| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2022/01877/И |
| Дугаар | 101/ШШ2022/01682 |
| Огноо | 2022-04-13 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 101/ШШ2022/01682
| 2022 оны 04 сарын 13 өдөр | Дугаар 101/ШШ2022/01682 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ...........................,
Цэдэний Алтанболдтой хамтын амьдралтай байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч .........................., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
........................ миний бие ........................ 2007 онд танилцаж, улмаар 2008.10.16-нд хүү ......................... мэндэлсэн. Бид хамтарч амьдарч байх хугацаанд гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд 2022 оны 01 сарын 09-нд өвчнөөр нас барсан. Ингээд хүү ........................-д тэжээгчээ алдсаны тэтгэмж чадахгүй болоод байна. Иймд ................... намайг ............................. хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч .................... нь .............................. 2007 оноос 2022 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт бүхий шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч нь насанд хүрээгүй хүү .............................-д тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгохын тулд хамтын амьдралтай байсныг тогтоолгох шаардлагатай болсон гэж хүсэлтийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна.
Хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ....................... регистрийн дугаартай Гөрөөчин овогт ......................-д нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нас барсныг 1100000189 тоот гэрчилгээнд бүртгэж, нас барсан гэрчилгээ олгосон байна. /х.х-ийн 4 дэх талд/
Хүсэлт гаргагч ...................... нь ............................... 2007 оноос түүнийг нас барах хүртэл хугацаанд буюу 2022 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийг хүртэл хугацаанд гэр бүлээ бүртгүүлэлгүй хамтран амьдарч, энэ хугацаанд тэдний дундаас 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүү ............................-х төрсөн байх бөгөөд түүнд эцэг .............................-р овоглож, 3246 дугаартай төрсний гэрчилгээ олгогдсон болох нь хэрэгт авагдсан баримт, ..................., ................. нарын тайлбар, фото зураг зэргээр тогтоогдож байна. /х.х-ийн 6, 7-10 дахь талд/
Иймд хүсэлт гаргагч ............................-г ...............................-й 2007 оноос 2022 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийг хүртэл хугацаанд гэр бүлээ бүртгүүлэлгүй хамтын амьдралтай байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар ............................... регистрийн дугаартай Сархачуул овогт ..........................-г 2007 оноос 2022 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийг хүртэл хугацаанд ....................... регистрийн дугаартай Гөрөөчин овогт Цэдэний ................................. гэр бүлээ бүртгүүлэлгүй хамтын амьдралтай байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ