Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2022/01680

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2022/01680

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: ..................................,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч ..........................., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1982 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн №147 тоот тушаалаар Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт сувилагчаар ажилласан бөгөөд Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1984.12.29-ны өдрийн №163 тоот тушаалаар ар гэрийн байдлын улмаас Бэрхийн уурхайд шилжих хүсэлтийн дагуу эрүүлийг хамгаалах газарт шилжүүлсэн. 1984.11.01-ний өдрөөс Бэрхийн сум дундын нэгдсэн эмнэлгийн процедурын сувилагчаар ажиллуулах тухай СДНЭ-ийн даргын 1984.11.01-ний өдрийн №27 тоот тушаалаар тус эмнэлэгт ажилласан. Бэрх СДНЭ-ийн сувилагчийн ажлаас чөлөөлсөн тухай СДНЭ-ийн даргын 1985.12.25-ны өдрийн №86 тоот тушаалаар Бэрхийн уурхайд аврах ангийн аваарын бага эмч ээлжийн амралт авсан тул түүний оронд тус уурхайн даргын 1987.01.30-ны өдрийн №10 тоот тушаалаар 1987.02.23-ны өдрөөс эхлэн аваарын бага эмчээр түр ажилласан. Уурхайн даргын 1987.04.08-ны өдрийн №34 тоот тушаалаар гэрээт хугацаа 1987.04.10-нд дууссан учраас халагдсан. Бэрхийн уурхайн аваарын бага эмчээр тус уурхайн даргын 1990.03.06-ны өдрийн №23 тоот тушаалаар ажилласан. Улмаар уурхайн даргын 1991.06.26-ны өдрийн №75 тоот тушаалаар Үйлдвэрийн ажлын шаардлагаар мэргэжлийн дагуу уурхайд хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр 1991.06.06-ны өдрөөс эхлэн батерей цэнэглэгч болон бага эмчийн үүргийг хавсарч цалингийн 15 хувиар нэмж цалинжуулах шийдвэрийн дагуу үргэлжлүүлэн ажиллуулсан. Уурхайн даргын 1991.08.12-ны өдрийн №98 тоот тушаалаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд хүдрийн дээж авагчаар шилжин 1991.08.1-ны өдрөөс эхлэн ажилласан. НД-ын дэвтэр үйлчлэх болсонтой холбогдуулан 1995.07.03-ы өдрийг хүртэл ажилласан. Энэ бүгд миний ажилласан хөдөлмөрийн дээрх нийт ажилласан хугацаа болох 8 жил 5 сар 9 хоногийн ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч .................. нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т хүний ажиллаж байсан байдал-ыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж зохицуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэсний дагуу хүний ажиллаж байсан байдлыг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байна.

Хүсэлт гаргагч нь 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт сувилагчаар, 1984 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Хэнтийн аймгийн Бэрх сумын сум дундын нэгдсэн эмнэлэгт процедурын сувилагчаар, 1987 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 1987 оны 4 дүгээр сарын 08-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Бэрх сумын уурхайд аваарын бага эмчээр, 1990 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Бэрх сумын уурхайд аваарын бага эмчээр, 1991 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Бэрх сумын уурхайд хөдөлмөрийн хүнд нөхцөлд буюу батерей цэнэглэгчээр, 1991 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 1995 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Бэрх сумын уурхайд хөдөлмөрийн хүнд нөхцөлд буюу хүдрийн дээж авагчаар тус тус ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Бэрх хотын 1998 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн хөдөлмөрийн нөхцөлийн тодорхойлолт, Анагаах ухааны дунд сургуулийн захиргаанаас 1980 оны онд ................................... олгосон 012192 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Хэнтий аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах даргын 1982 оны 147 дугаартай Ангахаар ухааны дээд, дунд төгсөгчдийг ажилд томилох тухай тушаалын хавсралт 2, Хэнтий аймгийн нэгдсэн больницын даргын 1984 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн 163 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Хэнтий аймгийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Архивын лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 6-11 дэх талд/

Хүсэлт гаргагч ............................ ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал архивд хадгалагдаагүйн улмаас ажилласан жил тогтоох боломжгүй байх тул түүний ажиллаж байсныг нотлох дээрх баримтуудыг үндэслэн шүүхийн журмаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иймд хүсэлтийг хангаж хүсэлт гаргагч .........................-г 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт сувилагчаар, 1984 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Хэнтийн аймгийн Бэрх сумын сум дундын нэгдсэн эмнэлэгт процедурын сувилагчаар, 1987 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 1987 оны 4 дүгээр сарын 08-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Бэрх сумын уурхайд аваарын бага эмчээр, 1990 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Бэрх сумын уурхайд аваарын бага эмчээр, 1991 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Бэрх сумын уурхайд хөдөлмөрийн хүнд нөхцөлд буюу батерей цэнэглэгчээр, 1991 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 1995 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Бэрх сумын уурхайд хөдөлмөрийн хүнд нөхцөлд буюу хүдрийн дээж авагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ........................ регистрийн дугаартай Шарайд овогт ................................-г 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт сувилагчаар, 1984 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Хэнтийн аймгийн Бэрх сумын сум дундын нэгдсэн эмнэлэгт процедурын сувилагчаар, 1987 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 1987 оны 4 дүгээр сарын 08-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Бэрх сумын уурхайд аваарын бага эмчээр, 1990 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Бэрх сумын уурхайд аваарын бага эмчээр, 1991 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Бэрх сумын уурхайд хөдөлмөрийн хүнд нөхцөлд буюу батерей цэнэглэгчээр, 1991 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 1995 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Бэрх сумын уурхайд хөдөлмөрийн хүнд нөхцөлд буюу хүдрийн дээж авагчаар тус тус ажиллаж ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 14 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ