| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 195/2025/1382/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1614 |
| Огноо | 2025-06-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Оргилбат |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1614
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Онцгойгэрэл,
улсын яллагч Э.Оргилбат,
шүүгдэгч Б.Х******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Х****р овогт Б***************н Х********д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2510012740578 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ************ төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, ********** мэргэжилтэй, ************************* ажилладаг, ам бүл ***, ************** хамтаар амьдардаг, ****** дүүргийн *** хороо ********* гудамж *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Х****р овогт Б****************н Х********, /РД:***********/.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Б.Х******** нь 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 21 цагийн орчимд Хан-Уул дүүргийн **** хороо *************** тоотод хохирогч Б.М*******тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж үснээс нь зулгааж, хэвлий хэсэгт нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь умайн булчингийн чангарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х******** мэдүүлэхдээ: “...Тухайн үйл явдал 2 дугаар сарын 14-ны өдөр болсон. Гэрч гээд байгаа хүмүүс нь дандаа хохирогчийн ах, дүү нар байсан. Би буруу зүйл хийж үснээс нь зулгаасан. М******* эгчийг эмнэлэгт хэвтээд гарсны дараа уучлалт гуйсан. Тэгэхэд манай ээж бид хоёрыг Г*******д гэх дүүтэйгээ нийлээд хэл амаар доромжилсон, би чамайг шоронгийн хадаас болгоно гэж хэлсэн. Та яагаад манай ээжийг доромжлоод байгаа юм бэ гээд би тэр ахтай нь маргалдсан. Бид нар нэг байшинг 2 хувааж түрээсэлдэг яриа нь сонсогдоод байдаг. М******* эгч ирээд хаалгаа хаахаар нь би очоод цагдаа дуудлаа шүү гэж хэлсэн. Хаалгыг нь буцаагаад нээхэд М******* эгч намайг түлхээд би үснээс нь зулгаасан. Би үснээс нь зулгаагаад тавьсан байхад цаанаас эгч нь ирээд миний үснээс зулгаасан. Тэгээд намайг булан руу шахаад тал талаас олон хүмүүс гарч ирээд үснээс зулгаагаад би доош унасан. Манай ээж гарч ирээд намайг салгаад авсан. Цагдаагийн газар мэдүүлэг өгөх гээд байж байхад манай ээж залгаад гомдолгүй гээд хэлчих гэхээр нь би гомдолгүй гэж хэлсэн. Би ч гэсэн гэмтсэн толгой булдруутсан, хүзүү хөхөрсөн байсан ч гэсэн гомдол саналгүй гэж хэлсэн. Байцаагч Б**************н гэх хүн анх надаас хохирогчоор мэдүүлэг авсан. Дараа нь би аавын ажил явдлаар Дорнод аймаг яваад ирэхэд намайг прокурор руу шилжүүлсэн, яллагдагчаар татсан гэж хэлсэн. Намайг хохирогчийг өшиглөсөн гэдгийг яаж нотлоод байгааг би ойлгохгүй байна, гутлын мөр гэх зүйл байхгүй байсан. Мөрдөгч намайг очиж уулзахад чи прокурор дээр очиж уулзаарай гэсэн. Прокурор дээр очиж уулзахад шүүхээр орно гэж хэлсэн. Манай ээж хэрэг болох үед сүүлд орж ирсэн болохоор гэрчийн мэдүүлэг өгөх боломжгүй гэж хэлсэн. Би жирэмсэн гэдгийг нь мэдэж байсан учир цохихгүй харин үсэдсэн үйлдэлдээ харамсаж байна...” гэжээ. /шүүх хуралдааны тэмдэглэл/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.М*******гийн өгсөн:
“...Өнөөдөр манай гэрт манай дүү нар ирчихсэн байсан. Тэгээд манай дүү Г*******д гарч бие засах гээд гарчхаад буцаад орж ирэхдээ хажуу айлын хүүхэнтэй хэрэлдчихсэн орж ирсэн. Тэгэхээр нь би та 2 гарч хэрэлдээ хаалга хаа гэж хэлтэл хажуу айлын хүүхэн хаалга савж хугалсан. Тэгээд чи хаалга яаж байгаа юм гэж хэлтэл чи одоо юу гээд байгаа юм гээд үстээд миний гэдэс рүү 1 удаа хүчтэй өшиглөсөн. Би 5 сар гарантай жирэмсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.Тухайн хүүхэн манай хажуу айл. 1 хашаанд байдаг байшинг түрээсэлдэг юм. Голоороо хуваачихсан хаалга тусдаа байшин юм. Нэг хашаанд байдаг болохоор зүс танина. Хажуу айл болохоор яриа нь сонсогддог юм ээжтэйгээ хэрэлдээд байсан тэгээд ээж нь гарч явахдаа дүүтэй таарч маргалдаад тэр асуудлыг нь мэдчихээд орж ирж хэрүүл хийж ийм асуудал үүссэн гэж бодож байна...Хуучны модон хаалга олон жил болж байгаа. Би тухайн байрыг түрээслээд 5 жил жил болж байна. Анх тухайн байшинд нүүж ирэхэд байсан. Байшингийн эзэн хэзээ хаанаас хэдэн төгрөгөөр авч байсныг мэднэ. Одоо хэдэн төгрөг байгааг мэдэхгүй байна. Асууж тодруулж байж үнийн мэднэ. Надад гомдолтой байна хуулийн дагуу арга хэмжээ авхуулмаар байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Т.М************ийн өгсөн:
“...2025 оны 02 дугаар сарын 14-ны өдөр миний төрсөн эгч болох М*******гийнд түүний нөхөр Б*******, эгчийн охин Х***********, миний хүү Э************н, манай ах Г*****д нар байсан. Тухайн үед юунаас болж хэрүүл маргаан болсныг ойлгоогүй. Бид нар эгчийндээ банштай цай уугаад сууж байтал нэг үл таних эмэгтэй гаднаас "Та нар яагаад байгаа юм бэ" гээд орилоод ороод ирсэн. Тэгээд манай төрсөн эгч М******* нь "манайд хүн ирсэн байна чи цаашаа гараад хаалгаа хаа" гэж хэлээд хаалгаа хаатал буцаж орж ирээд орилоод байхаар нь манай эгч очтол эгчийн үснээс зулгаагаад доошоо дараад хэвлий хэсэг рүү нь 1 удаа өшиглөхөд нь би гүйж очоод чи болилдоо наадах чинь жирэмсэн бие давхар хүн шүү дээ гээд салгаад байж байтал тэр охины ээж бололтой нэг үл таних эмэгтэй ирээд салгаад аваад явсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Ийм л зүйл болсон. Бид нар архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Манай эгчийг зодсон үл таних эмэгтэй мөн архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Сайн мэдэхгүй байна. Манай хүргэн ах болон төрсөн эгч хоёр манайд ирж цай уугаарай гэхээр нь очсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Э.Б***************н өгсөн:
“...2025 оны 02 дугаар сарын 14-ны өдөр ХУД-ийн **дугаар хороо *********** тоотод хамтран амьдрагч М*******гийн ах дүү нарт цай уулгах зорилгоор дуудсан. Бид нар цай ууж байхад Г******д гэх манай хамтран амьдрагч М*******гийн төрсөн дүү нь гарч бие засна гээд гарсан. Удалгүй гэрт орж ирээд "гадаа байгаа эгч намайг бие заслаа гээд байна" гэх яриа өгүүлэлтэй орж ирсэн. Удалгүй гаднаас хажуу айлын охин орж ирээд "хашаа дотор бие заслаа манай ээжийг доромжиллоо" гээд орилоод ороод ирэхэд нь миний хамтран амьдрагч болох М******* нь гэрээс гарч хэрүүлээ хийцгээ гээд хаалгаа хаатал ахиж хаалга онгойлгоод орилоод шууд М*******г үсдээд доошоо дарахаар нь би очиж юу болоод байгаа юм бэ гээд салгах хооронд баруун хөлөөрөө миний хамтран амьдрагч М*******гийн хэвлий хэсэг рүү 1 удаа өшиглөсөн. Бид нар маргалдаад байж байтал тухайн охины ээж гэх эмэгтэй ирээд салгаад аваад явсан. Бид нар архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Тухайн хөрш айлтай өмнө нь ийм хэрүүл маргаан болж байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Э.Б**************н өгсөн:
“...2025 оны 02 дугаар сарын 14-ны өдөр ХУД-ийн ** дугаар хороо *********** тоотод хамтран амьдрагч М*******гийн ах дүү нарт цай уулгах зорилгоор дуудсан. Бид нар цай ууж байхад Г*****д гэх манай хамтран амьдрагч М*******гийн төрсөн дүү нь гарч бие засна гээд гарсан. Удалгүй гэрт орж ирээд "гадаа байгаа эгч намайг бие заслаа гээд байна" гэх яриа өгүүлэлтэй орж ирсэн. Удалгүй гаднаас хажуу айлын охин орж ирээд "хашаа дотор бие заслаа манай ээжийг доромжиллоо" гээд орилоод ороод ирэхэд нь миний хамтран амьдрагч болох М******* нь гэрээс гарч хэрүүлээ хийцгээ гээд хаалгаа хаатал ахиж хаалга онгойлгоод орилоод шууд М*******г үсдээд доошоо дарахаар нь би очиж юу болоод байгаа юм бэ гээд салгах хооронд баруун хөлөөрөө миний хамтран амьдрагч М*******гийн хэвлий хэсэг рүү 1 удаа өшиглөсөн. Бид нар маргалдаад байж байтал тухайн охины ээж гэх эмэгтэй ирээд салгаад аваад явсан. Бид нар архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Тухайн хөрш айлтай өмнө нь ийм хэрүүл маргаан болж байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрчийн Л.Г***********н өгсөн:
“...Би хөдөө малладаг юм. Хотод орж ирээд барилгын ажил хийх санаатай орж ирсэн. 2025 оны 02 дугаар сарын 14-ны өдөр манай төрсөн эгч М******* болон хүргэн Б*******х нар нь ирж цай уу гэхээр нь барилгын ажлаа тараад ХУД-ийн ** дугаар хороо *************** тоотод очсон. Тэгээд цай ууж байхад бие засахаар гэрээс гараад хашаанд нь байсан 00-руу ороход бие засах араггүй бохир байсан болохоор хажууд нь байсан муу усны нүх рүү бие засаад байж байтал нэг үл таних эгч ирээд "илий балай согтуу пязда нар 00-д ороод бие засаж болдоггүй юм уу" гэхэд нь "чи эрүүл согтуугаа ялгадаггүй юм уу, чи харин өөрөө согтуу байгаа юм биш үү" гэж хэлээд би гэр рүү орсон. Тэгээд аягатай цай уугаад сууж байтал хаалга онгойлгоод нэг үл таних эмэгтэй орж ирээд "согтуу пязда нар 00-д ороод бие засаж чадахгүй байна уу" гээд орилоод байхаар нь манай эгч М******* нь "Манайд хүмүүс ирсэн байна чи гар дараа нь бол" гээд гаргахад ахиж хаалга савж орж ирэхэд нь манай эгч М******* "чи яаж байгаа юм бэ хаалга эвдчихлээ шүү дээ" гэхэд шууд эгчийн үснээс зулгаагаад барьцалдахад миний төрсөн дүү М************г, М*******гийн хамтран амьдрагч Б********х нар очиж салгасан. Би тухайн үед сууж байсан. Би эгчийн хэвлий хэсэг рүү өшиглөснийг хараагүй. Тухайн эмэгтэйг нэг үл таних эмэгтэй орж ирээд салгаад аваад гарсны дараа намайг өшиглөчихлөө гээд байхаар нь очоод эгчийг хартал хэвлий хэсэгт нь өшиглөсөн мөр байсан. Ийм л үйл явдал болсон. Бид нарын ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Бид нар архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-21 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2025 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ЕГ0725/3525 тоот: “...1. Б.М*******-н биед умайн булчингийн чангарал гэмтэл тогтоогдлоо. 1 2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй....” гэх дүгнэлт хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 50 дугаар хуудас/,
- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 55 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.Х******** нь 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 21 цагийн орчимд Хан-Уул дүүргийн *** хороо *********** тоотод хохирогч Б.М*******тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж үснээс нь зулгаах, хэвлий хэсэгт нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь умайн булчингийн чангарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Б.Х********н Эрүүгийн хуулийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирогчийн зүгээс баримтаар хохирол төлбөр нэхэмжилсэн зүйлгүй...” гэх дүгнэлт,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:
Шүүгдэгч Б.Х******** нь 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 21 цагийн орчимд Хан-Уул дүүргийн *** хороо ********************* тоотод хохирогч Б.М*******тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж үснээс нь зулгаах, хэвлий хэсэгт нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь умайн булчингийн чангарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
мөрдөн байцаалтад хохирогч Б.М*******гийн өгсөн:
“...Өнөөдөр манай гэрт манай дүү нар ирчихсэн байсан. Тэгээд манай дүү Г*******д гарч бие засах гээд гарчхаад буцаад орж ирэхдээ хажуу айлын хүүхэнтэй хэрэлдчихсэн орж ирсэн. Тэгэхээр нь би та 2 гарч хэрэлдээ хаалга хаа гэж хэлтэл хажуу айлын хүүхэн хаалга савж хугалсан. Тэгээд чи хаалга яаж байгаа юм гэж хэлтэл чи одоо юу гээд байгаа юм гээд үстээд миний гэдэс рүү 1 удаа хүчтэй өшиглөсөн. Би 5 сар гарантай жирэмсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.Тухайн хүүхэн манай хажуу айл. 1 хашаанд байдаг байшинг түрээсэлдэг юм. Голоороо хуваачихсан хаалга тусдаа байшин юм. Нэг хашаанд байдаг болохоор зүс танина. Хажуу айл болохоор яриа нь сонсогддог юм ээжтэйгээ хэрэлдээд байсан тэгээд ээж нь гарч явахдаа дүүтэй таарч маргалдаад тэр асуудлыг нь мэдчихээд орж ирж хэрүүл хийж ийм асуудал үүссэн гэж бодож байна...Хуучны модон хаалга олон жил болж байгаа. Би тухайн байрыг түрээслээд 5 жил жил болж байна. Анх тухайн байшинд нүүж ирэхэд байсан. Байшингийн эзэн хэзээ хаанаас хэдэн төгрөгөөр авч байсныг мэднэ. Одоо хэдэн төгрөг байгааг мэдэхгүй байна. Асууж тодруулж байж үнийн мэднэ. Надад гомдолтой байна хуулийн дагуу арга хэмжээ авхуулмаар байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Т.М************ийн өгсөн:
“...2025 оны 02 дугаар сарын 14-ны өдөр миний төрсөн эгч болох М*******гийнд түүний нөхөр Б*******, эгчийн охин Х***********, миний хүү Э************н, манай ах Г*****д нар байсан. Тухайн үед юунаас болж хэрүүл маргаан болсныг ойлгоогүй. Бид нар эгчийндээ банштай цай уугаад сууж байтал нэг үл таних эмэгтэй гаднаас "Та нар яагаад байгаа юм бэ" гээд орилоод ороод ирсэн. Тэгээд манай төрсөн эгч М******* нь "манайд хүн ирсэн байна чи цаашаа гараад хаалгаа хаа" гэж хэлээд хаалгаа хаатал буцаж орж ирээд орилоод байхаар нь манай эгч очтол эгчийн үснээс зулгаагаад доошоо дараад хэвлий хэсэг рүү нь 1 удаа өшиглөхөд нь би гүйж очоод чи болилдоо наадах чинь жирэмсэн бие давхар хүн шүү дээ гээд салгаад байж байтал тэр охины ээж бололтой нэг үл таних эмэгтэй ирээд салгаад аваад явсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Ийм л зүйл болсон. Бид нар архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Манай эгчийг зодсон үл таних эмэгтэй мөн архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Сайн мэдэхгүй байна. Манай хүргэн ах болон төрсөн эгч хоёр манайд ирж цай уугаарай гэхээр нь очсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Э.Б***************н өгсөн:
“...2025 оны 02 дугаар сарын 14-ны өдөр ХУД-ийн **дугаар хороо *********** тоотод хамтран амьдрагч М*******гийн ах дүү нарт цай уулгах зорилгоор дуудсан. Бид нар цай ууж байхад Г******д гэх манай хамтран амьдрагч М*******гийн төрсөн дүү нь гарч бие засна гээд гарсан. Удалгүй гэрт орж ирээд "гадаа байгаа эгч намайг бие заслаа гээд байна" гэх яриа өгүүлэлтэй орж ирсэн. Удалгүй гаднаас хажуу айлын охин орж ирээд "хашаа дотор бие заслаа манай ээжийг доромжиллоо" гээд орилоод ороод ирэхэд нь миний хамтран амьдрагч болох М******* нь гэрээс гарч хэрүүлээ хийцгээ гээд хаалгаа хаатал ахиж хаалга онгойлгоод орилоод шууд М*******г үсдээд доошоо дарахаар нь би очиж юу болоод байгаа юм бэ гээд салгах хооронд баруун хөлөөрөө миний хамтран амьдрагч М*******гийн хэвлий хэсэг рүү 1 удаа өшиглөсөн. Бид нар маргалдаад байж байтал тухайн охины ээж гэх эмэгтэй ирээд салгаад аваад явсан. Бид нар архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Тухайн хөрш айлтай өмнө нь ийм хэрүүл маргаан болж байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Э.Б**************н өгсөн:
“...2025 оны 02 дугаар сарын 14-ны өдөр ХУД-ийн ** дугаар хороо *********** тоотод хамтран амьдрагч М*******гийн ах дүү нарт цай уулгах зорилгоор дуудсан. Бид нар цай ууж байхад Г*****д гэх манай хамтран амьдрагч М*******гийн төрсөн дүү нь гарч бие засна гээд гарсан. Удалгүй гэрт орж ирээд "гадаа байгаа эгч намайг бие заслаа гээд байна" гэх яриа өгүүлэлтэй орж ирсэн. Удалгүй гаднаас хажуу айлын охин орж ирээд "хашаа дотор бие заслаа манай ээжийг доромжиллоо" гээд орилоод ороод ирэхэд нь миний хамтран амьдрагч болох М******* нь гэрээс гарч хэрүүлээ хийцгээ гээд хаалгаа хаатал ахиж хаалга онгойлгоод орилоод шууд М*******г үсдээд доошоо дарахаар нь би очиж юу болоод байгаа юм бэ гээд салгах хооронд баруун хөлөөрөө миний хамтран амьдрагч М*******гийн хэвлий хэсэг рүү 1 удаа өшиглөсөн. Бид нар маргалдаад байж байтал тухайн охины ээж гэх эмэгтэй ирээд салгаад аваад явсан. Бид нар архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Тухайн хөрш айлтай өмнө нь ийм хэрүүл маргаан болж байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрчийн Л.Г***********н өгсөн:
“...Би хөдөө малладаг юм. Хотод орж ирээд барилгын ажил хийх санаатай орж ирсэн. 2025 оны 02 дугаар сарын 14-ны өдөр манай төрсөн эгч М******* болон хүргэн Б*******х нар нь ирж цай уу гэхээр нь барилгын ажлаа тараад ХУД-ийн ** дугаар хороо *************** тоотод очсон. Тэгээд цай ууж байхад бие засахаар гэрээс гараад хашаанд нь байсан 00-руу ороход бие засах араггүй бохир байсан болохоор хажууд нь байсан муу усны нүх рүү бие засаад байж байтал нэг үл таних эгч ирээд "илий балай согтуу пязда нар 00-д ороод бие засаж болдоггүй юм уу" гэхэд нь "чи эрүүл согтуугаа ялгадаггүй юм уу, чи харин өөрөө согтуу байгаа юм биш үү" гэж хэлээд би гэр рүү орсон. Тэгээд аягатай цай уугаад сууж байтал хаалга онгойлгоод нэг үл таних эмэгтэй орж ирээд "согтуу пязда нар 00-д ороод бие засаж чадахгүй байна уу" гээд орилоод байхаар нь манай эгч М******* нь "Манайд хүмүүс ирсэн байна чи гар дараа нь бол" гээд гаргахад ахиж хаалга савж орж ирэхэд нь манай эгч М******* "чи яаж байгаа юм бэ хаалга эвдчихлээ шүү дээ" гэхэд шууд эгчийн үснээс зулгаагаад барьцалдахад миний төрсөн дүү М************г, М*******гийн хамтран амьдрагч Б********х нар очиж салгасан. Би тухайн үед сууж байсан. Би эгчийн хэвлий хэсэг рүү өшиглөснийг хараагүй. Тухайн эмэгтэйг нэг үл таних эмэгтэй орж ирээд салгаад аваад гарсны дараа намайг өшиглөчихлөө гээд байхаар нь очоод эгчийг хартал хэвлий хэсэгт нь өшиглөсөн мөр байсан. Ийм л үйл явдал болсон. Бид нарын ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Бид нар архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-21 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2025 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ЕГ0725/3525 тоот: “...1. Б.М*******-н биед умайн булчингийн чангарал гэмтэл тогтоогдлоо. 1 2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй....” гэх дүгнэлт хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Х******** нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хөнгөн хохиролд зориуд хүргэсэн субьектив санаа зорилготой байжээ улмаар шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас хохирогч Б.М*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Х********д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирлын талаар
Хохирогч Б.М*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Хохирогч Б.М******* нь /хавтаст хэргийн 67 дугаар хуудас/-т Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хохирол төлбөртэй холбоотой өргөдөл гаргасан боловч, эмчилгээ үйлчилгээтэй хийлгэсэн талаар хохирол төлбөр баримтаар нэхэмжлээгүй учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч: “...Шүүгдэгч Б.Х********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс 1 сарын хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах...” гэх саналыг гаргав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхэд хохирол төлсөн байдал нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Х********д 1 сарын хугацаагаар Хан-Уул дүүргийн бүсчлэлээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х*****р овогт Б****************н Х**********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х********ыг 1 /нэг/ сарын хугацаагаар Хан-Уул дүүргийн бүсчлэлээс гарахгүй байх Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х******** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Хохирогч Б.М******* нь гэмт хэргийн улмаас учирсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Х********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ