| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2021/06004/И |
| Дугаар | 101/ШШ2022/00575 |
| Огноо | 2022-02-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 101/ШШ2022/00575
| 2022 оны 02 сарын 11 өдөр | Дугаар 101/ШШ2022/00575 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: .............................,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч ..............................., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие УБ хотын Сувилахуйн сургуулийг төгсөн 1992 оны 6 дугаар сарын 01-нээс Улсын Нэгдсэн Хавдар Судлалын төв эмнэлгийн Хилийн тасагт орж сувилагчаар ажилласан. Хавдар судлалын төв эмнэлгээс 1994.11 сард гарсан. Одоо тэтгэвэрт гарах гэхэд ажиллаж байсан талаарх баримтыг шүүлгэхэд тус эмнэлэгт орсон тушаал, шийдвэр ч байгаа ажлаас халагдсан тушаал байхгүй байгаа тул ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч .......................... нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэсний дагуу хүний ажиллаж байсан байдлыг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байна.
Хүсэлт гаргагч нь 1992 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Улсын Нэгдсэн Хавдар Судлалын төв эмнэлгийн химийн тасагт сувилагчаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Эрүүлийг Хамгаалах яамны Улсын Хавдар Судлалын төвийн захирлын 1992 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 77 дугаартай тушаал, гэрч Х.Умбажаагийн мэдүүлэг, Г.Бямбаагийн шүүхэд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 5-7, 18 дахь талд/
Иймд хүсэлтийг хангаж хүсэлт гаргагч .....................................-г 1992 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Улсын Нэгдсэн Хавдар Судлалын төв эмнэлгийн химийн тасагт сувилагчаар ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ........................... регистрийн дугаартай Их мянган овогт ......................................-н 1992 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Улсын Нэгдсэн Хавдар Судлалын төв эмнэлгийн химийн тасагт сувилагчаар ажиллаж ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 14 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ