| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2022/01694/И |
| Дугаар | 101/ШШ2022/01815 |
| Огноо | 2022-04-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 101/ШШ2022/01815
| 2022 оны 04 сарын 20 өдөр | Дугаар 101/ШШ2022/01815 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: .....................................,
Япон улсын иргэн Шинкава Маюмитай гэрлэсэн гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ....................., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ............................-р нь Нью жуулчин гэдэг аялал жуулчлалын компанид хөтчөөр ажиллаж байх үед Монголд аялал жуулчлалын журмаар ирсэн Япон улсын иргэн .............................. гэх хүнтэй ажлын шугамаар танилцаж улмаар Япон улсаас АНУ-ын виз хөөцөлдвөл олдох боломж нөхцөл нь ямархуу болох талаар асууж мэдэж авсан. ....................................-р АНУ-д очиж ажиллах хүсэл сонирхолтой байсан ба тухайн 2008 оны үед Монгол улсаас АНУ-ын виз буюу зөвшөөрөл авна гэдэг бол эгэл жирийн амьдралтай хүмүүст олддоггүй үе байсан ба харин гадаадын оронд очоод тэндээсээ АНУ-ын виз авах илүү нөхцөл боломжтой байдаг байсан. Ингээд Япон улсын иргэн ........................ гэх эгчид өөрийн учир байдлаа хэлж тэр хүнээр Японоос урилгын виз ирүүлснээр 2008 оны 7 дугаар сарын 28-нд Япон улс явсан. Японд очоод АНУ-ын виз хөөцөлдөж авах хүртэлх хугацаанд Японд түр оршин суух визний хугацаагаа сунгах зорилгоор Япон улс нь Япон хүнтэй гэр бүл болсон хүмүүсийн хувьд өөрийн улсдаа түр оршин суух зөвшөөрөл олгодог гэдгийг олж мэдээд .............................. нь миний АНУ-ын виз авах зорилготой ирсэн мөн урилганы визний хугацаа дуусах зэрэг учир байдлыг мэдэж байсан учраас туслах зорилгоор буюу гэр бүл болох зорилгогүйгээр Японы Токио хот дахь МУ-ын элчин сайдын яаманд очиж гэрлэлт бүртгүүлсэн. Хэсэг хөөцөлдсөний эцэст надад АНУ-ын виз гарч би 2008 оны 12 дугаар сарын 01-нд Японоос Монголдоо буцаж ирж байж байгаад 2009 оны 1 дүгээр сарын 16-нд АНУ-руу явсан дахин Япон улс руу яваагүй. 2009 оноос хойш 14 жилийн хугацаанд АНУ-д ажиллаж амьдарч байгаа ба миний эхнэр болох Бакит овогтой Нуржан нь 8 сартай жирэмсэн, хамт АНУ-д амьдарч байна. 2008 оноос хойш 14 жилийн хугацаанд Япон улсын иргэн ......................... огт уулзаж байгаагүй ба ямар ч холбоо харилцаа байхгүй бөгөөд гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлтээ бүртгүүлсэн болно.
............................-р 2008 онд 7 сард Япон улсад очсон 12 сард Монгол улсад буцаж ирсэн. 2009 оны 1 сард АНУ явсныг нотлох гадаад паспортын хуулбарыг скайнердаж нэхэмжлэлд хавсаргасан.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.10 дахь хэсэгт зааснаар гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн гаргасан итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ........................... нь Япон улсын иргэн ........................ гэрлэсэн гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Тус хүсэлтийн үндэслэлийг ... АНУ-ын виз авах зорилгоор Япон улсад очоод Япон улсын иргэн ......................................... гэр бүл зорилгогүй гэрлэлээ батлуулсан ... гэж тодорхойлсон.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.10-т гэрлэлтийг хүчин төгөлдөр бус, гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцох-ыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж зохицуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэсний дагуу хүний гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байна.
Хүсэлт гаргагч ............................... нь Япон улсад оршин суух визээ сунгуулж, улмаар Америкийн Нэгдсэн улсын виз гаргуулах зорилгоор Япон улсын иргэн Шинкава Маюмитай хайр сэтгэлийн үндсэн дээр бус буюу гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан ......................................-н гадаад паспортын хуулбар, хүн амын өрхийн бүртгэлийн дэвтэрт бүртгэсэн бүртгэл, гэрч .........................-р, Д.Урангоо нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт Энэ хуулийн 9-д заасныг зөрчиж гэрлэсэн, гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлт бүртгүүлсэн нь илэрсэн тохиолдолд гэрлэгчдийн хэн нэгний, эсхүл эрх нь зөрчигдсөн бусад хүний болон хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллагын нэхэмжлэлээр шүүх гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцно гэж заасан.
Иймд хүсэлт гаргагч ............................. нь одоо ................овогтой ................... хайр сэтгэлийн үндсэн дээр гэр бүл болох зорилготой байх тул Япон улсын иргэн ............................... бүртгүүлсэн бүртгэлийг шүүхээс өөр байгууллага хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй учир хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтыг үндэслэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 16.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.10 дахь хэсэгт заасныг тус тус Боржигин овогт ..................................-р, Япон улсын иргэн ...................................... нарын гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 14 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ