Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 154/ШШ2019/00160

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 154/ШШ2019/00160

******* сум

 

 

ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ  

******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* суманд 1957 оны 07 сарын 27-нд төрсөн, 62 настай, ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, /РД:*******/ ******* овогт ******* ******* цагаатгалын нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, Прокурор , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* аймгийн ******* сумын ******* багийн иргэн Махай овогтой миний өвөө болох овогтой нь 1938 оны 07 сарын 23-нд хилс хэрэгт баривчлагдан 1938 оны 09 сарын 10-ны өдрийн онцгой бүрэн эрхт комиссын 31-р хурлын тогтоолоор шүүх цаазын бичгийн 42, 43, 47-р зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдэн буудан хороогдсон. М.гийн хэргийг хянаад 1991 оны 11 сарын 02-ны өдөр Монгол улсын дээд шүүхийн цэргийн коллегийн 168-р магадлалаар цагаатгагдсан байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13-р зүйлийн 13.2.1, 13.2.2 дахь заалт, Монгол улсын Засгийн газрын 1998 оны 02 сарын 18-ны өдрийн 21-р тогтоолын хавсралтын 3-р хэсгийн дагуу нөхөн олговорын нэхэмжлэлээ бүрдүүлсэн тул овогтой гийн ач хүү Махай овогтой надад нөхөн олговор олгож өгнө үү. Миний дүү 2 жилийн өмнө нөхөн олговрын 1000.000 төгрөг авч байсан гэв.

            Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч М.******* өвөг эцэг М. улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2-т ... хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд нөхөх олговорийг олгохоор хуульчилсан байна. ******* нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь цагаатгалын нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цагаатгагдсан М.Мусайгийн нөхөх олговор гаргуулахыг хүсжээ. М.******* өвөг эцэг гийн Махай нь 1938 оны 07 сарын 23-ны өдөр улс төрийн хэрэгт баривчлагдаж, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 09 сарын 10-ны өдрийн 31 дүгээр хурлын тогтоолоор, шүүх цаазын бичгийн 42, 43, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдсэн болох нь Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2000 оны 05 сарын 18ы өдрийн 10/2493 дугаартай лавлагаа, БНМАУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегийн хяналтын шатны шүүх хурлын 1991 оны 11 сарын 02-ны өдрийн 168 дугаар магадлалаар цагаатгагдсан болох нь 546 дугаартай цагаатгалын үнэмлэхний хуулбараар тус тус тогтоогдож байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13-р зүйлийн 13.2.1-д улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг олгохоор хуульчилсан байна.

Нэхэмжлэгч ******* нь хэлмэгдэгч Мусай овогтой гийн төрсөн хүүхэд биш, түүний ач хүү болох нь хэрэгт авагдсан ******* овогт ******* ******* иргэний үнэмлэхний хуулбар, түүний эцэг н ******* иргэний үнэмлэхний хуулбар, хэлмэгдэгчийн төрсөн хүү овогтой ******* нас барсны бүртгэлийн 126/002660 дугаартай лавлагаа, гэрч С.Өкен, М.Аманхан нарын шүүхэд ирүүлсэн тодорхойлолт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд ******* нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2-т заасан хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд гэх хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар М.******* нэхэмжлэлтэй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн нөхөх олговор гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн 100160200953 дугаартай данснаас гаргаж *******д буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар шүүгчийн захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ