Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/61

 

    

       2025            04              22                                                   2025/ШЦТ/61                  

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Намуун,

Улсын яллагч Э.Наранхүү,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Б*********                      

Шүүгдэгч Д.М********* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б********* овогт Д*********ын М**********д холбогдох **********дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Д.М********** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа буюу 2025 оны 01 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө ************ дүгээр багийн нутаг дэвсгэр “*********” ХК-н уурхайн 8,2 километрт иргэн С.М***********ын өмчлөлийн “************улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1,86 хувийн согтолттойгоор буюу согтуурсан үедээ жолоодсон гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М********** мэдүүлэхдээ: “...Архи ууж, буруутай үйлдэл гаргасандаа гэмшиж байгаа. Би дахиж архи уухгүй гэдгээ амлаж байна. Надад торгуулийн ял оногдуулж өгнө үү гэв.

Улсын яллагч Э.Наранхүү нь гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Д.М********** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байх үедээ дахин 2025 оны 01 сарын 04-өөс 01 сарын 05-нд шилжих шөнө ********** аманд ***********улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1.86 хувийн согтолттойгоор жолоодсон үйлдэл нь Тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д жолооч дараах зүйлийг хориглоно, а/тухайн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй эсвэл согтуурсан мансуурсан, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон  гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.  Шүүгдэгч Д.М************ үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Д.М**********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах  дүгнэлтийг гаргаж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Б******** гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Өмгөөлөгч миний бие гэмт хэргийн нотолгооны талаар ярих зүйл байхгүй. Би Д.М**********г урьд нь таньдаг. Энэ хүн уг нь 50 нас дөхөж яваа хүн. Таньдаг хүний хувьд олон таван үггүй, гайгүй хүн. Буруутай үйлдэл гаргасан нь тодорхой байна. Жолооны үнэмлэхгүй байж дахин жолоо барьсан. Мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн. Шударга гэж хэлбэл алиа зүйл болох байх. Архи уугаад хэнэггүй байдал гаргасан байна. Урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй. Эхнэр нь оёдол хийж амьдардаг. Хэрэг үйлдсэнээс хойш цалин орлогогүй байгаа. Гэхдээ өмнө нь дажгүй орлоготой байсан. Иймд амьдрал байдал болон гэмшиж байгаа байдлыг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү” гэв.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Д.М**********г Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал  тогтоогдож байна.  Тухайлбал:

Гэрч Д.М**********н 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “...2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ************ нутаг дэвсгэрт болох **********ХХК-ны уурхайн амны үүдэнд нүүрс ачих гээд ********улсын дугаартай Норд маркийн ачааны машинтай оочирлоод машинаа парклаад тавьсан юм. Тэгээд би 2 дахь километрт очиж нэг найзтайгаа таараад тэндээ нэг шил архи хувааж уусан юм. Тэгээд би шөнө 05 цагийн үед машин дээрээ очиж унтах гээд байж байсан чинь машинаа хазгай тавьчихсан юм шиг санагдахаар нь би машинаа урагшлуулж байгаад арагш нь ухарсан чинь нэг машины хаалга  шүргэчихсэн тэгсэн нөгөө машины жолооч хажуу талын пүтик рүү ороод цагдаа дуудаад гараад ирсэн тэгсэн намайг үлээлгэсэн чинь 1.86% бүхэлтэй гарсан юм...” “...Тухайн үед унтах гэсэн чинь хазгай юм шиг харагдахаар нь урагшлуулж байгаад  арагшаа ухарсан юм тэгсэн ард байсан машиныг сайтар харалгүй хаалгыг нь шүргэчихсэн юм. Тэгсэн тухайн машины жолооч цагдаа дуудсан юм...” "...Би жолоо барих эрхийн үнэмлэх байгаач согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад 2024.07.05 өдөр 1 жилээр эрхээ хасуулсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,

Эрх бүхий албан тушаалтан болох Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын ********* сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Ч.Х**********ын 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Цагдаа зохицуулагч албан тушаалтай ахлах ахлагч Ч.Х*********би "...үүрэг гүйцэтгэх хугацаанд *********** утасны дугаартай Д******* овогтой М********** нь Э.Т.Т 8,2 километр замд согтууруулах ундаа хэрэглэсэн үед зам тээврийн осол гаргасан зөрчлийг 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 05 цаг 55 минутад илрүүлж, Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон тэмдэглэл үйлдэв.” гэх тэмдэглэл...”, /хх-ийн 07-р хуудас/,

**********тоот оршин суух *********регистр, ******** утасны дугаартай Д******** овогтой М********г ... Драгер Алкотест 7510 багажаар шалгахад 1.86% хувийн тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болох нь тогтоогдлоо... гэсэн жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан магадалгаа, гэрэл зургийн хамт /хх-ийн 09-10-р хуудас/,

Б******* овогт Д*********ын М***********н “Бүртгэгдсэн мэдээлэл: Эрх хасах: Өмнөговь, *******, Зөрчлийн тухай хууль 14.7.5.1, 2024-07-05, 2025-07- 05, 1 жил, др:1.59% *********дугаар ангийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад П.Нанчинбат” гэсэн жолоочийн лавлагаа, мэдээлэл, /хх-ийн 15-р хуудас/,

Өмнөговь аймгийн ********** сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ЗШ/342 дугаартай шийтгэвэр /хх-ийн 24-26-р хуудас/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Д.М********* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.  Шүүгдэгч Д.М********* нь жолоодох эрхээ хасуулсан байхдаа буюу эрхгүй байх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 9-10-р хуудас/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 15-р хуудас/  зэрэг баримтуудаар тогтоогдож байна. 

Шүүгдэгч Д.М******** нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүгдэгч Д.М********г “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5. Хохирол, хор уршиг

Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол байхгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч Э.Наранхүү эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.М*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн санаа зорилго, амьсгал дахь спиртийн хэмжээ, замын хөдөлгөөнд оролцож туулсан зам, цаг хугацаа, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал буюу шүүх хуралдаанд түүний гаргаж өгсөн дансны хуулгаар хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 5 сарын хугацаагаар хасаж, 5,000 нэгжтэй тэнцэх буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна.  Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг байхгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон болон баривчлагдсан хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй. Шүүгдэгчид 2025 оны 03 сарын 11-ний өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх дүгнэлтийг тус тус гаргаж байна” гэв.

            2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтэн хувь хүний онцлогт зүй зохистой харьцаагаар нийцсэн байх ёстой гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмын агуулгаар давхар илэрхийлэгддэг үйл ажиллагаа юм. 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Д.М*************н үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөргүй байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М**********н  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 5 /тав/-н сарын хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. 

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б******* овогт Д***********ын М***********г “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М*********** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 5 сарын хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.М************ оногдуулсан 2,700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М***********д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хассан ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.

6. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол байхгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.М**********н иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БАТТУЛГА