Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 154/ШШ2017/00027

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Мөст сумын Улаантолгой багт оршин суух, РД: ПИ68021015, Хэрэйд овогт Содномын Наранхүүгийн нэхэмжлэлтэй

үйлчилгээний зориулалттай байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг ч/ 2017 оны 02 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтангэрэл оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Наранхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:           Би Мөст сумын

Улаантолгой багийн Боорж голын 4-р гудамжны 464 тоотод орших үйлчилгээний зориулалттай, 2 өрөө байрыг А.Зандангаас 2001 онд газрын хамт худалдан авсан. Уг орон сууцыг худалдан авахад ямар нэгэн бичиг баримт байгаагүй. Ховд аймгийн Мөст сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/166 тоот захирамжаар уг газрыг үйлчилгээний зориулалтаар эрх шилжүүлэн эзэмшүүлсэн.

Иймд миний эзэмшлийн газар дээр байгаа үйлчилгээний зориулалттай, 2 өрөө, 59,55 метр квадрат талбай бүхий байрны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Наранхүү нь Ховд аймгийн Мөст сумын Улаантолгой багийн Боорж голын 4- 464 тоотод байрлах 59,55 метр квадрат талбайтай, 2 өрөө, үйлчилгээний зориулалттай байрны өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.

 

 

Хэрэйд овогт Содномын Наранхүу нь Ховд аймгийн Мөст сумын Улаантолгой багийн Боорж голын 4- 464 тоотод байрлах 59,55 метр квадрат талбайтай, 2 өрөө, үйлчилгээний зориулалттай байрыг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэн Алтан овогтой Зандангаас аман хэлцэлээр худалдан авсан ба одоо уг байрыг үйлчилгээний /дэлгүүрийн/ зориулалттаар эзэмшиж байгаа болох нь нэхэмжлэгчийн хүсэлт, Ховд аймгийн Мөст сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/166 тоот тг “газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай” захирамж, 000644433 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, С.Наранхүүгийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг, эзэмшлийн газар дээр байгаа байшингийн газрын байршлын кадастрын зураг, байшингийн 4 талаас авсан гэрэл зураг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар Хэрэйд овогт Содномын Наранхүү /ПИ68021015/-г Ховд аймгийн Мөст сумын Улаантолгой багийн Боорж голын 4- 464 тоотод байрлах 59,55 метр квадрат талбайтай, 2 өрөө, үйлчилгээний зориулалттай байрны өмчлөгч мөн болохыг тогтоосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1,2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 -д зааснаар урьд илүү төлөгдсөн 300 төгрөгийг Ховд аймгийн Мөст сумын Төрийн сангийн 161800941 дугаартай данснаас гаргуулан нэхэмжпэгч С.Наранхүүд буцаан олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.  
  4.                                       ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.БАДРАХГЭРЭЛ