Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 154/ШШ2018/00085

 

г МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 1

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би даргалжтус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Үенч сумын харьяат,1965 оны 01 сарын 16-нд төрсөн, 53 настай, эмэгтэй, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Булган сумын Байтаг бапг оршин суух, РД:ПК65011602, Түмэнээхэн овогт Муухөхийн Хандаагийн хүсэлттэй,

Ч.Даваасүрэнтэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг 2018 оны 01 сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжпэгч М.Хандаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжпэгч М.Хандаа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ч.Даваасүрэнтэй 2004 оноос хойш хамтран амьдарч эхэлсэн. 2005 оны 06 сарын 21-нд хүү Х.Од төрсөн юм. Тэр цагаас хойш нэг гэрт хамтран амьдарч байсан.

Нөхөр Ч.Даваасүрэн нь 2017 оны 11 сарын 27-ны өдөр өвчнөөр нас барсан. Хүү Х.Одод тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох болсон тул 2004 оноос 2017 оны 11 cap хүртэл Ч.Даваасүрэнтэй хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжпэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжпэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

М.Хандаа нь Ч.Даваасүрэнтэй хамтын амьдралтай байсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байх ба хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч М.Хандаа нь 2004 оноос хойш 2017 оны 11 сарын 29-ний өдрийг хүртэл Конкор овогт Чойжины Даваасүрэнтэй хамтран амьдарч байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

 

Хүсэлт гаргагч М.Хандаа нь Ч.Даваасүрэнтэй хамтран амьдарч байсан боловч гэрлэлтээ бүртгүүлээгүй гэр бүл болж хамтран амьдарснаас хойш хүү Х.Одыг төрүүлж гэрлэлтийн баталгаагүй гэх шалтгаанаар төрүүлсэн хүүхдээ эцэг Ч.Даваасүрэнгээр овоглоогүй болох нь хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Ховд аймаг Булган сумын Хөдөлмөр халамжийн үйлчилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №41 дугаартай ....Ч.Даваасүрэн өрхийн тэргүүлэгчтэй өрх нь 2011 оноос одоог хүртэл хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж байгаа нь үнэн болно гэх тодорхойлолт

2011 оны Ховд аймгийн Булган сумын 80 жилийн ойн баяр наадмын талбайд нөхөр хүүхдүүдийн хамт авхуулсан гэрэл зураг

Ховд аймаг Булган сумын Минжит Булган Цогцолбор сургуулийн 2017 оны 12

дугаар сарын 15-ны өдрийн ............ Байтаг багийн иргэн Даваасүрэн овогтой Од нь тус

сургуулийн 7а ангид суралцдаг үнэн болно гэх тодорхойлолт

Гэрч:Вангаахан овогт Дамиранжавын                       Оюунцэцэгийн    шүүхэд      гэрчээр

мэдүүлсэн....М.Хандаа нь миний нөхрийн дүү юм.Би Хандаагийн бэр эгч нь М.Хандаа нь Ч.Даваасүрэнтэй /Даваажав/ хамт амьдарснаас хойш тэдний дундаас нэг хүүхэд төрсөн.

Ч.Даваасүрэн М.Хандаа  нар нь хөдөө байнга байсан                   учир гэрлэлтээ

бүртгүүлээгүй юм байлаа. Иймд хүүхдийг нь Ч.Даваасүрэнгээр овоглоогүй юм байлаа Ч.Даваасүрэн нь өвчний улмаас нас барсан гэх мэдүүлэг

Гэрч Ямбийнхан овогт                   Аюурзаний        Бадамцэрэнгийн    шүүхэд      гэрчээр

мэдүүлсэн..... М.Хандаа нь Ч.Даваасүрэнгээс өмнө гэр бүлтэй байсан. Би

Ч.Даваасүрэнгийн хамаатан садан учир сайн мэднэ.Ч.Даваасүрэнг ах дүү хүмүүс нь Ч.Даваажав гэж нэрлэж заншсан. Ч.Даваасүрэн нь М.Хандаатай суусан цагаас хойш нэг хүүхэд төрүүлснийг сайн мэдэж байна.Харин хүүхдээ хэнээрээ овоглодог талаар сайн мэдэхгүй байна.Эхнэр нөхөр болоод хамт амьдарч цагаасаа хойш манайд цагаан сараар ирж золгоод явдаг байсан.Өөр надад мэдэх зүйл байхгүй гэх мэдүүлэг

Гэрч Усныхан овогт                     Ширэндэвийн       Бадамцэцэгийн    шүүхэд      гэрчээр

мэдүүлсэн....М.Хандаа нь манай нөхрийн дүүтэй сууж байсан.Анх 2000 оноос хойш нэг гэрторжамьдарсан.Бэр М.Хандаа нь манай дүүтэй амьдрахаасөмнө Д.Батжаргал гэдэг нөхөртэй амьдарч байгаад нөхөр нь нас барахад гэрлэлтээ цуцлуулаагүй байсан болохоор Ч.Даваасүрэнтэй гэрлэлтээ бүртгүүлээгүй юм байлаа.Урьдны нөхөр

 

 

Д.Батжаргалаас 6 хүүхэд төрүүлсэн гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Ховд аймаг Булган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн №14 дугаартай тогтоолоор амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрх учир улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

  1. 116, 118, 133дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Түмэнээхэн овогт Муухөхийн Хандааг Конкор овогт Чойжины Даваасүрэнтэй хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн
  1. Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч М.Хандаа нь улсын тэмдэгтийн хураамжинд төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
  1. Шийдвэрийн хувийг Ховд аймгийн Булган сумын Иргэний бүртгэлийн хэлтзст хүргүүлсүгэй.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                               Ц.ЭНХЖАРГАЛ