| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2025/0040/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/45 |
| Огноо | 2025-03-25 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/45
2025 03 25 2025/ШЦТ/45
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Чимэддорж,
Улсын яллагч: В.Төгсбаяр,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Д.А*********** /цахимаар/,
Шүүгдэгч: Н.Б*********** /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********** овогт Н*********ийн Б**********д холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Н.Б********* нь 2024 оны 07 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө ************ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг **************талбайн харуул хамгаалалтыг хариуцан ажиллаж буй “*************” ХХК-ийн хамгаалалтын албаны даргаар ажиллаж байхдаа хариуцан ажиллаж буй дээрх төслийн талбайгаас 23 метр урт цахилгааны кабель утсыг *********** улсын дугаартай *********маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлан**************** 11,040,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б********** мэдүүлэхдээ:”... Би эргүүл хийж явж байхад тасалчихсан кабель байсан. Шөнө орой болсон маргааш танилцуулаад наадмын үеэр нөгөө хүмүүс байхгүй байсан. Тэгээд ачсан нь миний буруу, тэрнээс би тасалсан зүйлгүй байхгүй. Бэлдээд тавьчихсан байсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А********** гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн зүгээс шинжээчийн тогтоосон мөнгөн дүнгээр нь хохирлоо барагдуулах хүсэлтэй байгаа” гэв.
Улсын яллагч В.Төгсбаяр гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Монгол улсын прокурорын тухай хуулийн 17.19, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35,24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Н.Б*********д холбогдох хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Н.Б********* нь 2024 оны 07 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө ************* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг **************төслийн талбайн харуул хамгаалалтыг хариуцан ажиллаж буй “************” ХХК-ийн хамгаалалтын албаны даргаар ажиллаж байхдаа хариуцан ажиллаж буй дээрх төслийн талбайгаас 23 метр урт цахилгааны кабель утсыг ************ улсын дугаартай Тоёота пробокс маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлан **************газарт 11,040,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Нотлох баримтуудын тухайд яллах дүгнэлтэд нэг бүрчлэн уншигдчихсан бөгөөд энэхүү нотлох баримтуудаа шинжлэн судалсанд тооцуулсан. Ингээд түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцуулах саналыг шүүх хуралдаанд оруулж байна. Гэм буруутайд тооцуулах асуудлыг хянан шийдвэрлэхтэй холбоотойгоор хохирлын асуудлыг шийдвэрлэдэг хохирлын асуудалд шинжээчийн дүгнэлтээр 11,040.000 төгрөгийн ийм хохирол учирсан болох нь тогтоогдсон. Энэхүү хохирол төлбөр өнөөдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа. Тийм учраас түүний хувьд ноогдох эд хөрөнгөөс 11,040.000 төгрөгийг гаргуулж хохирогч ************** газар буюу хууль ёсны төлөөлөгч Д.А*************т олгуулах саналыг шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс оруулж байна” гэв.
1.2. Нотлох баримтын үнэлгээ
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-11-р хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-18-р хуудас/,
Хохирогч Д.А************ийн: “*************** нь ***********багийн нутаг
дэвсгэрт үйл ажиллагаа явуулж, сумын төвөөс зүүн урд талд байрлаж нүүрс
баяжуулах үйлдвэрийн төсөл дээр ажиллаж байгаа бөгөөд тус аж ахуй нэгжээс 2024
оны 07 дугаар сарын 13-ны өдөр 23 цагийн үед харуулын ажилтан кабель утас авч
гарах гэж байгаад дотоод хяналт шалгалт хийж явахад илэрсэн байсан бөгөөд тус
хулгайлсан эд зүйл нь хаягдал кабель биш бөгөөд ашиглаж, хэрэгцээтэй эд зүйл
байсан юм. Тус эд зүйлийг авч гарах гэж байсныг таслан зогсоосон юм. Хулгайд
алдсан эд зүйл нь Хятад улсаас импортоор орж ирсэн бүтээгдэхүүн байгаа бөгөөд
Хятад улсын ********** ХХК-аас худалдан авсан юм. Баримтууд нь байгаа, гэрээ
хүртэл байгаа, 1 метрийн үнэ монгол мөнгөөр 161.000 төгрөг, манайхаас аж ахуй
нэгжээс кабель хулгайлахдаа урт кабелыг хуваагаад богино болгоод авч гарсан
байсан ба тус богино болгосон кабель утаснууд 3 метр орчим урттай, 23 ширхэг нийт
урт 69 метр орчим, богино болгосон кабель утсыг бид ашиглах боломжгүй юм.
Зэсийг нь заараад төлбөр хөнгөлж болох юм. Тэрнээс шууд ашиглах боломжгүй
юм. Манайхаас зах зээлийн үнэлгээ, үнэлгээний кампанийн үнэлгээг хүлээн
зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-37-р хуудас/,
Гэрч Л.Ц**********ын: “Би 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр харуулын постод
ээлжийн ахлах Ганхуяг хамт гарч байсан. “****************” ХХК-ны ажилтан нар гаднаас
дотор хөдөлгөөн илрээд байна. Харуулын дарга чинь хаана байна гэхээр дотор
эргүүл хийж байгаа гэсэн. Нөгөө хоёр хүн машинтайгаа дотогш орсон буцаж гарч
ирэхдээ харуулын машин чинь харагдахгүй байна. Аль постоор эргүүл хийж яваа юм
бэ гэхээр сайн мэдэхгүй байна дотуур л эргүүл хийж байна гэсэн чинь тэр 2 инженер
харуулын пост 3 явсан, хойгуур харуулын албаны дарга явган ирсэн. Удаагүй байхад
нөгөө хоёр хүн ирсэн ба энэ хоёр хүн ************ХХК-ны инженерүүд байсан. Албаны
даргыг нөгөө 2 инженер машинаа аваад ир гэсэн чинь албаны дарга намайг очоод
машин аваад ир гэсэн, би хаанаас очиж машин авах юм гэхэд Хятад компанийн том
тэрэг байдаг төхөөрөмж том машинууд байдаг хэсгээс очоод аваад ир гэсэн юм. Би
тэр газарт нь очиход машин нь байсан, тус машиныг би унаад харуулын пост дээр
ирсэн. Намайг нөгөө хэд хүлээгээд байж байсан. Би машинаа унаад явах замдаа
машин дотор байсан зүйлийг хараагүй, машинаа унаж ирээд харуулын постын
хажууд ирэхэд нөгөө хоёр инженер албаны даргыг машинаа нээ гэхэд албаны дарга
машинаа нээхгүй гэсэн тэгээд цагдаа дуудсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57-р хуудас/,
Гэрч Д.Г************ийн: “Би 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр ээлжийн
ахлахаар гарч байхад “************” ХХК-ны машинаар 2 ажилтан орж ирээд танай
харуулын машин хаана байна дотор дохиолол дугараад байна гэхээр нь мэдэхгүй
албаны дарга эргүүл хийгээд явсан гэж хэлээд хүлээж байсан юм. Тэгээд албаны дарга явган ирээд Ц***********ыг машин аваад ир гэж хэлээд явуулсан юм.
Ц*********** машин аваад ирсэн. Тэгээд цагдаа сэргийлэх болж цагдаа нар ирсэн
юм. ********** дугаар багийн нутаг дэвсгэрт байх
нүүрс баяжуулах үйлдвэрт энэ асуудал гарч, хулгай зэлгээ гэсэн хэрэг маргаан
гарсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53-р хуудас/,
Гэрч М.Б***********ийн: “*********багт
байрлах “**********” ХК-ны нүүрс баяжуулах үйлдвэрт 2024 оны 07 дугаар сарын
13-ний 23 цагийн үед байна уу амарч байгаад кемпээс хөдөлсөн юм. Манай ажлын
газар хулгай гарч болзошгүй байна гэсэн мэдээлэл ирэхээр нь би ажлынхаа залуу
*********ын хамт ажил дээрээ очиж шалгахад харуулын шалгалт хийдэг машин
байхгүй талбай дээр харанхуй байхаар харуулд гарч байсан харуулын
ажилтнаас харуулын албаны даргаа дууд гэсэн чинь шөнийн ээлжийн ахлах нь
дуудсан ба нөгөө харуулын албаны дарга нь машинтайгаа хаа нэг газраас ирсэн ба
Ц************ гэдэг харуултай хамт явсан байж болзошгүй байсан. Харуулын албаны дарга
нь явган ирсэн ба явган ирэхээр нь та машинаа гаргаад ир, харуулд явж байгаа
машиныг чинь харах хэрэгтэй байна гэсэн чинь машин тэнд байгаа энд байгаа гэж
төөрүүлээд байсан ба бид хоёр өөр пост руу явж очоод буцаад харуулын гарах пост
дээр ирэхэд нөгөө наруулын машин гарах гэж байсан бид хоёрыг машинтай очиж
байгааг хараад харуулын машин харуулынхаа хажууд зогссон юм. Тэгээд очоод
машиныг шалгахад машины хойно таслаад байршуулсан цахилгааны зэс голтой 5-
н жилтэй кабель утаснууд байсан тэгээд цагдаа дуудаж шалгуулахаар болсон.
Өөрөө тухайн авч гарч байгаа утсыг хаягдал утас, зэс гэж хэлээд байсан ба юм.
Манай тийм хэмжээний зэс кабель гарах ёсгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/,
Гэрч Г.Э***********ын: “*********** багт
байрлах “*********** ХК-ны нүүрс баяжуулах үйлдвэрийн бүст хулгай гарч
болзошгүй гэж бодоод дотоод хяналт шалгалт хийж явахад тус харуулын алба хаагч
харуулын албаны дарга ажилтай хүн машинд зэс кабель ачиж гарах гэж байсныг
зогсоож цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн юм. Тус ачиж гарах гэж
байсан кабель нь манай байгууллагын үйлдвэрийн тоног төхөөрөмжийн холболтын
цахилгааны тэжээлийн кабель юм. Тус кабелиас тастаад машиндаа ачсан байсан
юм. Харуулынхаа шалган нэвтрүүлэх цэгээр гарах гэж байгаад би болон хамт явсан
Б********* бид хоёрыг хараад түр гаралгүй хүлээж байсан юм. Тэгээд ирээд та юу ачиж
гарах гэж байгаа юм бэ гэхэд хаягдал зэс утас байхаар нь авч гарах гэж байна гэж
хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/,
Гэрч Б.Г***********ийн: “Би “************” ХХК-ны захирал ажилтай. Манай
харуул хамгаалалтын байгууллага 2022 оны 05 дугаар сараас эхлэн энэ газрын
харуул хамгаалалтыг хариуцсан ажиллаж байгаа бөгөөд өмнө ийм асуудал гарч
байсан удаа байхгүй юм. Манай байгууллага харуул хамгаалалтын чиглэлээр 4-5
жил үйл ажиллагаа явуулж байна. Манай байгууллагын хамгаалалтын албаны дарга
ажилтай **************** гэдэг хүн харуул хамгаалалт хийж байсан объектоосоо
эд зүйл гаргахыг завдсан байсан бөгөөд энэ асуудлыг байгууллагын дотоод хяналт
шалгалтаар илрүүлсэн байсан. Б ******* ажиллаж эхэлсэн ба тэр цагаас ямар нэгэн
асуудалгүй ажиллаж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/,
Эд хөрөнгө үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ны шинжээчийн 2024 оны 07 сарын 16-ны өдрийн 1973 дугаартай дүгнэлт /хх-ийн 68-71-р хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Н.Б*************г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар “Хулгайлах” гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэмт шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Н.Б**********г “Хулгайлах” гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн прокурорын дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Н.Б********** нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А***********т хохирол төлбөрт 11,040,000 төгрөгийн хохирол учруулсан. Энэ “Хас үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №1973 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдож байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б************ээс 11,040,000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А***********т олгохоор шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч В.Төгсбаяр эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Н.Б***********г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг гэмт буруутайд тооцсон учир хуульд заасны дагуу эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг танилцуулъя. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлэх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Нөгөө талаар мөн хохирол төлбөр нөхөн төлсөн гэж үзэж хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал мөн тогтоогдохгүй байна. Ийм учраас түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүх хуралдаанд оруулж байна. Хэрэгт шүүгдэгч нь гэмт хэргийг үйлдэхдээ ************** маркийн тээврийн хэрэгслийг ашигласан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд тухайн тээврийн хэрэгслийн үнэлгээг шинжээчийн дүгнэлтээр гаргуулж хэрэгт хавсаргасан байгаа. Энэхүү үнэлгээгээр тогтоогдсон үнийн дүнг улсын орлого болгуулах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг түүний хувьд ноогдох хөрөнгөөс гаргуулж улсын орлого болгуулах нь зүйтэй гэсэн саналыг мөн шүүх хуралдаанд миний зүгээс оруулж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл байхгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой нотлох баримтыг цагдаагийн байгууллагаас ирүүлээгүй болно. Шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд яллах дүгнэлт үйлдэх үед 32 хоног цагдан хоригдсон байсан. 32 хоногоос өнөөдрийг хүртэл 44 хоног цагдан хоригдсон байна. Энэхүү 44 хоног хоригдсон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасны дагуу ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцуулах ийм саналыг шүүх хуралдаанд оруулж байна” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Н.Б************ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Н.Б***************г 3 /гурав/-н жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Шүүгдэгч Н.Б***********ийн яллагдагчаар цагдан хоригдсон нийт 45 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох зүйтэй гэж дүгнэв.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б********** овогт Н*********ийн Б***********г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Н.Б***********г 3 /гурав/-н жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б***********д оногдуулсан 3 /гурав/-н жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Б***********ийн цагдан хоригдсон нийт 45 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож хассугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Б**********д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТТУЛГА