Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2021/ДШМ/17

 

Ч.С А.Б, Б.Э, Б.Э,

А.Б, О.М нарт холбогдох

            эрүүгийн хэргийн тухай

 Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Шүүх хуралдаанд:

Прокурор Н.Д,

Шүүгдэгч Ч.СА.Б, Б.Э, Б.Э, А.Б, О. М ,

Шүүгдэгч нарийн өмгөөлөгч Х.О/онлайнаар/, С.Б, П.Г,    

Нарийн бичгийн дарга М.Энхмаа нар оролцов.

 

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/40 дугаар шийтгэх тогтоолтой Х.С , А.Б, Б.Э, Б.Э, А.Б, О.М нарт холбогдох 2015000000121 дугаартай эрүүгийн хэргийг шүүгчдэгч нарын өмгөөлөгч Х.Оюунбат, С.Б нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Б, Булган аймгийн ...............төрсөн, Булган аймгийн .................... багт оршин суух, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, . урьд ял шийтгүүлж байгаагүй.

Шүүгдэгч: Э, Улаанбаатар хотод ............... төрсөн, Орхон аймгийн ........................тоотод оршин суух, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 Шүүгдэгч: Б, Булган аймгийн ......................төрсөн, Булган аймгийн ............................ багт оршин суух, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, урьд ял шийтгүүлж байгаагүй.

  

Шүүгдэгч: М , Булган аймгийн ..............................төрсөн, Булган аймгийн ......................... багт оршин суух, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

Шүүгдэгч: Э Булган аймгийн ..............................төрсөн, Орхон аймгийн ..........................тоотод оршин суух, тусгай дунд боловсролтой, салбарын буудагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

Шүүгдэгч: С  Улаанбаатар хотод ................төрсөн, Орхон аймгийн ...................... тоотод оршин суух, дээд боловсролтой, модны технологич мэргэжилтэй, хувиараа Эрдэнэт тавилга цех ажиллуулдаг, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч А.Б нь Б.Э, Б.Э, А.Б, О. М , Ч.С  нартай бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Булган аймгийн ................ багийн нутагт байрлах “Цагаан жалга” гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан, мөн шүүгдэгч А.Б нь ганцаараа тус багийн нутгаас ховор ургамал болох “Жинхэнэ онгол буюу Чаг мөөг” түүсэн,

Шүүгдэгч Б.Э, Б.Э, А.Б, О.М нар нь Ч.СА.Б нартай бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Булган аймгийн .................. багийн нутагт байрлах “Цагаан жалга” гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан,

Шүүгдэгч Ч.С  нь Б.Э, Б.Э, А.Б, О. М , А.Б нартай бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Булган аймгийн ......................... багийн нутагт байрлах “Цагаан жалга” гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/40 дугаар шийтгэх тогтоолоор:

1.Шүүгдэгч Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал түүсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч С Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон,

Шүүгдэгч Э, Э, Б, М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч А.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5800 /таван мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5800000 /таван сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5800  /таван мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5800000 /таван сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч Ч.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5600 /таван мянга зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5600000 /таван сая зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч Б.Э, Б.Э, А.Б, О.М  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5800 /таван мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5800000 /таван сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5800 /таван мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5800000 /таван сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, 11600 /арван нэгэн мянга зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ******** /арван нэгэн сая зургаан зуун мянга/ төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нар нь торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх эрхтэйг дурдаж, торгох ялыг биелүүлэх хугацааг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоож, торгуулын ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч А.Б, Ч.СБ.Э, Б.Э, А.Б, О.М нарт сануулсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б, Ч.СБ.Э, Б.Э, А.Б, О.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч А.Б, Ч.СБ.Э, Б.Э, А.Б, О.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн металл хайгч нэг ком, хандгайн хуучин эвэр нэг ширхэг, арван нэгэн ширхэг шар өнгийн алт зэргийг хурааж, улсын орлого болгож, төмөр хүрз гурван ширхэг, дэгээ төмөр дөрвөн ширхэг, дөрвөн хэсэг бүхэл ургамал /чаг мөөг/, хоёр хэсэг өвсөн ургамал зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах М.Баасандоржид тус тус даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч нар, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай” гэж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч А.Б, Ч.С  нарын өмгөөлөгч Х.Одавж заалдах гомдолдоо:  Анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт үндэслэсэн гэрч У.Б / 58-59 хх /, гэрч О.С /60 хх- 61-хх нарын мэдүүлэг 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр авсан хууль сануулаагүй, Зөрчлийн гэх хэрэгт гэрчийн мэдүүлэг авсан гэж үзэх баримт байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1-р зүйлийн 4, 6, 25.1-р зүйлийн 5, 6-р заалтуудыг зөрчиж авсан мэдүүлгүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11-р зүйлийн 1.1 заалтыг зөрчсныг шүүх анхаарч үзэлгүй шийдвэрийн үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8-р зүйлийн 1.5- т заасан үндэслэл буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

2020 оны 05 дугаар сарын 06-наас 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хүртэлх буюу Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол гарахаас өмнө хийгдсэн гэх гэрч нарын мэдүүлэг болох Б.Эын 2020 оны 05 дугаар сарын 06-ны мэдүүлэг /50хх-51хх/ Ч.С 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн мэдүүлэг /52хх-53 хх/ А.Бы 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн мэдүүлэг /54хх-55 хх/, О.М  2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн мэдүүлэг /56хх-57 хх/, О. 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн мэдүүлэг /62хх-63 хх/, А.Бы 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн мэдүүлэг /64хх-65 хх/-үүд нь хэдэн тоот ямар хэргийн ажиллагаа болох нь тодорхойгүй. Нэг удаа гомдлыг шалгах хугацаа сунгаснаас өөр баримтгүй буюу хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн эсвэл татгалзсан эсэх тогтоолгүй, нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 1.3, 30.8 дугаар зүйлийн 1, 30.9 дүгээр зүйлийн 1, 2, 3-р заалтыг зөрчсөн.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт үндэслэсэн гэрч Б.Эын 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн мэдүүлэг /46-47хх/ нь эрүүгийн хэрэг үүсгэсэн яллагдагчаар татагдсан, эрүүгийн тоот дугаартай хэрэгт гэрчийн мэдүүлэг өгч байгааг тодорхойлон мэдүүлэг авсан байх боловч ямар тоот эрүүгийн хэрэг болон хэнд холбогдуулсан эрүүгийн хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн нь тодорхойгүй бөгөөд энэхүү хэрэгт 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол гараагүй,  яллагдагчаар татагдсан этгээд байхгүй байсныг шүүх анхаарч үзээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1.1 заалтыг зөрчсөн мэдүүлгийг хууль ёсны нотлох баримт гэж үзэн шийдвэрийн үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.5-т заасан үндэслэл буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай /76 хх/ тогтоолд мөрдөгч 5 асуултаар дүгнэлт гаргуулахаар хүргүүлсний дагуу 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 210321 тоот дүгнэлт гарсан байх боловч мөрдөгчийн асуултад хариулт өгөөгүй өөрөөр хэлбэл Шүүх шинжилгээний тухай хуулийн 9-р зүйлийн 9.3 , 14-р зүйлийн 14.1.2-т тавьсан асуултын дагуу шинжилгээ хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргана гэснийг зөрчсөн. Мөрдөгчийн 2 дахь асуулт болох 2020 оны 04 дүгээр сарын 28-наас өмнө эрүүл газар байсан эсэх асуултад хариулт өгөөгүй. 3-р асуултад хариу өгөх боломжгүй гэх тайлбар өгсөн, 4 асуултад хариулт өгөх боломжгүй гэх атлаа биологийн нөхөн сэргээлт гэх дүгнэлт гаргасан нь хавтаст хэргийн 83, 79 хуудаснуудад авагдсан байгаль, экологид учирсан эдийн засгийн үнэлгээ тогтоох хэрэгт гэх тайлбар, хавтаст хэргийн 94хх-96хх баримтаас харагдана. Шинжээчээр Орхон аймгийн “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийг томилсон тогтоол байх боловч уг тогтоолтой Монгол улсын үнэлгээчин Д.О гэх этгээд танилцаж, хувийн тамгаа дарсан байх ба “Тольдох оюуны өгөөж” ХХК-д шинжээчийн эрх үүрэг танилцагдаагүй, мөн компани үнэлгээчин Д.Оыг шинжээчээр ажиллах тухай итгэмжпэл олгоогүй байна. Учир нь шинжээчийн дүгнэлт 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 210321 тоотод “Тольдох оюуны өгөөж” ХХК гэсэн тамганы дардастай, шинжээчийн эрх үүрэгтэй танилцсан үнэлгээчин Д.Оын хувийн дардасгүй баримт хэрэгт авагдсан. Мөн дүгнэлт гарахад хөндлөнгийн шинжээчээр Монгол улсын зөвлөх инженер З.Мгийг томилсон гэх тайлбар дүгнэлтэд /80 хх/ байх боловч компанийн томилсон баримт хэрэгт авагдаагүй, уг шинжээчид шинжээчийн эрх үүрэг танилцагдаагүй. Шүүх шинжилгээний тухай хуулийн 9-р зүйлийн 9.1, 9.2 дахь заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.5-р зүйлийн 1, 27.6-р зүйлийн 3-р заалтыг зөрчсөн. Шинжээчийн дүгнэлтийн хариулт 2 гэх газрын гадарга болон хэвлийн эвдрэлийн байдал гэх дүгнэлтэд /83 хх/ диаметртэй нь 1.40 см урттай нүх гэж хэрэгт авагдаагүй газрын хэмжээсийг дүгнэлтэд бичсэн нь хэргийн газрын үзлэгээр /24 хх / тогтоосон газрын хэмжээс буюу диаметр 40 см гэж тогтоосон газрын хэмжээсээс зөрүүтэй нотлох баримт хэрэгт авагдсан. Анхан шатны шүүх нь шинжээчийн дүгнэлт болон хэргийн газрын үзлэгээр авагдсан газрын хэмжээс зөрүүтэй бичигдсэн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад аль нэгийг авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлээ заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2, 1.3-т заасан үндэслэл буюу шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй.

 

Анхан шатны шүүх Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн Ургамлын аймаг ангилалзүйн эрдэм шинжилгээний дэд ажилтан Г.Бын 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 02 тоот дүгнэлтийг хууль ёсны дагуу нотлох баримт гэж үзсэн. Энэхүү Г.Бгэх этгээдийг шинжээчээр томилсон тогтоол, шинжээчийн эрх үүргийг танилцуулсан баримт хэрэгт байхгүй байгааг шүүх анхаарч хэргийг шийдвэрлээгүй. Энэхүү нотлох баримт нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 9-р зүйлийн 9.1, 9.2 дахь заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1-р зүйлийн 3, 27.4-р зүйлийн 3-т заалтыг зөрчсөн байгааг анхан шатны шүүх анхаараагүй. Энэхүү шинжээчийн гэх дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4,6,7,14 заалтыг зөрчсөн байгааг хянан үзэлгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.5- т заасан үндэслэл буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Иймд А.Б.Ч.С нарт холбогдох Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 40 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Б.Э, Б.Э, А.Б, О.М нарын өмгөөлөгч С.Б давж заалдах гомдолдоо:

Тус шүүхийн шийдвэрийн 7-9 хуудас “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар” шүүгдэгч Б.Э, Б.Э, А.Б, О.М нар нь Ч.СА.Б нартай бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Булган аймгийн ................... багийн нутагт байрлах “Цагаан жалга” гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэм буруутайд тооцож, үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хор уршиг нь шалтгаант холбоотой байна гэж дүгнэжээ.

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэг буюу шийдвэрийн 11 хуудсанд шүүгдэгч Б.Э, Б.Э, А.Б, О.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, торгох ял шийтгэжээ.

Шүүгдэгч Б.Э, Б.Э, А.Б, О.М нар нь ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах ямар нэг идэвхтэй үйлдэл хийсэн нь хавтаст хэргийн материалаас харагдахгүй байна.

Өөрөөр хэлбэл: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хоёр ба түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэж гүйцэтгэх гэнэ гээд хамтран оролцохын обьектив шинж бол бүлэг этгээд гэмт хэргийн обьектив талыг хэрэгжүүлэхдээ үйл ажиллагаагаа нэгтгэсэн байх шинжийг агуулдаг бөгөөд энэ шинж нь:

      Гэмт хэргийг хэд хэдэн этгээд хамтын хүч чармайлтаар үйлдсэн байх буюу металл хайгчийг ажиллуулж, 2 хүрз шороог угаахад идэвхтэй оролцсон байх, гэтэл эдгээр Б.Э, Б.Э, Б.Б, О.М нар нь ашигт малтмалын эрэл хайгуул хайх үйлдэл хийгээгүй, олборолт явуулаагүй, энэ үйл ажиллагааг явуулах өөрийн гэсэн багаж зэвсэг, хэрэгсэл авч яваагүй байдаг бөгөөд бугын эвэр түүхээр санаа зорилго нэгдэн гарсан байдаг. 

        Гэмт хэргийг үйлдэж хүрэх үр дүн нь бүх оролцогчийн хувьд нэг байх, гэтэл 1 хх \50-51 \ хуудас Б.Эын гэрчээр өгсөн мэдүүлэгт ....намайг гэрт байхад Б.Э ах надад эмээ дээр очих гэж байна чи хамт явах уу гэхээр нь хамт явсан. Эрдэнэтээс Э, С, бид 3 гарсан. Эмээгийнд очиод байж байхад Э М нар энэд ирсэн юм чинь хэдүүлээ ууланд гарч бугын эвэр түүе гэхээр нь би сонирхоод дагаад явсан. Би Хужиртын газар нутгийг сайн мэдэхгүй, ээлжийн амралттай байсан. Газар нутаг нь ойрхон уу хурдан ирэх үү гэж асууж байгаад явсан.... гэх мэдүүлэг, 1 хх \.62-63\ хуудас О.М ын гэрчээр өгсөн мэдүүлэгт ... Эрдэнэтээс манай аавын төрсөн эгчийн хүүхэд Э , манай найз С, хүргэн Э нар ирсэн. Тухайн үед бол ирэхдээ бөөндөө эвэрт явья л гэж байсан. Тэгсэн С Орхон аймгаас ирэхдээ металл хайгчтай ирсэн байсан ба тэр үед Б тухайн металл хайгчаар Цагаан жалга гэх газарлуу авч явж алт үзье гэж хэлсэн. ... тухайн газарт очиод С нөгөө өөрийн авч ирсэн металл хайгчаар алт олох гэсэн боловч болохгүй сайн ажиллуулж чадахгүй байсан. Тэгсэн Б ах тэнд байсан нэг саванд шороо угаагаад үзсэн чинь жижиг хэмжээний 10 орчим ширхэг байсан шиг санаж байна шар өнгийн алт мэт зүйл байсан. Б ах алт угааж жаахан алт олсон бусад нь хараад зогсож байсан... Э, Э Б бид нарын хувьд алт угаахад оролцсон зүйл байхгүй гэх мэдүүлэг, 1 хх \64-65\ А.Бы гэрчээр өгсөн мэдүүлэгт ... металл хайгчийг Орхон аймгаас С авч очсон алт угааж хайхад С металл хайгч ажиллуулаад Б ах хувингаар шороо угаасан. Бусад нь хараад зогсож байсан. Э Э , М бид нарын хувьд алт угаахад оролцсон зүйл байхгүй гэх мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна. Оролцогч бүрийн гүйцэтгэж байгаа үйл ажиллагаа нь бусад оролцогчдоос гэмт үйлдэл хийх зайлшгүй нөхцөл болсон байх, Шороо угааж буй А.Б д, эдгээр залуучуудаас шороог хүрздэх, угаах явцад болон металь хайгч авч явахад хатгасан, хамжсан, зохион байгуулсан үг, үйлдэл гаргасан асуудал яригдаггүй, харин С ын зоос цуглуулах хоббитой учир сонирхож авсан металь хайгч машины багажинд байхыг А.Б хараад анх авч явж, хуучин уурхайн олборлолт явуулсан газраар дайрч өнгөрөх тул тавьж үзэх санааг гаргасан талаар бүх холбогдогч нар болон А.Б мэдүүлсэн байдаг. Гэмт хэрэг үйлдсэн факт болон түүний үр дагавар нь оролцогч бүрийн хийсэн үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тухайн гэмт хэрэг гарсан гэх Цагаан жалга нэртэй газар үйлдсэн факт болон түүний үр дүнд олсон алтны металь болон байгаль экологид учирсан гэх хохирол нь Б.Э, Б.Э, Б.Баярсайхан, О.М нарын үйлдэлтэй шалтгаант холбоогүй байна. Эдгээр 4 бие даасан шинжүүдээс бүрдэж, эдгээр шинжүүд бүгд байсан тохиолдолд сая бүлэг этгээдүүдийг нэг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх үндэслэл болно. Нэг гэмт хэргийн обектив талыг нэг биш хэд хэдэн этгээд хэрэгжүүлсэн тохиолдолд хамтран гүйцэтгэгчийн тухай асуудал яригдаж, хамтран гүйцэтгэгч бүр гэмт хэргийн төгс үйлдэхэд тус бүрдээ гар бие оролцож, обьектив талын нэг хэсгийг хэрэгжүүлсэн байхыг шаардаг. Гэтэл дээрх мэдүүлгүүдээр Б.Э, Б.Э, Б.Баярсайхан, О.М нар алт эрэх, хайх, олборлох ажиллагаанд огт гар бие оролцоогүй болохыг гэрчилж байна. Мөн шүүхийн шийдвэрийн 8 дугаар хуудсанд ... “Булган аймийн Прокурорын .... шүүгдэгч А.Бг .... гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Э, Б.Э, Б.Б , О.М нарыг .... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар, шүүгдэгч Ч.С г .... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 зүйлийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ гэжээ. Мөн улсын яллагчаар эдгээр хүмүүс нь урьдчилан үгсэн тохиролцож санаатай нэгдэж үйлдсэн хэмээн шүүх хурлын үеэр гаргасан дүгнэлтэддээ дурьдсан.

Гэтэл урьдчилан тохиролцсон бол гэмт үйл ажиллагааг зохион байгуулах, хатгагч, хамжигч, гүйцэтгэгч нь ямагт үүргээ хуваарилах талаар харилцан тохиролцож гэмт хэрэгт хамтран оролцдог. Мөн үйлдэх гэж байгаа гэмт хэргийн нийгмийн хор аюул ихтэй, олон хүний хамтарсан ажиллагаа зайлшгүй шаардлагатай тохиолдолд урьдчилан үгсэн тохиролцож бүх асуудлаар тухайлбал хэрхэн ямар нөхцөлд, хэзээ гэмт хэргийг үйлдэх, хэн ямар үүрэгтэй оролцох, тохиолдож болох саад бэрхшээлийг хэрхэн гэтлэн давах, гэмт хэргийн ул мөрийг хэрхэн нуух, баллах, гэмт хэргийн замаар олох эд хөрөнгийг хэрхэх зэрэг асуудлаар нарийвчлан хэлэлцэж тогтсон байдаг. Энэ бүх тохиолдолд гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзээд гүйцэтгэгчийн үйлдлийг тогтоож, гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан үзэх шаардлагатай. Гэтэл тус шүүхийн шийдвэр нь урьдчилан тохиролцож, санаатайгаар үйлдсэн гэх прокурорын дүгнэлтэд үндэслэсэн бөгөөд хэргийг тал бүрээс нь бүрэн хянаагүй тул хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Мөн гэмт хэрэгт хамтран оролцсон байх нь дээрх обьектив шинжээс гадна субьектив шинжийг агуулдаг. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан 2020 оны 05 дугаар сарын анх гэрчээр авсан мэдүүлэгүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4, 6, мөн хуулийн 25.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг тус тус зөрчсөн, мөн А биш Бмэдүүлгийг авсан атал А авсан гэж хавтаст хэрэгт авагдсан. Мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсгийг зөрчин хөтлөн тулгаж, бүх хүний мэдүүлгийг хуулбарлан хүчээр гарын үсэг зуруулсан тухай шүүгдэгч нар мэдүүлдэг боловч анх хууль зөрчиж авсан мэдүүлэг болон шүүгдэгч нарын өөрийнхөө эсрэг өгсөн мэдүүлгийг үндэслэж буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг Шүүх үүнийг анхаарч үзэлгүй дээрх мэдүүлгүүдийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.5-т заасныг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэстэй байна. Тус гэмт хэрэг нь хэдийгээр хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ч гэсэн тухайн гэмт хэргийн тухайд үйлдлийн шинжийг эрэх, хайр, олборлох гэж идэвхтэй үйлдээр хийгдэхээр хуульчилсан, Шүүх гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хор уршиг нь шалтгаант холбоотой байна гэж дүгнэсэн. Гэтэл Б.Э, Б.Э, Б.Б, О.М нарын үйлдлээс болж тухайн газарт хохирол учраагүй юм. Мөн хор уршиг нь бодит бус, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “Байгаль орчины хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал” 2010 оны А\156 дугаар тушаал дагуу заасны дагуу мэргэжпийн байгууллагаар шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй, хууль зөрчиж томилогдсон шинжээчид хууль сануулаагүй нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 9.1. 9.2 дахь заалт мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.5 дугаар зүйлийн 1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн. Дүгнэлт гаргасан газрын хэмжээ нь хэргийн газрын үзлэгээр авагдсан газрын хэмжээтэй зөрүүтэй зэрэг эргэлзээтэй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон.

 

Шүүгдэгч Б.Э, Б.Э, А.Б, О.М нар нь ашигт
малтмалын эрэл хайгуул хийсэн гэж буруутгасан гэтэл Ашигт малтмалын тухай
хуулийн 4.1.5-т заасан ашигт малтмалын хэтийн төлөв бүхий талбайд эрдэсийн
хуримтлал байгаа эсэхийг тогтоох зорилгоор хийгдэж буй геологийн судалгааны
ажлыг ашигт малтмал эрэх гэж, мөн хуулийн 4.1.6 дахь хэсэгт Эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу,түүний хэвлийд геологи хайгуулын судалгаа хийж, түүний нөөц баялгийг ашиглах боломжийг судлан техник эдийн засгийн үнэлгээ хийхийг ашигт малтмал хайх гэж тайлбарласан.

Мөн Ашигт малтмал олборлох гэж тусгай зөвшөөрөлгүй этгээд газрын хэвлийд малталт хийж ашигт малтмалын төрөл зүйлийг өөрийн эзэмшилд авахыг хэлнэ хэмээн тайлбарласан байна.

Гэтэл миний үйлчлүүлэгч Б.Э, Б.Э, А.Б, О.М өнх-
Од нар дээрх үйлдлүүдийг хийгээгүй бөгөөд хамтран бүлэглэн гүйцэтгэгчээр ямар нэг байдлаар гар бие оролцсон асуудал байхгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 1.7-д заасан хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн
бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр, нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр тогтоох
үүргээ эрх бүхий албан тушаалтнууд хэрэгжүүлээгүй байх дээрх үндэслэлүүд байна.

Мөн тус шүүхийн Шийтгэх тогтоолы тодорхойлох хэсэгт үндэслэсэн гэрч У.Б1 хх \58-59\, гэрч О.С1хх \60-61\ нарын мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хууль сануулж мэдүүлэг аваагүй, гэрч Б.Э 1 хх 46-47\ мэдүүлэг нь ямар тоот хэргийн хэнд холбогдуулан гэрчийн мэдүүлэг өгч байгаа нь тодорхойгүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1.1 дэхзаалтыг зөрчсөн мэдүүлгийг хууль ёсны нотлох баримт гэж үзэн дээрх зөрчлүүдийг анхаарч үзэлгүй шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянаншийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.5 дахь заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэстэй байна.

Иймд Б.Э, Б.Э, А.Б, О.М нарыг цагаатган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ч.СА.Б, Б.Э, Б.Э, А.Б, О.М нарын хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.О, С.Б нарын давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Шүүгдэгч А.Б нь Б.Э, Б.Э, А.Б, О.М , Ч.С  нартай бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Булган аймгийн ................... багийн нутагт байрлах “Цагаан жалга” гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан, мөн шүүгдэгч А.Б нь ганцаараа тус багийн нутгаас ховор ургамал болох “Жинхэнэ онгол буюу Чаг мөөг” түүсэн,

Шүүгдэгч Б.Э, Б.Э, А.Б, О.М нар нь Ч.СА.Б нартай бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Булган аймгийн .............. багийн нутагт байрлах “Цагаан жалга” гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан,

Шүүгдэгч Ч.С нь Б.Э, Б.Э, А.Б, О.М , А.Б нартай бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Булган аймгийн ...................... багийн нутагт байрлах “Цагаан жалга” гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон  болох нь  

-шүүгдэгч нарын болон иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд эдийн мөрийн баримт хураагдсан металл хайгч нэг ком, хандгайн хуучин эвэр нэг ширхэг, 11 ширхэг шар өнгийн алт, төмөр хүрз 3 ширхэг, дэгээ төмөр 4 ширхэг, 4 хэсэг бүхэл ургамал /чаг мөөг/, 2 хэсэг өвсөн ургамал зэрэг баримтуудаар давхар хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1, 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйчилсэн нь хуульзүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн Ургамлын аймаг, ангилалзүйн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтны дүгнэлт, “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн дүгнэлт зэргээр байгаль экологид хохирол учирсан, шүүгдэгч нар нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан, зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, түүж бэлтгэсэн үйлдлүүд нь шалтгаант холбоотой байна

 

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Б нь Б.Э, Б.Э, А.Б, О.М , Ч.С нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хууль заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож,

Шүүгдэгч А.Б, Ч.СБ.Э, Б.Э, А.Б, О.М нарын гэм буруутай үйлдэл нотлогдож, тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно" гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ." гэж тус тус заасны дагуу шүүгдэгч А.Бг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, түүж, бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.Э, Б.Э, А.Б, О.М нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ч.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан” гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн, шүүгдэгч нарт ял оногдуулахдаа, хувийн байдлыг харгалзан үзэж ял оногдуулсан нь үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.О, С.Б нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 39.8 дугаар зүйлийн 1.5-т заасан үндэслэл буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр А.Б, Ч.С  нарт холбогдох шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорт буцаах мөн Б.Э, Б.Э, А.Б, О.М нарыг цагаатган шийдвэрлэж өгнө үү гэх боловч:

Энэ хэрэгт хохирлын хэмжээ шаардахгүй байж ч болдог хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг тул тухайн гэмт үйлдлийг хийснээр төгсдөг мөн байгаль экологид хэдэн төгрөгний хохирол учруулсан байх нь тухайн гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах, эрх олгосон баримт бичиггүй этгээд ашигт малтмалыг эрэх хайх ашиглах үйл ажиллагаа явуулахыг ойлгодог.

 

Иймээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа эрүүгийн хуулийн хууль ёсны байх, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгалагдсан эрхийг хассан, хязгаарласны улмаас шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц байдал бүхий ноцтой зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нарын хувийн байдал, шүүгдэгчийн нарын гэмт хэрэг хамтран оролцсон хэлбэр зэргийг харгалзан ял оногдуулсан нь үндэслэлтэй болсон байна.

 

Иймд Х.О, С.Б нарын давж заалдах гомдлыг  хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/40 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.О, С.Б нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Х.С , А.Б, Б.Э, Б.Э, А.Б, О.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт зааснаар шүүх анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ё.БЯМБАЦЭРЭН

                                          ШҮҮГЧИД                                       М.ХҮРЭЛБААТАР

                                                                                                Д.МӨНХӨӨ