| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2017/00198/ и |
| Дугаар | 154/ШШ2018/00009 |
| Огноо | 2018-04-18 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 154/ШШ2018/00009
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс п
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Цэцэг сумын харъяат. 1979 оны 12 сарын 03-нд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөт багт оршин суух, ПМ79120301 дугаар регистртэй, Хатач овогт Батэрдэний Лхагвасүрэнгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “МоЭнКо” ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг 2016 оны 08 сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтангэрэл, нэхэмжлэгч Б.Лхагвасүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Лхагвасүрэн нь шүүхэд ирүүлсэн гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би “МоЭнКо” ХХК -ний захиралын 2015 оны 07 сарын 16-ны өдрийн 10/123/15 дугаартай тушаалаар 2015 оны 07 сарын 15-ны өдрөөс эхлэн уурхайд ахлах тогоочоор томилогдон ажилласан. Ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. 2016 оны 07 сарын 31-ний шөнө ээлжинд гарсан. Өдөр нь ЭРР-д өгч чадаагүй амтлагч болон талхны хольц, сонгино, сармис, цуу, гүчгари зэргийг өгөх гээд авч гарах гэтэл бамбай харуул Түмэнжаргалын зөвшөөрөлгүй гаргахгүй гэсэн. Би одоо үүнийг яах вэ гэтэл буцаагаад оруулаад тавь гэсэн би эдгээр зүйлийг кемпээс авч гараагүй.
Гэтэл намайг 2016 оны 08 сарын 08-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Компаний хөдөлмөрийн дотоод журмын 2.5.9, Компаний дүрмийн 8.5, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.2.3 дахь заалтуудыг тус тус удирдлага
Миний бие тус компаний Хөшөөтийн уурхайд ахлах тогоочоор ажиллаж байсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасан үндэслэлээр нэхэмжлэлээ танай шүүхэд хандан гаргаж байна.
Би 2016 оны 07 сарын 31-ний орой ээлжийн ажилтай байсан. Шөнийн ээлжийн хоолыг ээлжинд гарч байгаа тогооч нь хүргэж өгдөг юм.Тэр орой 34 хүний хоол хийгээд, хоол амтлагчуудаа аваад гараад иртэл миний цүнхийг шалгаад, тортой байсан хоолны амтлагч, хольцийг гаргахгүй гэсэн. Би яагаад гаргахгүй байгаа юм бэ гэхэд Түмэнжаргалаас асууж байж гаргана гэсэн. Тэр орой сүлжээ байхгүй байсан болохоор Түмэнжаргалыг дуудах боломжгүй байсан. Миний авч явсан тор дотор хоолны хачир, талхны хольц, кетчуп, цуу, сонгино, сармис байсан. Мах байгаагүй. Хоолны болон хүнсний бүтээгдэхүүний захиалга ирсэн тохиолдолд би өөрийн шийдвэрээр кемпээс гаргах эрхтэй байдаг...” гэв.
Хариуцагч “МоЭнКо” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Түвшинзаяа шүүхэд гаргасан тайлбартаа: “Иргэн Б.Лхагвасүрэнгийн гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй тул МоЭнКо ХХК нь Б.Лхагвасүрэнгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэн Б.Лхагвасүрэн нь 2016 оны 07 сарын 31-ний шөнийн 23.49 цагийн орчимд өөрийн хариуцсан ажлын байрнаас хоол, хүнс, бэлтгэлийн түүхий эд материал болох түүхий мах, лаазласан бүтээгдэхүүн гэх мэтийг хулгайлан авч кемпээс гарган улмаар 10-43 ХОҮ дугаартай автомашины хойд суудлын доогуур нуусан байсныг кемпийн харуул хамгаалалт үзлэг шалгалт хийх явцдаа илрүүлсэн байдаг.
Энэ нь Хөдөлмөрийн гэрээ болон Сахилгын дүрэм, Хөдөлмөрийн дотоод журамд тус тус зааснаар хөдөлмрйин харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил мөн бөгөөд маш ноцтой сахилгын зөрчил юм. Дээр дурьдсанаар иргэн Б.Лхагвасүрэн нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бөгөөд мөн түүний үйлдэл нь маш ноцтой сахилгын зөрчилд тус тус тооцогдож байгаа тул ажил олгогчийн зүгээс түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас халахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн
үндэслэлтэй шийдвэр болсон. Дээрх зөрчлийн талаар иргэн Б.Лхагвасүрэн болон МоЭНКо ХХК-ний хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн
8.2.13-т “Энэ гэрээний 6.2...6.3-Т заасан хориглосон үйлдэл гаргасан” гэж тус тус зааснаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцохоор тусгагдсан
юм.
Түүнчлэн Б.Лхагвасүрэн нь хөдөлмөрийн гэрээний
Хөдөлмөрийн гэрээний дээрх зохицуулалт. хориглосон хэм хэмжээнүүд болоод. тэдгээрийг зөрчсөн тохиолдолд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох ажил олгогчийн эрх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1, 6.2. 40.1.4-т заасан зохицуулалттай бүрэн нийцэж байгаа юм.
Мөн МоЭнКо ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын
гаргасан бол хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор,
2.6.4.8-д зааснаар “Компанийн тоног төхөөрөмж, материалыг хулгайлсан....ажилтан...зохих сахилгын шийтгэл хүлээнэ” гэж зохицуулсан байгаа юм.
Мөн Хөдөлмөрийн дотоод журамд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ба хэлбэрийн талаар зохицуулсан заалт болох
7.5-д “Хөдөлмөрийн гэрээ, дотоод журам...хөдөлмөрийн харилцаанд ажилтны хүлээх үүргийг тодорхойлсон эрх зүйн бусад акт, сахилгын дүрэмд заасан зөрчлийг гаргасан тохиолдолд сахилгын зөрчил гаргасан гэж үзнэ”, “сахилгын шийтгэлийг зөрчлийн байдлаас хамааран заавал шат дараалан ногдуулахгүйгээр аль тохирохыг шууд ногдуулж болно” гэж хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох ажил олгогчийн эрх, нөгөө талдаа хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох нөхцлийг бүрдүүлэх ажилтны зөрчлүүдийн талаар тус тус зохицуулсан бөгөөд эдгээр нь
Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1-т заасан “Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хулээлгэх эрхтэй” гэсэн,
Мөн хуулийн 6.2-т заасан “Ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх, ....хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, ...нийтлэг шаардлагыг сахин биелуулэх уурэгтэй” гэсэн зохицуулалтуудтай тус тус нийцэж байгаа юм.
Иргэн Б.Лхагвасүрэн нь МоЭнКо ХХК-нд ахлах тогоочийн албан тушаалд ажиллаж байсан бөгөөд түүний ажлын байр, ажиллаж байгаа орчин, хоол хүнсний бүтээгдэхүүн. материалтай цаг, минут бүр харилцдаг онцлогийн хувьд гаргасан зөрчил нь маш ноцтой зөрчил юм.
А. Иргэн Б.Лхагвасүрэн нь 2016.07.31-ний өдрийн 23.40 цагийн орчимд хар гялгар уутанд хийн түүхий мах, лаазалсан бүтээгдэхүүн, сонгино, какао гэхчлэн хоол хүнс бэлтгэх, бүтээгдэхүүн, материалыг өөрийн ажлын байрнаас хулгай хийн, нууцаар авч гаран, кемпийн хашааны гадна талд зогсож байсан 10-43 ХОҮ улсын дугаартай автомашины арын суудлын дор нуусан байдаг./кемпийн хашаан дотор автомашин ордоггүй бөгөөд нэвтрэн орох ч боломжгүй/.
Үүнийг нь тухайн кемпийн болоод харуул хамгаалалтын журмын дагуу хамгаалалтын ажилтнууд автомашинд үзлэг шалгалт хийх явцдаа олж илрүүлсэн байдаг.
Өөрөөр хэлбэл хоол бэлтгэлийн бараа бүтээгдэхүүн хулгай хийсэн, түүнийгээ авч гарсан, улмаар нуусан байсан үйлдлийг төгс гүйцэтгэсэн бөгөөд энэ нь бүрэн дууссан байсан Гэвч Б.Лхагвасүрэнгийн хүсэл зоригоос үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас
илэрсэн. Энэ нь тухайн цаг хугацаанд харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж, шалгалтын ажлыг явуулсан “Бамбай секьюрити сервис” ХХК-ийн хамгаалагчид болох О.Хүсэлбаяр, Р Сүрэн нарын тодорхойлолт болон “Бамбай секьюрити сервис” ХХК-ийн харуул хамгаалалын албаны “Зөрчлийн хуудас” зэрэг нотлох баримтуудаар нотлогддог
Б. Иргэн Б.Лхагвасүрэн нь өөрийн буруутай үйлдлийг халхавчлах, булзайруулах Зорилгоор хулгай хийн авч гарсан тухайн зүйлсээ “...Өдөр нь ЭРР/хуурай баяжуулах үйлдвэр/-ийн ажилчдад өгч чадаагүй амтлагч болон талхны хольц, сонгино, сармис, цуу, ручгари зэргийг өгөх гээд авч гарсан...” мэтээр нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлон бичиж, тайлбарласан байдаг.
Гэвч энэ талаар нь “МоЭнКо” ХХК дотоод шалгалт хийн ЭРР буюу Хуурай баяжуулах үйлдвэрийн удирдлага буюу менежер болох Ч.Даваасамбуу болон 2016.07.31-ний өдөр Хуурай баяжуулах үйлдвэрийн оройн ээлжинд ахлах ажилтнаар ажилласан М.Зоргио нараас тодруулга, тодорхойлолт авахад тэд “2016.07.31-ний өдөр Ржиллахдаа хоолны хольц болон хүнсний бүтээгдэхүүн захиалаагүй...” гэсэн агуулга бүхий тодорхойлолт өгдөг/хавсаргав/.
Эндээс харахад иргэн Б.Лхагвасүрэнгийн ...ЭРР/хуурай баяжуулах үйлдвэр/-ийн ажилчдад өгөх зорилгоор авч гарсан гэдэг нь үгүйсгэгддэг бөгөөд мөн ЭРР буюу Хуурай баяжуулах үйлдвэрийн ажилтнууд түүхий мах, лаазалсан бүтээгдэхүүн гэхчлэн хүнсний бүтээгдэхүүн захиалаагүй болох нь иргэн М.Зоргио, Ч.Даваасамбуу нарын тодорхойлолтоор нотлогдож байна...” гэжээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт болон хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн фудлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Лхагвасүрэн нь шүүхэд “МоЭнКо” ХХК-ний захиралын 2016 оны 08 рарын 08-ны өдрийн 161/16 дугаартай тушаалыг хүчингүй болгож, “МоЭнКо” ХХК-ний Хөшөөтийн уурхайн ахлах тогоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгахыг хүссэн гомдлын шаардлага гаргажээ.
Хариуцагч МоЭнКо ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Түвшинзаяа нь иргэн ‘|иргэн Б.Лхагвасүрэнгийн гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй тул МоЭнКо ХХК нь - Б Лхагвасүрэнгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж |үаргасан байна.
“МоЭнКо” ХХК-ний Хөшөөтийн уурхайд ахлах тогоочоор ажиллаж байсан Б Лхагвасүрэнг ажил олгогч тус байгууллага нь 2016 оны 08 сарын 08-ны өдөр ажлаас чөлөөлсөн 161/16 дугаар тушаал гаргасан байх ба уг тушаалыг эс зөвшөөрч хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаандаа буюу 2016 бны 08 сарын 24-нд шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэл хүлээн авсан Хяналтын картаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг хуульд заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргасан гэж үзлээ. Нэхэмжлэгч Б.Лхагвасүрэн “МоЭнКо” ХХК-ны Хөшөөтийн Уурхайд ахлах тогоочоор ажиллаж байсан нь түүний шүүхэд гаргасан гомдол, түүнийг ажилд авсан болон, ажлаас халсан тухай тус компаний захиралын тушаал, $ Лхагвасүрэнгийн “МоЭнКо” ХХК-тай байгуулсан 276 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, түүний 302665 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ажлын байрны тодорхойлолт болон хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
“МоЭнКо” ХХК-ний захиралын 2016 оны 08 сарын 08-ны өдрийн 161/16 дугаартай ‘'Ажлаас халах тухай” тушаалаар тус байгууллагад ахлах тогоочоор ажиллаж байсан Б.Лхагвасүрэнгийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас нь чөлөөлсөн байна.
Нэхэмжлэгч Б.Лхагвасүрэнгийн маргаж байгаа ажлаас үндэслэлгүй халсан гэх 1)Ү1оЭнКо ХХК-ний захиралын 2016 оны 08 сарын 08-ны өдрийн 161/16 дугаар тушаалаар тус компаний Хөшөөтийн уурхайн ахлах тогоочоор ажиллаж байсан Б.Лхагвасүрэнг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, компаний хөдөлмөрийн дотоод журмын 2.5.9, Компаний дүрмийн 8.5, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.2.3 дахь хэсэгт зааснаар ноцтой зөрчил гаргасан гэж үзэн ажлаас чөлөөлж Хөдөлмөрийн гэрээг цуцласан нь хуульд нийцсэн гэж үзэхээр байна.
Учир нь дээрх зөрчлийн талаар иргэн Б.Лхагвасүрэн болон МоЭНКо ХХК-ний Хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.3-т “Ажил олгогчийн... бсхүл бусдын эд хөрөнгийг хулгайлсан, зөвшөөрөлгүй авсан буюу авч гарахыг завдсан...” бол үүнийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасанд тооцож, ажил рлгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар заасан байна. Мөн 'МоЭнКо” ХХК-ний Хөдөлмөрийн дотоод журмын 2.5.9-д Ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай заасан бөгөөд уг журмын 1 дүгээр хавсралтаар МоЭнКо ХХК-ний сахилгын дүрэм буюу сахилгын шийтгэлийн матрицыг тодорхойлсон байна. Хавсралтын 12 дахь хэсэгт “Сахилгын зөрчилд тооцогдох бусад үйлдэл эс үйлдэл”-ийг тодорхойлохдоо: Энэхүү матрикст тухайлан дурьдаагүй ч ажилтан нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, бусад дагаж мөрдөх журмыг зөрчсөн нь сахилгын ||лийтгэл хүлээхээр бол уг зөрчлийн шинж чанар, үр дагаварыг “маш ноцтой”, “ноцтой”, “бага хэмжээний” гэж тодорхойлон сануулах, цалин бууруурлах, ажлаас халах сахилгын ||лийтгэлийн алиныг нь ч оногдуулж болохоор тусгаж өгсөн байна.
Б.Лхагвасүрэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан . эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан |өрчил гаргасан болох нь түүний МоЭнКо ХХК-тай байгуулсан №276 дугаартай ^(өдөлмөрийн гэрээ, МоЭнКо ХХК-ний хөдөлмөрийн дотоод журам, түүний хавсралт,
2016 оны 07 сарын 31-ний өдрийн зөрчлийн хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
•|
‘!Бамбай СС” ХХК-ний хамгаалагч Р.Сүрэн, О.Хүсэлбаяр, М.Зоригоо, Ч.Даваасамбуу йарын тайлбар, МоЭнКо ХХК-ний зөрчлийн судлагаа, гэрч Р.Сүрэнгийн “...Би шалгалт хийсэн. Хар өнгийн гялгар уутан дотор татсан түүхий мах 3-4 кг орчим, лаазласан бүтээгдэхүүн буюу томат, 1 кг орчим сонгино гэх мэт зүйлс байсан Яагаад энэ зүйлсийг авч гарч байгаа юм бэ? гэхэд “хоолны хачир авч гарч байна” гэсэн. Кемпээс бараа материал гаргахдаа шаардах хуудсаар тодорхой албан тушаалтны зөвшөөрлөөр гаргадаг. Тухайн үед миний хажууд хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан Гансүх байсан. Б.Лхагвасүрэнг авч явсан ууттай зүйлсийг оруулж тавь гэсэн шаардлага тавихад ^дгээр зүйлсийг гал тогоо руу оруулж тавьсан” гэх мэдүүлэг,
гэрч П.Түмэнжаргалын “...2016 оны 07 сарын 31-ний өдөр хуурай баяжуулах |йлдвэрээс гал тогоонд түүхий мах, лаазласан бүтээгдэхүүний захиалга ирээгүй. Энэ |ахиалга надаар дамжиж ирдэг юм. Зөвшөөрөлтэй боолтын хоолны тоо өгөөд тэрний ^агуу гардаг. Бусад байдлаар захиалга ирэх үед бамбай харуул хамгаалалтад хэлж |үүний дагуу кемлээс гаргадаг. Бамбай харуул нь кемпийн ахлах ажилтны зөвшөөрлөөр бүтээгдэхүүн гаргах үүрэгтэй. Ахлах тогооч Б.Лхагвасүрэн нь зөвшөөрөлгүйгээр, эсвэл
еөрийн шийдвэрээр кемпээс түүхий мах, лаазласан бүтээгдэхүүн авч гарах эрхгүй.
!
Миний зөвшөөрлөөр гарах ёстой. Уурхайн удирдлага ч бай хүнсний зүйл авах
тохиолдолд бүгд миний зөвшөөрлөөр гардаг. Тэр шөнө ээлжийн хоолноос өөр ямар ч
|
|ахиалга ирээгүй. Ийм зөрчил гарсныг маргааш өглөө нь бамбай харуул надад ахлах Ъгооч Б.Лхагвасүрэн нь татсан мах, лаазласан бүтээгдэхүүн кемпээс авч гарах гэж байгаад баригдсан гэж мэдэгдэхэд би мэдсэн. Кемпээс түүхий мах, өндөг гаргах бүр :кориотой байдаг. Б.Лхагвасүрэн нь 2016 оны 07 сарын 31-ний шөнийн ээлжийн боолтын хоолыг хийгээд зөөврийн машинд авч гарах үедээ хог хийдэг хар өнгийн гялгар уутанд |атсан мах, лаазласан бүтээгдэхүүнийг хийгээд тухайн машины суудлын доогуур хийсэн байсныг илрүүлсэн гэж Бамбай харуул хамгаалалтын ажилтан мэдэгдсэн” гэх мэдүүлэг, Гэрч Ч.Даваасамбуугийн “...”Би МоЭнКо” ХХК-ний хуурай баяжуулах үйлдвэрт ^эсгийн даргаар ажилладаг. 2016 оны 07 сарын 31-ний өдөр миний удирддаг хуурай
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нь Б.Лхагвасүрэнг хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг б/йцэтгэсэн гэх боловч энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүйн дээр Б Лхагвасүрэнгийн ажлын байрны тодорхойлолтын гүйцэтгэх үүрэг, ажил гэсэн хэсэгт |гүүнийг “Кемпийн ахлах ажилтантай хамтран хүнсний нөөц бүрдүүлэх, захиалга хийх кэрэгцээг тодорхойлох” гэсэн нь ажлын байрнаас хоол болон хүнсний бүтээгдэхүүнийг зөвшөөрөлгүйгээр гаргах эрхтэй гэсэн утга санааг агуулаагүй байна гэж үзлээ.
Иймд Б.Лхагвасүрэнгийн МоЭНКо ХХК-ний Хөшөөтийн уурхайн ахлах тогоочийн Ьжилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн |цаатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай (нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын Орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХнь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ