Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 154/ШШ2018/00250

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИИН өмнөөс

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шуүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багт оршин суух Бурд овогт

Сүхбаатарын Оюунбаатарын нэхэмжлэлтэй

Хариуцагч:Ховд аймгийн Булган сум Зэвсэгт хүчний 305 дугаар тусгай салбарт холбогдох Зэвсэгт хүчний 305 дугаар салбарын захирагчийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/05 тоот тушаалыг хүчингүй болгуулах, гэрээт харуулын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн цалин, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батзул, нэхэмжлэгч С.Оюунбаатар, хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Баянжаргал, түүний өмгөөлөгч

Д.Эрдэнэчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч: С.Оюунбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд

' 1       •. ’ „ч-,       -.ч

тайлбарлахдаа:

Би улсад 12 жил ажилласан.Үүнээс Зэвсэгт хүчний 305 дугаар ангид 10 жил ажилласан.2006 онд тус ангид анх галчаар орж ажиллаж байгаад 2011 оноос гэрээт харуулын орон тоонд албан ёсоор шилжин ажиллаж байтал 2016 оны 01 дүгээр сарын 06-нд салбарын захирагч тушаал гаргаж намайг ажпаас чөлөөлсөнд би гомдолтой байна.

 

Учир нь миний бие ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй тул үндэслэлгүй гэж үзэж байна.Иймд Зэвсэгт хүчний 305 дугаар салбарын захирагчийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/05 тоот тушаалыг хүчингүй болгож намайг гэрээт харуулын ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны

 

цалинг олгуулж нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү. Хариуцагч

 

байгууллага надад жилийн дөрвөн улирал ажилладаг, улирлын чанартай биш ажлын байр өгвөл би ажилд орно.Өөр ажилд орохгүй.Жолооч, слесарь гэсэн орон тоонд ажиллаж байгаа хүмүүс нь тэтгэвэрт гарах нас нь болсон.Жолоочийн ажпаа өгмөөр байна гэж ярьж байгаа.Яагаад намайг жолоочоор ажиллуулж болохгүй гэж.Би хариуцагчтай эвлэрэх боломжгүй.Ажилгүй байсан хугацааны цалингаа шүүхэд гаргаж өгсөн баримтын хэмжээнд нэхэмжилнэ.Нийт 13.913.750 төгрөгийг хариуцагч байгууллага болох Зэвсэгт хүчний 305-р салбараас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Баянжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:2015 оны жанжин штабын даргын тушаалаар насхэтэрсэн шалтгаанаар ажлаас чөлөөлсөн байсан.Ажлаас чөлөөлөх болсон шалтгаан нь гэрээт харуулын орон тоогүй болж гэрээт харуулаар ажиллаж байсан ажилтнууд нь энгийн байсныг цэргийн болгон ахлагч нар гүйцэтгэхээр болсон.Энгийн ажилчид нь галт зэвсэг хэрэглэх болон аюулгүй байдлыг хангаж ажиллах боломжгүй болсон.Ахлагч нарыг 25 наснаас доош ажиллуулна гэж байснаа 30 наснаас доош гэж насны хязгаар тогтоосон.

Одоо манайд харуулын ажилтнууд нь ахлагч цолтой ажиллаж байгаа.Иймд С.Оюунбаатарыг харуулын албанд ажиллуулах боломжгүй.Урьд нь С.Оюунбаатарт галчаар ажиллах ажпын байр санал болгож байсан.Одоо манайд байгаа ажилчид нь бүгд орон тооны ажилчид С.Оюунбаатарын хэлээд байгаа жолооч, слесарийн ажилд авах боломжгүй.Жолооч, слесараар ажиллаж байгаа хүмүүсийг шалтгаангүйгээр ажпаас чөлөөлөх боломжгүй.Иймд С.Оюунбаатарын харуулын ажилд орох тухай нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.Цалингийн хувьд бид төсвийн байгууллага төсөвтөө захирагдан ажиллах ёстой гэж үзэж байна.

 

С.Оюунбаатарын ажилгүй байсан хугацааны цалин гаргах боломжгүй.Шүүхийн шийдвэр гараагүй байна.Манайд илүү төсөв санхүү байхгүй гэв

Тухайн үед мэдэгдэх хуудас өгсөн, мөн тушаалыг уншиж танилцуулж байсныг өөрөө ч сайн мэдэж байгаа гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдийн гаргасан тайлбар, хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч С.Оюунбаатар нь Зэвсэгт хүчний 305 дугаар тусгай салбарын захирагчийн 2016 оны 01 сарын 06-ны өдрийн Б/05 тоот тушаалыг хүчингүй болгож, гэрээт харуулын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүи баисан хугацааны цалин 13.913.750 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай

 

гомдол гаргажээ.

Text Box: гомдол гаргажээ.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Баянжаргал нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гэрээт харуулын орон тоо байхгүй, 30 наснаас доош насны хүн харуулын үүрэг гүйцэтгэх ёстой.С.Оюунбаатарын хувьд нас хэтэрсэн гэх шалтгаанаар ажлаас

 

чөлөөлсөн учир гэрээт харуулын ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч хариуцагч нар нь тус салбарт С.Оюунбаатар нь гэрээт харуулчнаар ажиллаж байсан талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч С.Оюунбаатар нь Зэвсэгт хүчний 305 дугаар тусгай салбарын захирагчийн 2016 оны 01 сарын 06-ны өдрийн Б/05 дугаар тушаал нь Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2015 оны н/106 дугаар тушаал, салбарын захирагчийн зөвлөлийн хурлын 2016 оны 01 сарын 06-ны өдрийн 2 дугаар хуралдааны шийдвэрийг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2- т заасан ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор гомдол гаргана гэх хуулийн заалтыг зөрчөөгүй байна.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч гэрээт харуулын орон тоонд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаагаа нотлох баримтаар нотолж чадахгүй. Хариуцагчийн шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа орон тоо байхгүй, Зэвсэгт хүчний жанжин штабын н/106 дугаар тушаалын дагуу чөлөөлсөн одоо манайд орон тоо байхгүй, өөр албан тушаалын ажпын байр байхгүй гэх тайлбар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д зааснаар иргэнийг ажилд авахад болон хөдөлмөрийн харилцааны явцад ажил үүргийн онцлог шаардлагын улмаас ажилтны эрх, эрх чөлөөг хязгаарласан бол энэ тухай үндэслэлээ нотлох үүрэгтэй.

Ажпаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг С.Оюунбаатарт, танилцуулан мэдэгдсэн гэж тайлбарлан хэрэгт 2015 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн мэдэгдэх хуудсыг ирүүлсэн нь ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д ажил олгогч энэ хуулийн 40.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх гэж заасныг зөрчиж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж баталгаажуулаагүй байна.

 

2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/05 дугаартай Зэвсэгт хүчний 305 дугаар салбарын захирагчийн тушаал нь Хөдөлмөрийн тухай Монгол улсын хуулийн

V < т. _2Г йД • ■■   -*i' •' • j Ci iV*-»

40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2015 оны н/106 дугаар тушаал, салбарын захирагчийн зөвлөлийн хурлын 2016 оны 01 дүгзэр сарын 06-ны өдрийн 2 дугаар хуралдааны шийдвэрийг үндэслэсэн нь:

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан ороН тоо хасагдсан, нас хэтэрсэн гэх үндэслэлээр гэрээт харуулын ажпаас чөлөөлсөн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

С.Оюунбаатар нь 2013 оны 01 сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан Зэвсэгт хүчний 305 дугаар тусгай салбарт гэрээт харуулаар ажиллаж байсан байна.

 

Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2015 оны н/106 дугаар тушаалын дагуу шинэ бүтэц зохион байгуулалтад шилжин ажиллах болсон гэх үндэслэл нь шүүхийн даалгавараар гүйцэтгэж ирүүлсэн Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн н/106 дугаар тушаал нь Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн ....дугаартай тайван цагийн орон тоог баталсан тушаал байх бөгөөд ЗХЖШ-ын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар тушаалын хавсралтад харуулын дарга 1 ахлах ахлагч, харуулчин дэд ахлагч 3 гэж ирүүлсэн тушаалыг үндэслэн С.Оюунбаатарыг харуулын ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.Уг тушаалын хавсралтад заасан орон тоо бүтэц зохион байгуулалт нь н/106 дугаарын тушаалын хавсралт мөн эсэх нь тодорхойгүй, ямар бүтэц зохион байгуулалтай байж байгаад ямар бүтэц зохион байгуулалтад орсон нь тогтоогдохгүй байна.

Мөн тушаалын үндэслэл болох салбарын захирагчийн зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2 дугаар хуралдааны шийдвэрыг шүүхэд ирүүлсэн боловч уг хуралдаанаар ахлагчийн алба хаах журмын 3, 2, 3 дахь заалтын дагуу нас хэтэрсэн байна. Одоо тохирох албан тушаал алга байна. Л.Баатаржав, С.Оюунбаатар нарын ажлаас чөлөөлөх тушаал гаргах гэж шийдвэрлэсэн хурлын тэмдэглэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д зааснаар хариуцагчийн хүсэлтээр бичмэл нотлох баримтын эх хувийг шинжлэн судлахад тухайн хурлаар ахлагчийн алба хаах журмын 3.2.3 дахь заалтын дагуу нас хэтэрсэн байна. Л.Баатаржав, С.Оюунбаатар нарыг ажлаас чөлөөлөх тушаал гаргах гэж шийдвэрлэсэн байна.

Ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл болох н/106 тушаал, ахлагчийн алба хаах журам зэрэг баримтуудыг хариуцагч байгууллага хэрэгт ирүүлээгүй, хариуцагч С.Оюунбаатар нь нас хэтэрсэн шалтгаанаар ажпаас чөлөөлөгдсөн гэж тайлбарлаж байгаа тайлбараа нотлох баримтаар нотолж чадахгүй байна.

Учир нь хариуцагч шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд тайлбарлахдаа Зэвсэгт хүчний жанжин штабын даргын н/106.Б/754 дугаар тушаалын дагуу салбарын гэрээт харуул гэдэг орон тоог өөрчилж мэргэжлийн ахлагчаас бүрдсэн харуулчин гэдэг албан тушаал болгон өөрчилсөн гэж тайлбарлаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэх үндэслэл болохгүй.

Иймд 2016 оны 01 сарын 06-ны өдрийн Б/05 дугаартай Зэвсэгт хүчний 305 дугаар тусгай салбарын захирагчийн ажлаас чөлөөлөх тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй ажил олгогчоос санаачлан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй гэж үзээд уг тушаалыг хүчингүй болгож С.Оюунбаатарыг гэрээт харуулын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журамд зааснаар С.Оюунбаатарын тус салбарт ажиллаж байсан сүүлийн гурван сарын цалингийн дундажаар тооцож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нь зүйтэй байна.

С.Оюунбаатар нь 2015 оны 10,11,12 саруудад гэрээт харуулаар ажиллан /410950+408148+567977/ цалин авснаас сард дунджаар 462358 төгрөгийн цалин олгогдож байх тул шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа ажилгүй байсан хугацааны цалин 13.913.750 төгрөгийггаргуулахтухай нэхэмжлэлийн шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжлэх эрхтэй ба нэхэмжпэгчийн шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа 2016 оны 01 сарын 06-ны өдрөөс 2018 оны 07 сарын 06-ны өдөр хүртэлх хугацааны цалин 13.913.750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс 13.761.515 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 152235 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч С.Оюунбаатарийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай ^ дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж түүнд зохих журмын дагуу cap тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийх болон шимтгэл төлүүлэх нэхэмжпэлийн шаардлага гаргаагүйг дурьдах нь зүйтэй байна.

Нэхэмжпэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор хэлэлцэх шаардлага

 

байх тул тэмдэгтийн хураамжнаас чөлөөлөгдсөнийг дурьдаж хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин 13.761.515 төгрөг гаргуулах шаардлагад улсын тэмдэгтийн

хураамж 226758 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 116, 118, дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

Ч.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар С.Оюунбаатарыг Зэвсэгт хүчний 305 дугаар салбарын гэрээт харуулын ажилд эгүүлэн тогтоосугай.

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч Зэвсэгт хүчний 305 дугаар салбараас ажилгүй байсан хугацааны цалин 13.761.515 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Оюунбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 152.235 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар нэхэмжлэгч С.Оюунбаатарын нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу cap тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Зэвсэгт хүчний 305 дугаар салбарт үүрэг болгосугай.
  3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжпэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Зэвсэгт хүчний 305 дугаар салбараас улсын тэмдэгтийн хураамж 226.758 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш

.         .с ~y~r                                                                                                                                                 _                                               • ■

14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Ц.ЭНХЖАРГАЛ