Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 154/ШШ2019/00031

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 154/ШШ2019/00031

Булган сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багт оршин суух, РД:ПА66062006, Нохойнхон овогт Цэрэндоржийн Долгорсүрэнгийн хүсэлттэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Долгорсүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 54 настай, хүүгийн хамт амьдардаг. Намхай овогтой Галбадрахтай 2002 оны 08 дугаар сарын 18-ны өдөр айл гэр болоод 2005 онд хүү Г.Дашнямыг төрүүлсэн. Тухайн үед мал маллаж хөдөө байсан учир гэрлэлтээ бүртгүүлж чадаагүй. Бид хоёр 15 жил хамт амьдарсан. Нөхөр маань 2018 оны 10 сарын 21-ний өдөр өвчний улмаас нас барсан. Хүү Г.Дашням нь тэжээгчээ алдсаны тэтгэмж авах гэсэн боловч гэрлэлтийн гэрчилгээ байхгүй байна. Иймд намайг Н.Галбадрахтай хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Ц.Долгорсүрэн нь Н.Галбадрахтай хамтын амьдралтай байсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байх ба хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч Ц.Долгорсүрэн нь 2002 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Халзан овогт Намхайгийн Галбадрахтай хамтын амьдралтай байсан, тэдний дундаас 2005 оны 07 дугаар сарын 11-нд хүү Дашням төрсөн болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, тэдний гэрэл зураг, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, Ховд аймгийн Цэцэг сумын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1/182 тоот албан бичиг, нас барсны гэрчилгээ, Халзад овогт Галбадрахын Дашнямын төрсний гэрчилгээний хуулбар, гэрч Н.Баяраагийн Ц.Долгорсүрэн нь 2002 оноос 2018 он хүртэл Н.Галбадрахтай хамт амьдарч байсан нь үнэн. Тэд 2002 оны 08 сард Алтай сумын Хөх булаг гэх газар хуримаа хийж байсан. Нэг хүү төрүүлсэн, одоо 14 настай гэх мэдүүлэг, гэрч Д.Мөнхбатын Ц.Долгорсүрэн нь 2002 оноос Н.Галбадрахтай Ховд аймгийн Цэцэг сумын Баян овоо багт мал маллан амьдарч байсан. Би Баян овоо багийн Засаг даргаар ажиллаж байсан, сайн мэдэж байна гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Нохойнхон овогт Цэрэндоржийн Долгорсүрэн /ПА66062006/, Халзан овогт Намхайгийн Галбадрах /ПА66092618/ нарыг 2002 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ