| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2019/00789/И |
| Дугаар | 101/ШШ2019/01636 |
| Огноо | 2019-05-31 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 101/ШШ2019/01636
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Т.С-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх тэтгэлгийг сар бүр эцэг О.Т-ээс гаргуулан тэтгүүлсүгэй.
2. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 гудамж, 0 дугаар байр, 0 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 48.9 м.кв талбайтай, хоёр өрөө, үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр Б.Б, хүү Т.С нарыг тогтоосугай.
3. Иргэний хуулийн 172 дугаар зүйлд зааснаар Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 гудамж, 0 дугаар байр, 0 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 48.9 м.кв талбайтай, хоёр өрөө үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр Б.Б, хүү Т.С нарыг тогтоосон нь хариуцагч Ч.О-ны 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Худалдаа хөгжлийн банк ХХК-тай байгуулсан №ЗГ-ВСС2014052220-1 тоот зээлийн гэрээний үүргийг №БГ-ВСС2014052220-1-1 тоот барьцааны гэрээгээр барьцаалсан барьцаа хөрөнгөөр хангуулахад саад болохгүйг дурдсугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-ыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар улсын тэмдэгтийн хураамжид 607.950 төгрөг төлөхийг хойшлуулсан болохыг, тэжээн тэтгэхтэй холбоотой нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг тус тус дурдаж, хариуцагч Ч.О-оос улсын тэмдэгтийн хураамжид 607.950 төгрөг, хариуцагч О.Т-ээс нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс тооцож улсын тэмдэгтийн хураамжид 35.869 төгрөг тус тус гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т заасны дагуу тус шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 101/ ШЗ2019/07325 тоот захирамжаар авсан гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх урьдчилсан арга хэмжээний үйлчлэл дуусгавар болсон болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ