эхнэр Л.С нарыг дайрч алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/33 дугаар шийтгэх тогтоолоор:
“1. Шүүгдэгч Б овогт Бгийн Гг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж алсан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар хоёр хүнийг алахыг завдсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Гг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар оногдуулсан 12/ арван хоёр/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 16 /арван зургаан/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г гийн биечлэн эдлэх 16 /арван зургаан/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ггийн цагдан хоригдсон 604 /зургаан зуун дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж шүүгдэгч Б.Г авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт шүүгдэгч Б Гнь бусдад төлөх төлбөргүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт **-** улсын дугаартай, цэнхэр өнгийн “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг өмчлөгч Бийн Бд олгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тээврийн хэрэгслийн /зүүн хойд талын давхар дугуйны гадна талын/ дугуй, талийгаачийн өмсөж явсан гэх хар өнгийн хос гутал, цэнхэр өнгийн цамц, ягаан өнгийн болон цагаан өнгийн хос оймс, саарал өнгийн өмд, цайвар ногоон өнгийн өмд, ногоон өнгийн цамц, хөх өнгийн хүрэм тус бүр нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Д.Түшигбаярт даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай” гэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Н давж заалдах гомдолдоо: Б овогтой Г нь 2019.06.01-ний орой 20 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ........................ багийн нутаг дэвсгэрт **-** улсын дугаартай “Хюндай портер” маркын тээврийн хэрэгсэл жолоодон эхнэр Л.С, хүү Г.Н, Г.Хнарын хамт явж байхдаа эхнэр Л.С нь “архи уухгүй шүү” гэж хэлснээс маргаж, машинаас бууж гэр лүүгээ буцаж явсан Л.С, Г.Н, Г.Хнарын араас чиглэн тээврийн хэрэгслээр дайрах үйлдэл хийсний улмаас 3 настай Г.Хгийн амь хохирсон, Л.Сийн биед хүнд хохирол учирсан, Г.Н, Л.С нарыг дайрч алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс, анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, өөрөөр хэлбэл дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, Б.Ггийн насанд хүрээгүй хүүхэд, түүний эхнэрийн мэдүүлгийг авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлсөн, хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлаж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.
Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Г холбогдох хэргийг хэлэлцээд мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй хохирогч Г.Нын гэрч, хохирогчоор өгсөн “ээж дүү бид гурав явахгүй гээд машинаас буугаад гэр лүүгээ буцаж байсан. Би дайрлаа гэж бодоод машины замыг чөлөөлж хажуу тал руу зугатаасан. Тэгээд ээж дүү хоёр дайруулсан” гэх мэдүүлэг, хохирогч Л.Сийн “гэрээс гараад холдож амжаагүй байхдаа “архи уухгүй шүү гэж хэлсэн чинь ”ууна” гэхээр нь би хоёр хүүхдээ аваад машинаас бууж гэр лүүгээ алхаж явтал гэнэт машин хаазлаад дуугарахаар нь эргээд хартал бид нарын хойноос хурдтай ирж байсан. Би Х тэвэрч аваад, Н хажуу тийшээ зугатаарай гээд гүйсэн. Харин би хүү Х авч байгаад зугатааж амжилгүй мөргүүлсэн” гэх мэдүүлэг, ЗЦТ-ийн шинжээчийн “жолооч Б Гнь осол гарахаас урьдчилан сэргийлэх, аюулыг зайпуулах, тойрон гарах, зогсоох арга хэмжээ авах боломжтой, үзэгдэх орчин чөлөөтэй, задгай газарт автомашиныг зогсоох арга хэмжээ, аюулыг тойрон гарах үйлдлийг хийгээгүй. Портер маркын **-** улсын дугаартай автомашины техникийн байдал осол болоход нөлөөлсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр 39 см тоормосны мөр гарсан байгаа нь тоормосны систем хэвийн ажиллаж байсан байна” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Гийн үйлдэл идэвхтэй ухамсартай, тээврийн хэрэгслээр мөргөх, дайрах, шүргэх явцад тэдний амь бие эрүүл мэндэд аюул, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, уг хор уршгийг хүсээгүй ч үйлдлээрээ Л.Сийн биед хүнд гэмтэл учруулж, Г.Н. Л.С нарыг дайрч алахыг завдсан, Г.Хгийн амь насыг хохироосон хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй гэсэн шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.
Шүүх Б.Гг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэхдээ хор уршгийг хүсээгүй ч үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-д “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан. Хор уршигт хүргэхийг гэмт этгээд хүссэн тохиолдолд санаатай гэмт хэргээр зүйлчлэхээр заасан байна. Шүүгдэгч Б Гнь эхнэрээ, тэр тусмаа төрсөн хоёр хүүгээ алах гэсэн шалтаг шалтгаан байгаагүй, хүсч үйлдсэн гэх санаа зорилго тогтоогдоогүй. Эхнэр Л.Сээ “архи уухгүй шүү” гэж хэлсэний төлөө, машинаас бууж гэр лүүгээ явсны төлөө эхнэр хүүхдүүдээ алая гэх санаа сэдэл төрсөн, зориуд машинаараа дайрч алах санаа зорилготой үйлдэл хийсэн гэж үзэх боломжгүй. Насанд хүрээгүй Г.Нын мэдүүлэгт “...айл руу явахын өмнө аав ээж хоёр хэрүүл хийгээгүй. Ээж айлд очоод “архи уухгүй шүү” гээд аав “архи ууна” гээд, ээж явахгүй гээд бид машинаас буусан. Өөр хэрүүл хийгээгүй. Аав ээжийг ална, машинаар дайрна гэсэн юм хэлээгүй” гэсэн нь Б Гнь эхнэр хүүхдээ айлгасан. заналхийлсэн зүйл огт болоогүйг нотолж байна. Шүүхийн шинжилгээний албаны 2019.06.04-ний өдрийн 87 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Б.Ггийн цусанд 2.6 хувь спиртийн зүйл илэрсэн. Энэ нь согтолтын хүнд зэрэгтхамаарна” гэсэн, Шуүх сэтгэц гэм судлалын 2019.11.20-ний өдрийн магадлагаагаар “Б Гнь хэрэг үйлдэх үедзэ архи хэтрүүлэн хэрэглэсэн, архины гүн хордлоготой байсан энэ шинжэзчийн дүгнэлтүүд гарсан. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эмчлүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээд гэж өөрийн үйлдпийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсон этгээдийг ойлгоно” гэж заасан байдаг. Өөрийн үйлдлийг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадвартай болсон байдал нь хүрээлэн байгаа юмс үзэгдлүүдийг зөв тусгах мэдэх сэтгэцийн үйл ажиллагаа алдагдсан, буруугаар, хий хоосноор, хувирч өөрчилснөөс тусгах, авцалдаагүй байдлаар хүлээж авах, буруу ойлгох хэвийн бус байсан. Хохирогч Л.Сийн “...Б Гнь архи ууж тасарсан үедээ юугаа ч мэддэггүй хүн байгаа юмаа” гэсэн, шүүгдэгч Б.Г гийн “ өмнө мэдүүлснээр согтсон байх хугацааны асуудлыг огт мэдэхгүй байгаа, хүү Н орилж, эхнэр хэвтсэн, Х ам хамраас нь цус гарчихсан байдалтай байхыг хараад сэргэсэн. Гхоос гараад тэрнээс хойш Хг цус болсон байхыг харах хүртэл хооронд юу болсон, хаагуур явснаа огт санахгүй байна, өөрийн хүүхдүүдээ санаатай дайрна гэж байхгүй” гэсэн мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлт, магадлагаагаар Б Гнь хэрэг үйлдэх үедээ хүнд зэргийн согтолттой байсны улмаас өөрийн үйлдлийг удирдах, хянах чадваргүй байсан болох нь тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Гийн үйлдлийг идэвхтэй, ухамсартай, санаатай үйлдэл гэж шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.
Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтанд Б.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.. Б.Гийн хүнийг алсан, алахыг завдсан гэмт хэргийн шинж нь Эрүугийн хуулийн 10 дугаар бүлэгт болон нэг зүйл ангийн хэд хэдэн хэсэгт хамаарч байгаа. 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.7-нь нэг л гэмт хэргийн хоёр хүндрүүлэх бүрэлдэхүүнийг хангаж байгаа юм. Шүүх Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.7-д зааснаар нэг л ял оногдуулах ёстой байтал 2.6, 2.7 тус бүрд хорих ял оногдуулж, хорих ялыг нэмж нэгггэсэн нь шүүгдэгч Б.Ггийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр болсон. Шүүгдэгч Б Гнь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа эмнэлэгийн туслалцаа үзүүлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх ёстой. Гэтэл Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Г эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна, Гэрч М.Угийн “...Г нь согтуу байсан ба миний хүүгийн амийг авраад өгөөчээ гээд орилоод байсан”, гэрч Б.Хгийн “...Г нь Х эгчээ та хурдан хүрээд ирээч, хүүхдэд туслаарай гээд орилоод байхаар нь хүүхдийг авч эмчэлэгийн хүлээн авахын өрөөнд оруулж тавьсан” гэсэн мэдүүлгүүдээр эмнэлэгийн туслалцаа үзүүлсэн нь тогтоогдсон байдаг.
Өмгөөлөгчийн зүгээс Б.Ггийн 2019.06.01-ний орой 20 цагийн орчим Булган аймгийн ....................... багийн нутаг дэвсгэрт **-** улсын дугаартай “Хюндай портер” маркын тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “...Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөний улмаас замаар гэр лүүгээ явж байсан Л.С, Г.Хнарыг мөргөж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хүний амь нас хохироосон гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэж байна. Б.Ггийн үйлдэл нь дээрх зүйл ангид заасан гэмт хэргийн хүндрүүлэх гурван бүрэлдэхүүнийг буй болгож байгаа юм.
Шүүгдэгч Б Гнь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, хүний амь нас хохирсон, согтуурсан үедээ үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад, хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинэжлэн судалсан 2019.06.02-ны хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /8-10 х/, 2019.06.02-ны
зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүулэлтүүд /11 -14х/, -ээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /20-21х/, Булган аймаг дахь ЦГ-ын Замын цагдаагийн тасгийн зам тээврийн ослын шалтгааныг тогтоохоор хийсэн 2019.07.25-ны 23 тоот шинжээчийн дүгнэлт /94х/, ШШҮХ-ийн 2019.07.09-ний 3412, 3413 тоот шинжээчийн дүгнэлтүүд /105, 109х/, Булган аймгийн ШША-ны 2019.06.04-ний өдрийн Б.Г гийн цусан дахь спиртийн зүйлийн хувь хэмжээ, согтолтын зэрэг тогтоосон 37 тоот шинжээчийн дүгнэлт /131х/, ШША-ны 2019.06.14-ний 46 тоот амь хохирогч “Г.Х хийсэн 46 тоот шинжээчийн дүгнэлт /73-77х/, ШША-ны 2019 09.10-ний хохирогч Л.Сийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон 256 шинжээчийн дүгнэлт /233-234х/, Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа /2хх-~6/, гэрч Б.Б, Ц.Б, Ц.Ээ, Н.Д, Ч.Ц, Ц.Г, Б.Х нарын мэдүүлгүүд /38-42,49-67х/, шүүгдэгч Б.Ггийн “.. хүү Н орилж, хашгирч эхнэр хэвтсэн, Х хажууд нь ам хамраас цус гарчихсан байхыг хараад сэргэсэн. Надаас боллоо, би буруутай гэх мэдүүпэг /142- 147х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна.
Жолооч Б Гхүнд зэргийн согтолттой, архины гүн хордлоготой байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ослоос урьдчилан сэргийлэх, аюулыг зайлуулах чадваргүй байдалд хүргэж, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдэгдэх үндсэн шалтгаан, нөхцөл болсон гэж үзэж байна.
Хэргийн холбогдогч, хохирогч нар нь нөхөр, эхнэр, хүүхдүүд буюу нэг гэр бүлийн гишүүд. Ийм учраас хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөпөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар бүгд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг шийдвэр гаргахдаа анхаарахыг хүсэж байна.
Шүүгдэгч Б Гнь гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үлйдсэн нь тогтоогдоогүй гэж үзэж байна.
Иймд Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан штаны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоол" өерчтөлт оруулж шүүгдэгч Б.Г холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 болгон өөрчлөн ял оногдуулж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.С давж заалдах гомдолдоо: .. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт /тогтоолын 7-р тал/ “..Г.Нын гэрч, хохирогчоор өгсөн “ээж, дүү, бид гурав явахгүй гээд машинаас буугаад гэрлүүгээ буцаж байсан. Тэгээд аав машинаа хурдтайгаар эргүүлээд араас ирж байсан. Би “дайрлаа” гэж бодоод машины замыг чөлөөлж хажуу тал руу зугтаасан. Тэгээд ээж, дүү хоёр дайруулсан” гэх мэдүүлэг,...Л.Сийн өгсөн “гэрээс гараад холдож амжаагүй байхдаа “архи уухгүй шүү” гэж хэлсэн чинь “ууна” гэхээр нь маргалдаж би хоёр хүүхдээ аваад машинаас бууж гэр лүүгээ алхаж явтал гэнэт машин хаазлаад дуугарахаар нь эргээд хартал бид нарын хойноос хурдтай ирж байсан. Машин хурдтай ирэхээр нь Х тэвэрч аваад, Н “хажуу тийшээ зугтаагаарай” гээд гүйсэн. Харин би хүү Х авч байгаад зугтаж амжилгүй мөргүүлсэн” гэх мэдүүлэг,...Булган аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн “жолооч Б Гнь осол гарахаас урьдчилан сэргийлэх, аюулыг зайлуулах, тойрон гарах, зогсоох арга хэмжээ авах боломжтой, үзэгдэх орчин чөлөөтэй, задгай газарт машиныг зогсоох арга хэмжээ, аюулыг тойрон гарах үйлдийг хийгээгүй, Портер маркийн “**-**”БУА улсын дугаартай автомашины техникийн байдал осол болоход нөлөөлсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр 39 см трормосны мөр гарсан байгаа нь тоормосны систем хэвийн ажиллаж байсан байна” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Г гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсратай, тээврийн хэрэгсэлээр мөргөх,дайрах, шүргэх явцад тэдний амь биерруүл мэндэд нь аюул, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, уг хор уршгийг хүсээгүй ч үйлдлээрээ ЛС ийн биед хүнд гэмтэл учруулж, Л.С Г.Н нарыг дайрч алахыг завдсан, Г.Хийн амь насыг хохироосон хор уршигт зориуд хүүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна. ” гэж дүгнэсэн.
Харин өмгөөлөгч би “шүүгдэгч хэрэг болох үед архи согтууруулах ундаа хэрэглэсан үедээ автомашин жолоодсоныг гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгээс гадна шүүгчдэгчийн цусанд 2.6% спиртийн зүйл илэрсэн, согтолтын хүнд зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн, гэмт хэрэг үйлдэх үедээ архины гүн хордлогод орсон байжээ гэсэн сэтгэцийн шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.
Мөн шүүгчдэгч эхнэр, хүүхдээ алах санаа зорилго буюу санааны чиглэмж байгаатүй нь хэрэг үйлдэхээс өмнөх, хэрэг үйлдэх үед, хэрэг үйлдсэний дараа нь хохирогч, шүүгдэгч нарын харилцааны шинж чанар, зан үйлээс харагдаж байгаагаар нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, алах санаа зорилготой гэж дүгнэх хангалттай үндэслэл болохгүй, эргэлзээ төрүүлнэ.
Машин бариад явж байхад нь “архи ууж болохгуй, архи ууна” гэсэн яриа шүүгдэгч, хохирогч нарын хооронд өрнөсөн болохыг хохирогч нар мэдүүлдэг ч энэ ярианаас шүүгдэгч эхнэр, хүүхдээ ална гэдэг сэдэлт төрсөн гэж дүгнэх үндэслэл болохгүй.
Хэрэгт цугларсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд, хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон үйл баримтаар прокурорын яллаж байгаа зүйлчлэл тохирохгүй, миний үйлчлүүлэгч энэ зүйл ангид заасан гэмт хэрэгт гэм буруугүй, харин согтуурсан үедээ авто тээврийн хэрэгсэлийн ХАБ, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж хохирол, хор уршиг учруулсан, ЭХХШТ хуулийн 1.15 дугаар зүйлийг 2-т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх үндэслэлтэй” гэж мэтгэлцсэн.
Шүүхийн тогтоолд заасан ундэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлийн тухайд:
Шүүх дүгнэлтэндээ “шүүгдэгч Б.Ггийн үйлдэл нь идэвхтэй, ухамсратай, тээврийн хэрэгсэлээр мөргөх, дайрах, шүргэх явцад тэдний амь бие, эрүүл мэндэд нь аюул, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, уг хор уршгийг хүсээгүй ч үйлдлээрээ Л.Сийн биед хүнд гэмтэл учруулж, Г.Хгийн амь насыг хохироосон хор уршигт зориуд хүүргэсэн гэж дүгнэсэн атлаа “ухамсартай, урьдчилан мэдсэн, зориуд хүргэсэн” эсэхийг дүгнэхдээ “цусанд 2.6% спиртийн зүйл илэрсэн, согтолтын хүнд зэрэг хамаарна гэсэн шинжээчийн, гэмт хэрэг үйлдэх үедээ архины гүн хорлогод орсон байжээ” гэсэн сэтгэцийн шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй нь бодит байдлтай нийцээгүй, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, зүйлчлэлд нөлөөлсөн гэж үзнэ.
Шүүгчдэгч эхнэр, хүүхдээ алах санаа зорилго буюу санааны чиглэмж байгаагүй нь хэрэг үйлдэхээс өмнө, хэрэг үйлдэх үед, хэрэг үйлдсэний дараа нь хохирогч, шүүгдэгч нарын харилцааны шинж чанар, зан үйлээс харагдаж байхад гэм буруугийн санаатай хэлбэртэй, алах санаа зорилготой гэж дүгнэхэд эргэлзээтэй.
Машин бариад явж байхад нь “архи ууж болохгүй, архи ууна” гэсэн яриа шүүгдэгч, хохирогч нарын хооронд өрнөсөн болохыг хохирогч нар мэдүүлдэг ч энэ ярианаас шүүгдэгч эхнэр, хүүхдээ ална гэдэг сэдэлт төрсөн гэждүгнэхэд эргэлзээтэй.
2.1 ЭХХШТХ-ийн 39,7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн”
Шүүх “шүүгдэгч Б.Ггийн үйлдэл нь идэвхтэй, ухамсратай, тээврийн хэрэгсэлээр мөргөх,дайрах, шүргэх явцад тэдний амь бие,эрүүл мэндэд нь аюул, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, уг хор уршгийг хүсээгүй ч үйлдлээрээ Л.Сийн биед хүнд гэмтэл учруулж, Г.Хийн амь насыг хохироосон хор уршигт зориуд хүүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно, ...зүйлчлэлийн хувьд тохирчээ” гэж дүгнэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйпийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хоёр хүнийг алахыг завдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан бага насны хүүхэд болохыг мэдсээр байж алсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсоныг эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, зүйлчлэл тохироогүй гэж үзэж байна.
Яллах үндэслэл болгож байгаа Булган аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлтэнд “согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн, ...хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр 39см тоормосны мөр гарсан байгаа нь тоормосны систем хэвийн ажиллаж байсан байна” гэсэн дүгнэлтээс “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас согтуурсан үедээ авто тээврийн хэрэгсэлийн ХАБ, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж хохирол, хор уршиг учруулсан гэж зүйлчлэх хууль зүйн үндэслэлээр өмгөөлөгч мэтгэлцсэнийг шүүх тайлбарлан тодорхойлоогүй нь хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлан дүгнэсэн гэж үзэхээр байна.
Энэхүү мэдүүлгийн тэмдэглэлийг гэрчид уншуулж, эсхүл уншиж танилцуулаагүй нь тэмдэглэлээр нотлогдох бөгөөд ЭХХШТХ-ийн 28.3-2-т заасныг тус тус зөрчсөн гэж үзнэ.
Б/ ХХ-43-46 хуудаст байгаа 2019.06.22-ны өдөр мөрдөгч Ганбатын насанд хүрээгүй гэрч Г.Наас авсан мэдүүлэг нь
ЭХХШТХ 25.3-3-т заасан арван найман насанд хүрээгүй хүний эрх ашиг зөрчигдөх бодит үндэслэл байвал энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүнийг оролцуулахгүй байж болох ба өмгөөлөгчийг оролцуулна гэсэн заалтыг зөрчсөн гэж үзнэ. Ныг төрсөн эцгийнх нь эсрэг, түүнийг гэм буруутайг нотлох мэдүүлэг авахдаа ҮХ- ийн 16.14, ЭХХШТХ-ийн 9.6-5 дах заалтыг тайлбарласан тэмдэглэл байх боловч 6 настай гэрч өгч байгаа мэдүүлгийнхээ үр дагаварыг бүрэн гүйцэт ойлгох ухамсар төлөвшөөгүй, өөрөө хохирогчоор тоггоогдож байгаа нь түүний эрх ашиг зөрчигдөх бодит үндэслэлтэй байна гэж үзнэ. Тиймээс энэ мэдүүлэг гэрч, хохирогчийн төрсөн эцгийг яллах нотлох баримт болж байна.
Иймд ЭХХШТХ-ийн 16.11 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар **-**, **-** дугаар хуудсанд байгаа 2 гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх тухай хүсэлт гаргасан бөгөөд энэ хүсэлтийг шүүх хэлэлцэж шийдвэрлээгүй бөгөөд ЭХХШТХ-ийн 16.11 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг ашигласан гэдгийн хувьд өмгөөлөгч би хэрэгт авагдсан дээр дурьдсан нотлох баримтыг нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэлтэй гэдэг саналаа давж заалдах шатны шүүхэд дэмжинэ. Энэ баримтыг шүүх гэм буруутайд тооцох баримт болгож ашигласан.
ЭХХШТХ-ийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй’
ЭХХШТХ-ийн 36.2 дугаар зүйлийн 3-т “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна. Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсгийн дүгнэлт нь бүхэлдээ “тодорхой ойлгомжтой байх шаардалгыг хангаагүй.
Иймд хэргийг давж заалдах шатанд бүхэлд нь хянан хэлэлцэж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Ц давж заалдах гомдолдоо: Б.Гг 2019 оны 06 сарын 01-ний орой 20 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Рашаант сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт **-** улсын дугаартай Портер загварын тээврийн хэрэгсэл жолоодон эхнэр Л.С, бага насны хүүхдүүд болох Г.Н, Г.Хнарын хамт явж байхдаа эхнэр Л.Стэй архинаас үүдэлтэй маргалдаж, машинаас бууж гэр лүүгээ буцаж явсан эхнэр Л.С, хүү Г.Н, Г.Хнарын араас чиглэн тээврийн хэрэгслээр дайрах үйлдэл хийсний улмаас 3 настай Г.Хийн амь хохирсон, эхнэр Л.Сийн биед хүнд гэмтэл учирсан, 6 настай хүү Г.Н, эхнэр Л.С нарыг дайрч алахыг завдсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг тус шүүхээс хүлээн авч Эрүүгийн хуулийн Еранхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага тооцжээ. Мөн эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 5.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдсан байна.
Б.Г Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2.6-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар 12 жилийн хугацаагаар оногдуулсан ялыг тус тус нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 16 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогоожээ. Урьд шүүгчийн захирамжаар прокурорт буцаасан үндэслэлээр мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа хийгдсэн ганц ажил нь Эрүүгийн хуулийн зүйл хэсгийг хүндрүүлэн зүйлчилж прокурор тогтоол үйлдэн миний үйлчлүүлэгч Б.Г г 2019 оны 06 дугаар сарын 01-ний орой 20 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн .......... багийн нутаг дэвсгэрт **-** улсын дугаартай протер загварын тээврийн хэрэгсэл жолоодон эхнэр Л.С, бага насны хүүхдүүд болох Г.Н, Г.Хнарын хамт явж байхдаа эхнэр Л.Стэй архинаас үүдэлтэй маргалдаж, машинаас бууж гэр лүүгээ буцаж явсан эхнэр Л.С, хүү Г.Н, Г.Хнарын араас чиглэн тээврийн хэрэгслээр дайрах үйлдэл хийсний улмаас 3 настай Г.Ханмөрөнгийн амь хохирсон, эхнэр Л.Сийн биед хүнд гэмтэл учирсан, 6 настай хүү Г.Н, эхнэр Л.С нарыг дайрч алахыг завдсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг тус шүүхээс хүлээн авч Эрүүгийн хуулийн Еранхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага тооцжээ. Энэ нь нэг талаасаа мөрдөгч, прокурорын бие дааж хараат бус байж шударгаар хэргийг шийдвэрлэхэд нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдож байна. Удаа дараагийн шүүх хуралд хохирогч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл үгүй шүүгдэгч холбогдох хэргииг хуульд заасан үндэслэлээр хөнгөрүүлэн зүйлчилж хэргийг шийдвэрлэж өгөхийг хүссээр байхад миний үйлчлүүлэгч Б.Г хүндрүүлэн зүйлчилж эрүүгийн хариуцлага оногдуулсанд гомдолтой байна.
Прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн тогтоол нь хууль ёсны бөгөед үндэслэл бүхий болж чадаагүй нэг төрлийн гэмт хэрэгт хэд хэдэн Эрүүгийн хуулийн зүйл хэсэгт оногдуулсан нь прокурорын яллах дүгнэлтэд болон шүүхэс оногдуулсан эрүүгийн хуулийн зүйл хэсэг, хуулийн зүйлчлэлийн үндэслэл нь шүүх хуралдаанаар хэлэцүүлэгдсэн. Хавтаст цугларсан нотлох баримтууд нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хохирогч Л.С, насанд хүрээгүй хохирогч Г.Н нарын мөрдөн байцаалтын шатанд зөрчиж авсан мэдүүлэг, зам тээврийн ослын шинжээчийн дүгнэлт зэрийг үндэслэн Б.Гг Эрүүгийн хуулийн Еранхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулсан нь буруу байна.
Шүүхээс тухайн хэргийн бодит байдалд нийцүүлэн хууль зүйн үнэлэлт дүгнэлт чадаагүй, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй прокуророос үйлдсэн яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэсэн байхаас гадна шүүх хуралдаанд оролцсон хохирогч Л.С, түүний өмгөөлөгч П.Ц нарын "тайлбар мэдүүлэг хууль зүйн дүгнэлтийг хүлээн авч шийдвэрлээгүй нь шүүх урьдаас хөтөлбөргүйгээр тогтоогдсон нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн хуулиин зүйл заалтыг зөрчсөн байна. Гэмт хэрэг нэг цаг хугацаанд тохиолдлын шинжтэй үйлдэгдсэн байхад хэргийг Эрүүгийн хуулийн хүний эрүүл мэнд халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэж дүгнэн тухайн бүлгийн хэд хэдэн зүйл хэсэгт хамааруулан зүйлчилж ийнхүү Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар 12 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг тус тус нэмж нэгтгэн биеэр эдлэх ялыг 16 жилийн хугацаагаар тогтоосон нь бас буруу байна. Б Гнь анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн байхад шүүх эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 5.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдсан нь хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хуульд нийцсэн үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэсэн хуулийн зүйл заалтад хамаарахгүй юм.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар бусдыг санаатай алах гэсэн ямар санаа зорилго байгааг бичгийн ямар нотлох баримтаар Б.Гг хэргийг хүндрүүлэн зүйлчилсэн нь ойлгомжгүй, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь хохирогчоос “Чамайг архи уувал би буулаа гээд” тээврийн хэрэгслээс 2 хүүхдээ аваад энэ л үйлдэл гарсан.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянаь шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь гэсэг" заасан "Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцат Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, эргэлзээ гарвал түүнийг яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн хуулийн зүйл заалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэл тогтоогдож байна.
Иймд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 27-ны өдрийн 2021/33 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Б.Г холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж эрүүгийн хариуцлагыг оногдуулахаар өмгөөлөгчийн гомдол гаргаж байна гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.С, Д.Н, О.Ц нарын давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянан үзлээ.
Шүүгдэгч Б Гнь 2019 оны 6 дугаар сарын 01-ний орой 20 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Рашаант сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт **-** улсын дугаартай Портер загварын тээврийн хэрэгсэл жолоодон эхнэр Л.С, бага насны хүүхдүүд болох Г.Н, Г.Хнарын хамт явж байхдаа эхнэр Л.Стэй архинаас үүдэлтэй маргаж, машинаас бууж гэр лүүгээ буцаж явсан эхнэр Л.С, хүү Г.Н, Г.Хнарын араас чиглэн тээврийн хэрэгсэлээр дайрах үйлдэл хийсний улмаас 3 настай хүү Г.Х нас барьж, эхнэр Л.Сийн биед хүнд гэмтэл учруулсан, 6 настай хүү Г.Н, эхнэр Л.С нарыг тээврийн хэрэгслээр дайрч алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч хохирогч Л.С, насанд хүрээгүй хохирогч Г.Н, гэрч Ц.Б, Ц.Э, Ц.О, Н.Д, С.Ц, М.У, Ц.Г, Б.Х нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
- Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 256 дугаартай Л.Сийн биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлт, Булган аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 3413 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 3412 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 87 дугаартай дүгнэлт, Шүүх сэтгэц гэм судлалын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б.Гийн сэтгэцэд хийсэн магадлагаа зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Анхан шатны шүүхээс Б.Гг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж алсан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар хоёр хүнийг алахыг завдсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар оногдуулсан 12/ арван хоёр/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 16 /арван зургаан/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шйдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна.
Шүүгдэгч Б.Ггийн гэртээ харих гээд явж байсан эхнэр Л.С, хүү Г.Н, Г.Хнарын араас портер машинаараа хурдтай давхин ирж дайрах үйлдэл хийсний улмаас 3 настай хүү Г.Х, эхнэр Л.С нарыг дайрч улмаар Г.Хг нас барьж, Л.Сийн биед хүнд гэмтэл учруулан, хүү Г.Н, Л.С нарыг машинаар дайрч алахыг завдсан үйлдэл нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдлийн улмаас хүн нас барсан байх бөгөөд машинаар дайрсан гэмт үйлдэл амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Харин 6 настай хүү Г.Н хурдтай ирж байсан машиний замаас зугтааж гэмт этгээдийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас амьд гарсан байх тул хоёр буюу түүнээс дээш хүнийг алахад чиглэсэн үйлдэл хийсэн боловч санаа зорилгоо төгс хэрэгжүүлж чадаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна. Дээрх үйлдлийн улмаас хохирогч Л.Сийн биед хүнд хохирол учруулсан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
Гэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь хэсэгт заасан ...Хоер буюу түүнээс олон хүнийг алахыг завдсан гэмт хэрэг, мөн зүйл ангийн 2.7 дахь хэсэгт заасан ...Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж алсан гэмт хэргүүдэд гэм буруутайд тооцож хорих ял оногдуулахдаа ял хүндрүүлэн зүйлчилсэн зүйлчлэл тус бүрт нь ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөрчсөн байна.
Иймд шүүгдэгч Б.Г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж хууль буруу хэрэглэж шийдвэрлэсэн гэж үзнэ.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийнтусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.7 дугаар зүйлд зааснаар 12 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн 14 жилийн хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 т заасныг удирдлага болгон Тогтоох нь:
1. Шийтгэх тогтооолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7.д зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийнтусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэсүгэй гэснийг: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6,7-д зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй гэж,
3 дахь заалтын 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6.д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар 12 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг тус тус нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 16 жилийн хугацаагаар хорих ялаар тогт оосугай гэснийг хасч, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6,7-д зааснаар 12 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг тус тус нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 14 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай гэж,
4 дэх заалтын 16 жилийн хугацаагаар хорих ял гэснийг 14 жилийн хорих ял болгон тус тус өөрчилж тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Шүүгдэгч Б.Г гийн өмгөөлөгч Ш.С, О.Ц , Л.Н нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийн цагдан хоригдсон нийт 682 хоногийн хугацааг тус тус эдлэх ялд оруулан тооцсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт зааснаар шүүх анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ё.БЯМБАЦЭРЭН
ШҮҮГЧИД М.ХҮРЭЛБААТАР
Д.МӨНХӨӨ