Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/76

 

 

           2025           05               21                                                       2025/ШЦТ/76

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Энхзул,

Улсын яллагч: В.Төгсбаяр,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч: Н.Б************,

Шүүгдэгч Н.Мөнхтөрийн өмгөөлөгч: Н.Э********,

Шүүгдэгч: Н.М********, Т.О****** нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Н.М************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, Т.О************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ********** дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Н.М******* нь 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шөнийн 23 цагийн үед ********* дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Г**********ийн эзэмшлийн 40-22 ӨМЕ улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэл рүү чулуу шидэж эд хөрөнгийг нь гэмтээсний улмаас 780,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Т.О******* нь ******* дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Н.Б*********тэй ээжийг нь зодож, хэл амаар доромжилсон гэх асуудлаас маргалдан түүний бие эрх чөлөөнд халдаж, зодсоны улмаас тархины доргилт, хамар ясны хугарал, 11-р шүд 11/2 хугарал, 13, 21-р шүдний эмтрэл, доод уруул, эрүүний язарсан шарх, дээд уруулын салстын язрал, дух, зүүн шанаа, баруун өвдөг зулгаралт, баруун өвдөг, тавхайн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М******** мэдүүлэхдээ: “...Машин эвдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Машин зогсохгүй болохоор нь би чулуу аваад шидсэн, манай дүүг зодсон гэхээр нь очсон” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.О******** мэдүүлэхдээ: “...Би гудамд зүгээр явж байсан хүнийг барьж аваад зодоогүй, гэхдээ энэ үйлдлээрээ би өөрийгөө зөвтгөж байгаа юм биш, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Манай ээж дүү хоёрыг цохисон гэхээр нь би биеэ барьж чадаагүй гар хүрсэн” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Б********* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “...Банкнаас зээл авч эмчлүүлсэн, зээлийг болон сэтгэл санааны хохирлыг гаргуулах хүсэлтэй байна. Нийт 17 сая төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна” гэв.

Улсын яллагч В.Төгсбаяр гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын хяналтын прокурор, В.Төгсбаяр би,  Монгол улсын прокурорын тухай хуулийн 17,19 дүгээр зүйл,  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогдсон Т.О********, Н.М*********** нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна.

Шүүгдэгч Н.М********* нь 2024 оны 10 сарын 10-ны өдөр шөнийн 23 цагийн орчимд ***********-р багийн нутаг дэвсгэрт Б.Г*********** гэдэг хүний эзэмшлийн 40-22  ӨМЕ улсын дугаартай приус-20 загварын тээврийн хэрэгсэл рүү чулуу шидэж эд хөрөнгийг гэмтээсний улмаас 780,000 төгрөгийн хохирол учруулсан. Мөн Т.О********** нь болохоор 2024 оны 10 сарын 10-ны өдөр *********-р багийн нутаг дэвсгэрт Н.Б*********тэй ээжийг нь зодож, хэл амаар доромжилсон гэх асуудлаас маргалдаж, түүний бие эрх чөлөөнд нь халдаж, зодсоны улмаас эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа юм. Тийм учраас Т.О*********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Н.М*********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тус тус саналыг шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргаж байна. Хэрэг болсон шалтгаан нөхцөлийн тухайд иргэд ахуйн хүрээнд буюу гэр орондоо согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсний улмаас хоорондоо маргалдаж, энэхүү маргааны улмаас болж, бусдын бие эрх чөлөөнд халдах буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах мөн бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл нь бий болжээ гэж дүгнэж байгаа. Хохирол төлбөрийн тухайд Б.Г*********** өөрт учирсан 780,000 төгрөгийн хохирлоос 760,000 дансаар хүлээж авсан, баримт нь хавтаст хэргийн 172-р хуудсанд байгаа тэрээр үлдсэн 20,000 төгрөгийг авахгүй буюу гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа илэрхийлж өнөөдрийн шүүх хуралдаанд биечлэн ирж оролцохгүйгээ илэрхийлсэн байна. Хохирогч Н.Б***********ийн тухайд өнөөдөр шүүх хуралдаан дээр 17 сая төгрөг нэхэмжилж байгаа тухайгаа хэлж байгаа. 17  сая төгрөг нь сэтгэл санааны хохирол мөн эмчилгээний зардал 10 сая гэдэг байдлаар задаргаагаа хэлж байна. Гэвч энэхүү зардлууд нь хавтаст хэрэгт нотлох баримтаа гаргаж өгөөгүй. Тийм учраас нотлох баримтаа бүрдүүлээд иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээгээд шийдвэрлэсэн нь зүйтэй гэсэн саналыг мөн шүүх хуралдаанд оруулж байна.” гэв.

Шүүгдэгч Н.М*********ийн өмгөөлөгч Н.Э********** гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Н.М************ийн өмгөөлөгчөөр оролцож байгаа. Н.М******* нь 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Б.Г********ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл рүү чулуу шидэж 780,000 төгрөгийн хохирол учруулсан байгаа. Тухайн чулуу шидэх болсон шалтгаан нь дүүгээ зодуулсан бас машинд мөргүүлсэн, зогсохгүй байсан учраас чулуу шидсэн гэсэн шалтгаанаар тухайн гэмт хэргийг үйлдсэн байна. Тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан” гэв.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч нарын талаар шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч нараас яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Н.М********, Т.О*********нарыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-н 13-р хуудас/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Г**********ийн “...Би өмнө нь 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон явдлын талаар бүгдийг нь үнэн зөвөөр ярьсан. Өмнөх өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярихад тухайн хэрэг болох үед миний унаж явсан тээврийн хэрэгсэл рүү чулуу шидэж байсан хүнийг би харсан ба нэрийг нь Т********гэдэг юм байна лээ. Тэр миний машин руу хэд хэдэн удаа чулуу шидэж байсан. Төрөө гэх залуу ямар ч байсан хэд хэдэн удаа чулуу шидсэн ба миний машины урд салхины шил цуурсан мөн урд капутны гол хэсэг зурагдаж хонхойсон, жолоочийн эсрэг талын урд цонх хагарсан, машины дотор талын дэлгэцийн доод талд чулуу онож асахаа байсан. Өөр нээх сүртэй гэмтэл учраагүй. Бас миний машины салоны дүпэн хүрээ зурагдсан байсан ба урд талын баруун, зүүн хаалганы ус борооны хаалт чулуунд цохигдож хагарсан. Тухайн хэрэг болохоос өмнө миний машины жолооч талын урд хойд хаалга хонхорхой зураастай, жолооч талын урд карлон зурагдсан байсан ба хойд гуперийн будаг замаскууд нь хагарч унасан байсан. Өөр гэмтэл зураас байгаагүй ба тухайн хэрэг болох үед миний машинд миний хэлсэн эвдрэлүүд үүссэн ...гэсэн мэдүүлэг, /хх-н 28-р хуудас/,

Гэрч Э.О**********ын “...Би 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 23 цагийн үед манай гэрт М******** бид унтах гээд байж байхад М*********ийн дүү Б********* М**********ийн утас руу залгаад зодуулчихлаа******* дэлгүүр дээр ирээд ав гээд ярьсан тэгээд М******** бид хоёр байгаа газар нь очсон тэгээд ******дэлгүүрийн үүдэнд Булган-Эрдэнэ хоёр найзтайгаа 3 лаа байж байсан тэгээд М******* зодсон хүмүүс чинь хаана байна гээд М****** Б**********ээс асуухад тэр приусийг дагаарай гээд хөдлөөд явсан М******** бид хоёр араас нь дагаж байхад 2-р сургуулийн баруун урд талд Б******* зогсоосон тэгээд М******* зогсоосон машины зөв талынх нь хаалгыг татсан чинь шууд ухарсан ухарч байхад Б********** толиноос зүүгдсэн тэгээд хөдлөөд засмал руугаа орох хүртэл ухарсан тэгээд намайг нэг харсан чинь Б******** засмал зам дээр хэвтэж байсан тэгээд М********* чулуу шиг зүйл шидэхэд ухарч байсан машины зөв талын урд талын цонх хагарах шиг болсон тэгээд шууд зогсоогүй хөдлөөд явсан...” гэх мэдүүлэг, /хх-н 36-р хуудас/,

Гэрч Н.А**********ын “...Мө******* чулуу аваад машин руу шидсэн чинь түс тас гээд дуу гарсан тэгээд тэр машин шууд яваад өгсөн Тэгээд М********** эмнэлэг цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг, /хх-н 40-р хуудас/,

Хохирогч Н.Б*******ийн: "... гудамж өгсөөд алхаж байсан чинь хар өнгийн машин ирээд зогссон машин дотроос нэг хүн машинд суучих гэсэн тэгэхээр нь би харих гэж байна гэсэн чинь жолоочийн буруу талын хойд хаалганаас нэг хүн бууж ирсэн машинд суучих гээд дахиад хэлэхээр нь би үгүй ээ гэртээ харих гэж хэлсэн чинь хар өнгийн машинаас дахиад нэг хүн бууж ирж байгаа харагдсан тэгээд миний цамцнаас татаж эргэж өөр лүгээ харуулаад цохиж унагаасан машинаас бууж ирж байгааг нь харахад буржгар үстэй хүн байсан намайг тэр залуу зодсон тухайн үед хэн хэн нь цохиод байсныг мэдээгүй ямар ч байсан намайг 3 хүн тойроод зогссон байсан нэг хүн нь машиныхаа хажууд зогсож байсан нэг нь боль гээд байгаа бололтой байсан О****** гэдэг залуу нь намайг гүйцээнэ алчий гээд байсан тэгээд зодож байгаад орхичхоод яваад өгсөн тэгээд би босоод гудамж өгсөөд явж байгаад эргээд харсан чинь намайг машинаараа дагаад явж байсан тэгээд би найз руугаа залгаад ирж ав гэж хэлсэн бас Ах руугаа залгаад хүмүүс зодсон талаар хэлсэн...." гэх мэдүүлэг /хх-н 19-р хуудас/,

Гэрч Б.Э**********ын “...Би 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр найз О******* Д********, Г******* нарын хамт 3x3 дээр бялард тоглосон тэгээд бялард хаагаад бяларднаас гараад О*******ын гэрт очиж найзуудаараа хөзөр тоглохоор болоод О*********нд очихоосоо өмнө эмийн сан ороод манай гэрээр дайрч хүүхдэд эм өгсөн тэгээд намайг гэрээс гараад машинд суугаад хөдлөөд жолооч Г******* яараад хурдан яваад байсан тэгэхээр нь би яагаад яараад байгаа талаар асуухад О******** надад хандан манай ээж дүү хоёрыг хүн зодсон юм шиг байна гэсэн. Тэгээд О**********ын гэрийн хажуухан талд гудамжных нь үзүүрт нэг залуу явж байсан тэгсэн Г******* машинаа зогсоогоод О********** машинаас буугаад нөгөө гудамжинд явж байсан залууг О*********д********д залуугаа машинд суулгачихаа танай гэрт очиж ээж дүү хоёртой чинь уулзаад учрыг нь олъё гэж хэлсэн тэгсэн нөгөө машин руу суухгүй гэсэн тэгээд байж байхад О*******ын дүү алхаад бид нар дээр хүрээд ирсэн О*********ын дүү нь О***********д хандан наад залуу чинь ээжийг элдвээр хэлээд нэг цохисон намайг бас алгадаж унагасан гэж хэлэхэд О********* бид 3-ын араар тойроод нөгөө залуу дахиад 2-3 цохиод авсан тэгээд дахиад л салгасан тэгсэн О************нөгөө залууд хандан чи миний ээж дүү хоёрыг зоддог ямар овоо гар вэ гэсэн чинь нөгөө залуу би араа дуудъя сумын заан З********* гэж таних уу гэсэн тэгээд зогсож байсан чинь О**********ын ээж гарч ирсэн тэгэхээр нь О*********** ээж дүү хоёроо гэр лүү нь оруулсан...” гэх мэдүүлэг /хх-н 42-р хуудас/,

Гэрч Б.Г*********ийн “...Би 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 19 цаг 20 минутад ********* ХХК-ийн хуралд суусан хурал дуусаад хадмындаа очсон 20 цаг 05 минутад манай найз Оргилболд бялард тоглох уу гэсэн тэгэхээр нь тэгье гээд хадмынхаасаа гараад 3x3 дээр очиход О********* Э******** Х********* нар байсан тэгээд бялард тоглосон тэгээд бялард тоглож байгаад бялард хаагаад Х******** гэр лүүгээ харихаар явсан тэгээд биллярдаас гараад О********ын гэрт очиж найзуудаараа хөзөр тоглохоор болоод О********нд очихоосоо өмнө Э********** ахын хүүхдүүдэд эмийн сан ороод Э*********ахын гэрээр дайрч хүүхдэд эм өгсөн тэгээд Э******** ах хүүхдүүдээ эмээ өгчхөөд гэрээс гарч ирэхээс өмнө О********ын гэрээс залгаад ээжийн сурч байгаа жолооны курст хамт сурдаг хүн ээжийг цохиж нүдээд хэл амаар доромжлоод байна гэсэн. Тэгээд Э********ахыг гарч ирэнгүүт би хөдлөөд явсан Э*********** ах яагаад яараад байгаа талаар асуухад О********** Э********* ахад хандан манай ээж дүү хоёрыг хүн зодсон юм шиг байна гэсэн. Тэгээд О********ын гэрийн хажуухан талд гудамжных нь үзүүрт нэг залуу явж байсан тэгсэн О**********шууд машинаас буугаад эхлээд очоод заамдаж аваад хэд хэд цохисон тэр үед би машин дотроо байсан болохоор яриаг нь сонсоогүй би машинаа зогсоогоод арааг нь салгаад машинаасаа Д******* Э********* бид гурав бууж очоод тэр хоёрыг салгасан Тэгээд бид гурав О*********д хандан наад залуугаа машинд суулгачихаа танай гэрт очиж ээж дүү хоёртой чинь уулзаад учрыг нь олъё гэж хэлсэн Тэгээд байж байхад О*********ын дүү алхаад бид нар дээр хүрч ирсэн О***********ын дүү нь О************д хандан наад залуу чинь ээжийг элдвээр хэлээд нэг цохисон намайг бас алгадаж унагасан гэж хэлэхэд О*********** дахиад нөгөө залууг дахиад 2-3 цохиод тонгойлгож байгаад өшиглөсөн. Тэгээд дахиад л салгасан тэгсэн О********* нөгөө залууд хандан чи миний ээж дүү хоёрыг зоддог ямар овоо гар вэ гэсэн чинь нөгөө залуу би араа дуудъя сумын заан Золбоо гэж таних уу гэсэн тэгээд зогсож байгаад нөгөө залуу яваад өгсөн тэгсэн чинь О**********ын ээж гарч ирсэн тэгэхээр нь О********** ээж дүү хоёроо гэр лүү нь оруулсан...” гэх мэдүүлэг /хх-н 45-р хуудас/,

Гэрч С.Д*******ийн “...Би 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр найз О********* Э*********, Г********** нарын хамт 3x3 дээр тоглосон О******* бид 2 18 цаг өнгөрөөд 3x3 бялард дээр очиж тоглож байгаад Э******* Г**********у 2-ыг дуудсан тэгсэн Э******** Х********ийг дуудсан тэгээд бялард тоглосон тэгээд бялард тоглож байгаад бялард хаагаад Х********* гэр лүүгээ харихаар явсан тэгээд биллярдаас гараад О**********ын гэрт очиж найзуудаараа хөзөр тоглохоор болоод О***********нд очихоосоо өмнө Э**********гэртээ очихоор эмийн сан ороод Э*********ын гэрээр дайрч эм өгсөн тэгээд Э*********** эмээ өгчхөөд гэрээс гарч ирэхээс өмнө О**********ын гэрээс залгаад ээжийн сурч байгаа жолооны курст хамт сурдаг хүн ээжийг цохиж нүдээд хэл амаар доромжлоод байна гэсэн. Тэгээд Э********ыг гарч ирэнгүүт бид нар хөдлөөд явсан Тэгээд О********ын гэрийн хажуухан талд гудамжных нь үзүүрт нэг залуу явж байсан тэгсэн О******* шууд машинаас буугаад эхлээд очоод заамдаж аваад хэд хэд цохисон тэр үед бид нар машин дотроо байсан болохоор яриаг нь сонсоогүй бид нар машинаасаа буугаад Г******* Э******** бид гурав бууж очоод тэр хоёрыг салгасан Тэгээд бид гурав О*******д хандан наад залуугаа машинд суулгачихаа танай гэрт очиж ээж дүү хоёртой чинь уулзаад учрыг нь олъё гэж хэлсэн Тэгээд байж байхад О**********ын дүү алхаад бид нар дээр хүрч ирсэн О*********ын дүү нь О*********д хандан наад залуу чинь ээжийг элдвээр хэлээд нэг цохисон намайг бас алгадаж унагасан гэж хэлэхэд О********д дахиад нөгөө залууг дахиад 2-3 цохиод тонгойлгож байгаад 1 өшиглөсөн. Тэгээд дахиад л салгасан тэгсэн О**********д нөгөө залууд хандан чи миний ээж дүү хоёрыг зоддог ямар овоо гар вэ гэсэн чинь нөгөө залуу би араа дуудъя сумын заан Золбоо гэж таних уу гэсэн тэгээд зогсож байгаад нөгөө залуу яваад өгсөн тэгсэн чинь О********ын ээж гарч ирсэн тэгэхээр нь О********** ээж дүү хоёроо гэр лүү нь оруулсан...” гэх мэдүүлэг /хх-н 49-р хуудас/,

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 10 дүгээр сарын 21-ний өдрийн “520” дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 59-61-р хуудас/,

“Ашид Билгүүн хөрөнгө үнэлгээ” ХХК-ны 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “874” дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 75-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.О******** нь  бүрэн дунд боловсролтой, “********” ХХК-ийн гүний уурхайд операторын ажилтай, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасныг дурдах нь зүйтэй.

            1.4.Хууль зүйн дүгнэлт

 Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Н.М******* нь 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шөнийн 23 цагийн үед ******** дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Г********ийн эзэмшлийн ********** улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэл рүү чулуу шидэж эд хөрөнгийг нь гэмтээсний улмаас 780,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Т.О******** нь *********угаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Н.Б*********тэй ээжийг нь зодож, хэл амаар доромжилсон гэх асуудлаас маргалдан түүний бие эрх чөлөөнд халдаж, зодсоны улмаас тархины доргилт, хамар ясны хугарал, 11-р шүд 11/2 хугарал, 13, 21-р шүдний эмтрэл, доод уруул, эрүүний язарсан шарх, дээд уруулын салстын язрал, дух, зүүн шанаа, баруун өвдөг зулгаралт, баруун өвдөг, тавхайн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч нарын гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүгдэгч Н.М*********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, шүүгдэгч Т.О***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

 1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Б.Г********** нь тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн зардалд “*********” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №874 дугаарт автомашины үнэлгээний эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар 780,000 төгрөгийн хохирлыг нэхэмжилсэн. Шүүгдэгч Н.М********* нь хохирол төлбөрт 760,000 төгрөгийг хохирогч Б.Г*******ийн ********тоот дансанд шилжүүлсэн. Үлдэгдэл 20,000 төгрөгийг хохирогч нь авахгүй буюу гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч Н.М******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хохирогч Н.Б********* нь хохирол төлбөр нэхэмжилсэн талаар баримтаа ирүүлээгүй, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд сэтгэл санааны хохиролд 7,000,000 төгрөг, эмчилгээний зардалд 10,000,000 төгрөг буюу нийт 17,000,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд холбогдох нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй тул хохирогч Н.Б********** нь хохирлын талаархи нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч В.Төгсбаяр эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлагын тухайд шүүгдэгч Н.М*********, Т.О********* нар нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн байна гэдэг нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байгаа. Н.М************ийн хувьд 780,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдалд мөн хамаарч байна. Тийм учраас Т.О**********ын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс оруулж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн тухайд эд хөрөнгө устгах гэмт хэрэг гэсэн зүйл анги байгаа. Н.М**********ийн хувьд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг тус тус шүүх хуралдаанд оруулж байгаа. Энэ хэргийн улмаас хавтаст хэрэгт флаш дискийг хохирогчийн зүгээс гаргаж өгсөн байгаа. Үүнийг эд мөрийн баримтаар хурааж авч тооцсон байгаа учраас хэрэг архивд хадгалах хүртэл хугацаанд нь хавсаргаж хадгалахаар тогтоох нь зүйтэй гэсэн саналтай байна. Таслан сэргийлэх арга хэмжээний хувьд шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан, үүнийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна. Энэ хэргийн улмаас битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болно гэсэн саналыг тус тус оруулж” гэв.

Шүүгдэгч Н.М********ийн өмгөөлөгч Н.Э******** эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлдээ: “...Улсын яллагчийн зүгээс 600,000 төгрөгөөр торгох гэсэн санал гаргаж байна. Торгуулийн ялыг дэмжиж байна. Харин торгуулийн хэмжээг нь багасгаж өгнө үү гэсэн саналтай байна. Тухайн зүйл ангид зааснаар 450 нэгжээс эхэлж торгохоор заасан байдаг. Түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргадаггүй, тухайн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэг ангилалд хамаардаг. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэдэг үндэслэлүүд тогтоогдож байгаа. Өмнө нь ямар нэгэн байдлаар эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлагыг хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байгаа. Тийм учраас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэх ийм нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн учруулсан хохирлыг нөхөн төлсөн, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа эдгээр нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд хамгийн багаар торгох ялыг оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Н.М*********, Т.О******** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хуулийн  6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно. 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт үйлдсэн шалтгаан нөхцөл, шүүгдэгч нарын гэм буруугийн шинжийг харгалзан улсын яллагч болон шүүгчийн өмгөөлөгч нарын саналыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв. 

            2.3. Бусад асуудлын талаар

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг флашийг хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.  

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У******** овогт Т********ийн О*********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-Шүүгдэгч Ч****** овогт Н**********ын М*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О********ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М******ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

4. Шүүгдэгч Н.М******** нь хохирогч Б.Г********д хохирол төлбөрт 760,000 төгрөг төлсөн. Хохирогч Б.Г********* нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч Н.Б**********ийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй. 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг флашийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

   9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БАТТУЛГА