2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1645

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Онцгойгэрэл,                

улсын яллагч Д.Бум-Аюуш /томилолтоор/,

шүүгдэгч Ч.Э****** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Буянт овогт Чулуунбаатарын Э******од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2505013040341 дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Х********* аймгийн ********** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, *********** ХХК-ийн захирал ажилтай, ам бүл **, ********** хамт амьдардаг, ********* дүүргийн *** дүгээр хорооны ************** тоотод оршин суух хаягтай, урьд

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 451 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б**** овгийн Ч***********н Э******, /РД:**********/.

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч Ч**********н Э****** 2025 оны 02 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө 04 цагийн үед ******* дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дугаар байрны гадна "мөнгөгүй гэж хэлсэн" гэх шалтгаанаар, хоол хүргэлтээр очсон иргэн Б.Б***********н эрх чөлөөнд халдан, түүнийг зодож, цохисны улмаас биед нь "тархи доргилт, зулайд шарх, зүүн доод 7-р шүдний цөгцний хугарал, буйл, зүүн бугалгад цус хуралт, баруун нүдний дээд зовхи, хоёр сарвуунд зулгаралт, зулай, дагз, эрүүний хэсгийн зөөлөн эдийн няцрал" гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Э******н өгсөн: “...Би 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 54,000 төгрөгийн хоол хүргэлтээр авсан. Хоол ирээд тооцоо хийх гэтэл “Төрийн банк”-ны аппликейшин болохгүй байсан. Тэгээд би ах нь өглөө мөнгийг хийе “Төрийн банк”-ны аппликейшин болохгүй гээд дансанд байгаа мөнгөө скрийншот хийгээд харуулсан. Гэтэл одоо мөнгөө заавал авах ёстой гэж хэлсэн. Тэгэхээр нь би ах нь гараад “Төрийн банк”-ны АТМ-ээс аваад өгье гэтэл хаалганд ойртоод төлбөрөө төлж чадахгүй бол яах гэж хоол авсан юм гээд хаалга нүдээд, орилж чарлаад байсан. Тэгээд би “Төрийн банк”-ны АТМ ороод мөнгө авах гэтэл АТМ ажиллахгүй байсан. Гэтэл манай эхнэр над руу залгаад хохирогчийг орилоод байна гэж хэлсэн. Тэгээд би манай гэр бүлийг хүчирхийлсэн гэж ойлгоод очоод цохисон. Тэгээд өглөө мөрдөн байцаагчтай уулзаад болсон үйл явдлын талаар ярьсан...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Б.Б********* өгсөн: “...2025 оны 02 сарын 10-ны 12 цаг 25 минутад *********** дүүргийн ********** дугааp байрны *********** тоотод байдаг хүн дээр хоол захиалсан гээд хоолыг нь хүргэж өгөөд очоод хоолоо оруулж өгсөн. Тэгээд хоолны мөнгөө өгөөгүй 4-5 цаг болоод ах аа ингээд мөнгөө авах гээд хүлээгээд байна аа гээд тэгэхэд надаа мөнгө байхгүй ээ 10-11 цагаас нааш төлөх боломжгүй...мөнгөө аваад цаашаагаа өгөхгүй бол дараагийн хүргэлт баталгааждаггүй юм аа ах аа гээд тэгсэн чинь тэр чинь миний асуудал биш гээд байгаа юм биш үү пизда минь зайл Майл гээд тэгэхээр нь та чинь одоо ямар сонин юм бэ? Мөнгөгүй бол яах гэж хоол захиалсан юм бэ таны мөнгөгүй чинь миний асуудал биш шүү дээ гэсэн чинь чи намайг мөнгөгүй гэдэг хэн бэ?...тэгээд гарч ирээд намайг утсаар яриад байж байхад хойноос эхлээд баруун талаас цохиод тэгээд дараа нь гайхаад утсаа таслаад эргээд харсан зүүн талаас дахиж цохиод тэгээд одоо миний энд араа шүд хугараад уначихсан байна лээ. Тэгээд гайхаад байж байсан чинь ингээд цамцнаас татаж авч байгаад толгойн дээрээс юугаар нь мэдэгдэхгүй, ямар нэгэн юмаар хэд хэд цохиод тэгээд миний футболк цамцыг ураад тэгэхээр нь айгаад найзтайгаа цуг буцаад машин руугаа зугтаж гүйгээд машин руугаа орсон чинь...аймаар урт банзтай тийм хадаастай мод барьж ирээд машин тойрч байгаад тал талаас машин руу баахан цохиод тэгж ороод тэгээд би цагдаа дуудсан. Хурууны арьс хуурсан. Толгой хагарч ангайсан зүүн талын араа шүд хугарч унасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-10 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч И.И**********н өгсөн:

“...Би 2025 оны 02 дугаар сарын 10-ний өдөр Б**********тэй хамт хоол хүргэхэд нь туслаад явж байсан. Тэгээд хүргэлтийнхээ хоолны мөнгийг өгөөгүй хүн байгаад бэлнээр өгч магадгүй гээд гэрийнх нь гадаа очсон. Очоод залгахад нөгөө хүн эхлээд утсаа авахгүй байсан тэгээд утсаа аваад ярихад банкаа блоклосон одоо төлж чадахгүй өглөө 10 цагаас банк онгойвол хийвэл хийе гэсэн. Тэгээд Б********** одоо хүргэлтийнхээ мөнгийг авахгүй бол дараагийн хүргэлтээ авч болдоггүй юм аа одоо мөнгөө авахгүй бол болохгүй байна мөнгөгүй бол яагаад хоол захиалсан юм бэ гэхэд өөдөөс бэлнээр өгөх гэж байгаа юм шиг чи хаана байна гэхээр нь орцны чинь гадаа байна гэхэд за одоо гарлаа гэсэн. Тэгээд гарч ирээд над дээр ирснээ чи сая утсаар ярьсан уу гэхэд би үгүй гэхэд Б********** дээр очсон. Б********** тэгэхэд өөр хүнтэй утсаар ярьж байхад нь хажуугаас нь цохичих шиг болсон. Тэгээд би очоод болиоч ээ гээд куртикнээс нь татсан. Чи надтай яахаараа мөнгөгүй гэж харьцдаг юм хоёр бацааныг ална гээд Б*********** дээрээс нь дарж байгаад толгой руу нь 7,8 удаа цохисон. Тэгээд ноцолдож байгаад тэр ах тавьсан тэгээд бид хоёр машин руу гаа гүйгээд суухад урт мод барьснаа явуулахгүй та хоёрыг алж байж явуулна гээд модоо далайгаад машин тойроод алхаад байсан. Алхаж байхдаа машин руу цохиод байсан. Тэгж байж байгаад яваад өгсөн. Б************ утсаар ярьж байхад утастай нь хавсраад эрүү рүү нь цохисон. Доошоо дарж байгаад 7,8 удаа толгой руу цохисон. Тэр хүн Бат-Эрдэнийг цохиж байхад Б********** тэр ах бид гурав л байсан. Машинд Дагваа гээд бас нэг залуу сууж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ЕГ0725/3274 тоот: “...1. Б.Б********** биед тархи доргилт, зулайд шарх, зүүн доод 7-р шүдний цөгцний хугарал, буйл, зүүн бугалгад цус хуралт, баруун нүдний дээд зовхи, хоёр сарвуунд зулгаралт, зулай, дагз, эрүүний хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.5. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын ХӨНГӨН зэрэг тогтоогдлоо. 3.7. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. 4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,

 

-Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 30-36 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:       

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 50 дугаар хуудас/,

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 52 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

            Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ.

 

            Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Ч*************н Э****** 2025 оны 02 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө 04 цагийн үед ********** дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* дугаар байрны гадна "мөнгөгүй гэж хэлсэн" гэх шалтгаанаар, хоол хүргэлтээр очсон иргэн Б.Б*********** эрх чөлөөнд халдан, түүнийг зодож, цохисны улмаас биед нь "тархи доргилт, зулайд шарх, зүүн доод 7-р шүдний цөгцний хугарал, буйл, зүүн бугалгад цус хуралт, баруун нүдний дээд зовхи, хоёр сарвуунд зулгаралт, зулай, дагз, эрүүний хэсгийн зөөлөн эдийн няцрал" гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

        

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Ч.Э*******г Эрүүгийн хуулийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх

дүгнэлтийг гаргажээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

Шүүгдэгч Ч************н Э****** 2025 оны 02 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө 04 цагийн үед Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 60 дугаар байрны гадна "мөнгөгүй гэж хэлсэн" гэх шалтгаанаар, хоол хүргэлтээр очсон иргэн Б.Б***********н эрх чөлөөнд халдан, түүнийг зодож, цохисны улмаас биед нь "тархи доргилт, зулайд шарх, зүүн доод 7-р шүдний цөгцний хугарал, буйл, зүүн бугалгад цус хуралт, баруун нүдний дээд зовхи, хоёр сарвуунд зулгаралт, зулай, дагз, эрүүний хэсгийн зөөлөн эдийн няцрал" гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

мөрдөн байцаалтад хохирогч Б.Б********* өгсөн: “...2025 оны 02 сарын 10-ны 12 цаг 25 минутад *********** дүүргийн ********** дугааp байрны *********** тоотод байдаг хүн дээр хоол захиалсан гээд хоолыг нь хүргэж өгөөд очоод хоолоо оруулж өгсөн. Тэгээд хоолны мөнгөө өгөөгүй 4-5 цаг болоод ах аа ингээд мөнгөө авах гээд хүлээгээд байна аа гээд тэгэхэд надаа мөнгө байхгүй ээ 10-11 цагаас нааш төлөх боломжгүй...мөнгөө аваад цаашаагаа өгөхгүй бол дараагийн хүргэлт баталгааждаггүй юм аа ах аа гээд тэгсэн чинь тэр чинь миний асуудал биш гээд байгаа юм биш үү пизда минь зайл Майл гээд тэгэхээр нь та чинь одоо ямар сонин юм бэ? Мөнгөгүй бол яах гэж хоол захиалсан юм бэ таны мөнгөгүй чинь миний асуудал биш шүү дээ гэсэн чинь чи намайг мөнгөгүй гэдэг хэн бэ?...тэгээд гарч ирээд намайг утсаар яриад байж байхад хойноос эхлээд баруун талаас цохиод тэгээд дараа нь гайхаад утсаа таслаад эргээд харсан зүүн талаас дахиж цохиод тэгээд одоо миний энд араа шүд хугараад уначихсан байна лээ. Тэгээд гайхаад байж байсан чинь ингээд цамцнаас татаж авч байгаад толгойн дээрээс юугаар нь мэдэгдэхгүй, ямар нэгэн юмаар хэд хэд цохиод тэгээд миний футболк цамцыг ураад тэгэхээр нь айгаад найзтайгаа цуг буцаад машин руугаа зугтаж гүйгээд машин руугаа орсон чинь...аймаар урт банзтай тийм хадаастай мод барьж ирээд машин тойрч байгаад тал талаас машин руу баахан цохиод тэгж ороод тэгээд би цагдаа дуудсан. Хурууны арьс хуурсан. Толгой хагарч ангайсан зүүн талын араа шүд хугарч унасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-10 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч И.И**********н өгсөн:

“...Би 2025 оны 02 дугаар сарын 10-ний өдөр Б**********тэй хамт хоол хүргэхэд нь туслаад явж байсан. Тэгээд хүргэлтийнхээ хоолны мөнгийг өгөөгүй хүн байгаад бэлнээр өгч магадгүй гээд гэрийнх нь гадаа очсон. Очоод залгахад нөгөө хүн эхлээд утсаа авахгүй байсан тэгээд утсаа аваад ярихад банкаа блоклосон одоо төлж чадахгүй өглөө 10 цагаас банк онгойвол хийвэл хийе гэсэн. Тэгээд Б********** одоо хүргэлтийнхээ мөнгийг авахгүй бол дараагийн хүргэлтээ авч болдоггүй юм аа одоо мөнгөө авахгүй бол болохгүй байна мөнгөгүй бол яагаад хоол захиалсан юм бэ гэхэд өөдөөс бэлнээр өгөх гэж байгаа юм шиг чи хаана байна гэхээр нь орцны чинь гадаа байна гэхэд за одоо гарлаа гэсэн. Тэгээд гарч ирээд над дээр ирснээ чи сая утсаар ярьсан уу гэхэд би үгүй гэхэд Б********** дээр очсон. Б********** тэгэхэд өөр хүнтэй утсаар ярьж байхад нь хажуугаас нь цохичих шиг болсон. Тэгээд би очоод болиоч ээ гээд куртикнээс нь татсан. Чи надтай яахаараа мөнгөгүй гэж харьцдаг юм хоёр бацааныг ална гээд Б*********** дээрээс нь дарж байгаад толгой руу нь 7,8 удаа цохисон. Тэгээд ноцолдож байгаад тэр ах тавьсан тэгээд бид хоёр машин руу гаа гүйгээд суухад урт мод барьснаа явуулахгүй та хоёрыг алж байж явуулна гээд модоо далайгаад машин тойроод алхаад байсан. Алхаж байхдаа машин руу цохиод байсан. Тэгж байж байгаад яваад өгсөн. Б************ утсаар ярьж байхад утастай нь хавсраад эрүү рүү нь цохисон. Доошоо дарж байгаад 7,8 удаа толгой руу цохисон. Тэр хүн Бат-Эрдэнийг цохиж байхад Б********** тэр ах бид гурав л байсан. Машинд Дагваа гээд бас нэг залуу сууж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ЕГ0725/3274 тоот: “...1. Б.Б********** биед тархи доргилт, зулайд шарх, зүүн доод 7-р шүдний цөгцний хугарал, буйл, зүүн бугалгад цус хуралт, баруун нүдний дээд зовхи, хоёр сарвуунд зулгаралт, зулай, дагз, эрүүний хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.5. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын ХӨНГӨН зэрэг тогтоогдлоо. 3.7. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. 4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,

-Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 30-36 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндэд хохирол учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.

Түүнчлэн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ өөрөөр хэлбэл хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хөнгөн хохиролд зориуд хүргэсэн субьектив санаа зорилготой байхыг шаардаж байдаг.

 

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Э******од  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ч.Э****** нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

           

            Хохирлын талаар

 

            Хохирогч Б.Б*********** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б********** нь эмчилгээ үйлчилгээ авсан талаар 398,299 төгрөгийн баримт гаргаж өгсөн байна. /хавтаст хэргийн 73-76 дугаар хуудас/-д авагдсан байна. Шүүхээс шүүх хуралдааны товыг хохирогч Б.Б**********д мэдэгдэхэд хохирол төлбөрт 1,000,000 төгрөг авсан шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Улсын яллагч:  “...Шүүгдэгч Ч.Э******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирогч хэрэгт 247.879 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн талаар баримт гаргаж нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 1.000.000 төлсөн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй...” гэх саналыг гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхэд хохирол төлсөн байдал нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Э******од 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б*****т овогт Ч************н Э******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э******од 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ч.Э******од оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Э******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ