| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2025/0041/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/44 |
| Огноо | 2025-03-25 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Г.Цогтмагнай |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/44
2025 03 25 2025/ШЦТ/44
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Энхзул,
Улсын яллагч Г.Цогтмагнай,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.М******,
Шүүгдэгч Х.Г********** нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х******ын ***********д холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Х.Г*********** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа буюу 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Ө***************** багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**********” соёлын төвийн зүүн талын засмал замд иргэн ************ын өмчлөл, эзэмшлийн ************* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1,53 хувийн согтолттойгоор буюу согтуурсан үедээ жолоодож “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Х.Г************нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа буюу 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ************ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**********” соёлын төвийн зүүн талын засмал замд иргэн *************ын өмчлөл, эзэмшлийн *********** улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1,53 хувийн согтолттойгоор буюу согтуурсан үедээ жолоодож “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэв.
Улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Тухайлбал:
****************ийн 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан ************ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан Х******* овогтой Г**************ыг драгер багаж ашиглан шалгахад 1,53% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8, 11-р хуудас/,
***************** Цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч **********ийн “...2025 оны 02 дугаар сарын 01-ний шөнө эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд ********* соёлын төвийн зүүн талын зам дээр хяналт шалгалт хийх хугацаанд************ нь *********** тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 1,53 хувийн согтолттой жолоодон эрх нь хасагдсан үедээ замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг илрүүлж дэслэгч ************д хүлээлгэн өгсөн...” гэх илтгэх хуудас /хх-ийн 9-р хуудас/,
2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн жолоодох эрхээ хасуулсан тодорхойлолт /2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр **************эрх хасагдсан/, хх-ийн 27-р хуудас/,
Гэрч ***********ын: “...Ханбогд караокед Х.Г*************тай таарсан...Г***********нд андан “Найз нь архи уучихлаа...хашаандаа аваачаад тавьчхаач” Х.Г***********аас “Машинаа авъя” гэсэн чинь Х.Г*********** “Цагдаад хураалгасан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,
Зэлмэн овогт Х********ын Г*********ны “Бүртгэгдсэн мэдээлэл”: Эрх хасах: Ө*************** Зөрчлийн тухай хууль 14.7.5.2, 2024.12-09, 2025.12.09, 1 жил, др:1,82” гэсэн жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 23-р хуудас/,
Яллагдагч Х.Г**********ны “...Тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна...2025 оны 01 дүгээр сарын 31-ний орой 22 цагт ажлаа тараад найзынхаа гэрт очсон...найзтайгаа юм ярьж сууж байгаад би гэрээс нь гараад ********** хүнсний дэлгүүр ороод 1 шил архи авсан...буцаж найзынхаа гэрт очоод хоёулаа хувааж уусан...архиа хувааж уугаад талд нь орж байсан чинь миний утас дуугараад Ханбогд караокены гадаа хүрээд ирээч гэсэн. Тэгэхээр нь би *********** караокены гадаа очоод *********руу залгахад гараад ирсэн...надад ********** машиныхаа түлхүүрийг өгөөд “Гэрийн гадаа аваачаад тавьчих” гэсэн. Тэгэхээр нь би машиныг нь унаад гэр лүүгээ явж байсан чинь ************цагдаа зогсоож шалгасан. Тэгээд намайг согтууруулах ундаа хэрэглэсэн байна гээд машин саатуулсан...1,53%-тай гарсан. 0,5 литрийн Хараа нэртэй архийг талыг нь хоёулаа хувааж уусан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Х.Г*********** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Шүүгдэгч Х.Г***********нь жолоодох эрхээ хасуулсан байхдаа буюу эрхгүй байх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8, 11-р хуудас/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 23-р хуудас/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Х.Г************ нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргасан байна. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хүсэлтийг хангаж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй, хууль буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдлыг хянаж үзээд шүүгдэгч Х.Г**********ны “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол байхгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах /*********** нутаг дэвсгэрээс гарахыг хориглож/ ял оногдуулах тухай саналтай байна...” гэх саналыг шүүгдэгч Х.Г*************** нь хүлээн зөвшөөрсөн байна.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Х.Г************нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад заасан нөхцөлийг хянаж үзээд мөн зүйлийн 5 дахь заалтад зааснаар прокурорын гаргасан саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *********овогт Х**********ын Г************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г**************нь зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух *********** ************* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г*************нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг ****************шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.
6. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол байхгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.Г*************ны иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гардаж авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Г*************нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТТУЛГА