| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2022/02009/И |
| Дугаар | 101/ШШ2022/01812 |
| Огноо | 2022-04-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 101/ШШ2022/01812
| 2022 оны 04 сарын 20 өдөр | Дугаар 101/ШШ2022/01812 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч:................................,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч ........................, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1984 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1990.05.04 өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн намын хороонд үйлчлэгчээр ажилласан. Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон гарсан тушаал бичигдсэн боловч Сэлэнгэ аймгийн архиваас шүүлгэхэд ажилд орсон гарсан тушаал огт гарч ирэхгүй байна. Харин ажиллаж байх хугацаанд шагнуулж байсан баярын бичиг, цалингийн тооцооны хуудас гарч ирсэн болно. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. иймд намайг 1984 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн намын хороонд үйлчлэгчээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч .......................... нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэсний дагуу хүний ажиллаж байсан байдлыг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байна.
Хүсэлт гаргагч нь 1984 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Намын хороонд үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн Намын хорооны нарийн бичгийн даргаас 1990 оны 8 дугаар сарын 10-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1989, 1990 оны цалингийн тооцооны картууд, Намын хорооны 1983 оны 3 дугаар сарын 07-н өдөр, 1984 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн тус тус Баярын бичиг, Сэлэнгэ аймгийн Намын хорооны нарийн бичгийн дарга нарын 1986 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 17 дугаартай зөвлөгөөний тогтоол, гэрч Л.Эрдэнэсувд, Б.Баясгалан нарын тайлбар, мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч ............................-г ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал архивд хадгалагдаагүйн улмаас ажилласан жил тогтоох боломжгүй байх тул түүний ажиллаж байсныг нотлох дээрх баримтуудыг үндэслэн шүүхийн журмаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иймд хүсэлтийг хангаж хүсэлт гаргагч ...........................-г 1984 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Намын хороонд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ........................... регистрийн дугаартай ...............................-г 1984 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Намын хороонд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 14 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ