Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 61

 

Сэлэнгэ  аймаг дахь сум  дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж,  шүүгч С.Нолхоосүрэн, Б.Нацагдорж, нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Иргэдийн төлөөлөгч                      Ж.Өнөр

Улсын   яллагч                                 Д.Нямдэлэг

Шүүгдэгчийн  өмгөөлөгч               Р.Атарцэцэг  

           Нарийн  бичгийн  дарга С.Энхтайван нарыг  оролцуулав.

          Сэлэнгэ   аймгийн  Цагдаагийн  газрын Гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас мөрдөн байцаалт явуулж, Аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Даваацэрэнгийн Батгэрэлд холбогдох эрүүгийн  201718000048  тоот  хэргийг  хэлэлцэв.

                                            

Биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 1964 оны 10 сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 52 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хөрөөчин мэргэжилтэй, “Буян-Од” ХХК-д уулын хөрөөчин ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сум 3-р баг Бугант тосгоны Чулуутын 55 тоотод оршин суух хаягтай, урьд Барилгын цэргийн тусгай шүүхийн 1984 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №4 таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 197 дугаар зүйлийн В, 75 дугаар зүйлийн А-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1986 оны 05 дугаар сарын 23-ны өдөр суллагдаж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай Сартуул овогт Даваацэрэнгийн Батгэрэл /регистрийн  дугаар  МЭ 64100416/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Батгэрэл нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 02 сарын 06-07-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны Арбатын гудамжны 66 тоотод иргэн Цэдэнбалжирийн Чоожтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний  цээжин тус газар нь хутгалан санаатай алсан  гэмт хэрэгт холбогдсон байна.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Шүүхийн  хэлэлцүүлэгт дараахь  нотлох   баримтуудыг  шинжлэн  судлав.  Үүнд: 1.Шүүгдэгч Д.Батгэрэлийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн .... 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр миний бие найз Чоожийнд очсон. Ц.Чоож нь 2008 онд хүн амины хэрэг үйлдэж шоронгоос гарч ирээд удаагүй байсан. Гарч ирснээс нь хойш би ажилтай байсан тул уулзаж чадахгүй явсаар байгаад тэр өдөр уулзах гэж очсон юм. Би нэг шил архи авч очсон. Намайг очиход Чоож согтуу байсан. Ц.Чоож тэднийд орж ирсэн хүмүүс рүү дайрч давшлах байдал их ажиглагдаж байсан. Би Ц.Чоожийг шоронд байх хугацаанд ар гэрт нь мод түлээ бэлдэж өгч тусалдаг байсан. Гэтэл ар гэрт минь анхаарал тавьсангүй хэмээн над руу дайрч давшилж эхэлсэн. Ингээд бид хоорондоо маргалдаж 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг шилжих үед энэ хэрэг болсон гэв.

2.Хохирогч Ц.Цэдэвдоржийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн  ...Оршуулгын зардал мөнгө болох 3.100.000 төгрөгийг нэхэмжилнэ. Батгэрэл ах маань манай аавын хамгийн сайн найз байсан. Архи ууснаасаа болоод л ийм хэрэг гарчихлаа. Тэрнээс эрүүл саруул байсан бол Д.Батгэрэл ах манай аав хоёр хэзээ ч муудалцахгүй тийм л сайн найзууд байсан. Надад гомдол санал гээд байх зүйл алга байна. Гомдлоо гээд аав минь ямар босоод ирэх биш дээ. Хуулийн дагуу шийдэж өгнө үү гэж хүсмээр байна.... гэх мэдүүлэг.

/хавтаст хэргийн 52 дугаар хуудас/

3.Гэрч Ц.Цэдэвдоржийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Намайг Улаанбаатар хотод байж байхад манай дүү Баярсайхан аавын гар утаснаас 2017.02.07-ны өглөө яриад “аав нас барчихлаа” гэхээр нь “юу яриад байгаа юм бэ? чи “ гэхэд уйлаад байхаар нь би итгэсэн. Яг юу болсон талаар надад мэдэх зүйл байхгүй. Дүүгийн ярьж хэлснээр бол Машаа ах Батгэрэл ах манай аав 3 манайд архи уугаад үлдсэн, дүү гараад явсан гэсэн. Тэгээд өглөө ч юм уу шөнө ч юм уу манай дүү гэртээ ирсэн чинь аав хашаан дотор хэвтэж байсан гэсэн. Харин Батгэрэл ах манай гэрт байсан гэж ярьж байсан. Миний бие болон манай хоёр дүүг аав өсгөсөн. Намайг 10-н настай байхад аав ээж хоёр салсан. Ээж өөр хүнтэй танилцаад бид нарыг хаяад явсан. Манай аав их нийтэж зантай архи уучихаараа жоохон ширүүн, агсам зантай хүн байсан. Аав 2008 онд хүн амины хэрэгт холбогдож хоригдож байгаад 2016 оны сүүлд суллагдаж гарч ирсэн. Манай аавын нэр уг нь Цоож байсан, улаан паспортаа солих үед Чоож гээд гаргачихсан юм гэсэн. Бид нарын бүх бичиг баримтан дээр нэрийг Цоож гэж бичсэн байгаа. Аавын бичиг баримтан дээр л Чоож гэж байгаа. Манай аавын найз нөхөд мэддэг таньдаг хүмүүс нь бүгд Цоож гэж дууддаг. Яг жинхэнэ нэр нь бол Цоож байгаа юм... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 53 дугаар хуудас/

4.Гэрч Б.Болорын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Манай дэлгүүрээр орж гардаг болохоор нь Цоож, Машаа хоёрыг зүс нэр мэднэ. 2017 оны 02 сарын 06-ны өдөр 14 цагийн үед Машбаяр манай дэлгүүрт орж ирээд 0.5 граммын “Хараа” архи, 2 литрийн “хүрхрээ” пиво аваад явсан. Ингэж орж ирэхдээ ганцаараа орж ирээд гараад явсан. Тэр үед Машаа архи уусан байдалтай халамцуу явж байсан.... гэх мэдүүлэг.

/хавтаст хэргийн 54 дүгээр хуудас/

5.Гэрч А.Борхүүгийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Манай хажуу айлд Цоож гэж хүн амьдардаг байсан. Манай хажуу талд нүүж ирээд 2.3 сар л болж байгаа. Шоронгоос суллагдаж ирсэн хүн гэдгийг мэддэг байсан. Сүүлд нэг хүү нь хамт амьдраад байгаа харагддаг байсан. 2017.02.06-ны орой тэднийхээр хүмүүс орж гараад архи дарс уугаад байгаа байдалтай байсан. Би тэр өдөр 23 цаг өнгөрч байхад унтсан. Намайг унтах үед ч гэсэн согтуу хүн хоорондоо яриад байгаа сонсогдож байсан. 2 хүн л хоорондоо яриад байх шиг байсан. Голоороо нэг ханатай болохоор яг юу яриад байгаа нь сонсогддоггүй дүнгэр дүнгэр  гээд сонсогддог юм... гэх мэдүүлэг.

/хавтаст хэргийн 55 дугаар хуудас/

          6.Гэрч Н.Гансүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2017 оны 02 сарын 06-ны орой 21 цагийн үед шиг санаж байна. Намайг гэртээ байж байхад манай нутгийн залуу болох Машбаяр архи уучихсан согтуу байдалтай орж ирээд надтай ойр зуурын юм ярьж сууж байгаад Цоож ахынхаас ирлээ, Батгэрэл ах Цоож ахтай ганц юм уугаад сууж байна гэхээр нь би найзуудтайгаа ойрд уулзаагүй нэг уулзая гэж бодоод Машбаярын хамт Цоожийнд очсон. Бид хоёрыг очиход Батгэрэл Цоож 2 нэг шил 0.75 граммын архи голдоо тавьчихсан, тэр архи нь бараг дуусч байсан ба Машбаяр бид хоёрт нэг нэг хундаглаж өгөөд дууссан чинь Батгэрэл халааснаасаа 20.000 төгрөг гаргаж ирээд найз ирсэн юм чинь дахиад ганц юм уучихъя гээд надад өгөхөөр нь би гараад Мандал гээд дэлгүүр орж 0.5 граммын 2 шил “хараа” архи аваад буцаад Цоожийнд очсон. Тэгээд архиа гаргаж ирээд нэгийг нь задлаад нэг хундагаар тойруулаад нэг нэг татах хооронд талийгаач Цоож Машбаяртай шорон орон яриад бацаанаар нь дуудаад шорон мэдэх үү ялаа үүрээд гараад ирлээ чи ял дааж чадах уу гээд хуруу гараа чичээд агсараад байхаар нь би Батгэрэлд би Машбаярыг аваад явлаа, наад Цоож чинь зүгээр байхгүй юм шиг байна гэсэн чинь Батгэрэл дэлгүүрээс авсан задлаагүй архиа намайг аваад яв гэхээр нь би бүтэн архиа аваад задалсан архиа үлдээгээд гарсан. Би тэднийхээс гараад Машбаярыг гэрт нь хүргэж өгчихөөд гэрээрээ орчихоод эхнэрийнхээ дүүтэй нөгөө архиа уух гэсэн чинь манай дүү архи уухгүй гэхээр нь тэндээ хоносон. Би талийгаач Цоожийн гэрт 10 гаран минут л болсон байх, тэгээд Цоож Машбаяр руу дайраад шорон орон яриад байхаар нь гараад явсан юм... гэх мэдүүлэг

/хавтаст хэргий 56 дугаар хуудас/

           7.Гэрч Г.Гэрэлцогтын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2017.02.06-ны 10 цагаас 2017.02.7-ны 10 цаг хүртэл хугацаанд Цагдаагийн хэсгийн жижүүрийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 2017.02.07-ны үүрийн 04 цаг 00 минутанд Бугант тосгоны иргэн Баярсайхан найз Шижирхүүгийн хамтаар хэсэг дээр ирээд манай  аав Цоож хутгалуулсан байдалтай байна гэсэн дуудлагын дагуу Арбатын гудамжны 66 тоот айлд очсон. Очиход иргэн Чоож гэрийнхээ гал тогооны өрөөнд дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Мөн Бугант тосгоны иргэн Батгэрэл гэдэг хүн гал тогооны өрөөнд ширээний хажууд сандал дээр сууж байсан. Ингээд би хэсгийн дарга болон хэсгийн төлөөлөгч, цагдаа нартаа мэдэгдээд, эмнэлгээс эмч дуудан хэргийн газрын хамгаалалт авсан. Удалгүй дуудлагын эмч Оюун-Ундрах эмч гал тогооны шүүгээг татаж үзээд энд цус болсон хутга байна гэсэн чинь талийгаачийн хүүхэд Баярсайхан шургуулганаас гаргаад ирэхээр нь наадахаа тавь хамаагүй хүрч болохгүй гэж хэлтэл гал тогооны шүүгээн дээр тавьсан. Тэгээд дэд ахлагч Э.Зориг ирээд гэр дотор нь хамгаалалт хийсэн би гадна хамгаалалт авсан. Энэ үед хэсгийн дарга, хэсгийн төлөөлөгч, цагдаа нар ирээд би хэргийн газрыг бүхэлд нь авч хамгаалалтандаа авч цэнхэр тууж татсан. Намайг очих үед Батгэрэл нь тухайн айлд гал тогооны өрөөнд байсан сандал дээр сууж байсан. Өөр хүн байгаагүй, надтай Баярсайхан, Шижирхүү нар очсон. Хэргийн талаар Баярсайхан талийгаачийг гадаа хэвтэж байхад нь гэр рүү нь оруулж ирсэн гэж ярьж байсан. Өөр хэн нэгэн ямар нэгэн зүйл яриагүй. Дуудлагаар очсон эмч хоолны шүүгээний шургуулгыг татаж хараад энд цустай хутга байна гэсэн чинь бид нарт харуулах гээд Баярсайхан гаргаад ирсэн. Тэгэхээр нь би “чи яагаад барьчихсан бэ болохгүй, болдоггүй юм” гэж хэлсэн чинь тавцан дээр тавьсан. Ямар нэгэн өөр санаа зорилго байгаагүй байх. Цустай хутга байна гэхээр нь л энэ байна гээд бариад гаргаад ирсэн. Баярсайхан нь тухайн үед яг эмчийн хажууд байсан юм. .. гэх мэдүүлэг.

/хавтатс хэргийн 57 дугаар хуудас/

8.Гэрч Г.Гэрэлцогтын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн..... Д.Батгэрэл нь архи уучихсан гэрээсээ гарч явах гээд байна гэж эхнэр нь дарга руу ярьсан гэсэн. Тэгээд дарга намайг нэг очоод ир гэсний дагуу би тухайн айл руу явж байхад Д.Батгэрэл гэж хүн хашааныхаа хаалгаар гарч ирж таарсан, тэгээд би “амрыг эрье” гэж хэлээд “за юу болсон юм бэ, ямар учиртай цагдаа дуудаад байгаа юм бэ” гэсэн чинь зүгээрээ ах нь гэрээсээ гарах гэсэн чинь эхнэр нэмээд архи уучихна гээд гаргахгүй гээд ах нь зүгээр ямар ч асуудал байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би уг хүнийг хэсэг дээр хүргэж ирээд буцаад нөгөө айлд очиж тодорхойлолт бичүүлж авах гэсэн боловч Д.Батгэрэлийн эхнэр нь Алтанцэцэг гэж хүн “Батгэрэл ах чинь уг нь ч агсам согтуу тавиад байсан юм байхгүй гэрээс гарч явах гээд байхаар нь л эгч нь айлгах гээд цагдаа гэсэн юм, гараад явчих юм бол нэмээд архи уучих байх гэж бодоод хэлсэн. Тэгээд агсам согтуу тавиагүй юм тэгээд явуулчихгүй юм гэж яриад тодорхойлолт бичиж өгөөгүй. Тэгэхээр нь би хэсэг дээр Д.Батгэрэлд хууль эрх зүйн зөвлөгөө өгөөд явуулсан....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 58 дугаар хуудас/

9.Гэрч М.Машбаярын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн  ...Өчигдөр миний төрсөн өдөр болсон тэгээд гадуур архи ууж яваад гудамжинд Батгэрэл ахтай таарсан чинь Батгэрэл ах нэг 0.75 граммын “Алтантүрүү”  архи авсан явсан ба намайг дагуулаад Цоож ахын гэр рүү орсон. Намайг ороход Цоож ах гэртээ хүүтэйгээ 2-лаа байсан. Батгэрэл ах Цоож ах бид 3 нөгөө архиа задалж ууж байгаад би архи тулчихаад орохгүй байхаар нь гадагшаа гарч Гансүх ахынд очоод хамт очъё гээд Цоож ахынд очоод Цоож ахынд Батгэрэл ах бид 3 ганц юм ууж байгаад ирлээ гэсэн чинь Гансүх хамт очъё гээд Цоож ахынд бид 2 хамт очсон. Батгэрэл ах Цоож ахтай хамт юм  яриад сууж байсан. Тэгээд бид 4 “Алтантүрүү” архинаас нэг нэг татаад архи дууссан чинь Гансүх ах гараад явсан. Удаагүй Гансүх ах гаднаас 2 шил 0.5 граммын “Хараа” архи авч орж ирээд нэг архиа задлаад тэр архинаас нь Гансүх ах, Батгэрэл ах, Цоож ах бид 3 нэг нэг татчихаад Цоож ах надтай шорон орон яриад дарамтлаад байсан чинь Гансүх ах намайг явъя гээд дагуулаад явсан. Тэгээд Гансүх ах намайг гэрт оруулж өгөөд өөрөө гараад явсан.... гэх мэдүүлэг.

/хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/

10.Гэрч Ц.Баярсайханы 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2017.02.06-ны өдөр намайг гэртээ аавтайгаа байж байхад 18 цаг өнгөрч байхад манай гэрт аавын найз Батгэрэл ах, Машбаяр ах нар архи уучихсан байдалтай нэг шил “Алтантүрүү” гэдэг нэртэй архи барьж орж ирээд нөгөө архиа Батгэрэл ах задлаад тэр 3 тойруулаад ууцгаасан. Би тухайн үед гурилтай шөл хийж байсан ба тэр 3-т хоол аяганд хийж өгчихөөд найзынх руугаа явсан. Намайг гарахад Батгэрэл ах Машбаяр ах, манай аав 3 гэрт үлдсэн. Намайг гарах үед нөгөө архи нь талаас доогуур болсон байсан. Би 19 цаг өнгөрч байхад гэрээсээ гарсан. Тэрнээс хойш би гэртээ ороогүй. Учир нь аав гэртээ хүмүүстэй архи уугаад хоорондоо маргалдаад байсан учраас би найз Шижирхүүгийнд хэсэг байж байгаад Шижирхүү бид хоёр гадуур хэсэг явж байгаад 23 цаг өнгөрч байхад Шижирхүү  гэр рүүгээ орсон учир би аавын найзынх эзгүй байсан тэднийд очиж хоносон. Учир нь аавын найз болох Ариунзаяагын эхнэр нь хотод, өөрөө самарт явсан учраас аав бид хоёрт гэр орон хараад байж байгаараа гээд түлхүүрээ үлдээсэн байсан юм. Тэгээд Ариунзаяа ахынд унтаж байхад шөнө 03 цагийн үед манай гэрийн ойролцоо хүн хөөе гээд чанга орилоод байх шиг байхаар нь хэсэг хэвтэж байгаад буюу ойролцоогоор 15 минутын дараа нөгөө хүн дуугүй болохгүй хөөе гээд дуугараад байхаар нь Ариунзаяа ахын гэрээс гараад очсон чинь манай гэрийн хашаан дотор аавын хоолой гараад байхаар нь гүйгээд очсон чинь манай аав хашааны хаалга руу толгойгоо харуулчихсан доошоо харчихсан хэвтэж байхаар нь би аавыг дээш харуулах гээд эргүүлтэл өмсөж байсан хантааз, цамц, подволк нь цус болчихсон байсан. Тэгэхээр нь би ганцаараа өргөж гэр рүү оруулах гээд дийлээгүй тэгээд гэр рүү ортол Батгэрэл манай гал тогооны өрөөнд хоолны шүүгээний урд хэсэгт гараараа шалан дээр тулчихсан сэрүүн /унтаагүй/ сууж байсан. Тэгэхээр нь би Батгэрэл юу болоод байгаа юм бэ? юу болсон юм бэ? аав гадаа цустайгаа хутгалдаад хэвтэж байна гэж хэлээд Батгэрэл ахыг авч гараад аавыг гэрт оруулчихаад буцаж гэрээс гарч найз Шижирээг дуудаж хамт цагдаад дуудлага өгсөн. Өчигдөр орой Батгэрэл ах, Машбаяр ах хоёртой архи ууж байгаад хоорондоо маргалдаад байсан. Батгэрэл ах аав хоёр маргаад байсан. Манай аав Батгэрэл ахыг хэдэн хэрчим мод өгчихөж чадахгүй пизда, лалар гээд байсан. Тэгсэн Батгэрэл ах яг одоо гэрийн гаднаас очоод аваач гээд нэг нэгэдээ хараал хэлээд маргаад байсан. Машбаяр ах бол хэн нэгэнтэй маргалдаагүй юм яриагүй, тэгж яриад дахиад л нөгөө модны талаараа яриад маргалдаад бас аав гар утсаараа Сүхээ /хоч нэр нь мантуу Сүхээ/ ахтай яриад байгаа бололтой, манай гэрт хүрээд ир Батгэрэл ирчихсэн байна гэсэн. Тэгж ярьчихаад Сүхээ ирэхээр боллоо гэж бас ярьж байсан. Тэгээд би гараад явсан. Би найзаасаа салаад 23 цаг өнгөрч байхад гэр рүүгээ орох гээд хашааны хаалгаар ороход согтуу хүмүүс чанга чанга яриад байхаар нь Ариунзаяа ахынд очоод унтчихъя гэж бодоод очиж унтсан. Талийгаачийн гар утас надад байгаа. Би аавыг гэрийн гадаа хэвтэж байхад нь гэр рүү өргөж оруулаад төрсөн ах болох Цэдэвдорж руу залгах гээд аавын өмдний халаасанд байсан утсыг нь /95523919/ авч ахынхаа 89120946 дугаарт залгасан чинь дансанд дахь нэгж хүрэхгүй байна гэхээр нь гэрээс гарч гүйгээд найзындаа буюу Шижирхүүгийнд очоод хамт цагдаад дуудлага өгсөн. Аав баруун шанаагаараа газар хүрчихсэн хаалга руу харсан байрлалтай, хөл нь байшингийн чигтээ доошоо маягтай хажуулдчихсан хэвтэж байсан. Тэгээд дээш харуулсан чинь доор нь баахан цус болчихсон байсан, тэгээд өргөөд гэр рүү оруулаад цус болчихсон байсан хувцасыг нь сөхөөд үзсэн чинь хутгалуулчихсан байсан. Амьд байсан үгүйг нь мэдэхгүй хол хол зайтай амьсгалаад байх шиг болоод байсан. Надад ямар нэгэн юм хэлж яриагүй. Аав ганцаараа гадаа хэвтэж байсан. Намайг айлаас гараад гэрийнхээ зүг харахад манай гэрийн хашаа, ойр орчим нь ямар нэгэн хүн байгаагүй, намайг яваад очих үед аав хашаан дотор хэвтэж байсан. Харин Батгэрэл ах ганцаараа байсан, өөр хүн байгаагүй, Батгэрэл ах унтаагүй сэрүүн байсан, намайг гэр рүү гүйгээд ороход Батгэрэл ах ухас гээд над руу харсан. Батгэрэл ах нуруугаа хоолны шүүгээ рүү харуулсан, зүүн гараа газар шалан дээр тулчихсан сууж байсан ба гар тулсан байсан хэсгийнх нь шал хулдаас цус болсон байсан. Тэр цус аавыг гэрт оруулахаас өмнө шалан дээр буюу хулдаасан дээр байсан. Аавыг гэрт оруулаад цагдаа нар иртэл огт хөдөлгөөгүй, би цагдаад дуудлага өгөөд цагдаатай хамт очсон. Намайг цагдаа дуудах хооронд Батгэрэл ах гэрт аавтай үлдсэн....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас/

11.Гэрч Ц.Баярсайханы 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.......Аав гэрийнхээ хашааны хаалга руу толгойгоо харуулчихсан доошоо харчихсан хэвтэж байсан. Тэгэхээр  нь би аавыг согтоод тасраад гадаа хэвтэж байгаа юм байх гэж бодоод дээш нь харуулсан чинь хувцас нь битүү цус болчихсон байсан. Тэгэхээр нь би ганцаараа өргөж гэр рүү оруулах гээд дийлээгүй. Тэгээд гэр рүү ортол Батгэрэл манай гал тогооны өрөөнд хоолны шүүгээний хажууд сууж байхаар нь Батгэрэлийг дагуулж гараад аавыг гэрт өргөж оруулахаар өргөсөн чинь Батгэрэл ах чирэгдээд унахаар нь би аавыг цээж хэсгээс өргөөд чирээд гэр рүү оруулсан. Тэгээд эмч цагдаа дуудсан, эмч ирээд аавыг нас барсан байна гэж хэлсэн. Батгэрэл ах унтаагүй сэрүүн сууж байсан. Намайг яваад ороход гараараа газар тулчихсан байдалтай сууж байсан. Сүүлд нь харахад Батгэрэл ахын гараа тулчихсан сууж байсан газар буюу гар тулсан хэсгийн хулдаас цустай болсон байсан. Аавыг гаднаас өргөж оруулж ирэх үед Батгэрэл ах хөлнөөс өргөсөн, би цээжнээс нь өргөж оруулсан. Тэгээд Батгэрэл ах орж ирээд үүдэнд ширээний хажуу талын сандал дээр суусан. Аавын өмссөн байсан бүх хувцас нь цээжин хэсгээрээ буюу миний аавыг тэвэрч оруулсан хэсгээрээ бүхэлдээ цус болсон байсан болохоор миний гар аавыг өргөх үед цус болсон байсан байх  ... гэх мэдүүлэг.

/хавтаст хэргийн 62 дугаар хуудас/

12.Гэрч Шижирхүүгийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2017.02.07-ны шөнө 03 цаг өнгөрч байхад санаж байна. Би шөнө 02 цаг өнгөрч байхад унтсан. Учир нь би гэртээ дүүгээ хараад, дүү унтахгүй шөнө болсон. Тэгээд дөнгөж унтаад байж байтал Баярсайхан орж ирээд аав хутгалуулсан байна гээд уйлаад намайг хамт цагдаа яваад өгөөч гэхээр нь би хамт цагдаа явж цагдаад дуудлага өгөөд цагдаатай хамт Баярсайханы гэрт ирсэн. Намайг очиход Баярсайханы аав нь гэрийн гал тогооны өрөөнд шалан дээр дээшээ харсан байдалтай хэвтэж байсан ба Батгэрэл гал тогооны өрөөнд сандал дээр суучихсан байж байсан. Өөр надад мэдэж байгаа зүйл байхгүй байна. ..2017.02.06-ны орой гадаа бүрэнхий болж байхад Баярсайхан нь хоолоо хийгээд орж ирж байсан. Гэрт хүмүүс ирээд архи ууж байна, тэгэхээр нь гараад ирлээ гээд манайд хэсэг сууж байгаад гэрээс гарч гадуур хэсэг явж байгаад би гэртээ орсон.  Баярсайхан урд талын айлд буюу Ариунзаяа ахынд орж унтахаас гэж яриад гудамжинд үлдсэн. Яг хэдэн цагт салснаа санахгүй байна. Цаг хараагүй болохоор хэлж мэдэхгүй байна. Хэн хэн гэж хүн байсан талаар мэдээгүй. Баярсайхан хэлэхдээ хүмүүс орж ирээд архи ууж байгаа л гэж надад хэлж байсан. Гэрийнх нь хажуугаар явж өнгөрөхөд хүмүүс архи ууж байгаа нь мэдэгдэхүйц чанга чанга дуугаралдаад байсан. Яг юун тухай ярьж байгааг нь бол сонсоогүй. Манайх Баярсайхан 2-ын гэр хооронд 20 гаран метр зайтай л байх. Гэрт ямар нэгэн чимээгүй болсон үед тэднийд чанга орилж хашгирах юм бол согсогдоно. Тухайн үед манай гэрт аав Шараа, ээж Алтансувд нэгээс 12 насны 3-н дүү байсан.... Орой надтай хамт явж байхдаа өмссөн хар куртик, хар өмдтэй явж байсан. Батгэрэл ах шар өнгийн оруулгатай ажлын куртиктэй, шар гэмээр өмдтэй байсан. Хувцаснууд нь цус болсон үгүйг анзаарч хараагүй. Баярсайхан манайд орж ирэхдээ уйлчихсан орж ирж байсан. Батгэрэл ах болохоор гал тогооны өрөөнийх нь голын сандал дээр үүд рүү харчихсан, архи уусан байдалтай байсан. Тэгээд Оюун-Ундрах эмч ирж үзээд нас барсан гэж хэлсэн. Би тэгээд гараад явсан.... Гал тогооны шүүгээний урд талийгаачийн хэвтэж байсан газрын зүүн талд буюу талийгаач, шүүгээ 2-ын дунд хэсгийн хулдаасан дээр цус харагдсан бас гадаа хашааны хаалганы тэнд нилээн их цус болсон байсан. Өөр цустай юм хараагүй, хутга мэс ил харагдсан үгүйг анзаараагүй. Талийгаач гал тогооныхоо өрөөнд унтлагынхаа өрөө рүү толгойгоо чиглүүлсэн гэрийнхээ үүд рүү хөл нь харсан, дээшээ харсан, өмссөн хувцаснууд нь цус болчихсон байсан. ..Аав нь хүмүүстэй, гэртээ архи уугаад байсан болохоор гэртээ ороогүй байх. Ариунзаяа ах хөдөө самарт явчихсан, тэгээд гэрийнхээ түлхүүрээ тэднийд үлдээсэн гэсэн.. Баярсайхан аавтайгаа багаасаа хамт өссөн. Аав нь шоронд яваад саяхан гарч ирээд тэгээд Баярсайхан хамт амьдрахаар ирсэн. Аав нь шоронд явахаас өмнө Баярсайхан аав, ах дүүгийн хамт Бугантад амьдардаг байсан. ...Ариунзаяа ахын байшин манай гудамжны эсрэг гудамжинд манайх руу харсан ахынхаас Баярсайханых хүртэл 10 гаран метр байгаа байх, Ариунзаяа ахынхаас Баярсайханых хүртэл 30 гаран метр байгаа байх. Баярсайхан яг хажуу талынх нь айлд хүнтэй байдаг бусад айлууд нь гэртээ байдаггүй байх, харагддаггүй. Баярсайханых 66 тоот айл, манайх 68 тоот, Ариунзаяа ахын тоотыг санахгүй байна. ...гэх мэдүүлэг.

/хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас/

13.Гэрч Б.Бямбасүрэнгийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.....2017 оны 02 сарыг 06-ны орой 20 цаг өнгөрч байхад санаж байна. Манай нутгийн хүн болох Батгэрэл гэж хүн ганцаараа орж ирээд 20.000 төгрөг гаргаж ирээд нэг шил 0.75 граммын “Алтантүрүү” нэртэй архи аваад гараад явсан. Тэрнээс хойш дахиж орж ирээгүй.

/хавтатс хэргийн 65 дугаар хуудас/

14.Гэрч Б.Оюун-Ундрахын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2017.02.06-ны 09 цагаас 2017.02.07-ны 09 цаг хүртэл хугацаанд жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 2017 оны 02 сарын 07-ны үүрийн 07 цаг 05 минутанд Цоож гэдэг хүн хутгалуулсан байна гэсэн дуудлага ирүүлсний дагуу Арбатын гудамжны 66 тоот айлд очсон. Иргэн Цоож гэрийнхээ гал тогооны өрөөнд дээшээ харсан байдалтай хэвтэж байсан ба тухайн  хүний биед үзлэг хийхэд амьсгал байхгүй, зүрх зогссон буюу нас барсан байдалтай байсан. Намайг тухайн хэргийн газар очиход манай сумын цагдаа Гэрэлцогт, Зориг нар очсон байсан. Цагдаа Гэрэлцогт, Зориг нар байсан ба талийгаачийн хүү Баярсайхан хажуу айлын Шараа ахын хүү Шижирхүүгийн хамт байсан. Мөн Батгэрэл ах байсан. Батгэрэл ах ширээний голд хаалга руу харсан сандал дээр согтуу байдалтай байсан. Болсон хэргийн талаар тэнд байсан хүмүүсээс асуухад Батгэрэл ах Машбаяр бид 3 энэ архийг уусан гээд ширээн дээр байсан архины шил рүү заагаад дараа нь би энд тасарчихсан байсан гээд гал тогооны өрөөний шүүгээ рүү зааж байсан. Харин Баярсайхан нь би аавыг хүмүүстэй архи уучихаар нь өөр айлд очиж хонохоор очиж хэвтсэн. Тэгээд нойр хүрэхгүй хэвтэж байхад аав гадаа орилоод байх шиг байхаар нь гарч ирсэн чинь аав гэрийн хашаан дотор доошоо хараад хэвтсэн байхаар нь гэр рүүгээ оруулсан. Тэгээд 2 удаа амьсгалах шиг болоод л дахиад амьсгалаагүй гэж ярьж байсан. Бас Батгэрэл ах гэрт байсан гэж хэлсэн. Тэгээд би гал тогооны шүүгээг татаж харахад шүүгээний шргуулганд нилээн хэдэн заазуур, хутга байсан. тэгтэл тэр хутганууд дунд цустай хутга харагдахаар нь энд цустай хутга байна гээд цагдаа нарт хандаж хэлсэн чинь талийгаачийн хүү юу юугүй бариад гаргаад ирсэн чинь Гэрэлцогт цагдаа талийгаачийн хүүг яагаад барьж байгаа юм бэ чи гэсэн чинь хүү нь гал тогооны шүүгээн дээр тавьсан. Тэгээд ширээн дээр бас нэг хараа архины шил байхаар нь энэ архины шил ямар учиртай юм бэ гэхэд Батгэрэл ах би мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд хэсгийн дарга, хэсгийн төлөөлөгч нар ирээд би явсан. Талийгаач дээгүүрээ хантаазтай, бор шаргал өнгийн цамцтай, цэнхэр өнгийн фодволктой, дээгүүрээ өмссөн байсан хувцаснууд нь урд хэсэгтээ цусаар бохирлогдсон байдалтай байсан ба уг хувцаснууд нь давхраараа босоо хэлбэртэйгээр хатгагдаж зүсэгдсэн байсан тул хувцасыг сөхөж үзэхэд цээжний баруун урд хэсэг босоо хэлбэртэй цээжний хөндий рүү нэвтэрсэн шинэ шарх үүссэн байсан. Шархны урт нь 3 см, өргөн 1.8 см зах ирмэг нь тэгш шархтай байсан. Өөр ил харагдах шарх сорви харагдаагүй. Батгэрэл нь архи уусан байсан. Гэхдээ ухаангүй биш, гадна орчноо мэдрэхээр асуулт асуухад тодорхой хариулж байсан....гэх мэдүүлэг.

/хавтаст хэргийн 66 дугаар хуудас/

15.Гэрч Э.Зоригийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....2017.02.06-наас 07-нд шилжих шөнө намайг гэртээ амарч байхад шөнө 04 цаг өнгөрч байхад тухайн өдөр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч Гэрэлцогт нь миний гар утас руу залгаад “Арбатад хүн хутгалуулчихсан байна гараад ир гэсэн. Тэгээд тухайн газарт явж очих үед хэрэг учрал болсон гэх газарт цагдаа Гэрэлцогт, талийгаачийн хүү Баярсайхан нар байсан. Гэрэлцогт бид хоёр талийгаачийн хашаа руу орох үед хашааны хаалганы хажууд цус тогтож хөлдсөн байсан ба гэр рүү явж ороход Д.Батгэрэл гэдэг хүн ширээний хажууд сандал дээр суучихсан, талийгаач гал тогооны өрөөнд дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Удалгүй дуудлагын эмч Оюун-Ундрах ирээд Цоож гэдэг хүний биед үзлэг хийгээд нас барсан байна гэж хэлж ярьсан. Тэгээд байж байхдаа Оюун-Ундрах эмч гал тогооны шүүгээг татаж үзээд энд цустай хутга байна гэсэн чинь талийгаачийн хүүхэд Баярсайхан тэр хутгыг гаргаад ирсэн, тэгэхээр нь Гэрэлцогт бид хоёр наад хутгаа тавь яах гэж хамаагүй хүрч байгаа юм гэж хэлсэн чинь Баярсайхан тэр хутгыг гал тогооны шүүгээн дээр тавьсан. Тэгээд би гэр дотор нь хамгаалалт хийгээд, дэд ахлагч Гэрэлцогт гадна хамгаалалт аваад байж байтал хэсгийн дарга Мөнгөнхундага хэсгийн төлөөлөгч Эрдэнэбилэг, цагдаа Нармандах, Баярсайхан нар ирээд хэргийн газрыг бүхэлд нь хамгаалалтанд авч цэнхэр тууз татсан... талийгаач дээшээ харсан байдалтай хэвтэж байсан ба эмч ирээд үзлэг хийх үед харахад гадуураа өмсөж байсан хувцаснуудыг нэвт хатгаж, цээжний хөндий рүү хатгагдсан шарх харагдаж байсан. Бас амьсгалахгүй, хөдлөхгүй байсан. ...Д.Батгэрэл нь талийгаач Чоожийн гал тогооны өрөөнд үүдний хажууд сууж байсан. Д.Батгэрэл нь Машбаяр, Гансүх, Чоож нартай хамт архи уусан гэж хэлж ярьсан. Өөр ямар нэгэн зүйл яриагүй. Батгэрэлийн хувцас, биед ямар нэгэн гэмтэл, урагдал, цооролт байсан үгүй, мөн бие нь цус болсон байсан үгүйг анзаарч хараагүй... Хашааны хаалганы хажууд нилээд их хэмжээний цус гоожиж хөлдсөн байсан. Мөн амбаарын хаалганы бариул хэсгийн доод талд цус болсон байсан, гал тогооны өрөөний шүүгээний хажуу талын шалан дээр дэвссэн хулдаас цустай байсан. Мөн талийгаачийн өмссөн байсан хувцаснууд цусанд бохирлогдсон байсан... Д.Батгэрэл нь архи уусан байсан болох нь илт мэдэгдэж үнэртэж байсан. гэхдээ юу болж байгаа талаар болон ямар нэгэн зүйл хэлэхэд сонсоод тодорхой хариулж байсан. Орчинтойгоо харьцаатай байсан.....гэх мэдүүлэг

/хавтатс хэргийн 74-75 дугаар хуудас/

16.Шинжээч Т.Насанжаргалын 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Ц.Чоожийн биед цээжний баруун хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрч уушгийг хатгасан шарх, хурц цус алдалт нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, тухайн гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой юм. Ц.Чоожийн зүүн гарын 1-р хуруу, 2-р хуруу, 3-р хуруун дахь шарх нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн  цаг хугацаанд үүссэн байх боломжтой шарх юм. Ц.Чоожийн баруун хацарт цус хуралт, зүүн гарын сарвууны ар хэсэг, 4-р хуруунд зулгаралт гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл юм. Ц.Чоожийн 1-р хуруу, 2-р хуруу, 3-р хуруунд шарх, баруун хацарт цус хуралт, зүүн гарын сарвууны ар хэсэг, 4-р хуруунд зулгаралт бүхий гэмтлүүдэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дахь хэсэгт зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй, үхлийн шалтгаан болохгүй, үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй. Талийгаачийн биед учирсан гэмтэл, шарх, цус алдалт зэрэг нь нэг цаг хугацаанд үүссэн байж болох гэмтэл шарх сорвинууд байгаа юм. Дүгнэлтийн 7 дахь хэсэг, хариултанд Ц.Чоожийн нас барсан буюу үхэлд хүргэсэн шалтгааныг тодорхой бичиж тусгасан байгаа. Өөрөөр хэлбэл талийгаачийн цээжний баруун хэсэгт, цээжний хөндий рүү хурц ир үзүүртэй зүйлийн хүчин үйлчлэлээр хатгагдаж цээжний хөндий рүү нэвтэрч улмаар уушиг нэвтэрч /хатгагдаж/ хурч цус алдалт явагдаж үүнээс болж шууд үхэлд хүргэсэн /нас барсан/ ....гэх мэдүүлэг.

/хавтаст хэргийн 80 дугаар хуудас/

17.Цогцосд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн  /хавтаст хэргийн 83-90 дүгээр хуудас/

18.Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний 2017 оны 03 сарын 22-ны өдрийн №21 тоот:

1.Ц.Чоожийн биед цээжний баруун хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрч уушгийг хатгасан шарх, хурц цус алдалт, зүүн гарын 1-р хуруу, 2-р хуруу, 3-р хуруун дахь шарх, баруун хацарт цус хуралт, зүүн гарын сарвууны ар хэсэг, 4-р хуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь хатуу, мохоо болон иртэй үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Талийгаач нь дээрх гэмтлүүдийн улмаас нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоохгүй.

 4.Талийгаач нь элэг, нойр булчирхайн архаг өвчтэй байжээ. Уг өвчин нь нас барах шалтгаанд нөлөөлөхгүй.

5.Талийгаач Ц.Чоож нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.

6. Талийгаач Ц.Чоожид эмнэлгийн анхны тусламж үзүүлэх боломжгүй байжээ.

7.Талийгаач Ц.Чоож нь цээжний хөндий рүү нэвтэрч уушгыг хатгасан шархны улмаас хурц цус алдалтанд орж нас баржээ.

8. Талийгаач Ц.Чоож нь О (I) бүлгийн цустай байжээ..... гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 91-92 дугаар хуудас/

19.Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №56 тоот:

1.Д.Батгэрэлийн биед уруулд язарсан шарх, хонгонд зулгаралт, цус хуралтын зөөлөн эдийн няцралттай гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт                   

/хавтаст хэргийн 94 дүгээр хуудас/

20.Шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №1079 тоот:

  1. Шинжилгээнд ирүүлсэн хувцсанд уранхай гарсан байна.

-Хохирогчийн гэх хүрэн тэлээтэй хар өмдөнд гарсан 13х5 мм, хар хөх өмдөнд гарсан 6х5 мм, сэжигтний гэх хар өмдөнд гарсан 4х3 мм хэмжээтэй уранхайнууд нь дулааны үйлчлэлээр тус тус гарсан түлсэн цоорхойнууд байна. Дээрх цоорхойнуудын 4.3 мм хэмжээтэй цоорхой нь хуучин, бусад цорхойнууд шинэ байна.

-Хохирогчийн гэх саарал хагас түрийтэй хар гуталд гарсан 25мм хэмжээтэй уранхай нь татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ уранхай байна.

-Сэжигтний гэх бор шаргал өмдөнд гарсан 70х20мм хэмжээтэй уранхай нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр гарсан хуучин уранхай байна.

-Сэжигтний гэх хар өмдөнд гарсан 20мм, 53мм, 30мм хэмжээтэй уранхайнууд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр тус тус гарсан ханзарсан уранхайнууд байна. Дээрх ханзарсан уранхайнуудын 30мм хэмжээтэй уранхай нь шинэ, бусад нь ханзарсан уранхайнууд нь хуучин байна.

-Хохирогчийн гэх хөх алаг хантаазанд гарсан 33х20мм , бор шаргал цамцанд гарсан 33мм, хөх футволканд гарсан 33мм хэмжээтэй уранхайнууд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүссэн уранхайнууд байна.

-Шинжилгээнд ирүүлсэн хантаазны ажлын хэсэг дээрээс илэрч буй хөх, цэнхэр, бор шаргал, саарал, тунгалаг, улаан өнгийн утасны сэмэрдэсүүд нь хөх алаг хантаазны хөх болон саарал өнгийн утаслаг ширхэг, бор шаргал цамцны бор шаргал болон тунгалаг, цэнхэр өнгийн утаслаг ширхэг, хөх футволканы цэнхэр өнгийн утаслаг ширхэгтэй өнгө ойролцоо байх тул дээрх хувцасанд гарсан зүссэн уранхайнууд нь шинжилгээд ирүүлсэн хүрэн бариултай хутгаар гарсан байж болно.

2.Бусад хувцас уранхайгүй.

3. Шар эрээн бариултай хутган дээрээс утасны сэмэрдэс илрээгүй.

                                          /хавтаст хэргийн 99-108 дугаар хуудас/

21.Шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн №1912 тоот:

1.Шинжилгээнд ирүүлсэн Ц.Цоожийн гэх цус нь АВО системээр А /II/ бүлгийн харьяалалтай байна.

2.Д.Батгэрэл гэх цус нь АВО системээр А /II/ бүлгийн харьяалалтай байна.

3.Хэргийн газрын үзлэгийн гэх хулдаасны хэсэг, хавтангийн 7х7 см хэмжээтэй хэсэг, бор өнгийн модон оруулгатай 10.8 см иштэй 25.5 см урттай хутга, Ц.Чоожийн гэх “Roberto” гэсэн бичигтэй хөх алаг өнгийн хантааз, энгэртээ хагас цахилгаантай бор саарал өнгийн ноосон цамц, цэнхэр өнгийн фудволк, хар өнгийн нилон өмд, бор өнгийн тэлээ, хар өнгийн бэлтгэлийн өмд, саарал өнгийн ноосон өмд, хөх өнгийн дотоожин дээр цус илэрсэн.

4. Хэргийн газрын үзлэгийн гэх бор өнгийн модон оруулгатай 10.8 см иштэй 25.5 см урттай хутга, Ц.Чоожийн гэх “Roberto” гэсэн бичигтэй хөх алаг өнгийн хантааз, энгэртээ хагас цахилгаантай бор саарал өнгийн ноосон цамц, хөх өнгийн бэлтгэлийн өмд, саарал өнгийн ноосон өмдөн дээрх цус нь АВО системээр А/II/ бүлгийн харьяалалтай байна.

5.Хэргийн газрын үзлэгийн гэх хулдаасны хэсэг, хавтангийн 7х7 см хэмжээтэй хэсэг, Ц.Чоожийн гэх цэнхэр өнгийн фудволк, хар өнгийн нилон өмд, бор өнгийн тэлээ, хөх өнгийн дотоожин дээрх цусны бүлгийн харьяалалыг тогтоох боломжгүй байна.

6. Хэргийн газрын үзэгийн гэх шаргал өнгийн хуванцар оруулгатай 12.2 см иштэй 28.2 см урттай хутга, Ц.Чоожийн гэх хагас түрийтэй үдээстэй хос хар өнгийн гутал, Д.Батгэрэлийн гэх улбар шар өнгийн оруулгатай саарал алаг өнгийн ажлын куртик, энгэртээ хагас цахилгаантай хар хөх өнгийн ноосон цамц, саарал өнгийн ноосон цамц, саарал өнгийн фудволк, ногоон өнгийн хөвөнтэй зузаан өмд, хөх өнгийн бэлтгэлийн өмд, босоо судалтай саарал өнгийн дотоож, эсгий оймстой хар өнгийн түрийтэй хос гутал дээр цус илрээгүй....гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 111-112 дугаар хуудас/

22.Шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №1080 тоот:

1.Шинжилгээнд ирүүлсэн Цэдэнбалжир овогтой Чоож, Мөнхбаяр овогтой Машбаяр, Даваацэрэн овогтой Батгэрэл, Цоож овогтой Баярсайхан нарын гарын хээний дардсууд болон 2 ширхэг хутга адилтгалын шинжилгээний шаардлага хангана.

2. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг хутган дээрээс адилтгалын шинжилгээний шаардлага хангах гарын мөр илрээгүй.

3. Цэдэнбалжир овогтой Чоожийн гарын хээний дардас гарын хээний нэгдсэн санд MN003320004381 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн байна. Мөнхбаяр овогтой Машбаяр, Даваацэрэн овогтой Батгэрэл нарын гарын хээний дардсууд гарын хээний нэгдсэн санд бүртгэгдээгүй.

4. Шинжилгээнд ирүүлсэн гарын хээний дардсууд Гарын хээний нэгдсэн сан дахь эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газрын гарын мөрүүдтэй тохирохгүй байна.....гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 113-122 дугаар хуудас/

23.Шүүх сэтгэц эмгэг судлалын магадлагаа №25-17:

1.2.Даваацэрэн овогтой Батгэрэл нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд эрүүл, өөрийн үйлдлээ хариуцах чадвартай байсан болно.

3. Даваацэрэн овогтой Батгэрэл нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд эрүүл учир түүнд албадан эмчилгээ шаардлагагүй болно.

4. Даваацэрэн овогтой Батгэрэл нь сэтгэцийн хувьд эрүүл учир эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай болно. ....гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 129 дүгээр хуудас/

24.Шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны №28 тоот:

            1.Ц.Чоож нас барсан хэрэгт хэргийн газрын үзлэгээр гэрэл зургийн аргаар бэхжүүлж авч, хэрэгт хавсаргахаар ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтийн 4 дэх хэсэгт хавсаргагдсан гутлын мөр, яллагдагч Д.Батгэрэлийн гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд өмсөж явсан гэх гутал нь шинжилгээний шаардлагыг хангаж байна.

            2.Шинжилгээнд ирүүлсэн гутлын зүүн өмсгөлийн мөр нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн сэжигтэн яллагдагч Д.Батгэрэлийн гэмт хэрэг үйлдэх цаг хугацаанд өмсөж явсан гэх гутлын зүүн өмсгөлийн улны хээтэй хоорондоо гутлын улны хээний ерөнхий шинж тэмдэг болон гутлын уланд байх хувийн онцлог шинж тэмдэг /хадсан металь шүрүпний тоо хэмжээ хоорондын зайн хэмжээ/-үүдээрээ тохирч байна.....гэх дүгнэлт

/хавтатс хэргийн 133-136 дугаар хуудас/

                                                                                                                                        25.Шинжээчийн 2017 оны 03 сарын 17-ны өдрийн №27 тоот:

1.Хэргийн газрын үзлэгээр гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан цусан мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй ба тодорхой нэг хүний гарын хээний дардастай харьцуулах боломжтой. Талийгаач Ц.Чоож, сэжигтэн яллагдагч Д.Батгэрэл, гэрч Ц.Баярсайхан, М.Машбаяр нарын гарын хээний дардаснууд нь харьцуулах шинжилгээнд тэнцэж байна.

2. Хэргийн газрын үзлэгээр гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан цусан мөр нь хүний гараар дарагдаж үүссэн мөр байна.

3.Шинжилгээнд гэрэл зургийн аргаар бэхжүүлэн ирүүлсэн гарын мөр нь сэжигтэн яллагдагч Д.Батгэрэлийн зүүн гарын алганы хээний дардастай гарын хээний папилярь шугамын эхлэл 1, папилярь шугамын төгсгөл 2, папилярь шугамын гүдгэр үүссэн шинж тэмдэг 3 гэсэн шинж тэмдэгүүдээр хоорондоо тохирч байна. Дээрх хувийн шинж тэмдэгүүд нь хоорондын байрлал, зайн хэмжигдэгүүнээрээ нэг цэгүүдэд харилцан үүссэн байна.....гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 138-142 дугаар хуудас/

26.Шүүгдэгч Д.Батгэрэлийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн......2017 оны 02 сарын 06-ны өдөр найз Цоожтой тухтай уулзаж сонин сайхан яръя гэж бодоод өөрийн гэрээсээ оройны 18 цагийн үед гарч яваад тосгоны төвийн дэлгүүрээс “Алтантүрүү” нэртэй 0.75 граммын архи аваад Цоожийнх руу явсан.Тухайн үед би архи уусан согтуу явсан, өглөө нь хүмүүстэй архи ууж гэртээ байж байгаад орой нь Цоожтой уулзахаар гарч явсан. Цоожийнд очиход нэг залуутай хамтаар “Ерөөл” нэртэй архи уугаад сууж байсан. Намайг ороход хамт байсан залуу нь хэсэг сууж байгаад гараад явсан. Би авсан архиа задлаад бид хоёр уг архийг хувааж уусан. Цоож надад хандаж галын түлээгүй болчихлоо чи модны компанид ажиллаж байж найздаа мод авчираад өгчихгүй арчаагүй лаларын банди гэх зэргээр доромжилж дайраад байхаар нь өөдөөс нь би “чамд мод авчирч өгч чадахгүй ээ чи өөрөө очоод ав” гэж хэлэхэд над руу гэнэт дайраад миний уруул хэсэг рүү нэг удаа цохьсон ба би цохиулаад газар уначихсан ба шалан дээрээс ууртай босож ирээд ширээн дээр байсан хүрэн иштэй хутгыг баруун гартаа барьж аваад Цоожийн цээжин тус газарт хутгыг нэг удаа нилээн хүчтэй дүрсэн санагдаж байна. Тухайн үед цээжин тус газар нь хутгалчихаад хутгыг сугалаад авсан надад нэг хутгалуулаад гэрээсээ шууд гараас зугатаасан. Ингээд би хутгыг шургуулганд хийгээд шалан дээр суугаад суугаад шургуулгыг тулаад унтаад өгсөн байсан. Гаднаас талийгаач Цоожийн хүүхэд болох Улаанаа гэх залуу .. цагийн үед орж ирээд намайг сэрээсэн ба аав хашаан дотор уначихсан байна хөлдчихсөн юм биш биз дээ 2-лаа гарч оруулъя гэхээр нь гэрээс нь гараад харахад хашаан дотор Цоож дээшээ харсан байдалтай хэвтэж харагдсан. Цээжин хэсэг нь нил цус болсон хөлдсөн байдалтай хөл, гар нь ямар байрлалтай байсныг хараагүй. Ингээд талийгаачийн хүүхэдтэй нь нийлж байгаад өргөөд гэрт оруулахад хүүхэд нь цагдаад мэдэгдэнэ, эмнэлэгт мэдэгдэнэ гээд гэрээс гараад гүйгээд явсан. Харин би талийгаачийг амьд байгаа эсэхийг үзэхэд үхчихсэн юм шиг байсан. Сандал дээр суугаад цагдаа, эмнэлэг ирэхийг хүлээж байхад удалгүй цагдаа, эмнэлгийн ажилчид ирээд талийгаачийг нас барсан байна гээд намайг цагдаа нь аваад явсан....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 156-157 дугаар хуудас/

27.Шүүгдэгч Д.Батгэрэлийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн......Би өмнө сэжигтнээр өгсөн байцаалтандаа болсон зүйлийг тодорхой ярьж хэлсэн байгаа. 2017 оны 02 сарын 06-наас 07-нд шилжих шөнө найз Цоожтой архи уусан, согтуу үедээ хувийн таарамжгүй байдлаас үүдэн маргалдаж улмаар намайг Цоож цохиж газар унагаагаад би босож ирээд ширээн дээр байсан хүрэн иштэй хутгыг баруун гартаа барьж аваад цээжин тус газарт хутгыг нэг удаа хүчтэй дүрж хутгалсан. Хутгыг сугалж авсан Цоож надад хутгалуулаад гэрээсээ гараад гүйсэн би араас нь гараагүй ба хутгалсан хутгыг шургуулганд хийгээд шүүгээг налж сууж байгаад унтаад өгсөн ба талийгаачийн хүү Улаанаа гэх залуу намайг дуудаж сэргээгээд аав гадаа хэвтэж байна 2-лаа гарч оруулъя гэхэд нь дагаад гадагшаа гарахад гадаа таг харанхуй байсан. Ингээд Цоожийг ганднаас өргөөд байшин руу оруулахад цээжин хэсэг нь битүү цус болсон нас барсан байсан. Гэтэл хүү нь цагдаа эмнэлэг дуудна гээд гараад гүйсэн. Харин би гэрт нь хүлээгээд сууж байсан. Надад хутгалуулаад нас барсныг мэдээд цагдаа намайг аваад явсан....гэх мэдүүлэг.

/хавтаст хэргийн 159-160 дугаар хуудас/

28.Хэрэг учралын газар үзлэг хйисэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /хавтаст хэргийн 05-21 дүгээр хуудас/

29.Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 34-45 дугаар хуудас/

30.Шүүгдэгч Д.Батгэрэлийг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр түүхчилэн байцаасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 162-164 дүгээр хуудас/

31.Шүүгдэгч Д.Батгэрэлийн ял  шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар, өршөөл үзүүлэх тухай тогтоол, хорих  ангиас  суллагдсан тухай тодорхойлолт,  хувийн  байдлыг  тодорхойлох   баримтууд

/хэргийн 169-182 дугаар хуудас/

32.Шүүгдэгч Д.Батгэрэлийн захиргааны шийтгэл хүлээсэн болон эрүүлжүүлэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 183-184 дүгээр хуудас/

33.Хохиролын баримтууд /хавтаст хэргийн 215-222 дугаар хуудас/

34.Хохирогч Ц.Цэдэвдоржийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн”... Батгэрэл ахын ар гэр ах дүү нараас бидэнд учирсан хохирол мөнгө төлбөрийг барагдуулсан. Хэрэгт хохирогчоор оролцож байгаагийн хувьд Д.Батгэрэл ахыг ийм хэрэг хийсэнд их харамсаж байна, архи ууж согтуурснаасаа л болж найзуудын хооронд ийм хэрэг үйлдэгдсэн болохоор санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй хуулийн дагуу шийднэ биз гэж бодож байна...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 240 дүгээр хуудас/

Шүүгдэгч Д.Батгэрэлийн мэдүүлгйиг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 241-245 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад

 үндэслэн Шүүх дараахи дүгнэлт хийв.

          Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Сартуул овогт Даваацэрэнгийн Батгэрэлийг 2017 оны 02 сарын 06-07-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгоны Арбатын гудамжны 66 тоотод оршин суух, амь хохирогч Цэдэнбалжирийн Чоожийн гэрт нь архидан согтуурсан үедээ талийгаач Чоожтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний  цээжин тус газар нь хутгалаж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан “Хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

       Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн 201718000048 дугаартай хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн хэлэлцээд Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийг үндэслэлтэй, шүүгдэгч Д.Батгэрэлийг “Хүнийг санаатай алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэв.   

        Учир нь; Шүүгдэгч Батгэрэлийн хэрэг бүртгэлтийн шатанд болон мөрдөн байцааланд өгсөн, Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Би авсан архиа задлаад бид хоёр уг архийг хувааж уусан. Цоож надад хандаж “...галын түлээгүй болчихлоо, чи модны компанид ажиллаж байж найздаа мод авчираад өгчихгүй, арчаагүй лаларын банди” гэх зэргээр доромжилж дайраад байхаар нь өөдөөс нь би “чамд мод авчирч өгч чадахгүй ээ, чи өөрөө очоод ав” гэж хэлэхэд над руу гэнэт дайраад миний уруул хэсэг рүү нэг удаа цохьсон, би цохиулаад газар уначихсан ба шалан дээрээс ууртай босож ирээд ширээн дээр байсан хүрэн иштэй хутгыг баруун гартаа барьж аваад Цоожийн цээжин тус газарт хутгыг нэг удаа нилээн хүчтэй дүрсэн санагдаж байна. Тухайн үед цээжин тус газар нь хутгалчихаад хутгыг сугалаад авсан, тэр надад нэг хутгалуулаад гэрээсээ шууд гараас зугатаасан. Ингээд би хутгыг шургуулганд хийгээд шалан дээр суугаад шургуулгыг налаад унтаад өгсөн байсан. Тэгээд талийгаачийн хүү Улаанаа гэх залуу намайг дуудаж сэрээгээд “аав гадаа хэвтэж байна, 2-лаа гарч оруулъя” гэхэд нь дагаад гадагшаа гарахад гадаа таг харанхуй байсан. Ингээд Цоожийг ганднаас өргөөд байшин руу оруулахад цээжин хэсэг нь битүү цус болсон, нас барсан байсан. Гэтэл хүү нь цагдаа эмнэлэг дуудна гээд гараад гүйсэн. Харин би гэрт нь хүлээгээд сууж байсан. Надад хутгалуулаад нас барсныг мэдээд цагдаа намайг аваад явсан гэх удаа дараагийн өгсөн мэдүүлгүүд нь Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний 2017 оны 03 сарын 22-ны өдрийн №21 тоот:

1.Ц.Цоожийн биед цээжний баруун хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрч уушгийг хатгасан шарх, хурц цус алдалт, зүүн гарын 1-р хуруу, 2-р хуруу, 3-р хуруун дахь шарх, баруун хацарт цус хуралт, зүүн гарын сарвууны ар хэсэг, 4-р хуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь хатуу, мохоо болон иртэй үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Талийгаач Ц.Цоож нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.

4. Талийгаач Ц.Цоожид эмнэлгийн анхны тусламж үзүүлэх боломжгүй байжээ.

5.Талийгаач Ц.Цоож нь цээжний хөндий рүү нэвтэрч уушгыг хатгасан шархны улмаас хурц цус алдалтанд орж нас баржээ.

          6.Талийгаач Ц.Цоож нь О (I) бүлгийн цустай байжээ гэх дүгнэлт,

 Д.Батгэрэлийн гэмт хэрэг үйлдэх цаг хугацаанд өмсөж явсан гэх гутлын зүүн өмсгөлийн улны хээтэй хоорондоо гутлын улны хээний ерөнхий шинж тэмдэг болон гутлын уланд байх хувийн онцлог шинж тэмдэг /хадсан металь шүрүпний тоо хэмжээ хоорондын зайн хэмжээ/-үүдээрээ тохирч байна.....гэх дүгнэлт, 2. Хэргийн газрын үзлэгээр гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан цусан мөр нь хүний гараар дарагдаж үүссэн мөр байна.

Шинжилгээнд гэрэл зургийн аргаар бэхжүүлэн ирүүлсэн гарын мөр нь сэжигтэн яллагдагч Д.Батгэрэлийн зүүн гарын алганы хээний дардастай гарын хээний папилярь шугамын эхлэл 1, папилярь шугамын төгсгөл 2, папилярь шугамын гүдгэр үүссэн шинж тэмдэг 3 гэсэн шинж тэмдэгүүдээр хоорондоо тохирч байна. Дээрх хувийн шинж тэмдэгүүд нь хоорондын байрлал, зайн хэмжигдэгүүнээрээ нэг цэгүүдэд харилцан үүссэн байна.....гэх дүгнэлт, 2.Д.Батгэрэл гэх цус нь АВО системээр А /II/ бүлгийн харьяалалтай байна.

Хэргийн газрын үзлэгийн гэх хулдаасны хэсэг, хавтангийн 7х7 см хэмжээтэй хэсэг, бор өнгийн модон оруулгатай 10.8 см иштэй 25.5 см урттай хутга, Ц.Чоожийн гэх “Roberto” гэсэн бичигтэй хөх алаги өнгийн хантааз, энгэртээ хагас цахилгаантай бор саарал өнгийн ноосон цамц, цэнхэр өнгийн фудволк, хар өнгийн нилон өмд, бар өнгийн тэлээ, хар өнгийн бэлтгэлийн өмд, саарал өнгийн ноосон өмд, хөх өнгийн дотоожин дээр цус илэрсэн гэх дүгнэлт, гэрч Н.Гансүх, Г.Гэрэлцогт, М.Машбаяр, Ц.Баярсайхан, Ш.Шижирхүү, Б.Оюун-Ундрах, Э.Зориг нарын мэдүүлгүүдтэй тохирч, гэм буруу нь хөдөлбөргүй тогтоогдов.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Даваацэрэнгийн Батгэрэл нь 2017 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгоны Арбатын гудамжны 66 тоотод оршин суух Цэдэнбалжирийн Цоожийн гэрт нь хамтдаа архи ууж согтуурсан үедээ хохирогч Цоожийн  “...галын түлээгүй болчихлоо, чи модны компанид ажиллаж байж найздаа мод авчираад өгчихгүй, арчаагүй лаларын банди” гэх зэргээр бүдүүлэг хэл яриаг хохирогч хэрэглэснээс үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний  цээжин тус газар нь хутгалан амь насыг хохироож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан “Хүнийг санаатай алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь Шүүхийн хэлэлцүүлгээр  тогтоогдов. Батгэрэлийн мэдүүлгүүд аль ч шатандаа зөрүүгүй, болсон явдлыг үнэн зөвөөр мэдүүлсэн байна.

        Иймээс шүүгдэгч Д.Батгэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар гэм буруутайд тооцож, тухайн хуулийн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

       Хохирогч Цоожийн зүй бус харьцаа, элдэв янзын үг хэллэг гэмт хэрэг гарахад нөлөөлснийг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийн 54.2-т заасан нөхцөл байдлууд, хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх байдлууд, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан ялаас 10 жил 1 нэг сарын хорих ял оногдуулж, уг ялыг шүүгдэгчийн насны байдал, эрүүл мэндийн байдал муу зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлаж, 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

         Хохирогч нас барсны улмаас учирсан хохирол, зардлууд бүрэн төлөгдсөн талаар хавтаст хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ц.Цэдэвдорж мэдүүлснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.   

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Д.Батгэрэлийн гэмт хэргийн улмаас 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 101 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцов.

         Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2х1.5 см-ийн харьцаатай хаалганы хавтан, 0,5 граммын “Хараа” нэртэй архины шил 1 ширхэг, “Касс” гэсэн бичиглэлтэй пивоны лааз 1 ширхэг, “NO:306В” гэсэн бичиглэлтэй бор иштэй ажлын хэсгийн урт нь 14.5 см, 3 см-ийн өргөнтэй хутга 1 ширхэг, 0.75 граммын “Алтан түрүү” нэртэй архины шил 1 ширхэг, 22х14 см талбайд цус мэт зүйлээр бохирлогдсон хайчилж авсан шалны хулдаасны хэсэг, хохирогч Ц.Цоожийн өмсөж байсан гэх “роберто” гэсэн бичигтэй урдаа 3 хэсэг халаастай, цахилгаан товчтой, энгэрийн баруун дээд хэсэгтээ 3,5х1,8 см-ээр зүсэгдсэн хар хөх өнгийн даавуун хантааз 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон богино хоолоотой, энгэрийн баруун дээд хэсэгтээ 3х0,8 см зүсэгдсэн бор саарал өнгийн ноосон цамц 1 ширхэг,   энгэрийн баруун дээд хэсэгтээ 3х0,8 см зүсэгдсэн цэнхэр өнгийн фудволк 1 ширхэг, 3 халаастай хар өнгийн даавуун өмд 1 ширхэг, 3 халаастай хөх өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, цайвар өнгийн ноосон өмд 1 ширхэг, “страйкер” гэсэн бичигтэй хөх өнгийн дотоож 1 ширхэг, 3 хос оймс, хагас түрийтэй, үдээстэй хар өнгийн гутал 1 ширхэг, ажлын хүрэм 1 ширхэг, хар эрээн өнгийн ноосон цамц 1 ширхэг, саарал өнгийн босоо захтай ноосон цамц 1 ширхэг, саарал өнгийн фудвлок 1 ширхэг, ногоон өнгийн хөвөнтэй өмд 1 ширхэг, хар өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, саарал өнгийн дотоож 1 ширхэг, арзгар ултай хар өнгийн гутал 1 ширхэг, 2 ширхэг оймс зэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  устгахаар тогтов

            Энэ хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болно.  

       Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284,  286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар  зүйлүүдэд  заасныг  удирдлага   болгон  ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Сартуул овгийн Даваацэрэнгийн Батгэрэлийг мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан “Хүнийг санаатай алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

3.Эрүүгийн  хуулийн  тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар Даваацэрэнгийн Батгэрэлд 10 /арав/  жил, 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4.Эрүүгийн  хуулийн ерөнхий  ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Д.Батгэрэлд оногдуулсан 10 жил 01сарын хорих ялыг жирийн дэглэмтэй  хорих   ангид   эдлүүлэхээр тогтоосугай.  

5.Эрүүгийн  хуулийн ерөнхий  ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Д.Батгэрэлийн энэ гэмт хэргийн улмаас 2017 оны 02 дугаар  сарын 07-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан  хоригдсон 101 хоногийг ял  эдлэх хугацаанд нь  оруулан тооцсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-д зааснаар Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2х1.5 см-ийн харьцаатай хаалганы хавтан, 0,5 граммын “Хараа” нэртэй архины шил 1 ширхэг, “Касс” гэсэн бичиглэлтэй пивоны лааз 1 ширхэг, “NO:306В” гэсэн бичиглэлтэй бор иштэй ажлын хэсгийн урт нь 14.5 см, 3 см-ийн өргөнтэй хутга 1 ширхэг, 0.75 граммын “Алтан түрүү” нэртэй архины шил 1 ширхэг, 22х14 см талбайд цус мэт зүйлээр бохирлогдсон хайчилж авсан шалны хулдаасны хэсэг, хохирогч Ц.Цоожийн өмсөж байсан гэх “роберто” гэсэн бичигтэй урдаа 3 хэсэг халаастай, цахилгаан товчтой, энгэрийн баруун дээд хэсэгтээ 3,5х1,8 см-ээр зүсэгдсэн хар хөх өнгийн даавуун хантааз 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон богино хоолоотой, энгэрийн баруун дээд хэсэгтээ 3х0,8 см зүсэгдсэн бор саарал өнгийн ноосон цамц 1 ширхэг,   энгэрийн баруун дээд хэсэгтээ 3х0,8 см зүсэгдсэн цэнхэр өнгийн фудволк 1 ширхэг, 3 халаастай хар өнгийн даавуун өмд 1 ширхэг, 3 халаастай хөх өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, цайвар өнгийн ноосон өмд 1 ширхэг, “страйкер” гэсэн бичигтэй хөх өнгийн дотоож 1 ширхэг, 3 хос оймс, хагас түрийтэй, үдээстэй хар өнгийн гутал 1 ширхэг, ажлын хүрэм 1 ширхэг, хар эрээн өнгийн ноосон цамц 1 ширхэг, саарал өнгийн босоо захтай ноосон цамц 1 ширхэг, саарал өнгийн фудвлок 1 ширхэг, ногоон өнгийн хөвөнтэй өмд 1 ширхэг, хар өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, саарал өнгийн дотоож 1 ширхэг, арзгар ултай хар өнгийн гутал 1 ширхэг, 2 ширхэг оймс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7.Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай. 

8.Шүүгдэгч Д.Батгэрэлд урьд  авсан цагдан хорих  таслан  сэргийлэх  арга  хэмжээг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.  

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба  тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                  Б.ЭРДЭНЭХИШИГ

ШҮҮГЧИД                                     С.НОЛХООСҮРЭН

                                                                             Б.НАЦАГДОРЖ