Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2021/ДШМ/16

 

О.М холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 Шүүх хуралдаанд:

 Прокурор М.С,

 Шүүгдэгч О.М ,

 Түүний өмгөөлөгч М.Д,

 Нарийн бичгийн дарга Б.Энхзулыг нар оролцуулан

 

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/43 дугаар шийтгэх тогтоолтой О.М холбогдох 1915005300092 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч О.М гийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Б овогт Оын М  Булган...................төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Булган аймгийн ......................тоотод оршин суух, урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1083 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 сарын 12-ны өдрийн 2019/ДШМ/912 дугаартай магадлалаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэгдсэн хувийн байдалтай.

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч О.М  нь 2018 оны 01 дүгээр сард Булган аймгийн Могод сумын нэгдүгээр багийн нутгаас иргэн Л.М 2 тооны морь буюу бусдын мал хулгайлсан,  

2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Сайхан сумын 5 дугаар багийн нутагт иргэн Э.А эзэмшлийн “Мустанг-5” загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдын эд хөрөнгийг хулгайлсан,

2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт иргэн Х.У“адуу зарна” гэж итгэл түрүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон түүнээс 500000 төгрөгийг шилжүүлэн авч бусдыг залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/43 дугаар шийтгэх тогтоолоор:

1. Шүүгдэгч Б овогт Оын Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч О.М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн 3 /гурав/ жилийн хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2019/ДШМ/912 дугаартай магадлалаар шүүгдэгч О.М г 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч О.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хорих ял оногдуулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.М г 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч О.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ сар, 26 /хорин зургаа/ хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил, 2 /хоёр/ сар, 26 /хорин зургаа/ хоногийн хорих ялаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М  оногдуулсан 3 /гурав/ жил, 2 /хоёр/ сар, 26 /хорин зургаа/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.М гийн цагдан хоригдсон нийт 303 /гурван зуун гурав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.М авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан шүүгдэгч О.М гээс гэм хорын хохиролд нийт 3597900 /гурван сая таван зуун ерэн долоон мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч Булган аймгийн ................................Л.М -д /нэг сая долоон зуун арван долоон мянга есөн зуу/ төгрөгийг, Орхон аймгийн ....................... гэх газарт оршин суух А-д 1380000 /нэг сая гурван зуун наян мянга/ төгрөгийг, Орхон аймгийн .........................тоотод оршин суухУ т 500000 /таван зуун мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.М гээс гэмт хэрэг үйлдэх замаар олсон хөрөнгө орлого болох 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг хурааж, гэмт хэргийн хохиролд зарцуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

11. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай” гэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.М  давж заалдах гомдолдоо: “Миний бие өөрт холбогдох эрүүгийн 1915005300092 дугаартай хэргээс 2018 оны 01 дүгээр сард Булган аймгийн Могод сумын ухаа морьт гэх газраас Л.М ширээтэй хас тамгатай 2 морь хулгайлсан гэх үйлдлийг эс зөвшөөрч байна. 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн Могод сумын нутгаас Архангай аймгийн Хайрхан сумын М  гэх залуугийн адуунаас найз М.Б хамт хоёр морь авчирсан минь үнэн. Намайг хэргээ хүлээн зөвшөөр гээд байдаг. Тухайн үед хамт явж 2 адуу авчирсан М.Б бид 2 хамт сумын төлөөлөгч Г дээр очисон. Би тухайн үед болсон явдлаа бүгдийг хэлсэн. Хохирогч Л.М 2018 оны 01 дүгээр сарын 8-нд адуу дээр очиход 2 морь байсан гэсэн Б бид хоёр 2018 оны 01 дүгээр сарын **-**-нд шилжих шөнө авсан байна. Б бүгдийг нь хэлсэн

чи худал яриад хэрэггүй чи адуу зарж ирээд Бт 200,000 төгрөг өгсөн байна лээ намайг зодсон надаас өмнө Боос мэдүүлэг авсан байсан. Б хэргээ хүлээн зөвшөөрсөн та хоёр М 2 морийг хулгайлсан гээд надаас мэдүүлэг авсан. Тухайн үед би айж сандраад юу гэж хэлснээ санахгүй байна. 2018 оны 01 дүгээр сарын **-**-ний өдөр гэсэн мэдүүлэг аваад гарын үсэг зуруулсан. Тэр Б надтай хамт явж 2 адуу авчирсан ганц гэрч юм тийм байтал худал мэдүүлэг өгөөд байдаг. Би 2017 оны 09 дүгээр сарын **-** шилжих шөнө мотоциклоо алдсан унаагүй байсан юм. 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Б адуундаа явж байна гээд манайд ирсэн. С гэх Мн найз худал мэдүүлэг өгсөн байдаг. Би С гэх залуутай 2017 оны 08 дугаар сард Сайхан сумын 3 дугаар баг нарийн гол гэх газар 100 дааганы уралдаан дээр намайг будан даага, алаг даага хоёртой очиход танилцаж байсан залуу. Архангай аймгийн Хайрхан сумын Могой шинэ ус гэх манай сумын хульж багтай золгодог багт байдаг Насаа гэх хурдан хар азаргатай ахийн хүүхэд Н гэх залуутай хамт явж байсан. Танилцснаас хойш намайг хүргэн ах Бийнд байхад 2-3 удаа  ирж байсан. Миний будан даага Отгоо ах М ахын морьдийг хатгаж өгч байсан. Миний Мд өгдөг хонгор үрээг С тэгэхэд харж байсан. Би Сд зарна гэж хэлж байсан. Сүүлд 2017 оны 09 дүгээр сарын 09-нд намайг Сайхан сумын төвд гэртээ байхад С Н морины хүүхэдтэйгээ гурвуулаа Түвшинбаяр аваргын заан цолны мяллага наадамд уралдах гээд хар азаргатай манайд ирж байсан. Ээж У , дүү М бид гурав байсан. Би Стэй 2019 оны 05 дугаар сарын 24, 25-нд Дундговь аймгийн Хульд суманд таарч байсан. Би Сг Архангай аймгийн Хайрхан суманд морь тэжээж байхад нь очиж байгаагүй. С нь Мг хэлэхдээ Э гэж хүнийг О буюу М  гээд хэлээд байдаг. Би хонгор үрээ авсан М тэй 2019 оны 05 дугаар сарын 11-нд Улаанбаатар хотод Дүнжингарав уралдаан дээр таарахад М  Сг нэг даага өгнө гээд 2018 оны хавар мөнгө аваад сураггүй алга болчихлоо гээд ярьж байсан. Би Мөс чиний надад өгсөн хоёр морь танай адуу мөн юм уу гэж асуусан тэгсэн яасан гэхээр нь өөр эзэн гарч ирээд байгаа юм шиг байна гэж хэлсэн. Тийм юм байхгүй чи өөрөө надтай хамт очиж харсан шүү дээ болохгүй бол ярихгүй юу гээд дугаараа өгч байсан. Би Могод сумын Бор ахаас будан даага буурал гүү 2017 оны хавар авч байсан тэрнийг яриад танай цагаан азаргатай адуунд цагаан буурал гүүн явж байна лээ гэж ярьж байсан. Хохирогч Мгийн найз гэрч Бманай адууг сайн мэдэж байгаа. Бид Могод сумын иргэн Э  ахаас 8-9 адуу авч байсан гэж шүүх хурал дээр ярьсныг хохирогч М худлаа адуу мал бол авч байгаагүй гэж хэлж байсан. Хохирогч М мэдүүлэгтээ: 2018 оны 01 дүгээр сарын 12-нд намайг адуун дээрээ очиход 2 морь байхгүй байсан. 2018 оны 01 дүгээр сарын 08-нд очиход байсан гэж шүүх хурал дээр ярьж байсан. Хохирогч Мийн эхнэр Э\ мэдүүлэгтээ манай нөхөр Мөнгөн 2018 оны 01 дүгээр сарын 8-9 нд ухаа морьт гэх газар луу адуугаа хараад ирлээ хонгор халзан азаргатай адуунаас 2 морь байхгүй байна гэж хэлсэн гэдэг. Миний авч явсан хоёр морины тамга хачган тамгатай хул морь хонгор морь байсан. Эрдэнэтэд Ө гэх ченжид хоёр адууны махаа өгсөн. Тэр өдрөө Г  ах бид хоёрыг Сайхан руу явахад Дарханд сурдаг оюутан Ц гэж охин хамт сум руу явж байсан. Гэрч   мэдүүлэгдээ. Б бид хоёрыг өглөө 8-9 цагийн орчим 2 морь ногтлоод хөтөлчихсөн ирсэн.  Гэрч Б мэдүүлэгтээ: 2 морийг шөнө 00 цагийн үед Ч гийн хашаанд уясан. Гэрч Б  мэдүүлэгтээ: Б голын урд их адуутай юм байна лээ гэж хэлсэн байдаг. Хохирогч М ийн 2 морь 2018 оны 01 дүгээр сарын 8-нд байсан. Би 2017 оны 12 дугаар сарын **-**-ны өдөр 2 адуу авч явсан. Би 2018 оны зун Сайхан сумын И  ХХК-ийн захирал Б.Г  ахын морьдийг уяж байсан. Тэр үед энэ хэргийн талаар ямарч юм надад сонсогдож байгаагүй. Бараг 1 жил больж байхад 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр яригдаж эхэлсэн байдаг. Хохирогч М хоёр адуу алдсан талаар цагдаад өмнө бүртгүүлээгүй байдаг. Хохирогч М эхнэр Э нар намайг сэжиглэж байна гээд мэдүүлэг өгсөн байдаг. Гэрч Б  хохирогч М рүү яриад чи хоёр морь алдсан гэл үү гаргаж өгье шовгор л мэднэ шүү дээ гэсэн байдаг. Гэрч С худал мэдүүлэг өгснөөс надаас хонгор үрээ авсан Мг тодорхой шалгаагүй. Би М д өгсөн хонгор үрээний эзэн Булган аймгийн ............сумын иргэн Э  гэж хүнээс мэдүүлэг авхуулъя гэсэн хүсэлтийг хүлээн аваагүй байдаг. 2021 оны 02 дугаар сарын 19-ний шүүх хурлын ведио бичлэгийг шинэчилэн судлуулж үзэх хүсэлтэй байна. Шүүхийн тогтоолын үндэслэл болсон нотлох баримтууд нь эргэлзээтэй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж нэмэлт ажиллагаа хийлгэж үнэн зөвийг олж өгнө үү” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч О.М гийн давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч О.М  2018 оны 01 дүгээр сард Булган аймгийн Могод сумын нэгдүгээр багийн нутгаас иргэн Л.М 2 тооны морь буюу бусдын мал хулгайлсан, 

2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Сайхан сумын 5 дугаар багийн нутагт иргэн Э.А эзэмшлийн “Мустанг-5” загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдын эд хөрөнгийг хулгайлсан,

2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт иргэн Х.У “адуу зарна” гэж итгэл түрүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон түүнээс 500000 төгрөгийг шилжүүлэн авч бусдыг залилсан  болох нь:

 

Шүүгдэгч О.М , хохирогч Л.М , Х.У, Э.А  нарын өгсөн мэдүлэг болон хэргийн бусад оролцогчдоос мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

- Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоол, “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 19/725 дугаартай хохирлын үнэлгээ тогтоосон “Нас гүйцсэн бүдүүн адуу, нэг нь 750000 төгрөг, нийт 1500000 төгрөг” гэх дүгнэлт, “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2000032 дугаартай хохирлын үнэлгээ тооцсон “2003 онд үйлдвэрлэсэн, 2005 онд Монголд орж ирсэн, Хятад улсад үйлдвэрлэсэн “Мустанг-5” загварын мотоциклийн үнэ 1.350.000 төгрөг” гэх дүгнэлт, Шүүгдэгч О.М гийн дансанд 340000 төгрөгийг шилжүүлсэн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга  болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс О.М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлын зориудаар бий болгон залилах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.М г 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч О.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ сар, 26 /хорин зургаа/ хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил, 2 /хоёр/ сар, 26 /хорин зургаа/ хоногийн хорих ялаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шйдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна.

 

   Шүүгдэгч О.М  нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа Л.М 2 тооны адууг хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байна гэх боловч:

  “2018 оны 01 дүгээр сард Булган аймгийн Могод сумын 1 дүгээр багийн нутаг “Ухаа морьт” гэх газарт бэлчээрт байсан иргэн Л.М хонгор халзан азаргатай адуунаас ширээтэй хас тамгатай, хул зүсмийн хоёр тооны морийг барьж хашиж, тодорхой хугацааны дараа нядалж зарж борлуулсан үйлдлээрээ бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Л.М шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Н.Э, М.Б ,  С.Г, Л.Б , Ж.С, Н.О нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, хохирлын үнэлгээ тогтоосон “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иймд анхан шатны шүүх шүүгдэгч О.М эрүүгийн хариуцлага оногдуулахдаа эрүүгийн хуулийн хууль ёсны байх, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор

уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, тусгай ангид заасан төрөл, хэмжээний хүрээнд хорих ялын төрлийг сонгож, учруулсан хохирлын хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил, 2 /хоёр/ сар, 26 /хорин зургаа/ хоногийн ялыг нээлттэй хорих байгууллагад  эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна.

Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч О.М гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/43 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.М гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  О.М гийн цагдан хоригдсон нийт 358 хоногийн хугацааг эдлэх ялд оруулан тооцсугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай. 

          4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт зааснаар шүүх анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.