| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2022/02402/И |
| Дугаар | 101/ШШ2022/01814 |
| Огноо | 2022-04-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 101/ШШ2022/01814
| 2022 оны 04 сарын 20 өдөр | Дугаар 101/ШШ2022/01814 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ...........................,
Ажиллаж байсан байдал болон цэргийн алба хаасан байдлыг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч ........................., түүний өмгөөлөгч ............................, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн өмгөөлөгч гаргасан тайлбартаа: Миний бие ............................. нь (Зэвгээгийн Одгэрэл нь) БХЯ-ны сайдын 1983.03.13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар Архангай аймгаас 1983.06.13-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 126/132/ дугаар ангид алба хааж, мөн сайдын 1986.06.15-ны өдөр 500536 дугаарын цэргийн батлахтай халагдсан. Гэвч цэргийн батлахаа гээгдүүлсэн ба олдоогүй юм. Энэ талаарх баримтыг Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архиваас авч, хэрэгт хавсаргасан байгаа. Ингээд Батлан хамгаалахын төв архиваас, лавлагаа авахад миний нэрийг ....................... гэж гарч ирсэн байна. Надад байдаг төрсний эх хувь гэрчилгээ нь ......................-л гэж бичигдсэн байдаг. Би бөөр, даралт өвчний улмаас улсаас халамжид хамрагдан, халамжийн мөнгөөр амьдардаг юм.
Одоо халамжаас нийгмийн даатгал руу шилжин тэтгэвэр тогтоолгох боломжтой гэж ойлгож байгаа.
Гэтэл миний цэргийн алба хаасан 3 жилийн хугацааг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын байцаагч .....................-г нь Нэр зөрсөн тул тэтгэвэр тогтоох боломжгүй гэсэн хариуг надад өгсөн тул шүүхэд хандаж байна.
Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчийн надад бичгээр өгсөн хариунд Шүүхээр тогтоолгох хугацааг /1983.06.13-1986.06.15 он/ 126, 132-р анги /1987-1989/ он нийтийн аж ахуйн газарт уг хугацааг шүүхээр тогтоолго , шалтгаан нь нэр зөрсөн тул тэтгэвэр тогтоох боломжгүй гэлээ.
........................ би Архангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1986.10.06-ны өдрийн 222-р тушаалаар 1986.09.15-ны өдөр машинистаар ажилд орж, 1987.05.15-ны хүртэл ажилласан.
Мөн Архангай аймаг Орон сууц нийтийн аж ахуйн газрын даргын 1987 оын 09 сарын 25-ны өдрийн 261 дугаар Тушаалын 2-т заасан ... хавсралт №2-оор /нэр бүхий ажилчдыг үргэлжлүүлэн томилон ажиллуулсан,
Уг хавсралт №2-т намайг нүүрсний грушикээр ажиллаж байсан .........................-г 1987.09.16-аас эхлэн грушикийн ажлаас чөлөөлж халаалтын зууханд машинчаар, 1987.09.15-аас эхлэн машинчаар тус тус ажиллуулсугай гэсэн тушаал байдаг.
Мөн Архангай аймаг Орон сууц нийтийн аж ахуйн газрын даргын 1988 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 351 дугаар Ажилд авах тухай тушаалын хавсралт 1-д заасан 1988.09.15-аас 1989.05.15-ны хүртэл уурын зууханд машинистаар ажиллах хүмүүсийн нэрийн жагсаалтад ..........................-л гэж бичигдсэн байна.
Архангай аймгийн нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1989 оны 12 сарын 30-ны өдрийн 583 дугаар Ажлаас чөлөөлөх тухай Тушаалд: 1. тус газрын ОСНАА-н цехийн халаалтын хэсгийн 13-р зуухны машинист Зэвэг овогтой Одгэрэл Эрдэнэт хотод шилжин ажиллах болсон тул үүрэгт ажлаас 12 сарын 30-аас эхлэн чөлөөлсүгэй гэсэн тушаал архиваас гарч ирсэн.
Миний жинхэнэ нэр ............................ юм. Цэрэгт З.Одгэрэл гэсэн нэрээр явсан тул цэрэгт алба хаасан тухай Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архиваас лавлагаа авахад Зэвгээгийн Алтангэрэл намайг БНМАУ-ын БХЯ-ын сайдын тушаалаар 1983 оны 06 сарын 13-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Ардын армийн 126/132 дугаар ангид ...........................-л гэдэг нэрээр цэргийн хаасан лавлагаа гарч ирсэн юм. Иймд 500536 цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр намайг тогтоож өгнө үү. Мөн 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл Архангай аймгийн Орон сууц нийтийн аж ахуйн газарт нүүрсний грушикээр ..........................-л нэрээр, 1988 оны 09 сарын 21-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Архангай аймгийн Орон сууц нийтийн аж ахуйн газарт уурын зууханд машинистаар ..............................-л гэдэг нэрээр ажилласан гэсэн лавлагаа гарч ирсэн.
Иймд намайг 1983.06.13-ны өдрөөс 1986.0615 өдөр хүртэл Ардын армийн 126/132/ дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан болохыг тогтоож, мөн 1986.09.15-ны өдрөөс 1987.05.15-ны өдөр хүртэл машинистаар, үргэлжлүүлэн грушикээр 1987.09.16-ны өдөр хүртэл үргэлжлүүлэн халаалтын зууханд машинистаар, 1988.09.15-ны өдрөөс 1989.05.15-ны өдөр хүртэл уурын зууханд машинстаар, 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ............................... нь ажиллаж байсан байдал болон цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т хүний ажиллаж байсан байдал-ыг мөн 135.2.14-т тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал-ыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж зохицуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэсний дагуу хүний ажиллаж байсан байдал, цэргийн алба хаасан болохыг тогтоох нь тус тус эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байна.
Ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийн тухайд:
Хэрэгт авагдсан 1963 оны 11 дүгээр сарын 4-ны өдөр Архангай аймгийн Иргэний гэр бүлийн товчооноос олгосон 97 дугаартай төрсний гэрчилгээнд 1963 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн ...............................-л гэж бүртгэсэн байх бөгөөд уг бүртгэл нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн нэгдсэн сангаас гаргасан ...................................-н бүртгэлтэй тохирч байна.
Түүнчлэн хэрэгт авагдсан Архангай аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын 1986 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 222 дугаартай Халаалтын зууханд улирлын ажилчнаар авч ажиллуулах тухай тушаал, тушаалын хавсралт, Архангай аймаг Орон сууц, Нийтийн аж ахуйн газрын даргын 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 261 дугаартай Халаалтын зууханд улирлын машинчид авч ажиллуулах тухай тушаал, тушаалын хавсралт, Архангай аймаг Орон сууц, Нийтийн аж ахуйн газрын даргын 1988 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 351 дугаартай Ажилд авах тухай тушаал, тушаалын хавсралт, Архангай аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 583 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал зэрэгт З.Одгэрэл гэж бичигдсэн байх бөгөөд энэ нь ...........................................-л мөн болох нь хэрэгт авагдсан төрсний гэрчилгээний хуулбар, төрсний лавлагаа, төрөл садангийн лавлагаа, нас барсны бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрч гэрч .........................-г, З.Мягмарсүрэн нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч З.Алтангэрэлийг 1986 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1987 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Архангай аймгийн Нийтийн аж ахуйн газарт машинистаар, 1987 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Архангай аймгийн Нийтийн аж ахуйн газарт грушикээр, 1987 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Архангай аймгийн Нийтийн аж ахуйн газарт машинистаар, 1988 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Архангай аймгийн Нийтийн аж ахуйн газрын уурын зууханд машинистаар тус тус ажиллаж байсныг нотлох дээрх баримтуудыг үндэслэн шүүхийн журмаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй гэж үзэв.
Цэргийн алба хаасан байдлыг тогтоолгох хүсэлтийн тухай:
Батлан хамгаалах яамны Батлан хамгаалах төвийн архивын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 388 тоот хугацаат цэргийн алба хаасны лавлагаа, З.Алтангэрэлийн цэргийн үүрэгтний үнэмлэх, гэрч .....................................-л, З.Мягмарсүрэн нарын мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Дээрх бичгийн нотлох баримтаар хүсэлт гаргагч З.Алтангэрэл нь Ардын армийн 126/132/ дугаар ангид 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд хугацаат цэргийн алба хаасан болох нь тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болох цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, 135.2.14 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ..................... регистрийн дугаартай Боржигон овогт ..................................-г Ардын армийн 126/132/ дугаар ангид 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд хугацаат цэргийн алба хаасан байдал болон 1986 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1987 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Архангай аймгийн Нийтийн аж ахуйн газарт машинистаар, 1987 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Архангай аймгийн Нийтийн аж ахуйн газарт грушикээр, 1987 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Архангай аймгийн Нийтийн аж ахуйн газарт машинистаар, 1988 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Архангай аймгийн Нийтийн аж ахуйн газрын уурын зууханд машинистаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 14 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ