Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/74

 

 

      2025             05             20                                                  2025/ШЦТ/­­­­74                                                                                                                                                                                                                                                                                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Намуун,

Улсын яллагч: Г.Цогтмагнай,

Хохирогч: Э.Ц************,

Иргэний нэхэмжлэгч: О.Э*********,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Э*************,

Шүүгдэгч Н.А*********** нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б********** овогт Н***********н А*********д холбогдох эрүүгийн *********** дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/  

Шүүгдэгч Н.А********** нь согтуугаар буюу 1,23 хувийн согтолтойгоор 2024 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө *********** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**********” ХХК-аас Ханбогд сум руу “Ханбогд сум-“************” ХХК” чиглэлийн хатуу хучилттай авто замаар иргэн О.Э***********ын өмчлөл, эзэмшлийн ********* улсын дугаартай, “*************” загварын тээврийн хэрэгслийг жолоодож 29 дэх километр дэх замд явж байхдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “3амын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал би болгохгүйгээр зорчино, 3.7. /а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтүүрүүлах үндаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;”, 12.2.       “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын зорчих хэсгийн хөвөөн дээр байх бетон шонг мөргөж зорчих хэсгээс шидэгдэж зам тээврийн осол гарган ослын улмаас *********** загварын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Э.Ц**********ын биед сээрний хоёрдугаар нугалмын зүүн сэртэн ясны хугарал, баруун, далны сэртэнгийн суурь хэсэгт зөрүүгүй хугарал, эгэм далны холбоосын урагдал, зүүн эгэм далны холбоосын II зэргийн урагдал, зүүн эгэм ясны хугарал, дух, баруун зовхи, цох, зүүн хөмсөг, хамрын нугалаас, хамрын самсаа, баруун хацарт зулгаралт хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд бүхий хүндэвтэр,

Ж.Л************ийн биед хүзүүний 6-р нугамлын шахагдсан хугарал, баруун духны дэлбэл няцрал, чамархайн дэлбэнгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, зүүн чамархайн хуйхны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнд, зүүн даланд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтлүүд бүхий хүндэвтэр хохирол учруулж “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт холбогджээ.               

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1 Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А********* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Ц********** мэдүүлэхдээ: “...Надад гомдол санал байхгүй. Эмчилгээний төлбөрт 1,670,000 төгрөг авсан. Өөр гомдол саналгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч О.Э******** мэдүүлэхдээ: “...Тээврийн хэрэгсэлд үнэлгээ хийлгэсэн 544,000 төгрөг, үнэлгээний компаниар тогтоогдсон 7,505,000 төгрөгийг нэхэмжилж байна. Өөр нэмж ярих зүйлгүй” гэв.

Улсын яллагч Г.Цогтмагнай нь гэм буруугийн  талаарх дүгнэлтдээ: “...Өмнөговь аймаг Ханбогд сумын Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтмагнай би, Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17,19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн Н.А*********д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Н.А****** нь согтуугаар буюу 1.23 хувийн согтолттойгоор 2024 оны 11 сарын 13-аас 14-нд шилжих шөнө ***********гуравдугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*********” ХХК-аас ***********чиглэлийн хатуу хучилттай авто замаар иргэн О.Э**********ын өмчлөл эзэмшлийн **********улсын дугаартай Тоёота марк-2 загварын тээврийн хэрэгслийг жолоодож 29 дэх километр дэх замд явж байхдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.7.а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зорчих хэсгийн хөвөөн дээр байх бетон шонг мөргөж зорчих хэсгээс шийтгэгдэж зам тээврийн осол гарган, ослын улмаас Тоёота марк-2 загварын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Э.Ц************ын биед сээрний хоёрдугаар нугалмын зүүн сэртэн ясны хугарал, баруун далны сэртэнгийн суурь хэсэгт зөрөөгүй хугарал, эгэм далны холбоосны урагдал, зүүн эгэм далны холбоосны хоёрдугаар зэргийн урагдал, зүүн эгэм ясны хугарал, дух баруун зовхи, цох, зүүн хөмсөг, хамрын нугалаас, хамрын самсаа баруун хацар зулгаралт, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд бүхий хүндэвтэр хохирол, Ж.Л************ийн биед хүзүүний зургаадугаар нугалмын шахагдсан хугарал, баруун духны дэлбэн няцрал, чамархайн дэлбэнгийн аалзан хальсны доорх голомтлог цус харвалт, зүүн чамархайн хуйхны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэн зүүн даланд зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт гэмтлүүд бүхэн хүндэвтрийн хохирол учруулж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн болох нь зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 23-р хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 24-42-р хуудас/, Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Ханбогд сумын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад *********ийн 2024 оны 11 сарын 14-ний өдрийн Н.А*********ын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн хамт /хх-ийн 43-44-р хуудас/, хохирогч Э.Ц********ын мэдүүлгүүд /хх-ийн 52-53, 68-р хуудас/, хохирогчийн Л*********ийн мэдүүлэг /хх-ийн 61-р хуудас/, иргэний нэхэмжлэгч О.Э********ын мэдүүлэг /хх-ийн 76-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2024 оны 11 сарын 22-ны өдрийн 15168 дугаартай дүгнэлт /хх-ийн 96-98-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Т.Амартүвшингийн 2024 оны 12 сарын 05-ны өдрийн 15188 дугаартай дүгнэлт /хх-ийн 111-113-р хуудас/, хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 11 сарын 29-ний өдрийн 2655 дугаартай үнэлгээгээр “...7,505,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 116-121, 123-130-р/, Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Ханбогд сумын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад *********ийн 2024 оны 11 сарын 20-ны өдрийн магадалгаа /хх-ийн 131-р хуудас/, яллагдагч Н.А**********ын мэдүүлэг /хх-ийн 146-р хуудас/ зэрэг баримтууд тус тус болно. Иймд Н.А***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Хохирогч Ц**********, Л******** нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар баримт гаргаж өгөөгүй. Шүүгдэгч Н.А********** нь хохирогч Ц*********д 1,670,000 төгрөгийн хохирлыг 2025 оны 05 сарын 20-ны өдөр нөхөн төлсөн байна. Хохирогч Л**********д нөхөн төлсөн хохирол байхгүй. Хохирогч Л*********** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар баримт гарган нэхэмжилсэн зүйл байхгүй. А***********ын хувьд бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. Гэхдээ хохирогч нарын хувьд цаашид нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээлгэх саналтай байна. Автомашины үнэлгээ болон үнэлгээ хийсэн хөлс нийт 8,049,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгч О.Э***********д олгуулах саналтай байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Э********* гэм буруугийн талаарх дүгнэлт, тайлбартаа: Шүүгдэгч Н.А******** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож улмаар зам тээврийн осол гаргасан. Тухайн ослын улмаас хамт явсан зорчигч Ц********, Л********** нарын биед хүндэвтэр гэмтэл учирсан. Тээврийн хэрэгсэл жолоодох үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлээр тогтоогдож байна. Хохирогч нарт хүндэвтэр гэмтэл учирсан болох нь шинжээч эмч нарын дүгнэлтээр тогтоогдож байгаа. Иймд түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргах зүйл байхгүй. Хохирогч Л**********, Ц*********** нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйл гэдгээ илэрхийлсэн. Хохирогч Ц*********оос 1,670,000 төгрөгийн хохирлын баримтыг  гаргаж өгсөн бөгөөд тухайн хохирлыг Н.А*********** бүрэн төлж барагдуулсан. Иймд хохирогч нарт хохирлыг бүрэн барагдуулсан, нэмж төлөх төлбөргүй гэж үзэж байна. Хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэл санаанд учирсан хохирол болон бусад зардлыг нэхэмжлэхгүй гэсэн тайлбар гаргаж байна. Иймд бусдад төлөх төлбөргүй, хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан гэж шийтгэх тогтоолд тусгуулах саналтай байна. Иргэний нэхэмжлэгч О.Энхбат нь тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэ болох 7,505,000 төгрөг, үнэлгээ хийлгэхэд гарсан 544,000 төгрөг, нийт 8,049,000 төгрөгийг нэхэмжилж байна. Шүүгдэгч нь уг төлбөрийг төлж барагдуулна, одоогоор ажил хийж байгаа, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулна гэсэн тайлбар хэлдэг. Өмнө нь хоорондоо ингэж ярьж тохиролцсон байсан. Иймд иргэний нэхэмжлэгч О.Э************д төлөх 8,049,000 төгрөгийг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 23-р хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 24-42-р хуудас/,

Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Ханбогд сумын Цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад *********ийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Н.Алтанбаганын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн хамт /хх-ийн 43-44-р хуудас/,

Хохирогч Э.Ц**********ын "... Би 2024 оны 11 дүгээр сарын 13-ны орой байгаад машинуудаа хооронд нь сольж наймаа хийхээр болсон... би *********** улсын дугаартай тээврийн хэрэгслийг Н.А************ найздаа өгөөд “*********” ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийг би авсан...бид хоёр байж байгаад Ж.Л**********г ажил дээрээс нь очиж авахаар болоод манай найз “Сольсон машинаа шалгаж үзье” гээд “Т********* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод 2О00 цагийн үед сумаас “Оюу толгой” ХХК чиглэлд явсан. “Оюу толгой” ХХК-ийн хойд зогсоол дээр 2100 цагийн үед ирээд найз Ж.Л*********г хүлээх зуураа 2,5 литрийн пиво хувааж уусан... ууж дуусаад байхад найз Ж.Л********* 2200 цагийн үед гарч ирээд бид 3 “Ханбогд” сум руу хөдөлсөн. Ханбогд сум руу явж байгаад Ж.Л****** “Шээс хүрээд байна” гээд зогсоод бие зассан. Тэгээд би Н.Алтанбаганад хандан “Ж.Л********** эрүүл байгаа юм чинь Ж.Лхагвасүрэнд машинаа унуулчих” гэсэн чинь Ж.А*********** “Үгүй, би өөрөө унана” гэсэн... тэндээс хөдлөөд “Оюу толгой”-н засмал замаар 10-аад километрт манай найз их хурдтай явж байгаад замын цементэн шон мөргөөд машиныг онхолдуулан зам тээврийн осол гаргасан... 120-130 километр цагийн хурдтай явж байсан. Баруун гарын булчин задарсан, эгэм хугарсан, нурууны сэртэн яс хугарсан, далны яс хугарсан. Хурд хэтрүүлснээс л зам тээврийн осол гарсан... Тоормос гишгэж байгаа харагдаагүй. Шон мөргөөд онхолдох шиг болсон... Сэтгэцэд учирсан хор уршгийн дүгнэлт гаргуулах шаардлага байхгүй. Тухайн осол болох үед ухаан алдсан байсан. Эмнэлэг дээр сэрсэн. Эмчилгээний төлбөр болон одоо дахиад эмчилгээнд явах зардлыг нэхэмжилмээр байна. Хохирлын баримт гаргаж өгнө. Манай аавын эзэмшлийн тээврийн хэрэгсэл...,

2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр дахин өгсөн:  "... Сэтгэцэд учирсан хор уршгийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй ээ. Эмчилгээний төлбөр болон одоо дахиад эмчилгээнд явах зардлыг нэхэмжилмээр байна...” гэсэн мэдүүлгүүд /хх-ийн 52-53, 68-р хуудас/,

Хохирогч Ж.Л*********ийн "... Би Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Оюу толгой” ХХК-нд ажилладаг байсан... ажлаасаа буугаад Ханбогд сум руу явах гэсэн чинь Н.А******** гэдэг найз маань “Шинэ машин авсан” гээд намайг ирж авсан юм... Э.Ц******** гэх найзтай хамт “Тоёота марк 2” загварын, мөнгөлөг өнгийн машинтай согтуу ирээд намайг “Явъя” гэхээр нь “Машиныг нь жолоодъё” гэсэн чинь надад машинаа жолоодуулаагүй юм... Н.А******** машинаа жолоодоод Н.А*********ын хажууд урд суудал дээр Э.Ц******** суугаад би жолоочийн арын суудалд ганцаараа суугаад явсан. Н.А********* их хурдтай давхиад утсаа оролдоод яваад байсан. Тэгтэл гэнэт л дарах шиг болсон. Тэгээд юу болсныг мэдэхгүй нэг мэдсэн Ханбогд сумын эмнэлэгт хэвтэж байсан юм... хэдэн километр цагийн хурдтай явсныг нь мэдээгүй. Ямар ч гэсэн маш хурдтай явж байсан. Маргааш нь Н.А*********ыг фейсбүүк дээр стори хийсэн байхыг нь харахад 170 гаран километрийн хурдтай явж байсан байна лээ... Ханбогд сумын эмнэлэгт 2-3 хоног эмчлүүлээд Улаанбаатар хот Гэмтэл согог, судлалын эмнэлэгт 4 хоног, Бүсийн оношилгооны эмчилгээний төвийн гэмтлийн тасагт 10 хоног түүнээс хойш Өвөрхангай аймгийн Богд сумын эмнэлэгт байнгын эмчилгээтэй байгаа. Хүзүү хугарсан, толгой их өвддөг, хүзүүний өвчин одоогоороо хэвээрээ байгаа. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгоно... шинжээчийн 15188 дугаартай дүгнэлттэй би өөрөө уншиж танилцсан. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй... хохирлын баримт байгаа. Би баримтуудаа гаргаж өгнө... хэргийн
материалтай танилцана. Шүүх хуралд оролцоно... Эмчилгээний зардлууд болон
сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгож нөхөн төлүүлнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч О.Э*********ын "... Би хүлээн зөвшөөрч байна. Санал,
гомдол байхгүй. Үнэлгээний хийлгэсэн төлбөрт 544,000 төгрөг төлсөн. “Ашид
билгүүн” ХХК-ийн үнэлгээний 7,505,000 төгрөгийг төлж барагдуулчихвал санал, гомдол байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн76-р хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 15168 дугаартай: 1. Э.Ц********ын биед сээрний хоёрдугаар нугалмын зүүн сэртэн ясны хугарал, баруун, далны сэртэнгийн суурь хэсэгт зөрүүгүй хугарал, эгэм далны холбоосын урагдал, зүүн эгэм далны холбоосын II зэргийн урагдал, зүүн эгэм ясны хугарал, дух, баруун зовхи, цох, зүүн хөмсөг, хамрын нугалаас, хамрын самсаа, баруун хацарт зулгаралт хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. З.Эруүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 96-98-р хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Т.Амартүвшиний 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 15188 дугаартай: 1 .Ж.Лхагвасүрэнгийн биед хүзүүний 6-р нугамлын шахагдсан хугарал, баруун духны дэлбэл няцрал, чамархайн дэлбэнгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, зүүн чамархайн хуйхны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнд, зүүн даланд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт /хх-ийн 111-113-р хуудас/,

Даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 11
дүгээр сарын 29-ний өдрийн 2655 дугаартай “Үнэлгээгээр тогтоосон дүн: 7,505,000”
төгрөг гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 116-121, 123-130-р хуудас/,

Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Ханбогд сумын цагдаагийн
тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад *********ийн 2024 оны 11 дүгээр сарын
20-ны өдрийн “Зам тээврийн осол гарсан гэх газар нь *************дугаар багийн нутаг Ханбогд сумаас “***********” ХХК чиглэлийн хатуу хучилттай авто замын 29 дэх километрт зам тээврийн осол гарсан байв. Уг осол болсон зам нь сөрөг хөдөлгөөнтэй, хуурай, цаг агаар салхитай, суурин газрын гадна, хатуу хучилттай, агаарын дулаан -1 хэмийн дулаан байв. Уг ослын газарт ************улсын дугаартай тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэн явж байгаад ертөнцийн зүгээр зорчих хэсгийн хойд талд онхолдож ертөнцийн зүгээр баруун тийш харсан байдалтай байв. Анх зам тээврийн осол гарсныг шинжлэн судлахад зорчих хэсэгт шарвалтын мөр үүсгэж зорчих хэсгийн хөвөөн дээр байх бетон шонг мөргөж зорчих хэсгээс шидэгдэж онхолдсон байв. Уг зам тээврийн ослыг шинжлэн судлахад *************** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3.“3амын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал би болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 3.7 /а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах үндаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвтчэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;”, мөн дүрмийн 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”... гэсэн заалтуудыг зөрчсөн нь ослын газрын үзлэг, гэрэл зураг, схем зураг, оролцогч нарын мэдүүлэг  зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.” гэсэн магадалгаа /хх-ийн 131-р хуудас/,

            Яллагдагч Н.А*************ын: “...хүлээн зөвшөөрч байна...төлж барагдуулна...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хоёр найзыгаа гэмтээсэндээ харамсаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 146-р хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасах, хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Н.А********* нь согтуугаар буюу 1,23 хувийн согтолтойгоор 2024 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө ***********дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “************чиглэлийн хатуу хучилттай авто замаар иргэн О.Э*********ын өмчлөл, эзэмшлийн ************улсын дугаартай, **********загварын тээврийн хэрэгслийг жолоодож 29 дэх километр дэх замд явж байхдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “3амын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал би болгохгүйгээр зорчино, 3.7. /а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтүүрүүлах үндаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;”, 12.2.       “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын зорчих хэсгийн хөвөөн дээр байх бетон шонг мөргөж зорчих хэсгээс шидэгдэж зам тээврийн осол гарган ослын улмаас ************* загварын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Э.Ц************ын биед сээрний хоёрдугаар нугалмын зүүн сэртэн ясны хугарал, баруун, далны сэртэнгийн суурь хэсэгт зөрүүгүй хугарал, эгэм далны холбоосын урагдал, зүүн эгэм далны холбоосын II зэргийн урагдал, зүүн эгэм ясны хугарал, дух, баруун зовхи, цох, зүүн хөмсөг, хамрын нугалаас, хамрын самсаа, баруун хацарт зулгаралт хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд бүхий хүндэвтэр,

Ж.Л**********ийн биед хүзүүний 6-р нугамлын шахагдсан хугарал, баруун духны дэлбэл няцрал, чамархайн дэлбэнгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, зүүн чамархайн хуйхны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнд, зүүн даланд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтлүүд бүхий хүндэвтэр хохирол учруул нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдалд болгоомжгүй хэлбэрээр халдсан байх гэмт хэргийн шинжид тохирсон байна гэж дүгнэв.   

Иймд шүүгдэгч Н.А*************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.   

1.5. Хохирол, хор уршиг 

Шүүгдэгч Н.А********* нь хохирогч Э.Ц**********д хохирол төлбөрт 1,670,000 төгрөг төлсөн. Хохирогч Э.Ц************ нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурьдаж, хохирогч Ж.Л********* нь хохирол төлбөрийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэж журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж,

Иргэний нэхэмжлэгч О.Э******* нь тээврийн хэрэгсэлд үнэлгээ хийлгэсэн зардал 544,000 төгрөг, үнэлгээний компаниар тогтоогдсон үнэлгээ 7,505,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А*********аас 8,049,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч О.Э********д олгож шийдвэрлэв.  

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч Г.Цогтмагнай эрүүгийн хариуцагчийн талаарх дүгнэлтдээ: “…Шүүгдэгч Н.А*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Тухайн зорчих хязгаарлах ялыг ************сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, хязгаарлалт тогтоох саналтай байна. Шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт хураан авсан эд зүйл байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүдэгчээс гаргуулах зардалгүй. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Э********* эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзнэ. Н.А**********ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдож байна. Гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан гэх хөнгөрүүлэх үндэслэл бас тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Улсын яллагчийн зүгээс 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргаж байна. Шүүгдэгчийн хувьд саяхан ажилд орсон, ажил нь Цагаан хадны наана хөдөө байдаг, замдаа сүлжээ орж гардаг нөхцөл байдал байгаа. Зорчих эрхийг хязгаарлахад гав зүүх ёстой, гав нь байнгын сүлжээнд байх ёстой, сүлжээнээс гарвал хязгаарлалт зөрчсөн болох эрсдэлтэй байдаг. Тийм учраас түүний ажил хөдөлмөр эрхлэх, хохирол төлбөрийг барагдуулах эрхийг нь хөндөхгүйгээр, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн саналыг шүүх хуралдаанд оруулж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөө илэрхийлсэн байгаа. Иймд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой. Тухайн хэргийн хувьд хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаардаг, болгоомжгүй байдлаар үйлдэгдсэн учраас эдгээр нөхцөл байдлуудыг харгалзаад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэв.

2.2. Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүгдэгч Н.А**********ын үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Э.Ц*********д учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Иргэний нэхэмжлэгч О.Э*********ын хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Н.А***********ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б******* овогт Н********н А**********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан согтуурсан, мансуурсан үедээ “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Н.А***********ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/-н жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Н.А****************д /оршин суух газар,  ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх/ үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А*********** нь тэнссэн хугацаанд тогтоосон үүргийг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А**********д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хассан ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

  6. Шүүгдэгч Н.А*************** нь хохирогч Э.Ц**********д хохирол төлбөрт 1,670,000 төгрөг төлсөн. Хохирогч Э.Ц*************** нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурьдсугай.

  7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А************аас эд хөрөнгийн хохиролд 8,049,000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч О.Э***********д олгосугай.

  8. Хохирогч Ж.Л********** нь хохирол төлбөрийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэж журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

11. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.БАТТУЛГА