Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2022/02300

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2022/02300

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: ..........................,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтдээ: ................. миний бие 1980 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ойн модны аж үйлдвэрийн яамны 1 дүгээр баазад Ачигчаар ажиллаж байгаад Цэргийн албанд татагдсан. Хугацаат цэргийн албаа хааж ирээд 1984 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл ОМАҮЯ-ны 1 дүгээр баазад жолоочоор ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдсөн.

Дараа нь 1988 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ОМАҮЯ-ны 1 дүгээр баазад жолоочоор тус тус ажиллаж байсан талаар Хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч ОМАҮЯ-ны 1 дүгээр баазад ажиллаж байсан талаар Үндэсний төв архив болон Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газар Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Авто тээврийн 1 дүгээр бааз байгууллагын бүгд /он/-ны баримт шилжиж ирээгүй байна.

Одоо тэтгэвэрт гарах болсон боловч ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. Иймд дээр дурдсан онуудад Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Авто тээврийн 1 дүгээр баазад ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн урьд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч ................. нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т хүний ажиллаж байсан байдал-ыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж зохицуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэсний дагуу хүний ажиллаж байсан байдлыг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байна.

Хүсэлт гаргагч нь 1980 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Ойн модны Аж үйлдвэрийн яамны 1 дүгээр баазад ачигчаар, 1984 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүртэл Ойн модны Аж үйлдвэрийн яамны 1 дүгээр баазад жолоочоор, 1988 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл Ойн модны Аж үйлдвэрийн яамны 1 дүгээр баазад жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг архивын газрын 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 415 дугаар тодорхойлолт, Үндэсний төв архивын 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 729 дүгээр тодорхойлолт, Ойн модны аж үйлдвэрийн яамны 1 дүгээр баазын 1980 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ....................... олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, А.Өлзийдэлгэр, Н.Даваа нарын тодорхойлолт, 1985 оны 7 дугаар сарын 10-ны өдөр, 1986 оны 12 дугаар сарын 30-ны өдөр, 1991 оны 7 дугаар сарын 09-ний өдөр, 1985 оны 12 дугаар сарын 30-ны өдрүүдэд *******од олгосон баярын бичгүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 4-19 талд/

Хүсэлт гаргагч ................... ажиллаж байсантай холбоотой бичиг баримт архивд хадгалагдаагүй улмаас ажилласан жил тогтоох боломжгүй байх тул түүний ажиллаж байсныг нотлох дээрх баримтуудыг үндэслэн шүүхийн журмаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иймд хүсэлтийг хангаж хүсэлт гаргагч ............................. 1980 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Ойн модны Аж үйлдвэрийн яамны 1 дүгээр баазад ачигчаар, 1984 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүртэл Ойн модны Аж үйлдвэрийн яамны 1 дүгээр баазад жолоочоор, 1988 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл Ойн модны Аж үйлдвэрийн яамны 1 дүгээр баазад жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ............................ регистрийн дугаартай Бор овогт .................................-г 1980 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Ойн модны Аж үйлдвэрийн яамны 1 дүгээр баазад ачигчаар, 1984 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүртэл Ойн модны Аж үйлдвэрийн яамны 1 дүгээр баазад жолоочоор, 1988 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл Ойн модны Аж үйлдвэрийн яамны 1 дүгээр баазад жолоочоор тус тус ажиллаж ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 14 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ