Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 154/ШШ2018/00160

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган сумын Баянгол багт оршин суух, РД:ПЭ89012001, Хар хүүхэн овогт Ганзоригын Золжаргалын хүсэлттэй

Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбаяр, хүсэлт гаргагч Г.Золжаргал, гэрч Д.Оюунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.Золжаргал шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Би 2014 онд Ш.Батзоригтой танилцаж хамт амьдрах болсон ба бид гэрлэлтээ батлуулж амжаагүй байсан юм. Ш.Батзоригтой хамтран амьдрах хугацаанд бидний дундаас 2015 оны 02 дугаар сарын 11-нд охин Гантигмаа төрсөн ба эцэг Ш.Батзоригоор овоглож гэрчилгээ авсан. Миний нөхөр Ш.Батзориг нь 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр зуурдаар нас барсан тул хүүхдэдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэтэл шүүхээр хамтын амьдралтай байсныг тогтоолгох шаардпагатай гэсэн. Иймд биднийг хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Г.Золжаргал нь хүүхдэдээ тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох зорилгоор талийгаач Ш.Батзоригтой хамтын амьдралтай байснаа тогтоолгох хүсэлт гаргасан байна.

 

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаас узэхэд Г.Золжаргал, Ш.Батзориг нар нь гэрлэлтээ албан ёсоор батлуулахгүйгээр 2014 оноос эхлэн нэг гэрт хамтран амьдарч энэ хугацаанд 2015 оны 02 дугаар сарын 11-нд охин Гантигмааг төрүүлсэн бөгөөд Ш.Батзориг нь 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр нас барсан болох нь Ховд аймгийн Булган сумын Улсын бүртгэгчийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 15 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар, Б.Гантигмаагийн 8401000194 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн даргын тодорхойлолт, гэрч Д.Оюунцэцэгийн шүүх хуралдаанд өгсөн “Г.Золжаргал нь Ш.Батзоригтой хурим найраа хийгээд хамт амьдарч байсан. Тэдний дундаас охин Б.Гантигмаа төрсөн. Эхнэр Золжаргал ньодоо басжирэмсэн. Ш.Батзориг 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр зуурдаар нас барсан юм” гэх мэдүүлэг, гэрэл зураг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо зөрүүгуй дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач хологдолтой үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

  1. 116, 118, 133дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныгбаримтлан Хар хүүхэн овогт Ганзоригийн Золжаргал нь талийгаач Бээлийнхэн овогт Шагдарын Батзоригтой 2014 оны 02 дугаар сараас 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн
  1. Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс
 

 

хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.БАДРАХГЭРЭЛ