Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/70

 

    

     2025            05              06                                                   2025/ШЦТ/70                  

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Энхзул,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Н*********** /цахимаар/, 

Шүүгдэгч Б.Х********** нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А******* овогт Б*********н Х*********т холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.Х********* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2025 оны 01 дүгээр сарын 03-ны шөнийн 23 цаг 58 минутад ***********-р баг, ********** урд талын засмал замд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн ********* улсын дугаартай Toyota sai маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х******** мэдүүлэхдээ: “...2024 оны 4 дүгээр сард жолооны эрхээ нэг жилээр хасуулсан. Тэгээд 2025 оны 01 дүгээр сарын 03-нд баригдсан. Хийсэн зүйлдээ харамсаж байна. Хамгийн бага ял оногдуулж өгнө үү, 1 жил 1 сар хорих ял авсан байгаа. 2 сар хоригдсон, энэ хугацаанд их зүйлийг ойлгож ухаарч байгаа гэв.

Улсын яллагч В.Төгсбаяр нь гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Өмнөговь аймаг Ханбогд сумын Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр би, Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17,19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б.Х***********т холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан Б.Х************ нь 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын 3-р баг Баялаг дэлгүүрийн урд талын засмал зам дээр өөрийн эзэмшлийн ********* улсын дугаартай “Тоёота сай” маркийн тээврийн хэрэгслийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 1,51 хувийн согтолттойгоор тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байгаа. Тийм учраас түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Энэ хэргийн хувьд нийгмийн харилцааг зохицуулж буй дүрэм журам зөрчигдсөн гэмт хэрэг учраас энэ хэргийн хувьд Б.Хувьтөгөлдөр нь бусдад төлөх төлбөргүй буюу хохиролгүй байна гэж үзэж байна.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Н******* гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд Б.Х********ийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалан өмгөөлөгчөөр оролцон гэм буруу болон эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг гаргаж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож энэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэм буруутай үйлдэл дээр хүлээн зөвшөөрдөг. Энэ дээр миний үйлчлүүлэгчийн зүгээс өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэл гэм буруу дээр маргах зүйл байхгүй. Мөн бусдад төлөх хохирол төлбөр байхгүй гэдгийг дурдаж хэлэхийг хүсэж байна гэв.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Х**********ийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал  тогтоогдож байна.  Тухайлбал:

Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 10-р хуудас/,

2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан магадалгаа, согтуурал шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1,51 хувийн согтолттой/, /хх-ийн 11-12-р хуудас/,

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа /2024 оны 04 сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар 1 жил тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан буюу 2025 оны 04 сарын 29-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан хугацаа дуусгавар болохоор байна/, /хх-ийн 62-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.Х******** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Шүүгдэгч Б.Х********** нь жолоодох эрхээ хасуулсан байхдаа буюу эрхгүй байх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12-р хуудас/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 62-р хуудас/  зэрэг баримтуудаар тогтоогдож байна. 

Шүүгдэгч Б.Х**********нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүгдэгч Б.Х********ийг “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5. Хохирол, хор уршиг

Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол байхгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч В.Төгсбаяр эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс оруулж байгаа. Энэ хэргийн улмаас Б.Х********** баривчлагдаагүй, цагдан хоригдоогүй энэ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардлын баримт нэхэмжилсэн зүйл байхгүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах талаар хуульчилсан. Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах гэдэг маань өнөөдөр Б.Х********** өмнөх 57 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн байна. Энэ шийтгүүлсэн байж байгаа энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 1 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолоор 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 сая төгрөгийн торгох ялын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, нийт 200 хоногийг 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэх, энэхүү хорих ялыг нээлттэй энгийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх саналыг шүүх хуралдаанд оруулж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Н********* эрүүгийн хариуцлагын талаарх тайлбар, дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлагын хувьд улсын яллагчийн гаргаж байгаа ялын санал дээр өмгөөлөгч миний зүгээс хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд миний үйлчлүүлэгчид ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн 5 саналыг оруулж байна. Б.Х***********ийн хувьд 2025 оны 03 сарын 20-ны өдрийн 57 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хорих ялыг эдэлж байгаа. Энэ хугацаанд хувийн байдалтай холбоотой зүйл ярихад энэ хугацаанд хоригдож байх хугацаанд Б.Х********** нь хүүхэдтэй эхнэртэйгээ албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. хүүхэд маань хорих ял эдэлж байх хугацаанд гарсан учраас мөн төрсний гэрчилгээ дээр эцэг эхийнх нь нэр нь бас авагдаагүй ийм нөхцөл байдал байгаа учраас хувийн байдалтай холбоотой энэ нотлох баримт гаргаж өгөөгүй энэ нөхцөл байдлыг харгалзан үзээч гэж хүсэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дээр байгаа шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх эсвэл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно гээд заачихсан байгаа миний үйлчлүүлэгчид эрх зүйн байдлыг дээрдүүлж мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийг 2-ыг хэрэглээд тусад нь эдлүүлэх боломжтой байна гэж өмгөөлөгч миний зүгээс харж байгаа, шүүх харгалзаж үзээч гэж хүсэж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан байгаа торгох ялыг 3 жил хүртэлх хугацаагаар хэсэгчлэн төлөх боломж байдаг. Энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзээд миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр ял шийтгэлийг оногдуулж өгнө үү гэсэн саналыг оруулж байна” гэв.

            2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтэн хувь хүний онцлогт зүй зохистой харьцаагаар нийцсэн байх ёстой гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмын агуулгаар давхар илэрхийлэгддэг үйл ажиллагаа юм. 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Х*************ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөргүй байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х**********ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр 1 дүгээр хэсэгт зааснаар Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Х**********т оногдуулсан 01 жил 01 сарын хугацаагаар хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.Хувьтөгөлдөрийн биечлэн эдлэх ялыг 01 жил 07 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х***********т оногдуулсан 01 жил 07 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ. 

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч А******** овогт Б*********н Х********ийг “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х*********ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр 1 дүгээр хэсэгт зааснаар Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Х************т оногдуулсан 01 жил 01 сарын хугацаагаар хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.Х**********ийн биечлэн эдлэх ялыг 01 жил 07 сарын хугацаагаар тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х**********т оногдуулсан 01 жил 07 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х********т оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хассан ялыг хорих ял эдэлж дууссан үеэс тоолсугай.

6. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол байхгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Х********ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БАТТУЛГА