Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
Хэргийн индекс | 154/2017/00055/ и |
Дугаар | 154/ШШ2017/00106 |
Огноо | 2017-07-16 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 154/ШШ2017/00106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Булган сумын харъяат, 1962 оны 07 сарын 06-нд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Булган сумын Далт багт оршин суух, ПБ62070677 дугаарын регистртэй, Хотгойд овогт Потоогийн Ганбаатарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “МоЭнКо” ХХК-д холбогдох ажпаас халагдсаны тэтгэмж гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож, нэхэмжлэгч П.Ганбаатар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжпэгч П.Ганбаатар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2011 оны 09 сарын 24-нд Цоохор нуурын шар кемпийн байрны манаачаар ажиллахаар барьсан компаниас нь хүлээж авсан. Тухайн үед түр хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Гэрээ байгуулахдаа 1 /нэг/ сарын цалинг 1000 /нэг мянга/ юанаар тохирсон. Тухайн үед би хэлмэрчтэй нь харьцаж байсан. Надад нэг сарын цалин өгөөд Хятад руу буцсан. Дараа хавар нь 05 дугаар сард ирээд цалин гэж 6000 /зургаан мянга/ юань өгсөн. Тухайн үед хэлмэрч нь надад кемпийн байрыг “МоЭнКо” компанид хүлээлгэж өгөх гэтэл энэ ажил бүтсэнгүй гэж хэлж байсан. Тэгээд хятад руу буцсан. Дахиж ирээгүй. Түүнээс хойш цалингүй ажиллаж байсан. Би “МоЭнКо” ХХК-ны хүмүүстэй удаа дараа очиж уулзаж байсан. Таны цалинг өгнө л гэдэг
байсан. Энэ хугацаанд би “МоЭнКо” компанитай ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй. Уг компаний кемп хариуцсан менежертэй уулздаг байсан.
2013 оны 07 дугаар сард Хятадаас Ховд аймгийн Алтай сумын Барлагийн зам засварын ажлаар ЛюДиВан гэдэг компани орж ирсэн юм. Тэгээд цоохор нуурын кемпийг ашиглаж намайг цалинжуулж эхэлсэн. 2015 оны 04 сар хүртэл би тус компаниас цалинжиж ажиллаж байсан. 2015 оны 04 сарын 01-ний өдрөөс эхэлж би “МоЭнКо компанитай хөлсөөр ажиллах гэрээ байгуулж ажилласан. Түүнээс хойш тасралтгүй уг кемпийн манаачаар ажиллаж байгаад 2017 оны 02 дугаар сарын дунд үеэс бие өвдөж Булган суманд ирж эмчилгээ хийлгэж 1 сар болсон. Энэ хугацаанд намайг ажпын байрандаа байгаагүй гэж халсан байсан. Одоо би 2012 оны 04 дүгээр сараас 2013 оны 07 дугаар сар хүртэл хугацааны цалин, ажлаас халагдсаны тэтгэмжийг “МоЭнКо” компаниас гаргуулах хүсэлтэй байна гэв. Нэг сарын цалинг 1000 юанаар бодож нэхэмжилж байна.
...Тухайн 2012 оны 04 сараас 2013 оны 07 сар хүртэл би МоЭнКо компанитай ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй. Уг кемп нь МоЭнКо компаний өмч гэжби ойлгож байгаа тул цалин нэхэмжилж байна гэв.
Хариуцагч “МоЭнКо” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Түвшинзаяа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Ховд аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт байрлах Цоохор нуурын дэргэдэх компанийн өмч болох шар кемпэд манаачаар ажиллуулахаар иргэн Потоо овогтой Ганбаатартай 2015 оны 04 сарын 01-ний өдөр “Хөлсөөр ажиллах гэрээ" байгуулсан. Хөлсөөр ажиллах гэрээг нийт хоёр удаа сунгасан ба 2016 оны 07 сарын 31-ний өдөр хүртэл сунгаж, цаашид гэрээгээ сунгуулахаар хэд хэдэн удаа очиход цоожтой эзэнгүй байсан ба 2017 оны 03 сарын 07-нд очиход гэрээ нүүлгээд явсан байсан.
Компанийн зүгээс иргэн П.Ганбаатарт 2015 оны 04 сарын 01-ний өдрөөс 2017 оны 03 сар хүртэл гэрээнд заасан хөлсийг бүрэн олгосон.
Хэдийгээр П.Ганбаатар нь хөлсөөр ажиллах гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хааяа нэг очиход гэр нь байнга цоожтой, хүнгүй байх, хөлсөөр ажиллах гэрээний хугацаа 2016 оны 07 сарын 31 -ний өдөр дууссан боловч компани үргэлжпүүлэн зохих хөлсийг олгож байсан ба 2017 оны 03 сарын 07-нд очиход нүүгээд явсан тул компанийн зүгээс өөрийн өмч хөрөнгийг хамгаалах зорилгоор өөр хүн олж манаачаар ажиллуулж байна.
Иймд нэхэмжлэгч П.Ганбаатар нь хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссан, ажиллуулагч буюу “МоЭнКо" ХХК-д огт мэдэгдэлгүйгээр гэрээ буулгаад нүүгээд явсан нөхцөл байдлуудыг харгалзан иргэн П.Ганбаатарын нэхэмжлэлийгхэрэгсэхгүй болгож өгнө үү.
Иргэн П.Ганбаатар “МоЭнКо” ХХК-ийн замын барилга байрлаж байгаа тухайн орон нутагт буюу Ховд аймгийн Булган сумын Байтаг багт байнга оршин суугч этгээд бөгөөд түүний энэ нөхцөл байдалд үндэслэн компани зөвхөн тодорхой хугацаанд өөрийн эд хөрөнгийг харуулсан. Тэрээр компанийн ажилтан биш, түүнтэй Хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй тул ажпаас халагдсаны тэтгэмж олгох, шаардах тухай ойлголт байхгүй юм.
Нөгөө талаас “МоЭнКо" ХХК нь зөвхөн 2015.04.01-ний өдрөөс эхлэн түүнтэй гэрээ байгуулан ажилласан. Түүнээс өмнө “МоЭнКо” ХХК болон иргэн П.Ганбаатар нарын хооронд ямар нэгэн гэрээний харилцаа үүсээгүй тул тэрээр 2012 оны 04-р сараас 2013 оны 07-р сарын хооронд тооцон хөлс төлбөр шаардах эрх үүсэхгүй юм...” гэжээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжпэгч П.Ганбаатар нь шүүхэд “МоЭнКо” Компаниас ажпаас гэнэт халагдсаны тэтгэмж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч талаас “МоЭнКо” ХХК нь зөвхөн 2015.04.01 -ний өдрөөс эхлэн түүнтэй гэрээ байгуулан ажилласан. Түүнээс өмнө “МоЭнКо” ХХК болон иргэн П.Ганбаатар нарын хооронд ямар нэгэн гэрээний харилцаа үүсээгүй тул тэрээр 2012 оны 04-р сараас 2013 оны 07-р сарын хооронд тооцон хөлс төлбөр шаардах эрх үүсэхгүй юм...гэж маргажээ.
Нэхэмжпэгч П.Ганбаатар 2015 оны 04 сарын 01-ний өдрөөс 2017 оны 03 сар хүртэл “МоЭнКо” ХХК-д манаачаар ажиллаж байсан болох нь 2015 оны 04 сарын 01- ний өдрийн №98/15 тоот хөлсөөр ажиллах гэрээ, Булган сумын Цоохор нуур дахь шар кемпийн барилга, эд хогшил хүлээлгэн өгсөн бүртгэл, хөлсөөр ажиллах гэрээний дагуу
|
авч байсан цалин хөлсний дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэгч хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч П.Ганбаатар нь “МоЭнКо” ХХК-иас 2012 оны 04 дүгээр сараас 2013 оны 07 дугаар сар хүртэл Булган сумын Цоохор нуурын кемпийн манаачаар ажиллаж байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж ...Түүнээс хойш цалингүй ажиллаж байсан. “МоЭнКо” ХХК-ны хүмүүстэй уулзахад цалинг чинь өгнө гэдэг байсан... гэж тайлбарлаж байх боловч үүнийгээ нотлож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “...Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах...” үүргээ биелүүлээгүй, хариуцагчийн тайлбарыг баримтаар няцааж чадаагүй, энэ талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Мөн Хөдөлмөрийн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэж заасан байна. Нэхэмжлэгч П.Ганбаатар нь “МоЭнКо” ХХК-д хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байсан бөгөөд түүний түүний нэхэмжлэлийн шаардлага хуулийн дээрхи үндэслэлд хамаарахгүй байна гэж үзлээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбар зэргээс үзэхэд 2012 оны 04 дүгээр сараас 2013 оны 07 дугаар сар хүртэл нэхэмжпэгч П.Ганбаатар, хариуцагч “МоЭнКо” ХХК нарын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжпэгч П.Ганбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111.782 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХнь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ
|