Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 00217

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,

Улсын яллагч П.Итгэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү /үнэмлэх 1865/,

Орос хэлний орчуулагч В.Хуяг,

Шүүгдэгч Чалый Дмитрий Сергеевич нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чалый Дмитрий Сергеевичид холбогдох эрүүгийн 201701000123 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Укриан болон Оросын Холбооны улсын иргэн, 1987 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Укриан улсын Днепропетровск хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Украйн улсын Днепропетровск хотын 152 девизий гудамж 5 дугаар байр 12 тоотод ам бүл 2, эхийн хамт оршин суудаг, урьд нь Монгол улсад ял шийтгэгдэж байгаагүй /хх 167/, хэрэг хариуцах чадвартай, Чалый Дмитрий Сергеевич, Укриан улсын ЕР422152 паспортын дугаартай, хувийн дугаар /Регзопа! N0./ 3199115530; Оросын Холбооны улсын РФ 25 16 330979 дугаарын паспорттай.

Шүүгдэгч Чалый Дмитрий Сергеевич нь 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Ханх сумын нутаг дэвсгэр Хилийн 0257 дугаар ангийн 8 дугаар заставын хариуцсан хэсэг, хилийн 373/3, 8 дугаар тэмдгийн чиглэлээр Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Чалый Дмитрий Сергеевич нь 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Ханх сумын нутаг дэвсгэр Хилийн 0257 дугаар ангийн 8 дугаар заставын хариуцсан хэсэг, хилийн 373/3, 8 дугаар тэмдгийн чиглэлээр Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 77- 95-р хуудас/,

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, зураг /хх-ийн 96-97-р хуудас/,

Зурагтаньж олуулсан тухай тэмдэглэл, зураг/хх-ийн 99-100-р хуудас/,

Зурагтаньж олуулсан тухай тэмдэглэл, зураг/хх-ийн 101-103-р хуудас/,

Эд зүйлст үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, зураг/хх-ийн 109-112-р хуудас/,

Гэрч О.Баярхүүгийн “Би СССР амралтын газар манаач ажилтай. ...2017 оны сүүлээр байх манайхыг энэ амралтын газар байхад үүргэвч үүрсэн өндөр туранхай орос хүн ирсэн. Тэр хүн ирээд оросоор яриад байсан ба би ямар орос хэл мэдэх биш жуулчилж яваа хүн байх гэж бодоод амралтын газрынхаа гэрт 400 рублиэр байрлуулсан. Тэр хүн 1000 рубль гаргаж өгөхөд нь би хариултыг нь маргааш өгсөн. Тэр орос хүн тухайн өдөр 21-22 цагийн үед ирсэн ба манай амралтын газар амраад маргааш нь 11 цагийн үед явган явсан. Явахдаа надаас Хатгал гэдэг үг асуухад би Хатгал явах гэж байгаа юм байна гэж ойлгоод зүгийг нь зааж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,

Гэрч Г.Мөнх-Эрдэнийн “Манай Момент зочид буудалд нэг л ОХУ-ын иргэн ирж буудалсан. ...Би тэр оросын нэрийг нь санахгүй байна. Тэр орос залуу нэг л хоноод явсан. Их өндөр туранхай залуу байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 116-р хуудас/,

Гэрч Г.Батбаатарын “Би 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр найз Эрхэмбаярын хамт түүний машинтай Бугат сумын Хар толгойн шанд гэх газарт бооцоот уралдаанд оролцохоор явж байхад замд Цагаан мөрөг гэх цагаан хадны тэнд үүргэвч үүрсэн өндөр туранхай, 2 таягтай орос хүн явж байсан. Тэр хүн гар өргөхөд Эрхэмбаяр зогссон. Тэр хүн суугаад бид хоёрт Бугат-Алтай, Бургастай гэсэн бичиг үзүүлсэн. Бид түүнийг буруу замд явж байгааг ойлгуулах гэсэн боловч чадаагүй ба Бугын даваа гэх сүлжээ барих газарт утсаар орос хэлний багштай холбогдож түүнийг буруу тийшээ явж байна гэдгийг хэлүүлсэн. Тэгээд тэр орос хүн Бугын даваа гэцэг сүлжээтэй газар буугаад хамт зургаа авахуулаад бид цааш явсан. Тэр хүн цаашаа яаж явсныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 117-х хуудас/,

Гэрч Ц.Эрхэмбаярын “Би 2017оны 06 дугаар сарын 01-ний өдөр Бугат сумын Хар толгойн шанд гэх газарт бооцоот уралдаанд оролцохоор явж байхад замд Цагаан мөрөг гэх газар үүргэвч үүрсэн өндөр туранхай, 2 таягтай орос хүн явж байсан ба би микроавтобустай явж байсан. Тэр хүн гар өргөхөөр нь зогсоход суугаад явъя гэж дохиж ойлгуулсан ба би түүнийг машиндаа суулгаад явсан юм. Тэгээд явж байх замдаа Бугат-

Алтай. Бургастай гэсэн бичиг үзүүлэхээр нь би Бургастайн зүг явж байгаа юм байх гэж бодоод буруу зүгт явж байна гэдгийг нь хэлэх гэсэн боловч ойлголцоогүй юм. Тэгээд сүлжээ орох газар утсаар орос хэлний багштай холбогдож түүнийг буруу тийшээ явж байна гэдгийг ойлгуулсан. Тэгээд тэр орос хүн Бугын даваа гэдэг газарт сүлжээтэй газар буугаад хамт зургаа авахуулаад бид цааш явсан.” гэх мэдүүлэг, гэрэл зураг /хх-ийн 118- 119-р хуудас/,

Гэрч Ө.Луутын “...2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр нутгийн гүнээс Истана маркийн автомашин ирсэн юм. Тэгээд ахлагч Эрдэнэсүрэн, байлдагч Ёндонгийн хамт бичиг баримтыг шалгахаар очсон. Тэгээд тэр машины жолооч нь замд гадаадын иргэн явган явж байхад нь суулгаад ирлээ гэж хэлж байсан. Тэгээд тэр гадаадын иргэнийг харуулын цэг дээр буулгаж авч үлдээд хилийн тагнуулын тасгийн даргад хүлээлгэн өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 121-р хуудас/,

Гэрч С.Эрдэнэсүрэнгийн “2017-06-07-ны өдөр 13 цагийн үед Истана маркийн автомашинтай гурван хүн Тулгат толгойн харуулын цэг дээр, би байлдагч Ёндонгийн хамт автомашины болон зорчигчдын бичиг баримтыг шалгахаар очиход хоёр монгол хүн нэг гадаад иргэн байсан. Жолооч нь би “Алтайн хүдэр” ХХК-ийн замын ажилтнууд байна зам шалгах гэж явж байна. Алаг нуурын зам дээр гадаадын хүн явж байхаар нь аваад ирлээ гэж хэлсэн. Тэгээд хоёр монгол хүнийх нь бичиг баримтыг тулгаж шалгаад гадаадын иргэний бичиг баримтыгтулгаж шалгахад Украйн улсын паспорт үзүүлсэн ба нэр нь Чалый Дмитрий Сергеевич гэж байсан. Тэгээд тэр паспортыг шалгахад Монголд орж ирсэн хилийн штамп дарагдаагүй байсан тул заставын даргад “Алтайн хүдэр” ХХК-ийн хоёр хүнтэй нэг гадаад иргэн байна. Монголд орж ирсэн хилийн штамп дарагдаагүй байна” гэж мэдэгдэхэд заставын дарга “Алтайн хүдэр” ХХК-ийн хүмүүсийг явуулаад зөрчилтэй иргэнийг саатуул” гэсэн чиглэл өгсөн тул тэр хүнийг автомашинаас буулгаж үлдээсэн. Тэгээд ангийн хилийн тагнуулын тасгийн дарга ирж уг хүнийг аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 123-р хуудас/,

Гэрч Ёндонгийн “2017 оны 06 дугаар сарын 7-ны өдөр Тулгат толгойн харуулын цэгт үүрэг гүйцэтгэж байхад саарал өнгийн Истана маркийн автомашин ирсэн ба дотор нь хоёр монгол нэг гадаад иргэн байсан. Харуулын дарга Эрдэнэсүрэн хоёр монгол хүний бичиг

баримтыг шалгахад тэдгээр хүмүүс нь “Алтайн хүдэр” ХХК-ийн замын ажилчид байсан.

|

Тэгээд хойно нь сууж явсан гадаад хүнд бичиг баримтаа шалгуул гэхэд тэр хүн бичиг баримтаа гаргаж өгсөн. Ахлагч тэр хүний бичиг баримтыг шалгахад хаанаас ирсэн нь мэдэгдэхгүй байсан тул Заставын даргад мэдэгдээд “Аптайн хүдэр” ХХК-ийн хүмүүсийг явуулаад тэр гадаадын иргэнийг авч үлдсэн. Тэгээд Хилийн тагнуулын тасгийн дарга ирээд аваад явсан” гэх мэдүүлэг/хх-ийн 125-р хуудас/,

Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх эмгэг судлалын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 745 дугаартай

  1. Чалый Дмитрий Сергеевич нь сэтгэцийн өвчингүй байна.
  2. Чалый Дмитрий Сергеевич нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  3. Чалый Дмитрий Сергеевич нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна гэх дүгнэлт /хх-ийн 128-129-р хуудас/,

Шүүгдэгч Чалый Дмитрий Сергеевичийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би ОХУ- ын Эрхүү хотоос 2017 оны 05 дугаар сарын 12-13-ны өдөр явганаар аялаж явсаар Монгол улсаар дамжин Хятад улсад очоод Хятад улсаас Казахстан улсад очоод Казахстан улсаас Украйн улсад очих зорилгоор гарсан. Би интернетээс газрын зураг харж байгаад маршрут гаргасан. Тэр маршрут миний энэ материалд хавсаргасан байгаа. ОХУ-аас гараад ОХУ, Монгол улсын хил дээр байдаг Монды тосгонд ирээд шууд хил дээр байдаг Мөнхсарьдаг уул руу гарсан. Уулан дээр 5-6 хоног болсон. 2017 оны 05 дугаар сарын 18-ны өглөө үүрээр уулаа давсан. Уулаа даваад алхсаар байгаад Ханх гэдэг нэртэй газар ирсэн. Тэнд ирээд Монгол улсад ирсэн гэдгээ мэдсэн. Ханх гэдэг нэртэй газар СССР гэдэг амралтын газарт 1 хоносон. Ханх сумаас гараад /хэзээ гарсан өдрөө санахгүй байна/ УАЗ маркийн саарал өнгийн фургон машинд суугаад ой модоор явж байгаад ой модон дунд буугаад ой модоор алхажбайгаад 1 хоносон. УАЗ маркийн ногоон өнгийн Фургон автомашинд суугаад Хатгал гэдэг нэртэй газарт очсон. Хатгал гэдэг нэртэй газарт очоод ойд 1 хоносон. Маргааш өглөө нь ойгоос гараад Урал гэдэг нэртэй тод ногоон өнгийн машинд суугаад Мөрөн гэдэг нэртэй газарт очсон. Мөрөн гэдэг нэртэй газарт очоод 5 давхар буудалд нэг хоносон. Мөрөн гэдэг газраас гараад жижиг машинд суугаад Бүрэнтогтох гэдэг нэртэй газарт очсон. Бүрэнтогтох гэдэг газраас ачааны автомашинд суугаад Цагаан-Уул гэдэг газарт очсон. Цагаан-Уул гэдэг газарт очоод 1 хоносон. Цагаан-Уул гэдэг газраас /хэзээ гарсан өдрөө санахгүй байна/ гараад хоёр машинд дамжиж суугаад Цэцэрлэг гэдэг нэртэй газар очиж тэнд 1 хоносон. Цэцэрлэг гэдэг нэртэй газраас жижиг машинд суугаад Тэлмэн гэдэг нэртэй газар луу явсан. Тэлмэн гэдэг нэртэй газрын хажуугаар гараад Улиастай гэдэг газарт очоод гүүрэн доор нэг хоносон. Тэндээс 3 машинд дамжиж суугаад Аптай гэдэг нэртэй газарт очсон тэнд очоод нэг хоносон. Тэндээс нэг машинд суугаад Шарга гэдэг нэртэй газарт очсон. Тэндээс гараад машинд суусан тэр машин намайг 4 гэр гэдэг газар хүргэж өгсөн. Тэр газар байж байсан чинь нэг машин ирэхээр нь тэрэнд суугаад Бугат гэдэг нэртэй газар очсон. Бугат гэдэг нэртэй газар нэг хоносон. Бугатаас цаашаа алхаж явсаар байгаад 4 хоногийн дараа хоёр контейнерээр барьсан байшинд очсон. Тэр байшин дээр замын машинд суугаад Бургастай гэдэг газарт очсон. Тэнд очоод Бургастайн боомт гэдэг газар очоод өөрийн бичиг баримтыг үзүүлээд Хятад руу явж байна гээд хэлсэн чинь цэргийн хүмүүс намайг саатуулсан” гэх мэдүүлэг/хх-ийн 150-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай

хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Иймд шүүгдэгч Чалый Дмитрий Сергеевичийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх дэх хэсэгт зааснаар Монгол улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол улсын хилийг нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн байх тул Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чалый Дмитрий Сергеевичид холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт заасныг буцаан хэрэглэж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар. хэр хэмжээ болон түүний хувийн байдлыг харгалзан ял оногдуулах зүйтэй байна.

Шүүгдэгч Чалый Дмитрий Сергеевичид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Эрүүгийн 201701000123 дугаартай хэрэгт битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь 58 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гар хийцийн гутлын саврыг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Чалый Дмитрий Сергеевичийг Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг

журамлан шүүгдэгч Чалый Дмитрий Сергеевичид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14

дүгээр зүйлийн 1 дэх дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт заасныг буцаан хэрэглэж, шүүгдэгч Чалый Дмитрий Сергеевичийг 4 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгчийн урьдчилан цагдан хоригдсон 58 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3, 21.5 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гар хийцийн гутлын саврыг устгасугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.4 дүгээр зүйлийн 2.3, 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан орос хэлний орчуулагч В.Хуягт орчуулга хийсний зардлыг хууль тогтоомжийн дагуу тооцож олгохыг Шүүхийн Тамгын газарт даалгасугай.
  3. Шүүгдэгч Чалый Дмитрий Сергеевичийг Монгол улсаас албадан гаргахыг Гадаадын иргэн, Харъяатын газарт даалгасугай.
  4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Чалый Дмитрий Сергеевичид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Н.АРИУНЖАРГАЛ


 

 

 
 

\