Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 154/ШШ2017/00029

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багт оршин суух, РД:ПЭ86092801, Хулан цувдаг овогт Ганбаатарын Оюундэлгэрийн нэхэмжпэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Зэрэг сумын Хүн эмнэлэгт холбогдох

Ховд аймгийн Зэрэг сумын Хүн эмнэлгийн Бургасан багийн эмчийн ажилд ажиллуулахыг даалгах, 2016 оны 08 сарын 24-ний өдрөөс хойшхи ажиллуулаагүй хугацааны цалин хөлсийг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шиймтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:        нэхэмжлэгч Г.Оюундэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч

Н.Оюунчимэг, хариуцагч байгууллагын төлөөлөгч М.Отгончимэг, хариуцагчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, гэрч А.Бадамханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аптангэрэл нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Оюундэлгэр шүүхэд гаргасан нэхэмжпэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 09 сарын 18-нд Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багийн эмчийн орон тоонд үндсэн ажилтнаар ажилд орсон. Ажилд ороод алдаа зөрчил гаргаагүй. Анх ажилд орохдоо би жирэмсэн байсан. Улмаар 2015 оны 03 сарын 01-нээс жирэмсний амралтаа авсан. 2015 оны 08 сарын сүүлээр М.Отгончимэг эмчтэй хүүхдээ асрах чөлөөгөө сунгамаар байна гэж утсаар ярихад зөвшөөрсөн. Тэгээд 2016 оны 10 сараас би ажилдаа орох гээд очиход чамайг ажилд авахгүй чиний оронд өөр хүн авсан гэсэн тэгээд би шүүхэд хандсан. Одоо Бургасан багийн эмчийн ажилд томилуулж, 2016 оны 10 сараас хойш ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч М.Отгончимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2010 оноос ажилд ороод 2011 оноос эрхлэгч эмчээр ажиллаж байгаа. Анх ажилд орохдоо үндсэн ажилтнаар орсон гэж ярьж байна. Энэ нь үндэслэлгүй юм. Г.Оюундэлгэрээс гадна 2 хүний өргөдөл байсан. Ингээд сонгон шалгаруулалт хийгээгүй өргөдөл өгсөн хугацааг нь хараад удаа дараа санал тавьж байсан учраас Г.Оюундэлгэрийг Бургасан багийн эмчийн ажилд түр авч ажиллуулсан. Анх ажилд орохдоо жирэмсэн гэж хэлээгүй, 5 сар ажиллаад өөрийн хүсэлтээр гарсан. Гарахдаа би хүсэлтийг нь бичүүлж аваагүй нь миний буруу болсон. Нэхэмжлэгч нь ажилд ороод 5 сар болоод гарна гэхээр нь би чи тэсээд 6 сар болгохгүй юм уу? тэгвэл чиний листээ авах эрх чинь үүсэж байна гэхэд би багийн эмчээр ажиллаж чадахгүй гэж хэлээд гарсан. Тэгээд би Г.Оюундэлгэрийг ажилдаа орох болов уу? гэж харсан. 2016 оны 08 сард надтай утсаар ярьж чөлөөгөө сунгана гэж огт яриагүй. Манай байгууллагын дүн бүртгэгч эмч Р.Оюунаа гэдэг эмч тэтгэвэртээ гарах болоод хамт олноороо ярилцаад оронд нь хэнийг сонгох бэ? гэж ярьж байсан. Тэгээд Р.Оюунаа эмчээс санал асууж байхад нэг хүн байгаа гэж хэлээд надад тэр хүнийхээ нэрийг огт хэлээгүй. Тухайн үед Г.Оюундэлгэр нь Р.Оюунаагийн оронд орж ажиллах хүсэлтэй байсан. Түүнийгээ надад хэлээгүй. Р.Оюунаа эмч хүртэл хэлж байгаагүй юм. Энэ нь Г.Оюундэлгэрийн шүүхэд өргөдөл гаргах шалтгаан болсон байх. 2016 оны 10 сард би Р.Оюунаа эмчийн оронд сургалтанд явмаар байна гэж ирсэн. Тэгэхэд оронд нь Жаргалсайхан гэж хүнийг сонгоод явуулсан байсан. Төрийн албанд дуртай үедээ ороод, дургүй үедээ гараад байж болохгүй байх гэж бодож байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Оюундэлгэр нь хариуцагч Ховд аймгийн Зэрэг сумын Хүн эмнэлэгт холбогдуулан Ховд аймгийн Зэрэг сумын Хүн эмнэлгийн Бургасан багийн эмчийн ажилд ажиллуулахыг даалгах, 2016 оны 10 сарын 01-ний өдрөөс хойшхи ажиллуулаагүй хугацааны цалин хөлсийг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шиймтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжпэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгончимэг нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Г.Оюундэлгэрийг 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багийн эмчээр томилон ажиллуулсан болох нь Зэрэг сумын Хүн эмнэлгийн эрхлэгчийн 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/11 дугаартай захирамжаар тогтоогдож байна.

Г.Оюундэлгэр нь Бургасан багийн эмчээр ажиллаж байхдаа буюу 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс жирэмсний амралтаа авсан болох нь мөн сумын Хүн эмнэлгийн эрхлэгчийн 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/07 дугаартай захирамжаар нотлогджээ.

Нэхэмжлэгч Г.Оюундэлгэр нь 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр охин Бүрэнбатын Азхишигийг төрүүлсэн нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээгээр тогтоогдож байна.

Мөн тэрээр хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа урьд эрхэлж байсан ажилдаа орох саналаа ажил олгогчид тавьж хүсэлт гаргасан боловч түр хугацаагаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр бүрэн чөлөөлөгдсөн гэсэн үндэслэлээр Г.Оюундэлгэрийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн авахаас татгалзсан учир эрхэлж байсан ажилд минь эгүүлэн тогтоож өгнө үү гэсэн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх хэсэгт хүүхэд асрах чөлөөтэй байгаа эхийн ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил албан тушаалыг нь хэвээр хадгалагдахаар заасан, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт хүүхэд асрах чөлөө дуусаагүй боловч эх өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжпүүлэн ажиллуулах үүрэгтэй гэж заажээ. Гэтэл Зэрэг сумын Хүн эмнэлгийн эрхлэгч эмч дээрх үүргээ биелүүлэлгүй Г.Оюундэлгэрийг урьд эрхэлж байсан ажилд нь тушаал шийдвэр гаргалгүйгээр эргүүлэн ажиллуулаагүй учир түүний хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн байна. Иймд түүнийг ажил олгогчийн санаачлагаар ажлаас халагдсантай адилтган үзэж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол улсын Хөдөлмөрийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт 3 хүртэл насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн

  1. 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж заажээ.

Г.Оюундэлгэр нь Монгол Улсын Хөд өлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн

  1. 40.1.5 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул ажил олгогч түүнийг үндэслэлгүйгээр ажпаас халсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч М.Отгончимэг нь “түр хугацаагаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр бүрэн чөлөөлөгдсөн” гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдохгүй байна.

Нэхэмжлэгч талаас ажилгүй байсан хугацааны олговрыг 2016 оны 8 сарын 24-ний өдрөөс тооцон гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдааны явцад шаардлагаа багасгаж 2016 оны 10 дугаар сарын 01 -ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжилжээ.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Ажилтны дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-д, “тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь 2014 оны 12 сард 622219 төгрөг, 2015 оны 01 сард 622219 төгрөг, 2016 оны 02 сард 622219 төгрөгийн цалин авч байсан нь түүний №0766889 тоот нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх тул сүүлийн 3 сарын цалин 1866657 төгрөг, 1 сард 622219 төгрөг, үүнийг сарын дундаж хугацаа болох 21.2 хоногт хуваахад нэг өдрийн цалин 29349 төгрөг болох ба ажилгүй байсан хугацаа 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 2016 оны 10 сард 21 хоног, 11 сард 22 хоног, 12 сард 22 хоног, 2017 оны 01 сард 22 хоног, 02 сард 20 хоног, 03 сард 13 хоног нийт 120 хоног*29349=3521880 төгрөг болж байх ба нэхэмжлэгчийн шаардлагын хэмжээнд буюу 3450409 төгрөгийг Ховд аймгийн Зэрэг сумын Хүн эмнэлгээс гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д ”Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, 46.2-д ”Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тус тус зааснаар олговорт олгогдох 3450409 төгрөгөөс шимтгэл хураамжийг холбогдох байгууллагад нь төлж, нэхэмжпэгчийн дэвтэрт 2016 оны 10 дугаар сарын 01 -ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацааны сар тутмын нөхөн бичилтийг хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1,5.-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжпэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Ховд аймгийн Зэрэг сумын Хүн эмнэлгийн хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид үндсэн шаардлагад 70 200 төгрөг, олговорт гаргуулсан дүнгээс тооцон 70157 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хулан цувдаг овогт Ганбаатарын Оюундэлгэрийг Ховд аймгийн Зэрэг сумын Хүн эмнэлгийн Бургасан багийн эмчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
  2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн Зэрэг сумын Хүн эмнэлгээс ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3450409 /гурван сая дөрвөн зуун тавин мянга дөрвөн зуун ес/төгрөгийг гаргуулан нэхэмжпэгч Г.Оюундэлгэрт олгосугай.
  3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан олговорт олгогдох 3450409 /гурван сая дөрвөн зуун тавин мянга дөрвөн зуун ес/ төгрөгөөс шимтгэл хураамжийг холбогдох байгууллагад нь төлж, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацааны сар тутмын нөхөн бичилт хийхийг Ховд аймгийн Зэрэг сумын Хүн эмнэлэгт үүрэг болгосугай.
  4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 -д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжпэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Ховд аймгийн Зэрэг сумын Хүн эмнэлгээс хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид үндсэн шаардлагад 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөг, олговорт гаргуулсан дүнгээс тооцон 70157 /далан мянга нэг зуун тавин долоо/ төгрөг, нийт 140357 /нэг зуун дөчин мянга гурван зуун тавин долоо/ төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

          ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.БАДРАХГЭРЭЛ