Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/83

 

 

       2025           06              03                                                2025/ШЦТ/83                 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Намуун,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Шүүгдэгч Д.Б********** нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б******* овогт Д*********ын Б********д холбогдох ************дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Д.Б********* нь 2024 оны 11 дүгээр сарын 16-ны шөнө *********** 2-р баг, Жаргалантын 3-2 тоотод оршин суух иргэн Ц.Б*ийн *********шинэ гэрийн найранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Н**********тэй үл ялих зүйлээс маргалдан улмаар цохих, өшиглөх, дэвсэх зэргээр зодож, бие эрх чөлөөнд нь халдан зүүн талын IX хавирганы хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б********* мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Улсын яллагч В.Төгсбаяр нь гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Өмнөговь аймаг Ханбогд сумын Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, В.Төгсбаяр би, Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Д.Б********д холбогдох эрүүгийн ********дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна. Д.Б********** нь 2024 оны 11 дүгээр сарын 16-ны шөнө ********* 2-р баг, Жаргалантын 3-2 тоотод оршин суух иргэн Ц.Б***********ийн шинэ гэрийн найранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Н************тэй үл ялих зүйлээс маргалдан улмаар цохих, өшиглөх, дэвсэх зэргээр зодож, бие эрх чөлөөнд нь халдан зүүн талын 9-р хавирганы хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд Д.Б**********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирол төлбөрийн тухайд хохирогч Э.Н*********нь сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй тухайгаа өөрөө мэдүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, эмчилгээний зардал нэхэмжлээгүй. Харин шүүгдэгч Д.Б********ын зүгээс хохирогч Э.Н**********д 1,000,000 төгрөгийн хохирол төлсөн бөгөөд үүнтэй холбоотойгоор хохирогч Э.Нарангэрэл нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа бичгээр илэрхийлж, шүүх хуралдаанд хүсэлтээ ирүүлсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй” гэв. 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Б**********ыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

Хохирогч Э.Н**********ийн: “...Би ********* сумын
Жаргалант багт мал аж ахуй эрхэлж амьдардаг. Тэгээд 2024 оны 11 дүгээр сарын 16-
ны өдөр ******** сумын спорт зааланд Эмнэлгийн жолооч А*********тай
волейболын тэмцээн үзэж байхад А********ыг Б*********дуудаад шинэ гэрийн найр
хийж байна та гитараа аваад хүрээд ирээ гээд Ам******** хэлэхэд А*******
Б*******ийн найр руу яваад өгөхөөр нь би ардаас нь орой 21 цагийн үед Хайрхан
дэлгүүр рүү ороод хадаг нэг шил архитай аваад Б*********х рүү ганцаараа яваад ороод машинаа тавиад гэрт нь ороход Б*******ийн гэр бүл, болон ажлын газрын
хүмүүс байгаад найр болоод дуу хуур болоод байж байхад 22 цагийн үед би гэрээс
тамхи татах гээд ганцаараа гэрийн гадаа тамхи татаж байхад гэрээс Баяржаргал*******агаасан
хойно миний гэдэс хавирга хэсэг рүү дээрээс дэвсэж босож чадахгүй болтол нүдээд
намайг хашаан дотор зодсон газраа хаяад явсны дараа миний бие өвдөөд амьсгаа
авах гэхээр хатгуулж өвдөөд босож чадахгүй ёолоод гэрээс хүн дуудахад гэрээс нэг
залуу гарч ирээд намайг гэр рүү түшиж оруулсны дараа гэрт ороод нүүр гар цус
болсон болохоор цусаа цэвэрлээд тэднийхээс гараад гэртээ очиж хонох гээд тухайн
шөнө миний бие өвдөөд сайн унтаж чадаагүй тэгээд Б********ийн гэр рүү очиж
машинаа аваад эргэж гэртээ ирээд ээж манай гэрт байсан тул ээжийг гэрт нь хүргэж
өгөөд миний утас машинд байхгүй байсан болохоор утсаа олох гээд Б*********нд
очиж утсаа аваад Б*********д би "намайг Б********** өчигдөр зодоод миний хавирга
хугарсан юм шиг байна би амьсгалах гэхээр хатгуулж өвдөөд байна" гэж хэлсэн чинь
Б****** Б******* руу залгаад "Чи Н********ийг өчигдөр зодоод хавиргыг нь
хугалсан юм шиг байна ирж уулз аа гэж хэлээд Б*******ыг дуудсаны дараа
Б******* Б********ийн эхнэр найзын хамт гурвуулаа ирээд Б********** надад
“хөгшин нь чамайг зодсон юм байна намайг уучлаарай хөгшин нь аймаг дахь
гэрүүгээ явах ажилтай байна" гэж хэлээд Б*************ээс миний утасны дугаарыг аваад
над руу яриарай гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд би гэртээ очоод хэвтээд амарч
байхад миний цээжээр өвдөөд байхаар эмнэлэг явах гээд машин барих гэхэд миний
бие өвдөөд болохгүй байхаар нь цахилгаанчин Б***********ыг машинтай нь дуудаад
эмнэлэг рүү яваад өдөр 12 цагийн үед очиж үзүүлээд цээжний зураг авхуулахад эмч
дөрвөн хавирга хугарсан байна гэж хэлсэн. Тэгээд гэртээ хариад өвчин намдаах эм
ууж байгаад эхнэртэй орой утсаар өчигдөр болсон явдлын талаар ярж хэлээд
унтаад маргааш өдөр нь эхнэр ирээд уурлаад цагдаа шүүхээр явна гээд Б*********
эхнэрт нэг сая төгрөг өгөөд тохирсон бололтой байсан. Тэгээд би долоо хоногийн
дараа миний бие өвдөөд эм тариа авах гээд мөнгө хэрэг болоод өөрийн ***********
дугаараас Б*******ын ******** дугаар руу залгаад ярихад надад "эм тарианы
мөнгийг чинь өгнө эхнэрээ аргалж байгаарай хө цагдаа сэргийлэх рүү битгий
мэдэгдээрэй би ажилгүй болно шүү, миний цалин 28-нд бууна" гэж хэлэхээр нь "за
би аргалж байяа" гэж хэлээд өөрийн мөнгөөрөө эм тариа алтан гагнуур, витамин,
калци болон бусад эмчилгээний зүйлс аваад дахин 29-нд Б**********тай холбогдож
ярихад Б********* согтуу "ачилтын мөнгө буухгүй байна, Орохоор нь өгнө” гэж
хэлсэн тэрнээс хойш би Б*********тай холбогдож яриагүй манай эхнэр Ихбаяр
Б*******ын утас руу залгахад Б******** эхнэр нь утсыг нь аваад "Б**********
мөнгө өгч чадахгүй, шүүх цагдаагаараа яваарай гээд манай эхнэрийн гичий бэлэн
долоо” гэх зэргээр үг хэлээр доромжилсон гэж эхнэр И********* надад хэлсэн. Би
гомдолтой байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,

Гэрч Ц.Б*******ийн: “...Тэгээд босоод удаагүй байж байхад гаднаас
Н******* манай гэрт орж ирээд миний хавирга гэмтсэн байна. Б**********тай
өчигдөр муудсан санаж байна гэхээр нь "өө тийм үү одоо яана гээд би
Б*********тай уулзах гээд Н********ийг хамт очоод Н******** Б*********
хоёрыг машинд уулзуулаад би машинаас буугаад ажлын залуу У*********нд ороод
юм ярьж байгаад хэсэг хугацааны дараа гэрээс гараад машинд суухад Б***********
Н*********д хандаж "чиний эмчилгээний мөнгө төгрөгийг нь өгнө, эр улсууд хоёулаа тохиръё гэж хэлж байсан. Би тэр хоёрын ярианаас өөр зүйл сонсоогүй... гэх
мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/,

Гэрч Ц.М*********ийн: “...Тэгээд найрлаж идэж уугаад байж байхад 20
цагийн үед гаднаас нэг залуу согтуу орж ирээд ах эгч хоёрын найранд ирэхгүй бол
болохгүй ажилтай байж байгаад ирлээ гэж хэлээд 0,75 литр хэмжээтэй архи хадаг
хоёр барьж ирээд Б**********д өгөөд бид хэд гэрийн зүүн талд сууж байхад орж ирсэн
залуу Б*******ын хажууд суугаад найрлаж байгаад 30 орчим минутын дараа тэр
хоёр муудалцаад 2 цаг гаруй хугацааны дараа тэр залуу гэрээс манай нөхөр
Б*********ын авч гарсан гарахдаа бид хоёр зодоон хийхгүй гэхээр нь би нөхрөө
тэр залуутай хамт гаргасан. Тэгээд хэсэг хугацааны дараа гэрийн гаднаас хүн
хашхирах чимээ гарахаар нь гараад хартал Б*********тэр залуугийн дээр дарсан
байдалтай байхаар нь би Б********ыг гэр рүү оруулаад гэрийн хүмүүст ‘Тадаа
байгаа хүнээ аваа бид хоёр өөр айл руу явж хонолоо гэж хэлээд "Б*********ээс
У*********нх руу явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

Гэрч Ч.Н********ийн: “2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэрчээр
өгсөн мэдүүлэгт..." ********** сумын төвд 2024 оны 11 дүгээр сарын
15-ны өдөр Б******** шинэ гэр барьж гурав хоног найр хийсэн. Уг найранд нутгийн ах,
дүүс, найзууд бүгд байсан. Уг зодооны талаар гэвэл Г*********гэх залууг Б*******ийн
ажлын намхан нуруу, барзгар царайтай ажлын хувцастай залуу газар унагаж
дээрээс дэвсэж мөн өшиглөж байсан түүнийг би харсан. Тухайн үед хүмүүс гэрийн
найранд орсон байсан тул зодуулсан болон зодсон хүн согтуу байсан би очиж
дундуур нь орж боль хүн алах нь байна гэж хэлээд салгасан. Тэгэхэд нөгөө зодсон
залуу автомашинаа унаж эхнэрээ суулгаж явсан. Ямар шалтгааны улмаас зодоон
болсон гэдгийг хэлж мэдэхгүй байна. Нөгөө зодуулсан залуу дээр очиход хамраас
нь цус гарчихсан хажуу талаар буюу баруун гар, баруун хөл доор газарт
байрлуулчихсан хагас атирсан шинж байдалтай байсан. Тэр үед Бүдээгийн гэрийн
гадна хашаан дотор Б********* ах байсан тэгээд би өргөж гэрт оруулах гэсэн боловч
дийлэхгүй байсан. Тухайн хүн согтуу би жоохон байж байгаад өөрөө орно гэдгийг
хэлсэн тул би Б**********ийн гэрт орсон. Тэрнээс хойш нэг харсан босоод явчихсан байсан. Уг үйл явдал гадна харанхуй болчихсон ойролцоогоор 23 цаг өнгөрчихсөн
байхад болсон. Маргааш өглөө нь нөгөө зодуулсан Г******** гэх залуу Бүдээгийн гэрт
ирсэн тэгээд намайг хэн зодсон юм бэ? Миний гар утас хаана байгаа юм бол гэдгийг
асууж орж ирээд бид бүгдээс тодруулж асуугаад гарсан. Би Г************ буюу
Н***********ийг танина нэг нутгийн хүмүүс байгаа юм. Тэр утгаар мэднэ надаас
насаар дүү өмнө нь уулзаж байгаагүй. Н**********ийг зодсон залууг Бүдээ сайн
мэдэж байгаа түүний ажлын хүн гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/,

Гэрч Д.Б*********ийн: "...Б********* гэх дүү 2024 оны 11 дүгээр сарын 15-
ны өдөр шинэ гэрийн найр хийх гэж байна гээд урилга явуулсан тэгээд би *********** сумын төвд байрлах Б**********ийн гэрт 2024 оны 11 дүгээр сарын 14-
ны өдөр очсон. Тухайн 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр найр сайхан өргөн
дэлгэр болж орой 22 цагийн орчимд хоолны цай хийж байсан илүү гэрээс бие засах
санаатай гарах үед гэрийн ү үдэнд байрлуулсан тээврийн хэрэгслийн сүүдэрт урд
талын дугуй хажууд нэг нь газар хэвтсэн байдалтай нөгөө хүн нь тус тээврийн
хэрэгслийг нуруугаараа налаад тонгойгоод хэвтэж байгаа хүнтэй юм яриад байгаа
юм уу гэмээр зогсож байсан. Тэгээд би хажуугаар нь гарах даа та хоёр яасан бэ?
гэж хэлээд асуух үед нөгөө хүмүүс юу ч дугарахгүй байхаар нь нэг нь согтоод газар унаад нөгөөх нь босгох гэж байгаа хүмүүс байна гэж бодоод цаашаа би бие засах
санаатай нойл руу явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 42-р хуудас/,

Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024
оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №36 дугаартай: Э.Н********ийн биед зүүн талын IX хавирганы хугарал гэмтэл үүсжээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 59-60-р хуудас/
зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Д.Б********* нь 2024 оны 11 дүгээр сарын 16-ны шөнө **********-р баг, Жаргалантын 3-2 тоотод оршин суух иргэн Ц.Б*********ийн шинэ гэрийн найранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Нарангэрэлтэй үл ялих зүйлээс маргалдан улмаар цохих, өшиглөх, дэвсэх зэргээр зодож, бие эрх чөлөөнд нь халдан зүүн талын IX хавирганы хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Иймд шүүгдэгч Д.Б**********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

1.5. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч Д.Б******* нь хохирогч Э.Н********д хохирол төлбөрт 1,000,000 төгрөг төлсөн. Хохирогч Э.Н********* нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй тухайгаа бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч Д.Б***********ыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч В.Төгсбаяр эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Б******** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан тул тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б*******д 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүх хуралдаанд оруулж байна. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлэх саналтай байна. Гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, баривчлагдаагүй.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилсэн баримт цагдаагийн байгууллагаас ирүүлээгүй болно” гэв.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Д.Б*******ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр төлөгдсөн байдал нь түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б*******ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Б********д торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б******* овогт Д*******ын Б**********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б*********ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.Б*******нь хохирогч Э.Н********д хохирол төлбөрт 1.000.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

5.  Хохирогч Э.Н******** нь шүүгдэгч Д.Б*******аас хохирол төлбөр нэхэмжлэхгүй тухайгаа бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч Д.Б********ыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6.  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Д.БАТТУЛГА