Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 0217

 

                                       

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

        Улсын яллагч С.Ёндонсамбуу

          Хохирогч Н.Энхболд

          Шүүгдэгч Ц.Батхуяг

          Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, Р.Пүрэвлхам

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

          Орхон аймгийн Прокурорын газраас 2002 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2.д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Батхуягт холбогдох эрүүгийн 201614000327 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

          Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1972 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Увс аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн инжинер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот баг 6-13-31 тоотод оршин суух, ял шийтгэлгүй Буучийнхан овогт Цогтсайханы Батхуяг РД:/ОА 72071713/,

 

Шүүгдэгч Ц.Батхуяг нь Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн Баяжуулан фабрикийн орлогч даргаар ажиллаж байхдаа 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр тус үйлдвэрийн охин компани болох РСЦ ХХК-аас өөрийн албан тушаалын байдал, ажил хэргийн нэр хүндийг ашиглан Баяжуулах фабрикийн үйл ажиллагаанд зарцуулна гэж РСЦ ХХК-ийн инжинер төсөвчинг төөрөгдүүлэн 2 миксер авто машин 19 метр куб 2.941.200 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг Баяжуулах фабрикийн захиалгаар гэсэн зөвшөөрлөөр захиран зарцуулах эрхийг хуурч мэхлэх аргаар өөртөө бий болгон үйлдвэрийн бүсээс гаргаж Баян транс ХХК-д шилжүүлэн өгч бусдад бага бус хэмжээний буюу 2.941.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Ц.Батхуягийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 05 дугаар сард миний танил Моломжамц гэдэг залуу утсаар ярьж бетон зуурмаг хэрэгтэй байна ярьж, хэлж өгөөч гэсэн. РСЦ-ийн дарга руу залгахад утас нь холбогдох боломжгүй байсан. Тэгээд РСЦ-ийн инжинер Ундармаа гэдэг хүнтэй ярьж Моломжамц тэр хоёрыг холбож өгсөн. Гэтэл удаагүй 5-6 хоногийн дараа РСЦ-ийн орлогч дарга Батхуяг 200 машин цемент хулгай хийж цагдаагийн газарт шалгагдаж байна гэсэн мэдээлэл пейсбүүк дээр цацагдсан. Энд улс төр орсон. Миний хувьд гэмт хэрэг үйлдэж ашиг хонжоо олох гэсэн зорилго байхгүй. Хэн нэгийг төөрөгдүүлж залилсан зүйл байхгүй. Ундармаа заавал миний ярьсныг гүйцэтгэх албагүй. Ямар нэгэн албан бичиг өгөөгүй. Нэг танил дүү маань зуурмаг аваад өгөөч гэж гуйсаны дагуу Ундармаатай ярьсан. Ундармаатай ярихдаа гадны хүн мөнгийг нь төлж авна л гэж хэлсэн. Хаана буулгах, хэн авахыг хэлж тэднийг холбож өгсөн. Өөр зүйл байхгүй. Яагаад үүнийг Баяжуулах фабрик захиалсан, авсан гээд яриад бичээд байгаа юм бэ, Баяжуулах фабрикийн нэрийн өмнөөс РСЦ-д ямар нэгэн байдлаар холбогдож ажиллаагүй. Утсаар ярьсаны төлөө хүнийг хэлмэгдүүлж болохгүй. Би өөрийгөө гэмт хэрэг хийсэн гэж үзэхгүй байна. Энэ зуурмагийг Баян транс компанид буусныг мэдээгүй. Хавтаст хэрэгтэй танилцахдаа мэдсэн. Баттулга, Оргилмаа нартай хамаатан боловч ойр дотно байдаггүй гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогчийн төлөөлөгч иргэний нэхэмжлэгч Н.Энхболдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 05  дугаар сарын 24-ний өдөр РСЦ-ээс 2 миксер зуурмаг манайхаас гарч явсан байна гэсэн хүсэлтийн дагуу ажиллагааг 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хийж холбогдох хүмүүсээс тайлбар авч удирдлагадаа танилцуулсан. Ингээд цагдаагийн газарт шалгуулах хүсэлт өгсөн. Эхлээд Ундармаа, Гантуяа нарыг шалгаж холбогдолгүй болохыг тогтоож хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тэгээд Батхуяг шалгагдаж эхэлсэн. Шинжээчийн дүгнэлтээр үнэлгээ нь 2.941.200 төгрөгөөр тогтоогдсон. Ингээд тээврийн хөлсний хамт 3.043.040 төгрөг болсон. Энэ хохирлыг Шижир-Үйлс ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төлсөн байдаг. Одоо хохирол бүрэн төлөгдсөн. РСЦ компани нь тусдаа бие даасан ашигаараа өөрийгөө санхүүжүүлж явдаг хуулийн этгээд. Эрдэнэт үйлдвэрийн охин компани юм. Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд бүх РСЦ-д захиалга өгч үйл ажиллагаа явуулдаг. Цех хоорондын захиалгыг бичгээр, амаар ч өгч явагддаг. Сарын эцсээр тооцоо нийлж явдаг юм билээ. Ер нь бол Эрдэнэт үйлдвэрийн бүс, объектоос гарах журмын дагуу Гантуяа гаргасан байсныг мэдүүлэгтээ өгсөн. Ундармаа 08 гэсэн маягтыг бөглөөд гаргасан байсан. Батхуягийн үйлдлийн хувьд хөдөлмөрийн журам зөрчсөн эсэх талаар яригдаагүй. Энэ үйлдэл нь эрүүгийн шинжтэй байгаа эсэхийг шалгуулахаар өгсөн. РСЦ-ийн дарга Бат-Эрдэнэ надад мэдэгдэлгүйгээр зуурмагийг өгсөн гэж мэдүүлэг өгдөг гэсэн мэдүүлэг,

-Гэрч Н.Батцэнгэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 05 сарын 24-ний өдөр манай РСЦ ХХК-аас Эм Жи Би Аи ХХК-д буух ёстой байсан 18 метр куб бетон зуурмаг дутуу буусан байна гээд ажилчдаасаа тодруулан асуухад манай байгууллагын төсөвчин инжинер Ундармаа Баяжуулах фабрикийн орлогч дарга Батхуягийн захиалгаар 18 метр куб бетон зуурмаг Баянбулаг багт буулгасан гэж хэлсэн. Тэгээд жолооч нартай уулзаж ярилцаж байхад дээрх 18 метр куб бетон зуурмаг Баянбулаг багийн зүүн талд байх хүүхдийн талбай дээр буусан байсан.  Батхуяг манай байгууллагад ажлын болон бараа материалын захиалга өгч болно. Яагаад гэхээр Батхуяг нь Баяжуулах фабрикийн орлогч дарга ажилтай. 18 м куб бетон зуурмаг Баянбулаг багийн хүүхдийн тоглоомын талбай дээр буух болсон шалтгааныг мэдэхгүй. Уг нь Батхуяг гэдэг хүн захиалаад тэнд буулгасан байсан гэсэн мэдүүлэг /1хх 25-26 ху/,

-Гэрч Э.Чинсанаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 05 сарын 24-ний өдөр манай байгууллагын төсөвчин инжинер Ундармаа над руу утсаар яриад Баяжуулах фабрикийн захиалгаар Баянбулаг баг руу 2 машин буюу 18 метр куб бетон зуурмаг явуулах захиалга нэмэгдэж байна шүү гэж хэлсэн. Энэ захиалгын дагуу жолооч Мөнгөнхүү, Даваа нарт хувиарлан өгсөн гэсэн мэдүүлэг /1хх 27 ху/,

-Гэрч Г.Мөнгөнхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр би Баян-Өндөр сум Бүрэнбүст багт буюу Залуус хорооллын хажуу талд баригдаж байгаа гражийн барилга дээр бетон зуурмаг зөөх ажлын даалгавар авсан. Тэр өдөр манай байгууллагын 3 мексер машин 130 метр куб бетон зуурмаг зөөх үүрэгтэй байсан. Тэр өдөр диспетчер Чинсанаагаас замын хуудас авахад 2 чиглэл байсан. Эхний чиглэл нь баригдаж байгаа граж руу бетон зөөх, дараагийн чиглэл нь Баянбулаг баг руу 9 метр куб бетон зуурмаг зөөх байсан. Энэ 2 чиглэлийн дагуу зөөсөн гэсэн мэдүүлэг /1хх 28 ху/,

-Гэрч Б.Эрдэнэчулууний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 05 сарын 24-ний өдөр хэсгийн дарга Гантуяа надад Баяжуулах фабрик руу БМ-150 маркаар 18 метр куб бетон зуурмаг өгөх юм байна. Тийм захиалга орж ирж байсан гэсэн. Үүний дагуу зуурмагийг бэлтгэж явуулсан гэсэн мэдүүлэг /1хх 31 ху/,

-Гэрч Ө.Даваагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 05 сарын 24-ний өдөр ажилдаа ирсэн чинь диспетчер Чинсанаа тэр өдөр хийж гүйцэтгэх ажлын замын хуудас өгсөн. Тэр замын хуудсан дээр Зээл гээд хоёр газарт бетон зуурмаг буулгах замын хуудас бичигдсэн байсан. ...бетон зуурмагийн үйлдвэрийн мастер Эрдэнэчулуун гэж хүн 09 цагийн орчим намайг бетон ачаад гарах үед энэ бетоныг Баянбулаг баг Зээлд буулгана шүү гэж хэлээд 4 дүгээр хэсгийн дарга Гантуяа гэж хүнээс 99067758 дугаарыг авч өгөөд энэ утсаар яриад хүргэж өгөөрэй гэсэн. Тэгэхээр нь 99067758 дугаараар ярьж байгаад Баянбулаг баг Зээлийн зүүн талд баригдаж байгаа хүүхдийн тоглоомын талбай дээр буулгасан. ...хүлээж авсан хүний нэрийг мэдэхгүй, ямар ч байсан утасны дугаараар нь ярьж байгаад очиж энэ бетоныг буулгасан гэсэн мэдүүлэг /1хх 33 ху/,

-Гэрч Д.Моломжамцын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 05 сард над руу утсаар яриад манай нэг найзын компани Орхон аймгийн Баянбулаг багт тоглоомын талбайн тохижилтын ажил хийж байгаа. Энэ ажилд нь бетон зуурмаг хэрэг болоод байна, бетон зуурмаг худалдаж авах боломжтой хүн байна уу, яг одоо бэлэн мөнгө нь байхгүй байна гэнээ, зээлээр авах боломжтой газар байвал яриад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би өөрийн хуурай ах Батхуягтай утсаар ярьж надад хоёр машин бетон зуурмаг хэрэг байна. Манай найз тоглоомын талбайн тохиилтын ажил хийж байгаа юм байна, таньж мэддэг, зуурмаг зардаг аж ахуйн нэгж байна уу гэж асуусан чинь Батхуяг ах за тэгвэл мөнгө төгрөгийг нь төлөөрэй, би РСЦ рүү хэлээд машин бетон зуурмаг аваад өгье, РСЦ гадны иргэн аж ахуйн нэгжид бетон зуурмаг зардаг юм гэж хэлээд зуурмаг буух газрыг асуусан. Тэгээд би Эрдэнэболдод РСЦ-ээс бетон зуурмаг буух болсон шүү, мөнгийг нь надад өгөөрэй би тушаах ёстой гэж хэлсэн. Бетон зуурмаг хэзээ буусан юм бэ мэдэхгүй хоёр гурван хоногийн дараа Батхуяг ах утсаар яриад нөгөө авсан бтеоныхоо мөнгийг аваачиж тушаасан уу гэж утсаар ярихаар нь би үгүй гэж хэлээд бетоноо хэзээ авах юм бэ гэсэн чинь бетон нь буусан байгаа чи найзаасаа асуугаад мөнгийг нь тушаагаач гэсэн. Тэгээд би Эрдэнэболд руу бетон буусан юм уу гэж асуусан чинь хоёр машин бетон буусан гэж хэлсэн. Тэгэхээр нь би очоод мөнгийг нь тушаасан гэсэн мэдүүлэг /хх 34 ху/,

-Гэрч Ц.Ундармаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 05 сарын 23-ны орой Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн Баяжуулах фабрикийн орлогч дарга Батхуяг гэж хүн утсаар яриад маргааш гэхэд 2 машин бетон зуурмаг хэрэгтэй байна гэсэн. Маргааш нь би зуурмагийн хэсгийн дарга Гантуяад Баяжуулах фабрикт 2 машин бетон хэрэгтэй гэнэ, өгөөрэй гэсэн. Тэр өдөр захиалгат бетон зуурмаг нь явсан байсан. Тэгтэл маргааш өдөр нь буюу 2017 оны 05 сарын 25-ны өдөр манай байгууллагын дарга Батцэнгэл ирээд Баяжуулах фабрикт хэн 2 машин зуурмаг өг гэсэн бэ, тэр чинь буух газраа буугаагүй байна шүү  дээ гээд асуудал гарсан. ...Батхуяг утсаар ярихдаа манайд 2 машин бетон зуурмаг хэрэгтэй байна гэж хэлсэн. Яг энд тэнд авна гэж хэлээгүй.  Би бодохдоо өөрийнхөө ажилд баяжуулах фабрикт хэрэгтэй байгаа юм байна гэж ойлгож цааш нь захиалга өгсөн. Хувиараа авч байна гэж ойлгосон бол надтай харьцах шаардлагагүй, кассанд мөнгөө тушаагаад л шууд бетон зуурмаг аваад явна. ...Батхуягыг яагаад захиалж авсан зуурмагаа Зээлд буулгасныг мэдэхгүй. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн цех тасгууд нь ажилчиддаа тус болох, ахмад ажилчдаа харж үзэх шаардлагаар бараа материал авах тохиолдол байдаг гэсэн мэдүүлэг /1хх 205-206 ху/,

-Гэрч С.Гантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 05 сарын 24-ний өглөө 09 цагийн орчим манай РЦС ХХК-ийн төсөвчин Ундармаа над руу яриад Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн Баяжуулах фабрикаас 20 м куб бетон захиалга орж ирлээ, Баяжуулах фабрик руу явуулаарай гэж хэлсэн. Үүний дагуу мастер Эрдэнэчулуунд 2 дугаар хэсгийн захиалгаар 20 метр куб бетон зуурмаг өгөөрэй гэж хэлсэн.  ...манай байгууллагаас гарч байгаа бетон зуурмагийн хувьд би бичиг хийж өгнө. 2016 оны 05 сарын  24-ний өдөр Баяжуулах фабрикийн авсан 18 м куб бетон зуурмагийг Зээлийн хүүхдийн тоглоомийн талбай дээр буухаар бичиж өгсөн гэсэн гэсэн мэдүүлэг /1хх 207 ху/,

-Гэрч Б.Мягмарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2016 оны хавар Баян транс ХХК-д менежерийн ажил эрхэлдэг байсан. Орхон аймаг Баян-өндөр сум Баянбулаг багийн Зээлийн 3 дугаар хэсгийн зүүн талд баригдсан хүүхдийн тоглоом барихад гэрээг нь хийсэн. Бетон хаанаас авсныг нь мэдэхгүй. Батхуяг нь миний аавын төрсөн дүү юм. Би яг хэдэн сарын хэдний өдрөөс ажилласнаа санахгүй байна. Энэ ажлыг санал болгосон хүн нь хамаатны эгч Оргилмаа юм. Оргилмаа нь манай аавын дүү Баттулга ахтай суусан хүн байгаа юм. Би Моломжамц гэж хүнийг танихгүй, миний аав Батболд, Батхуяг, Баттулга 3 ах дүү гурав байгаа юм гэсэн мэдүүлэг /2хх 5-6 ху/,

-Хохирогч Д.Наранхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Баяжуулах фабрикийн орлогч дарга Батхуяг гэж хүн РСЦ ХХК-ийн төсөвчин Ундармаа руу залгаж 2 машин бетон зуурмаг авъя гэсэн юм билээ. Ундармаа зуурмагийн хэсгийн дарга Гантуяа гэж хүн рүү залгаад Батхуягийн 2 машин бетон зуурмагийн захиалгыг өгсөн байдаг. Энэ захиалгын дагуу хоёр машин зуурмагийг байгууллагаас гаргаж явуулсан байдаг. ...хуулийн хэлтсийг шалгаж байхад дээрхи хоёр машин зуурмаг Шижир үйлс ХХК авсан гэж төлбөр тушаасан байсан. ...Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн цехүүд цех хоорондын тооцоогоор бараа материалаа авдаг. Одоо ч гэсэн цех хоорондын тооцоогоор авч байгаа. Ц.Батхуяг нь Баяжуулах фабрикийн орлогч дарга учир захиалга өгөх эрхтэй. Манай байгууллагын тооцоогоор тээврийн зардал ороод 3.043.040 төгрөгийн хохирол учирсан. Энэ хохирол төлөгдсөн гэсэн мэдүүлэг /2хх 42 ху/,

-Бичиг баримтанд үзлэг хийж, хуулбарлан авсан тэмдэглэл /1хх 69-73 ху/

           -Хохирлын үнэлгээний тайлан /1хх 37-40 ху/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх 87 ху/

-Ц.Батхуягийг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /1хх 158-159, 222-224 ху/

зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

Прокуророос Ц.Батхуягыг Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн Баяжуулан фабрикийн орлогч даргаар ажиллаж байхдаа 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр тус үйлдвэрийн охин компани болох РСЦ ХХК-аас өөрийн албан тушаалын байдал, ажил хэргийн нэр хүндийг ашиглан Баяжуулах фабрикийн үйл ажиллагаанд зарцуулна гэж РСЦ ХХК-ийн инжинер төсөвчинг төөрөгдүүлэн 2 миксер авто машин 19 метр куб 2.941.200 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг Баяжуулах фабрикийн захиалгаар гэсэн зөвшөөрлөөр захиран зарцуулах эрхийг хуурч мэхлэх аргаар өөртөө бий болгон үйлдвэрийн бүсээс гаргаж Баян транс ХХК-д шилжүүлэн өгч бусдад бага бус хэмжээний буюу 2.941.200 төгрөгийн  хохирол учруулсан гэж үзэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Ц.Батхуягын “...2016 оны 05 сард миний танил Моломжамц гэдэг залуу утсаар ярьж бетон зуурмаг хэрэгтэй байна ярьж, хэлж өгөөч гэсэн. РСЦ-ийн дарга руу залгахад утас нь холбогдох боломжгүй байсан. Тэгээд РСЦ-ийн инженер Ундармаа гэдэг хүнтэй ярьж Моломжамц тэр хоёрыг холбож өгсөн. Миний хувьд гэмт хэрэг үйлдэж ашиг хонжоо олох гэсэн зорилго байхгүй. Хэн нэгийг төөрөгдүүлж залилсан зүйл байхгүй. Ундармаа заавал миний ярьсныг гүйцэтгэх албагүй. Ямар нэгэн албан бичиг өгөөгүй. Нэг танил дүү маань зуурмаг аваад өгөөч гэж гуйсаны дагуу Ундармаатай ярьсан. ...Би өөрийгөө гэмт хэрэг хийсэн гэж үзэхгүй байна. Энэ зуурмагийг Баян транс компанид буусныг мэдээгүй” гэсэн, хохирогчийн төлөөлөгч иргэний нэхэмжлэгч Н.Энхболдын “...2016 оны 05 сарын 24-ний өдөр РСЦ-ээс 2 миксер зуурмаг манайхаас гарч явсан байна гэсэн хүсэлтийн дагуу ажиллагааг 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хийж холбогдох хүмүүсээс тайлбар авч удирдлагадаа танилцуулсан. Ингээд цагдаагийн газарт шалгуулах хүсэлт өгсөн. Эхлээд Ундармаа, Гантуяа нарыг шалгаж холбогдолгүй болохыг тогтоож хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тэгээд Батхуяг шалгагдаж эхэлсэн. ...Эрдэнэт үйлдвэрийн бүс, объектоос гарах журмын дагуу Гантуяа гаргасан байсныг мэдүүлэгтээ өгсөн. Ундармаа 08 гэсэн маягтыг бөглөөд гаргасан байсан. Батхуягийн үйлдлийн хувьд хөдөлмөрийн журам зөрчсөн эсэх талаар яригдаагүй. РСЦ-ийн дарга Бат-Эрдэнэ надад мэдэгдэлгүйгээр зуурмагийг өгсөн гэж мэдүүлэг өгдөг” гэсэн, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Н.Батцэнгэлын “...манай байгууллагын төсөвчин инженер Ундармаа Баяжуулах фабрикийн орлогч дарга Батхуягийн захиалгаар 18 метр куб бетон зуурмаг Баянбулаг багт буулгасан гэж хэлсэн. Тэгээд жолооч нартай уулзаж ярилцаж байхад дээрх 18 метр куб бетон зуурмаг Баянбулаг багийн зүүн талд байх хүүхдийн талбай дээр буусан байсан” гэсэн /1хх 25-26 ху/, гэрч Э.Чинсанаагийн “...манай байгууллагын төсөвчин инжинер Ундармаа над руу утсаар яриад Баяжуулах фабрикийн захиалгаар Баянбулаг баг руу 2 машин буюу 18 метр куб бетон зуурмаг явуулах захиалга нэмэгдэж байна шүү гэж хэлсэн. Энэ захиалгын дагуу жолооч Мөнгөнхүү, Даваа нарт хувиарлан өгсөн” гэсэн /1хх 27 ху/, гэрч Г.Мөнгөнхүүгийн “...Тэр өдөр манай байгууллагын 3 мексер машин 130 метр куб бетон зуурмаг зөөх үүрэгтэй байсан. ...диспетчер Чинсанаагаас замын хуудас авахад 2 чиглэл байсан. Эхний чиглэл нь баригдаж байгаа граж руу бетон зөөх, дараагийн чиглэл нь Баянбулаг баг руу 9 метр куб бетон зуурмаг зөөх байсан. Энэ 2 чиглэлийн дагуу зөөсөн” гэсэн  /1хх 28 ху/, гэрч Б.Эрдэнэчулууны “...2016 оны 05 сарын 24-ний өдөр хэсгийн дарга Гантуяа надад Баяжуулах фабрик руу БМ-150 маркаар 18 метр куб бетон зуурмаг өгөх юм байна. Тийм захиалга орж ирж байсан гэсэн. Үүний дагуу зуурмагийг бэлтгэж явуулсан” гэсэн /1хх 31 ху/, гэрч Ө.Даваагийн “...замын хуудсан дээр Зээл гээд хоёр газарт бетон зуурмаг буулгах замын хуудас бичигдсэн байсан. ...бетон зуурмагийн үйлдвэрийн мастер Эрдэнэчулуун гэж хүн 09 цагийн орчим намайг бетон ачаад гарах үед энэ бетоныг Баянбулаг баг Зээлд буулгана шүү гэж хэлээд 4 дүгээр хэсгийн дарга Гантуяа гэж хүнээс 99067758 дугаарыг авч өгөөд энэ утсаар яриад хүргэж өгөөрэй гэсэн. Тэгэхээр нь 99067758 дугаараар ярьж байгаад Баянбулаг баг Зээлийн зүүн талд баригдаж байгаа хүүхдийн тоглоомын талбай дээр буулгасан” гэсэн  /1хх 33 ху/, гэрч Д.Моломжамцын  “...манай нэг найзын компани Орхон аймгийн Баянбулаг багт тоглоомын талбайн тохижилтын ажил хийж байгаа. Энэ ажилд нь бетон зуурмаг хэрэг болоод байна, бетон зуурмаг худалдаж авах боломжтой хүн байна уу, яг одоо бэлэн мөнгө нь байхгүй байна гэнээ, зээлээр авах боломжтой газар байвал яриад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би өөрийн хуурай ах Батхуягтай утсаар ярьж надад хоёр машин бетон зуурмаг хэрэг байна. Манай найз тоглоомын талбайн тохижилтын ажил хийж байгаа юм байна, таньж мэддэг, зуурмаг зардаг аж ахуйн нэгж байна уу гэж асуусан чинь Батхуяг ах за тэгвэл мөнгө төгрөгийг нь төлөөрэй, би РСЦ рүү хэлээд машин бетон зуурмаг аваад өгье, РСЦ гадны иргэн аж ахуйн нэгжид бетон зуурмаг зардаг юм гэж хэлээд зуурмаг буух газрыг асуусан. Тэгээд би Эрдэнэболдод РСЦ-ээс бетон зуурмаг буух болсон шүү, мөнгийг нь надад өгөөрэй би тушаах ёстой гэж хэлсэн. Бетон зуурмаг хэзээ буусан юм бэ мэдэхгүй хоёр гурван хоногийн дараа Батхуяг ах утсаар яриад нөгөө авсан бтеоныхоо мөнгийг аваачиж тушаасан уу гэж утсаар ярихаар нь би үгүй гэж хэлээд бетоноо хэзээ авах юм бэ гэсэн чинь бетон нь буусан байгаа чи найзаасаа асуугаад мөнгийг нь тушаагаач гэсэн. Тэгээд би Эрдэнэболд руу бетон буусан юм уу гэж асуусан чинь хоёр машин бетон буусан гэж хэлсэн. Тэгэхээр нь би очоод мөнгийг нь тушаасан” гэсэн /хх 34 ху/, гэрч Ц.Ундармаагийн “...Баяжуулах фабрикийн орлогч дарга Батхуяг гэж хүн утсаар яриад маргааш гэхэд 2 машин бетон зуураг хэрэгтэй байна гэсэн. Маргааш нь би зуурмагийн хэсгийн дарга Гантуяад Баяжуулах фабрикт 2 машин бетон хэрэгтэй гэнэ, өгөөрэй гэсэн. Тэр өдөр захиалгат бетон зуурмаг нь явсан байсан. ...Батхуяг утсаар ярихдаа манайд 2 машин бетон зуурмаг хэрэгтэй байна гэж хэлсэн. Яг энд тэнд авна гэж хэлээгүй.  Би бодохдоо өөрийнхөө ажилд баяжуулах фабрикт хэрэгтэй байгаа юм байна гэж ойлгож цааш нь захиалга өгсөн. ...Батхуягыг яагаад захиалж авсан зуурмагаа Зээлд буулгасныг мэдэхгүй” гэсэн /1хх 205-206 ху/, гэрч С.Гантуяагийн “...РЦС ХХК-ийн төсөвчин Ундармаа над руу яриад Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн Баяжуулах фабрикаас 20 м куб бетон захиалга орж ирлээ, Баяжуулах фабрик руу явуулаарай гэж хэлсэн. Үүний дагуу мастер Эрдэнэчулуунд 2 дугаар хэсгийн захиалгаар 20 метр куб бетон зуурмаг өгөөрэй гэж хэлсэн.  ...манай байгууллагаас гарч байгаа бетон зуурмагийн хувьд би бичиг хийж өгнө. 2016 оны 05 сарын  24-ний өдөр Баяжуулах фабрикийн авсан 18 м куб бетон зуурмагийг Зээлийн хүүхдийн тоглоомийн талбай дээр буухаар бичиж өгсөн” гэсэн /1хх 207 ху/, хохирогч Д.Наранхүүгийн “...Баяжуулах фабрикийн орлогч дарга Батхуяг гэж хүн РСЦ ХХК-ийн төсөвчин Ундармаа руу залгаж 2 машин бетон зуурмаг авъя гэсэн юм билээ. Ундармаа зуурмагийн хэсгийн дарга Гантуяа гэж хүн рүү залгаад Батхуягийн 2 машин бетон зуурмагийн захиалгыг өгсөн байдаг. Энэ захиалгын дагуу хоёр машин зуурмагийг байгууллагаас гаргаж явуулсан байдаг. ...хуулийн хэлтсийг шалгаж байхад дээрхи хоёр машин зуурмаг Шижир үйлс ХХК авсан гэж төлбөр тушаасан байсан. Ц.Батхуяг нь Баяжуулах фабрикийн орлогч дарга учир захиалга өгөх эрхтэй. Манай байгууллагын тооцоогоор тээврийн зардал ороод 3.043.040 төгрөгийн хохирол учирсан. Энэ хохирол төлөгдсөн” гэсэн /2хх 42 ху/ мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ц.Батхуягыг албан тушаалын байдал, ажил хэргийн нэр хүндийг ашиглан бусдыг төөрөгдүүлэн хуурч мэхэлсэн  гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Бусдыг хуурч мэхлэх арга нь бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр болон үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг хэлэх бөгөөд шүүгдэгч Ц.Батхуягын үйлдэлд дээрхи залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байхгүй байна гэж дүгнэлээ.  

Өөрөөр хэлбэл тухайн 2 машин бетон зуурмагийг төсөвчин Ундармаа зохих журмын дагуу гаргаж Орхон аймгийн Баянбулаг баг Зээлд баригдаж байгаа тоглоомын талбайд буулгасан болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Э.Чинсанаа /1хх 27 ху/, Г.Мөнгөнхүү /1хх 28 ху/, Б.Эрдэнэчулуун 1хх 31 ху/, Ө.Даваа /1хх 33 ху/, Д.Моломжамц /хх 34 ху/, С.Гантуяа /1хх 207 ху/ нарын мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.Батхуягыг өөрийн албан тушаалын байдал, ажил хэргийн нэр хүндийг ашиглан бусдыг төөрөгдүүлэн хуурч мэхлэн 2.941.200 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй байх тул түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурьдаж, Ц.Батхуягт урьд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                   ТОГТООХ нь:

 

1.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.д зааснаар Орхон аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Батхуягт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Ц.Батхуягт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Ц.Батхуягийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2.д зааснаар Ц.Батхуягт холбогдох хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэнд буцаасугай.

5. Цагаатгах тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА