Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/84

 

 

       2025           06              03                                                 2025/ШЦТ/84

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Энхзул,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Хохирогч Б.Ж*********** /цахимаар/,

Шүүгдэгч Ч.Б*********** нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С****** овогт Ч**********ийн Б***********д холбогдох эрүүгийн ************* дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Ч.Б********* нь 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ************ дугаар баг ********* суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг “********” ХХК-ний кемпийн цайны газрын зааланд Б.Ж************тэй үл ялих зүйлээр маргалдаж толгойн тус газарт нь толгойгоороо мөргөсний улмаас Б.Ж***********ийн биед тархины доргилт, хамар яс, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамар, зүүн нүдний зовхи, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б*********мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр компанийнхаа кемпийн гал тогоонд цай авах гээд байж байсан. Тэр үед манай компани аяга шанаганы материал муутайгаас болоод хоорондоо үл ойлголцох байдалд хүрсэн. Тэгээд Б.Ж********** тухайн үед намайг шоронгийн хадаас байдаг газар луу чинь явуулна гэх мэтээр доромжлоод тэгээд би нэг удаа мөргөж гэмтэл учруулсан, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Ж************ мэдүүлэхдээ: “...Б************ийн хувьд надаас уучлалт гуйж үзээгүй. Миний унтдаг гудсыг маань өрөөнийх нь хүүхэд нь аваад орчихсон тэр үед нь би шөнө ороод аваад гарахад миний урдаас ална гээд хүмүүс Б*************г хорьсон 06 сарын 07- ны өглөө би машинаар гарчхаад ирэхэд хүмүүс байсан би тэгж хэлээгүй, намайг мөргсөнийх дараа би хэлсэн. Зодсоны дараа тэгж хэлээд уурлахаар нь би цагдаад өгнө гээд гараад явсан. Хохирол гомдлын талаар байцаагчдаа хэлсэн тэгсэн тайлбар авсан болохоос баримтууд чинь байгаа юу байгаа бол өгөөрэй гэж надад хэлээгүй. Ч.Б********** надаас уучлалт гуйгаагүй, уучлалт гуйхгүй гэж өөрөө ч хэлсэн, тэгж хэлж байсан гэдгийг манай компанийнхан ч гэрчилж байна. Ер нь зан араншин муутай учраас би Б***********тэй олон юм ярьдаггүй, тэр өдөр аяга авах гээд хажуу талд нь байсан аягыг л би авсан. Тэгэхээр урд өдрийнхөө сэдлээр намайг босож ирээд 4-5 удаа мөргөсөн, чи яаж байгаа юм бэ гэсэн чинь жолооч нарыг ална гээд дайрч байснаа өөрөө мэдэж байгаа байх. Тэгээд цагдаад өгсөн, нэг биш нэлээн хэдэн гэрч нар байгаа. Түүнээс хойш хамт ажилласан, надаас уучлалт гуйсныг би мэдэхгүй байна. Ганц удаа уучлаарай гэж хэлж үзээгүй, тэр үед Б*************машинаар ***************** руу яваад хүргээд өгөх бололцоотой байсан. Тухайн сард би ажил хийж чадаагүй, нэг рейс 500,000 төгрөг байдаг. Одоо хамар битүүрээд байгаа, хагалгаанд орох шаардлагатай байна. Надаас юу болсон талаар ганц удаа асууж байгаагүй” гэв.

Улсын яллагч В.Төгсбаяр нь гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Өмнөговь аймаг Ханбогд сумын Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, В.Төгсбаяр би, Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17,19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Ч.Б***********д холбогдох эрүүгийн *********** дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна. Ч.Б********** нь 2025 оны 01 сарын 07-ны өдөр **************дугаар баг ************* суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг “**********” компанийн кемпийн цайны газрын зааланд Б.Ж***********тэй үл ялих зүйлээр маргалдаж, толгой тус газар нь толгойгоороо мөргөсний улмаас Б.Ж***********ийн биед тархины доргилт, хамар яс, зүүн нүдний ухархайн дотор 6 хананы хугарал, хамар, зүүн нүдний зовхи, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байгаа учраас түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүх хуралдаанд оруулж байна. Хохирол төлбөрийн тухайд дараах саналыг гаргаж байна. Хохирол төлбөрийн хувьд өнөөдөр шүүх хуралдаан дээр хохирогч Б.Ж***********тодорхой баримтуудыг ирүүлсэн байна. Энэхүү ирүүлсэн баримтууд нь зочид буудалд хоносон гээд мөн түүнчлэн ойр зуурын хүнсний хэрэглээний, эмийн мөн тээврийн хэрэгсэлд хэрэглэсэн шатахуун түлшний зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Мөн түүнчлэн тэрээр нэхэмжилж байгаа зүйл дээр цалингийн төлбөр, нэг рейс нь 400,000 төгрөгөөр арав гаруй рейс гэдэг зүйл ярьдаг. Гэвч энэхүү нөхцөл байдлууд нь өнөөдөр хангалттай нотлох баримтуудаа шүүх хуралдаанд гаргаж өгөөгүй байна. Тухайлбал эрүүл мэндийн байгууллага буюу мэргэжлийн эмчийн зүгээс ийм эмчилгээ хийлгэх шаардлагатай, тухайлбал хамрын хагалгаа хийлгэх эсвэл нүдний хагалгаанд орох шаардлагатай гэдэг эрүүл мэндийн байгууллагын бичиг баримтаа шүүх хуралдаанд гаргаж өгөөгүй. Эмнэлгийн зүгээс ямар эм хэдэн цагийн хугацаатай ийм хоног уугаарай гэсэн эмчийн бичиг байхгүй. Дараа нь цалинтай холбоотой асуудал хаана ямар компанид ажил хөдөлмөр эрхэлдэг гэдэг нотлох баримт нь байхгүй. Хөдөлмөрийн гэрээ, ажилд авсан тушаалаа гаргаж өгөөгүй, шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүгчийн зүгээс асуусан нотлох баримт байна уу гэхээр байхгүй гэж хэлсэн, гэх мэтчилэн хохирлыг шийдэхтэй холбоотой шаардлагатай нотлох баримтаа гаргаж өгөөгүй учраас хохирлыг энэ удаагийн шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна. Тийм учраас түүний хохирол нэхэмжлэх эрхийг нь иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нь үлдээж шийдвэрлэсэн нь зүйтэй байна гэсэн саналыг шүүх хуралдаанд оруулж байна” гэв. 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.Б**********г Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

Хохирогч Б.Ж************гийн: “...2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 11 цагийн орчимд би өөрийн ажилладаг “************” ХХК-н гал тогоонд би цайгаа уух гэж ороод цайны аяга авах гэтэл И********* намайг наадах чинь миний аяга гэхээр нь би хажууд байсан өөр аягыг авах гэтэл И* н*********амайг гараад ир гэж хэлээд гал зуухны зааланд куртикнээс заамдаж аваад хэд хэдэн удаа мөргөсөн тэгээд манай ажлын жолооч нар бид 2-г салгаад аваад явсан. Тэгээд би цагдаа дуудах гээл гараад яваад өгсөн. Миний зүүн талын нүд хавдаж, хэл цус хуурсан, хамраас цус гарсан. Би И************г цохиж зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-р хуудас/,

Гэрч Х.Э************ын: “...2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ************* суурьшлын бүсэд байрлах "***********" ХХК-н гал тогооны өрөөнд би хоол идэх гэж сууж байсан тэгсэн Б*********, Ж*********** хоёр цайны аяганаас болоод маргалдаад гал тогоон дотор Ж*************, Б******** хоёр барилцаж зууралдаад тэгээд Б********* нь Ж*********г нэг удаа л мөргөх шиг болсон би сайн хараагүй тэгээд л тэр хоёр салаад явцгаасан. Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,

Монгол Улсын шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь шүүх шинжилгээний төвийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 60 дугаартай “...Б.Ж*********ийн биед тархины доргилт, хамар яс, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар, зүүн нүдний зовхи, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсжээ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...Уг гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна...Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-21-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Ч.Б********** нь 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр********** дугаар баг *********** суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг “**********” ХХК-ний кемпийн цайны газрын зааланд Б.Ж*************тэй үл ялих зүйлээр маргалдаж толгойн тус газарт нь толгойгоороо мөргөсний улмаас Б.Ж************ийн биед тархины доргилт, хамар яс, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамар, зүүн нүдний зовхи, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Иймд шүүгдэгч Ч.Б************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Б.Ж************ нь шүүгдэгч Ч.Б***********ээс хохирол төлбөрт баримтаар 1,137,409 төгрөг нэхэмжилсэн.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б************ээс хохирол төлбөр 884,169 төгрөг гаргуулж хохирогч Б.Ж************д  олгож шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч В.Төгсбаяр эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...эрүүгийн хариуцлагын тухайд Ч.Б************ийн хувьд огцом ууртай, тухайн үеийн нөхцөл байдалд өөрөө өөрийгөө хянах чадваргүй ийм нөхцөл байдлын улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл бий болжээ. Тухайн үед биеэ барих, уураа хянах гэдэг асуудал хувь хүний өөрийн дотоод асуудал, үүнээс хамаараад биеэ барьж чадаагүйн улмаас гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл бий болсон байна. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс оруулж байна. Энэхүү саналыг оруулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх асуудлыг харгалзаж үзсэн болно гэж хэлмээр байна. Өнөөдөр шүүгдэгч шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд маргахгүй, үйлдлээ ойлгож, ухамсарлаж байна гэж мэдүүлж байгаа боловч түүнийгээ өөрийнхөө үйлдлээрээ харуулах ёстой. Тухайлбал хохирогчтойгоо уулзаад хохирол төлөөд уучлалт гуйгаад эвлэрээд орж ирэх ёстой. Энэ тохиолдолд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд гэмшсэн, ойлгосон байна хохирол төлбөрөө барагдуулсан байна гэх гэсэн хохирлоо төлөөгүй, өнөөдөр шүүх хуралдаан дээр оролцож байгаа хохирогч маань өөрөө нэг ч уучлалт гуйгаагүй гэдэг асуудлыг хэлээд байна. Тийм учраас энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзэж саналаа 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөг торгох ял оногдуулж саналаа гаргалаа гэдгийг тайлбарлаж хэлж байгаа. Энэ хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилсэн баримт ирүүлээгүй, энэ хэргийн улмаас шүүгдэгч Ч.Б************ цагдан хоригдсон хоноггүй, баривчлагдаагүй, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа. Энэхүү хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр 7 болтол хэвээр үргэлжлүүлэх саналыг тус тус шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс оруулж байна” гэв.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Ч.Б************ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б**************г 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.Б************д торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч С********* овогт Ч***********ийн Б************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б**********г 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

   4. Хохирогч Б.Ж*********** нь шүүгдэгчээс хохирол төлбөрт баримтаар 1,137,409 төгрөг нэхэмжилсэн. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б**********ээс хохирол төлбөрт 884,169 төгрөг гаргуулж хохирогч Б.Ж*************д  олгосугай.

   5.  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

   6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

   7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Д.БАТТУЛГА