| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2022/00357/И |
| Дугаар | 181/ШШ2022/01617 |
| Огноо | 2022-07-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 181/ШШ2022/01617
2022 07 25 181/ШШ2022/01617
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: , М
Хариуцагч: Д
Хариуцагч: П
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах, гэрээний алданги 17,892,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандуул,
Хариуцагч Д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аззаяа,
Хариуцагч П ХХК-ийн өмгөөлөгч Б.Бурмаа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Сувд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С.М нь хариуцагч Д ХХК, П ХХК нарт холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах, гэрээний алданги 17,892,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тус нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа доорх байдлаар тайлбарлав. Үүнд:
С.Мягмар нь Б.Оюунбаттай харилцан тохиролцож, түүний Д ХХК, ПрХХК-тай Орон сууц захиалгын гэрээ байгуулж захиалсан Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Lаgо Vегdе Реsidenсе хотхоны 1-р блокын 4-р давхар, 47,71 м.кв, 18 тоот бүхий орон сууцыг худалдан авахаар 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 71,000,000 /далан нэгэн сая/ төгрөгийг Б.Оюунбатад шилжүүлж, уг орон сууцыг худалдан авсан юм.
Уг орон сууцыг Мт худалдахдаа, Б.Оюунбат болон Д ХХК, П ХХК нарын хооронд байгуулсан Орон сууц захиалгын гэрээгээр захиалсан орон сууцны төлбөрийг Б.Оюунбат нь 100 хувь төлсөн, одоо төлбөрийн үлдэгдэлгүй байсан бөгөөд энэ талаар Д ХХК, п ХХК-тай очиж уулзахад Б.Оюунбат нь уг орон сууцны үнийг бүрэн төлсөн, одоо төлбөрийн үлдэгдэлгүй гэсэн байдаг. Үүнийг үндэслэж С.М нь тухай орон сууцыг 71,0 сая төгрөгөөр худалдан авч, 2020.10.01-ний өдөр 2020.08.17-ны өдөр байгуулсан №9 тоот дугаартай Орон сууц захиалгын гэрээний хавсралт-1-аар ...Захиалагч Б.Оюунбат нь №9 тоот дугаартай Орон сууц захиалгын гэрээний захиалагчийг С.Мягмарт шилжүүлсэн байдаг. Ийнхүү Lаgо Vегdе Реsidenсе хотхоны 1-р блокын 4-р давхар, 47.71 м.кв, 18 тоот бүхий орон сууцны Захиалагч нь С.Мягмар юм.
Энэхүү орон сууцанд С.М нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл амьдарч байгаа бөгөөд уг орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар Д ХХК, П ХХК-нуудад хандсан боловч үндэслэлгүйгээр төлбөрийн үлдэгдэлтэй байна гэж түүнийг хохироосоор байх тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
1.2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №9 дугаартай Орон сууц захиалгын гэрээгээр талууд ...Д ХХК, ПХХК нь Сүхбаатар дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт байрлалтай ... баригдаж буй 3 блок цогцолбор хорооллын 1-р блокын 4-р давхарын 47.71 м.кв бүхий 18 тоот орон сууцыг... барьж ашиглалтанд оруулан захиалагчид хүлээлгэн өгнө /гэрээний 1.2/, орон сууцны үнэ 100 хувь бүрэн төлөгдсөн /гэрээний 2.1, 2.2/ гэж харилцан тохиролцсон байдаг.
Д ХХК, ХХК-нуудын зүгээс дээрх гэрээгээр ...биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй орон сууцыг болон түүнтэй холбоотой баримт бичгийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ /гэрээний 3.1.1/, ...орон сууцыг 2021 оны 1-р улирлын дотор Захиалагчид хүлээлгэж өгнө /гэрээний 3.1.2/ мөн ...Захиалагчийн авсан орон сууцны өмчлөх эрхийг баталгаажуулах зорилгоор эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардах баримт бичгийг бүрдүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлнэ... /гэрээний 1.6/ гэсэн үүргийг тус тус хүлээсэн байдаг.
Нэхэмжпэгчийн зүгээс орон сууцны үнэ 100 хувь төлөгдсөн, төлбөрийн үлдэгдэлгүй орон сууцыг өмнөх захиалагч Б.Оюунбатаас 71,0 сая төгрөгөөс худалдан авч 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Орон сууц хүлээлцсэн акт үйлдэж орон сууцандаа орсон байдаг.
Гэтэл, Д" ХХК, П ХХК-аас уг орон сууцыг төлбөрийн үлдэгдэлтэй гэх шалтгаанаар орон сууцны өмчлөгчөөр С.Мягмарыг Улсын бүртгэлд бүртгүүлэхгүй түүнийг хохироосоор байна.
2. ХХК, П ХХК-ийн зүгээс дээрх гэрээгээр ...орон сууцыг 2021 оны 1-р улирлын дотор Захиалагчид хүлээлгэж өгнө /гэрээний 3.1.2/, ...орон сууцыг гэрээнд заасан хугацаанд захиалагчид хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцож захиалагчид төлнө /гэрээний 4.2/ үүгийг тус тус хүлээсэн байдаг.
С.М нь орон сууцандаа 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр орсон бөгөөд орон сууцыг хүлээлгэн өгөх хугацаа болох 2021 оны 1-р улирал буюу 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх нийт 252 хоногийн дараа орон сууцандаа орсон байх тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу 71,0 сая төгрөгийн 0.1 хувиар алданги тооцож Орон сууц захиалгын гэрээний алданги 17,892,000 /арван долоон сая найман зуун ерэн хоёр мянга/ төгрөг болж байна.
Иймд, Сүхбаатар дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэр, Lаgо Vегdе Реsidenсе хотхон 3 блок цогцолбор хорооллын 1-р блокын 4-р давхарын 47.71 м.кв бүхий 18 тоот орон сууцны өмчлөгчөөр С.Мыг тогтоож, уг орон сууцны өмчлөгчөөр С.Мыг Улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагчид даалгаж, Орон сууц захиалгын гэрээний алданги 17,892,000 төгрөгийг Д ХХК, П ХХК-аас гаргуулж өгнө үү. гэжээ.
2.Хариуцагч Д ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж дараах тайлбарыг гаргасан. Үүнд:
Нэхэмжлэлийн нэг дэх шаардлагын тухайд: Талуудын хооронд байгуулсан Орон сууцны захиалгын гэрээгээр орон сууцны төлбөр тооцоог захиалагч болон П ХХК нар харилцан тохиролцож хоорондоо төлж барагдуулахаар байгаа.
Д ХХК-ийн зүгээс захиалагчийн нэр дээр орон сууцны эрхийн гэрчилгээг гаргуулахад бэлэн байгаа ч П ХХК нь орон сууцны төлбөр тооцоо дуусаагүй, дуустал гэрчилгээг гаргахгүй байхыг манай компанид мэдэгдсэн. Нэхэмжэгч болон П ХХК нар нь хоорондоо төлбөр тооцоогоо шийдчихвэл манай компанийн зүгээс гэрчилгээг гаргахад асуудалгүй болно.
Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагын тухайд: Дэлхий нийтээр корона вирусын халдвар тархаж, манай улс энэхүү цар тахлын улмаас агаарын болон газрын хил, хааж ачаа бараа саатах, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж үйл ажиллагааг зогсоох зэрэг арга хэмжээ авагдсан. Үүний улмаас барилгын материал бараа хугацаанаасаа хожимдож ирэх, сул зогсолтын өдрүүд гарсан зэргээс шалтгаалж манай компанийн гэлтгүй бүх л барилга, үйл ажиллагаа саатсан, нэхэмжлэгч С.М ч үүнийг мэдэж байгаа.
Мөн гэрээнд давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас гэрээний үүргээ биелүүлж чадаагүй тохиолдолд хариуцлага хүлээхгүй байхаар тохиролцсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
3.Хариуцагч П ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж дараах тайлбарыг гаргасан. Үүнд:
Хариуцагч П ХХК нь нэхэмжлэгч С.Мтай Орон сууц захиалгын гэрээ-г байгуулаагүй тул түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хариуцагч П ХХК болон Д ХХК нар нь 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр захиалагч Б.Оюунбаттай Сүхбаатар дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, 3 блок цогцолбор хорооллын 1-р блокийн 4 давхарын 47.71м2 талбайтай 18 тоот орон сууцыг худалдахаар Орон сууц захиалгын гэрээ-г байгуулсан. Захиалагч нь уг гэрээний 2.3, 5.6-д заасны дагуу байрны төлбөрийг бартераар буюу автомашинаар, үлдсэн төлбөрийг мөнгөөр төлөхөөр тохиролцсон байдаг.
Гэтэл захиалагчийн захиалгын гэрээний төлбөрт 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 1478 тоот итгэмжлэлийн дагуу шилжүүлсэн Тоуота Наrег (арлын дугаар нь 281160-0176626) автомашин нь доголдолтой буюу осолд орж гэмтсэн, мөргүүлсэн автомашин болохыг хариуцагч нь 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр мэдсэн буюу захиалагч нь автомашины доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан байдаг. Ийнхүү автомашины доголдлыг мэдсэн даруйдаа захиалагч нарт мэдэгдэж, автомашиныг солих эсвэл үнийг төлөх шаардлага тавьсан боловч өнөөдрийг хүртэл доголдлыг арилгаагүй, доголдолгүй хөрөнгөөр солих, автомашиныг буцаан авч, үнийг төлөх зэрэг ямар нэг арга хэмжээ аваагүй тул шүүхээр шийдвэрлүүлэхээр шийдээд байна.
П ХХК болон Д ХХК, захиалагч Б.Оюунбат нарын хооронд байгуулсан Орон сууц захиалгын гэрээ-ний 2.3, 5.6, Иргэний хуулийн 274.1, 274.3, 251.1, 236.1.1-д тус тус заасны дагуу захиалагч нар төлбөрийг бүрэн төлж, гэрээний үүргээ зохих ёсоор буюу доголдолгүй хөрөнгө шилжүүлснээр үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзнэ. Ийнхүү захиалагч нар гэрээний үүргээ бүрэн, зохих ёсоор, гүйцэтгэсэн тохиолдолд Орон сууц захиалгын гэрээ-ний 1.7, 3.1.9, 3.2.6-д заасны дагуу өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардах, улмаар гуравдагч этгээдэд шилжүүлэх эрхтэй болохоор, мөн талууд харилцан зөвшилцөлгүйгээр тус гэрээгээр хүлээсэн эрх, үүрэг, хариуцлагаа бусдад шилжүүлэхгүй байх үүргийг хүлээсэн байдаг.
Гэтэл захиалагч Б.Оюунбат нь автомашины доголдлыг нуун дарагдуулсан, улмаар доголдлыг арилгаагүй буюу гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, мөн манай компанитай зөвшилцөж, зохих зөвшөөрөл авалгүйгээр гуравдагч этгээд болох нэхэмжлэгч С.Мт орон сууцыг шилжүүлсэн байна.
Иймд дээр дурдсанчлан манай компани нь нэхэмжлэгч С.Мтай Орон сууц захиалгын гэрээ-г байгуулаагүй тул түүний шүүхэд гаргасан гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
4. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 9 дүгээр Орон сууц захиалгын гэрээ, С.Бат-Эрдэнийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Б.Оюунбатын тодорхойлолт, Д ХХК-ийн иргэн Донч овогтой Оргилбаатарт гаргасан тодорхойлолт, Д ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тус компанийн дүрэм, П ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, Төрийн банкны гүйлгээний баримтыг өгсөн.
Хариуцагчаас нотлох баримтаар: П ХХК-ийн Д ХХК-д 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүргүүлсэн 20/8 тоот мэдэгдэл, Орон сууц захиалгын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 9, 10 тоот гэрээнүүд, Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн гэрээ С.Солонгын иргэний үнэмлэхний болон Д.Оргилбаатарын иргэний үнэмлэхний лавлагаа, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, Экспортын гэрчилгээ, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн бүртгэлийн 1478 дугаартай итгэмжлэл, Б.Батжаргалын төрийн банкны депозит дансны харилцагчийн монгол хуулга, Засгийн газар тогтоол, Улсын онцгой комиссын албан даалгаварууд, Д ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны А/02/25 тоот албан бичиг, П ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 26 тоот Хотын стандарт, орчны аюулгүй байлдын хяналт, зохицуулалтын газарт хүргүүлсэн Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах хүсэлт, Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Ба-270/2021 дугаар дүгнэлт, Орон сууц хүлээлцэх 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн акт, Осол, одоо байгаа байдлын булангийн үзүүлэлт, П ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 19/11 тоот Ажилд томилох тухай тушаал, Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл /Forve majeure/-ийн гэрчилгээ, Хөрөнгө оруулж хамтран ажиллах 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээний хуулбар нотариатаар баталгаажигдсан баримтыг гаргаж өгсөн./хх-41-47, 48-53, 58-60, 61-122, 153-158, 162 дахь талд/
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаар: Гэрч С.Бат-Эрдэнэ, Б.Оюунбат нарын мэдүүлэг, үзлэг хийж тэмдэглэлээр бэхжүүлсэн холбогдох баримтууд, гэрч Б.Батөлзийн мэдүүлэг зэрэг баримтууд авагджээ./123-135, 136-145, 164-167, 175-176 дахь талд/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: С.М нь Б.Оюунбаттай харилцан тохиролцож, түүний Д ХХК, болон П ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж, захиалсан Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Lago Verde Residence хотхоны 1 дүгээр блокны 4 дүгээр давхар 47,71 мкв, 18 тоот бүхий орон сууцыг худалдан авахаар 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 71,000,000 төгрөгийг Б.Оюунбатад шилжүүлж, уг орон сууцыг худалдан авсан. С.Мягмарын зүгээс 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс орон сууцандаа орсон. Нэхэмжлэгчийн зүгээс төлбөрийн үлдэгдэлгүй уг орон сууцыг Б.Оюунбатаас худалдан авсан, гэтэл Д ХХК, болон П ХХК-ийн зүгээс уг орон сууцийг төлбөрийн үлдэгдэлтэй гэх шалтгаанаар С.Мыг орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэхгүй байх тул орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг улсын бүртгэлд даалгаж өгнө үү.
Орон сууц захиалгын гэрээгээр 2020 оны нэгдүгээр улиралд ашиглалтанд оруулахаар захиалагчтай тохирсон байдаг. Хариуцагч талаас уг орон сууцыг хугацаанд нь ашиглалтанд оруулаагүй 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр оруулсан, энэ хугацаанд 252 хоногийн алдангид 17,892,000 төгрөгийг нэхэмжилсэн гэж тайлбарласан.
3.Хариуцагч П ХХК нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Манай компани нь нэхэмжлэгч С.Мтай орон сууц захиалгын гэрээ байгуулаагүй, П ХХК нь Д ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан, уг гэрээгээр Д ХХК нь манайд байр барьж өгөх, манайх ханган нийлүүлэх хөрөнгө оруулалтын үндсэн дээр тодорхой байруудыг авахаар тохиролцоод, тухайн байруудаа манай зүгээс иргэдэд худалдсаны нэг нь Б.Оюунбат нарын захиалгын гэрээ юм. Гэрээний дагуу төлбөр тооцоо төлөгдөж дуусаагүй, тухайн гэрээний 5.6-д зааснаар төлбөрийг тодорхой хэмжээгээр, 3 машин төлбөрт төлнө, зөрүү төлбөр гэж 13,000,000 төгрөг хийсэн байдаг. 3 машины нэг нь доголдолтой гээд бидний хооронд төлбөр тооцооны асуудалтай байгаа, тиймээс Б.Оргилбаатар, Б.Оюунбат нарт холбогдуулан Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрээний үүргийн шаардлагаа биелүүлэх, машины доголдолтой холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Д ХХК, П ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний 2.3, 5.6, Иргэний хуулийн 274.1, 274.3, 251.1, 236.1-т заасны дагуу захиалагч нар төлбөрөө бүрэн төлж, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээд доголдолгүй хөрөнгө шилжүүлнэ гэж тохирсон учир тохиолдолд талууд гэрээний үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлсэн гэж үзнэ, мөн тэдний хооронд байгуулсан гэрээний 1.7, 3.1.9, 3.2.6-т төлбөр тооцоо бүрэн төлөгдсөний дараа хөрөнгө шилжүүлэх, төлбөр тооцоо дуусаагүй байхад гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй байхаар тохиролцсон. С.Мтай гэрээний үүргийн харилцаа үүсээгүй учраас гэрээний үүргийн шаардлагатай холбоотой өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөгчийн гэрчилгээг шилжүүлэх шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
4. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Д ХХК болон П нарын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Энэ гэрээгээр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6292 мкв газар дээр 164 айлын 16 давхар орон сууц барих нөхцөлийг гэрээгээр тохиролцсон. П ХХК нь энэхүү газраар хөрөнгө оруулсан, Д ХХК нь энэ газар дээр 164 айлын орон сууцыг барих зардлыг даахаар гэрээ байгуулагдаж, маргаан бүхий орон сууц баригдсан. Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний үндсэн дээр иргэн Б.Оюунбаттай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ба гэрээгээр Д ХХК нь орон сууцыг барьж ашиглалтанд оруулах үүрэг хүлээсэн. Захиалагч тал Б.Оюунбат, гүйцэтгэгч тал ПХХК нарын хооронд төлбөр төлөгдөхөөр гэрээ байгуулагдсан. Д ХХК нь энэ гэрээний дагуу үнэ төлбөртэй холбоотой асуудлыг хариуцахгүй.
Алданги шаардсаныг зөвшөөрөхгүй. Тухайн орон сууцыг барих хугацаанд цар тахал гарсны улмаас давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал бий болсон учир удаа дараа хөл хорио тогтоох, хил хаах зэргээс шалтаалан барилга барих хугацаа удааширч, ашиглалтанд ороогүй нь үнэн гэвч Д ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болоогүйг өнгөрсөн хугацаанд Монгол улсын Засгийн газраас авсан үйл ажиллагаа болон Худалдаа аж үйлдвэрлэлийн танхимаас давагдашгүй хүчний шинжтэй гэрчилгээ гарсан нь нотолж байна. Орон сууцны гэрчилгээ гаргуулах тухай асуудлыг манай компанийн зүгээс нэхэмжлэгч болон П ХХК нар төлбөр тооцооныхоо асуудлыг шийдсэн тохиолдолд бидэнд татгалзах зүйлгүй гэж тайлбарлав.
5. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1. Нэг талаас Д ХХК /гүйцэтгэгч/, нөгөө талаас Б.Оюунбат /захиалагч/, П ХХК /хамтран ажиллагч/ нарын хооронд 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр №9 тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан ба уг гэрээний 1.1-т Энэхүү захиалгын гэрээ нь П ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний нэг хэсэг бөгөөд гэрээний үнийн дүн П ХХК-ийн үнээс хасагдана., 1.2-т Гэрээний нөхцөлийн дагуу гүйцэтгэгч Д ХХК нь Сүхбаатар дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, 3 блок цогцолбор хорооллын 1-р блокийн 4 давхрын 47.71 м.кв, 18 тоот орон сууцыг энэ гэрээнд заасны дагуу барьж ашиглалтанд оруулан захиалагчид хүлээлгэн өгнө, 3.1.9-т Гэрээ хүчин төгөлдөр байхад орон сууцыг гуравдагч этгээдэд шилжүүлэх талаар санал тавихыг хориглоно, 3.1.2-т Захиалагч нь гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу үнийг төлөх үүрэгтэй, 4.5-д Талуудаас шалтгаалахгүй давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр тухайлбал усны үед, гал түймэр, газар хөдлөлт, бүх нийтийг хамарсан дайчилгаа, дээд газрын шийдвэр, ...г.м шалтгаанаас гэрээний болон зарим үүргээ бүрэн болон зарим хэсгийг биелүүлж чадаагүй тохиолдолд хариуцлага хүлээхгүй, 5.6-д Бартерийн 3 автомашинууд болон зөрүү төлбөрийг С.Солонго /ЛЮ84121929/-д хүлээлгэж өгч, нотариатаар гэрчлүүлснээр энэхүү захиалгын гэрээ нь хүчин төгөлдөр болно, 5.8-д Энэхүү гэрээ нь П ХХК-тай байгуулсан Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээний нэг хэсэг болох бөгөөд төлбөрийн аливаа нэг хариуцлагыг гүйцэтгэгч тал хүлээхгүй гэж зааж тохиролцжээ.
5.2. Мөн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан №9 тоот дугаартай Орон сууц захиалгын гэрээний хавсралт-1-ийг Гүйцэтгэгч Д ХХК, захиалагч шилжүүлэгч Б.Оюунбат, захиалагч С.М нарын хооронд хийгдсэн ба үүнд: Энэ гэрээний захиалагч гэх Батсуурь овогтой Оюунбат нь №9 тоот Орон сууц захиалгын гэрээний захиалагчийг Сумьяа овогтой М-т шилжүүлж байна. Энэхүү хавсралт нь №9 дугаартай Орон сууц захиалгын гэрээний салшгүй хэсэг болно. Үүнтэй холбоотой бусад асуудлыг Орон сууц захиалгын гэрээний дагуу шийдвэрлэнэ. 2020.10.01 гэжээ.
5.3. 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээг нэг талаас П ХХК, түүнийг төлөөлж 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.Бат-Өлзий, гүйцэтгэх захирал С.Солонго /цаашид А тал гэх/, нөгөө талаас Дэлгэр наран өргөө ХХК, түүнийг төлөөлж гүйцэтгэх захирал Д.Баасанцэрэн /цаашид Б тал гэх/ нар харилцан тохиролцож байгуулсан ба уг гэрээний 1.2-т гэрээний зорилго...Сүхбаатар дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 143051/0019 нэгж талбарын дугаартай 6292м2 талбайтай газрын хавсралтанд /Эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлсэн нэгж талбарын зураг/ үзүүлсэн 4042 м2 бүхий газарт 16 давхар, 82 айлын 18х18 м2 суурийн талбайтай 2 блок нийт 164 айлын орон сууц, үйлчилгээний зориулалттай барилгыг барьж, ашиглалтад оруулахад өөрсдийн зүгээс энэхүү гэрээнд зааснаар хөрөнгө оруулалтыг хийж, тус бүр өөрт ногдох ашгаа хэртэж, хамтран ажиллахтай холбоотой харилцааг зохицуулна гэж, 3.1.5-д Б тал нь дараах хэлбэрээр хөрөнгө оруулна. 3.1.6-д Энэхүү гэрээний 1.2-д заасан барилгыг барьж ашиглалтад оруулахад шаардлагатай бүхий л зардлыг хариуцах ба А талд гэрээнээс хүртэх ашгийн урьдчилгаа төлбөр 70,000,000/далан сая/ төгрөгийг төлнө. Өөрөөр хэлбэл, барилга барих хөрөнгө оруулалтыг 100 хувь оруулах А талаас барилга барихтай холбоотой нэмэлт зардал гаргуулахгүй. Зураг, төсвийн зардал, газар ашигласны урьдчилгаа төлбөр мөн түүнд хамаарна, 5.8-д Барилгад иргэд, аж ахуйн нэгжүүдээс захиалга авах, худалдах үнийг Б тал бүрэн хариуцана, 5.10-д Энэхүү гэрээгээр барих барилгад захиалга авах зорилгоор Б тал нь борлуулалтын алба ажиллуулна. Тус борлуулалтын албаар дамжуулан А тал энэхүү гэрээний хавсралтад заасан өөрт ноогдох байрыг зарсан тохиолдолд Б тал ямар нэгэн үйлчилгээний хураамж авахгүй. гэж зааж тохиролцсон байна.
5.4. Дээрхээс үзэхэд П ХХК, Д ХХК нарын хооронд хамтран ажиллах буюу Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан гэрээний харилцаа үүссэн ба уг гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 143051/0019 нэгж талбарын дугаартай 6292м2 талбайтай газрын хавсралтанд үзүүлсэн 4042 м2 бүхий газарт 16 давхар, 82 айлын 18х18 м2 суурийн талбайтай 2 блок нийт 164 айлын орон сууц, үйлчилгээний зориулалттай барилгыг барьж, ашиглалтад оруулсан үйл баримт зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Ба-270/2021 дугаар дүгнэлтээр тогтоогдож байна. энэ үйл баримттай зохигчид маргаагүй.
5.5. Хамтран ажиллах гэрээнд заасныг үндэслэн хэргийн хариуцагч Д ХХК нь захиалагч болох Б.Оюунбат, П ХХК /хамтран ажиллагч/ нарын хооронд 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр №9 тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан ба уг гэрээнд гурван тал оролцож гурвалсан гэрээг байгуулсан байна.
Ийнхүү зохигч талуудын хооронд байгуулагдсан маргааны зүйл болсон дээрх гэрээний харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
5.6. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, хариуд нь худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээдэг ба уг гэрээ нь хоёр тал харилцан эрх, үүрэг хүлээх зохицуулалттай.
Дээрх гурван талт гэрээний 5.6-д заасан төлбөр төлөх нөхцөлийг захиалагч Б.Оюунбаттай энэ хэргийн хариуцагч П ХХК, Д ХХК-иуд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлд заасны дагуу тохиролцсон талаар хариуцагч нарын төлөөлөгч, өмгөөлөгчид тайлбарласныг дурдав.
5.7. Гэрээний 3.1.9-т Гэрээ хүчин төгөлдөр байхад орон сууцыг гуравдагч этгээдэд шилжүүлэх талаар санал тавихыг хориглоно. гэж, 3.2.1-т Захиалагч нь гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу орон сууцны үнийг төлөх үүрэгтэй. гэж тус тус заасан байтал уг гэрээний захиалагч тал болох Б.Оюунбат тухайн орон сууцны үнийг төлөх үүрэг хүлээсэн ба гэрээний 5.6-д Бартерийн 3 автомашинууд болон зөрүү төлбөрийг С.Солонго /ЛЮ84121929/-д хүлээлгэж өгч, нотариатаар гэрчлүүлснээр энэхүү захиалгын гэрээ нь хүчин төгөлдөр болно, гэж тохиролцсон бөгөөд тус гэрээний заалтыг Б.Оюунбат бүрэн биелүүлээгүй, гэрээ хүчин төгөлдөр болоогүй үйл баримт тогтоогдож байна.
5.8. Хариуцагч П ХХК-ийн өмгөөлөгч шүүх хуралдаанд ...Б.Оюунбаттай байгуулсан гэрээгээр төлбөр тооцоо бүрэн төлөгдсөний дараа гэрээ дуусгавар болно, гэрээний 3.1.9-т зааснаар гэрээ хүчин төгөлдөр байхад хөрөнгө гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй байх, 2-т төлбөр тооцоо бүрэн төлөгдсөн бол болно гэж заасан энэ тухайд бодит байдал дээр гурван машинаа манай нэр дээр шилжүүлсэн, төлбөр тооцоо нилээн хойно нь орж ирсэн тэрийг нь анхаарах хэрэгтэй. Гурван машинаас гадна орж ирэх байсан мөнгөн төлбөр нь төлөгдөөгүй байхад С.Мягмар руу орон сууцыг шилжүүлсэн, Б.Оюунбаттай төлбөр тооцооны асуудал дуусаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн тайлбар, татгалзалыг шүүх хүлээн авах үндэслэлтэй болох нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг дуусгавар болгох зохицуулалттай нийцэх ба захиалагч болох Б.Оюунбат орон сууц захиалгын №9 тоот гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.
5.9. Гэрээний 3.1.9-т Гэрээ хүчин төгөлдөр байхад орон сууцыг гуравдагч этгээдэд шилжүүлэх талаар санал тавихыг хориглоно. гэж зааж тохиролцсоныг захиалагч болох Б.Оюунбат зөрчиж нэхэмжлэгч С.Мт Сүхбаатар дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, 3 блок цогцолбор хорооллын 1-р блокийн 4 давхрын 47.71 м.кв, 18 тоот орон сууцыг 71,000,000 төгрөгөөр худалдаж, мөнгийг нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэрчийн мэдүүлэг өгсөн С.Бат-Эрдэнийн Хаан банкны 5032340568 тоот данснаас өөрийнхээ 5075146334 тоот данс руу шилжүүлэн авсан үйл баримт нотлогдсон.
5.10. 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан №9 тоот дугаартай Орон сууц захиалгын гэрээний хавсралт-1-ийг Гүйцэтгэгч Дэлгэр наран өргөө ХХК, захиалагч шилжүүлэгч Б.Оюунбат, захиалагч С.М нарын хооронд хийсэн ба үүнд: Энэ гэрээний захиалагч гэх Батсуурь овогтой Оюунбат нь №9 тоот Орон сууц захиалгын гэрээний захиалагчийг С овогтой Мт шилжүүлж байна. Энэхүү хавсралт нь №9 дугаартай Орон сууц захиалгын гэрээний салшгүй хэсэг болно. Үүнтэй холбоотой бусад асуудлыг Орон сууц захиалгын гэрээний дагуу шийдвэрлэнэ. 2020.10.01 гэсэн хавсралт баримт авагдсан нь хариуцагч буюу Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ-ний А тал болох Проспероус констракшн ХХК-д мэдэгдээгүй, түүнийг оролцуулаагүй болох нь тогтоогдож байна.
5.11. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ...манай зүгээс мэдэгдсэн гэж үзэж байгаа, С.Мягмар нь Дэлгэр наран өргөө ХХК-тай гэрээ байгуулаад захиалагчийн эрх шилжинэ гэж ойлгосон. Гэрч Б.Оюунбатын өгсөн мэдүүлэгт тухайн үед гэрээг хийхэд гарын үсэг зураагүй боловч П ХХК-ийн захирал Солонго байсан гэдгийг зөвшөөрч зөвшилцсөн гэж үзэж байна гэж тайлбарласан болон гэрч Б.Оюунбатын өгсөн мэдүүлэг зэрэг нь хариуцагч талын тайлбар хэргийн үйл баримтаар үгүйсгэгдэж байна.
5.12. Хариуцагч П ХХК нь гэрээний нөгөө тал захиалагч Б.Оюунбатаас гэрээний 5.6-д заасан бартерийн 3 автомашинууд болох 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдах авах гэрээгээр Ford ekplorer маркийн хар өнгөтэй суудлын зориулалттай тээврийн хэрэгслийг 50,000,000 төгрөгөөр худалдсан талаархи болон уг автомашиныг гаалийн хилээр нэвтрүүлсэн талаарх барааны мэдүүлэг, Экспортын гэрчилгээний япон болон монгол хэл дээрх орчуулгын хувь, 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч Б.Батсүрэнгийн бүртгэлийн дугаар 1478-д бүртгэж, Д.Мөнхбаяраас С.Солонгод Toyоta Harrer улаан хүрэн өнгийн суудлын автомашиныг Д.Оргилбаатар, Б.Оюунбат нарын СБД-н 9-р хороонд баригдсан цогцолбор хорооллын 1-р блок 4 давхарын 18 тоот хаягт байрлах, 47.71 м.кв талбайтай орон сууц, 1-р блок 7 давхар 33 тоот хаягт байрлах 64 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгүүдийн төлбөрт тооцуулан өгч байгаа ...талаар олгосон итгэмжлэл, Toyоta Harrer автомашиныг гаалийн хилээр нэтрүүлсэн барааны мэдүүлэг зэрэг баримтуудыг хэрэгт гарган өгчээ.
5.13. Гэрч Б.Бат-Өлзий ...анх урьд талаасаа осолд орсон байна гээд мөнгө төгрөгөө өгөхгүй байхад нь асуудалтай гэж бодсон, машиныг харсан үзсэн хүн бүр асуудалтай гэж хэлэхээр нь засварын газар очиж үзүүлэхэд засвартай машин байна, Японы сайтаас 25,000 төгрөг төлөөд бүртгэлийг нь шалгаж авсан, нотлогдоно, Б.Оюунбат, Д.Оргилбаатар нар найзууд гэсэн, гэрээний төлбөр тооцоог дуусгаагүй, төлбөр тооцоогоо дуусга гэж олон удаа Б.Оюунбатад хэлж, шаардахад өгөхгүй, зөвшөөрөхгүй гэсэн гэх мэдүүлэг, Сайтаас авч оруулга хийсэн Осол, одоо байгаа байдлын булан гэсэн баримт зэргээс үзэхэд 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан №9 дугаартай Орон сууц захиалгын гэрээний захиалагч тал болох Б.Оюунбат гэрээ буюу хуулиар хүлээсэн орон сууцны үнийг төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй болох нь тогтоогдсон энэ тохиолдолд 3 тал гэрээний захиалагч болох Б.Оюунбат нэхэмжлэгч С.Мт тухайн гэрээний дагуух орон сууцыг шилжүүлэн худалдах эрхгүй байна.
Өөрөөр хэлбэл, Захиалгын гэрээний захиалагч тал болох Б.Оюунбат гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байхдаа буюу 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдөр ХХК болон П ХХК-тай харилцан тохиролцсон, захиалагчийн эрх, үүргийг гэрээний хавсралт-1-ээр нэхэмжлэгч С.Мт шилжүүлснийг нь хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэлгүй.
5.14. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ...Доголдолын тухайд мэдэхгүй, манай хувьд орон сууцны үнийг 100% бүрэн төлөгдсөн орон сууц гэж авсан...гэж тайлбарласан нь хариуцагч нарын тайлбар, хэргийн үйл баримтаар үгүйсгэгдэж байх тул нэхэмжлэгч С.М хариуцагч компаниудаас энэхүү нэхэмжлэлээр гэрээний үүрэг шаардах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.
Түүнчлэн, гэрээний 2.3-т Энэхүү гэрээний 2.1-2.2-т заасан үнэд арилжааны гэрээгээр төлөгдсөнд тооцогдоно, 2.4-т ...2.2-т заасан үнийг төлөх төлбөрийг талууд харилцан тохиролцож гарган гэрээнд хавсаргана гэж заасан боловч хавсралт байхгүй гэж зохигч талуудын хэн алин шүүх хуралдаанд тайлбарласныг дурдах нь зүйтэй байна.
6. Иргэний хуульд хүчин төгөлдөр бус байх хэлцэл болон хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцлүүдийг ялгамжтай зохицуулсан.
Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт, Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно гэж заасан. Хуульд заасан үндэслэл нь мөн хуулийн 58, 59, 60 дугаар зүйлд заасан буюу ноцтой төөрөгдлийн улмаас, хууран мэхэлж, хүч хэрэглэж хийсэн үндэслэлээр шүүхээс хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцохоор хуульчилсан байна.
6.1. Гүйцэтгэгч Д ХХК, захиалагч шилжүүлэгч Б.Оюунбат, захиалагч С.М нарын хооронд хийгдсэн гэх 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан №9 тоот дугаартай Орон сууц захиалгын гэрээний хавсралт-1 нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл-ийн хүчин төгөлдөр бус байх шинжийг агуулж байх боловч тухайн хэлцлийн үр дагаврыг нэхэмжлэгч С.М нь Б.Оюунбатаас нэхэмжлэлээр шаардахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй.
7. Нэхэмжлэгч нь тухайн нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид 672,610 төгрөг төлсөн ба шүүх түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.1-т хэсэгт заасныг баримтлан Д ХХК, П ХХК нарт холбогдох, Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, С.Мыг Улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагчид даалгаж, орон сууц захиалгын гэрээний алданги 17,892,000 төгрөг гаргуулах тухай С.Мын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 672,610 төгрөгийг улсын төсвийн орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ