Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 154/ШШ2018/00270

 
 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Булган сумын харъяат, 1989 оны 07 сарын 11 -нд төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хорио цээрийн шинжээч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл-4, нөхөр хүүхдүүдийн хамт Булган сумын Бүрэнхайрхан багт оршин суух, ПК89071100 регистрийн дугаартай, Хөнхөрөө овогт Баттөмөрийн Булганбаярын нэхэмжпэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын харъяат, 1967 оны 11 сарын 19-нд төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Булган өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн 1 дүгээр хэсгийн их эмч ажилтай, ам бүл-4, нөхөр хүүхдүүдийн хамт Булган сумын Бүрэнхайрхан багт оршин суух, ЦГ67111905 регистрийн дугаартай, Мэрхэд овогт Содноогийн Баярцэцэгт холбогдох,

Ховд аймгийн Булган сумын өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 04 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, тус өрхийн эрүүл мэндийн төвийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхзмжпэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжпэгч Б.Булганбаяр, хариуцагч С.Баярцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжпэгч Б.Булганбаяр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Булган сумын

 

 

өрхийн эрүүл мэндийн төвд үйлчлэгчээр ажиллаж эхэлсэн. Ажиллах хугацаандаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь гүйцэтгэж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ чанартай биелүүлж ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа  хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж байгаагүй.

Манай байгууллага татан буугдаагүй, ажилчдын орон тоо хасагдаагүй, ажилчдын тоог цөөрүүлээгүй. Гэтэл Булган өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 04 дугаартай тушаалаар Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг үндэслэн намайг үүрэгт ажпаас чөлөөлсөн. Ажпаас чөлөөлсөн тушаалыг надад 2018 оны 05 дугаар сарын 04- ний өдөр хүлээлгэн өгсөн. Миний бие ажпаас чөлөөлсөн тушаалыг хууль зүйн үндэслэлгүй, миний үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхийг хохироосон шийдвэр гэж үзэж гомдол гаргаж байна.

Иймд миний гомдлыг хянан үзэж Булган өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 04 дугаар тушаалыг хүчингүй болгож, намайг Булган өрхийн эрүүл мэндийн төвийн үйлчлэгч /галчЛийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү” гг       ...2018 оны 03 дугаар сарын 4-нд манай ахын бие өвдсөн тул би ахыгаа аваад

Ховд аймаг явсан. 3 дугаар сарын 07-нд ажилдаа ирээд байж байтал 09-нд ахын бие муудаад би буцаад Ховд аймаг явсан. Явахдаа би С.Баярцэцэг эмчид чөлөө хүссэн өргөдөл бичиж өгсөн боловч ураад хаячихсан. Ар гэрийн гачигдлаар чөлөө авснаас болж намайг ажлаас халсан гэж би бодож байна. Үүний дараа 2018 оны 04 дүгээр сард би ангинаа авхуулахаар эмнэлэгт хэвтээд гарч ирэхэд ажлаас хална гэсэн мэдэгдэх хуудас өгсөн. 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр намайг ажилдаа ирэхэд Нэргүй гэдэг сувилагч өнөөдрөөс эхлээд чи ажилд ирэх хэрэггүй, чиний оронд өөр хүн ажилд авсан гэсэн. Тэгээд 2018 оны 04 дүгээр сарын 18-нд Хишигдаваа эмчээс гарын үсэг тамга тэмдэггүй тушаал авсан. Сүүлд 2018 оны 05 сарын 04-нд Баярцэцэг эмчээс тушаалаа аваад гарсан. Би анх ажил орохдоо галч, үйлчлэгчээр хавсарч ажиллахаа ойлгож байсан. Одоо ажилгүй байсан хугацааны цалинг аваад эвлэрч болох юм... гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Баярцэцэг шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гарсан тайлбартаа: “Тухайн үед би Булган өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан. Би өөрийнхөө үзэмжээр энэ хүнийг ажпаас халаагүй. Хамт олны хурал удаа дараа хийсэн. Хамт олон Б.Булганбаярыг биш хуучин ажиллаж байсан Оюунхүү гэдэг хүнийг ажиллуулахаар дэмжсэн нь хамт олны хуралдааны тэмдэглэлээс харагдаж байгаа. Б.Булганбаяр нь би хоёр дээд сургууль төгссөн үйлчлэгч хийх хүн би биш гэж хэлсэн бөгөөд ер нь ажилдаа хайнга хандаж, өгсөн үүрэг даалгавыг биелүүлдэггүй байсан. 2017 оны 01 сарын 02-наас 04 сарын 01-ний өдөр хүртэл гадны хүнээр нүүрс хаглуулсан. Яагаад вэ гэхэд миний бие өвдөөд нурууны суулттай гэсэн оноштой гарсан гэж хэлсэн. Нададоноштой картаа авч ирж үзүүлээгүй. Миний бие өвдөөд гэж үзүүлээгүй. Б.Булганбаяр нь би гал түлжчадахгүй гэсэн тул 2017 оны 10-р сарын 01-нээс шинээр галч авч ажиллуулсан. 2016 онд Булган БӨЭМТ-д урсгал засвар хийж цонх будахдаа бүх цонхны шилийг энд тэнд гадна дотногүй будаг болгосон байсан. Цонхны будгаа арилгах хэрэгтэй байна гэсэн шаардлага олон удаа тавьсан боловч цонхны будгийг арилгахаас таггалзсан. 2017 оны 10-р сарын 10-наас худгаас ус авч ирэхээс татгалзсан. 50м-ийн худгаас 2 хувингаар ус зөөхөөс татгалзсан.

2017оны 11-р сарын 6-нд ЭМЯ-ны шалгалт ирэхэд цэвэрлэгээ хийгээгүй хөглөрүүлсэн байсан. Ажлын байрандаа өдрийн цагаар цэвэрлэгээ хийдэггүй, гудамжаар голдуу явдаг нь харагдсан. Орой 20 цагт өрхийн эмнэлэгт цэвэрлэгээ хийж байсан. Яагаад вэ гэхэд ажпын цагаар хийж амжаагүй гэсэн. Гадна их цэвэрлэгээ хийхээс татгалзсан. 2018 оны 3-р сарын 10-нд галч Оюунхүүгийн хамтаар гадна цэвэрлэгээ хийх даалгавар өгөхөд ЗООм2 талбай шүүрдэхээс татгалзаад ирээгүй. 2018 оны 03 сарын 28-нд 15 цагт хүүхдээ цэцэрлэгээс авмаар байна гэхэд чөлөө өгөөгүй байхад цэвэрлэгээ хийхгүй гарч явсан. Ховд аймгийн ЭМГ-аас хяналт үнэлгээний хүмүүс ирж галч, үйлчлэгч 2-ыг нэг болго гэсэн үүрэг даалгавар өгөгдсөн. Баттөмөр овогтой Булганбаярыг ажлаас чөлөөлөх тухай хурлыг 2018 оны 03-р сарын 30-нд хийсэн. Хамт олны хурал дээр би 2 дээд мэргэжилтэй өрхийн змнэлэгт үйлчлэгч хийх хүн биш гэж хэлсэн. 2017 оны 04-р сарын 01 -нд ажлаас чөлөөлөгдөх тухай мэдэгдэх хуудас өгсөн. 2017 оны 05-р сарын 01-нээс ажлаас чөлөөлөгдөх тухай тушаал гаргаж 2017 оны 5 сарын 04-нд Баттөмөр овогтой Булганбаярт өгсөн. Монголын Өрхийн Анагаах Ухааны Мэргэжилтний холбооноос цэвэрлэгчид бичиг хэргийн ажил хавсарга гэсэн даалгавар ирсний дагуу 8015 хүн амын судалгааг компьютерт шивэх даалгавар өгөхөд биелүүлээгүй татгалзсан. Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, өөрийн үүрэгт ажилаа хийхээс удаа дараа татгалзсан учраас ажпаас чөлөөлсөн”

...Б.Булганбаярын ажилгүй байсан хугацааны цалинг нь өгөөд эвлэрэх саналтай байна. гэв.

Нэхэмжпэгч Б.Булганбаяр: Нэхэмжпэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. Эвлэрэх боломжгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Булганбаяр нь Булган сумын өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 04 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Булган сумын өрхийн эрүүл мэндийн төвийн ^ үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжпэлийн шаардлага гаргажээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Ховд аймгийн Булган сумын өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаартай, 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 04 дугаартай тушаалууд, Хөдөлмөрийн гэрээ, нэхэмжпэгч Б.Булганбаярын №0776492 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт хийсэн бичилт зэргээс үзвэл нэхэмжлэгч тал төрийн үйлчилгээний албан тушаалтан байна.

Тодруулбал Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д зааснаар үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль болон хууль тогтоомжийн бусад актаар зохицуулах тул ажил олгогчийн санаачилгаар ажпаас буруу халагдсан болон шилжүүлсэн тухай төрийн үйлчилгээний ажилтан, албан хаагчийн гомдлыг Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар шүүх шийдвэрлэнэ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 13 дугаар зүйлийн 13.1, түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар энэ хэргийг Иргэний хэргийн шүүх харъяалан шийдвэрлэх зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.Булганбаяр нь хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаагүй тул шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д заасан харъяаллын дагуу гомдлыг хүлээн авсан ба ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд 1 сарын дотор гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг зөрчөөгүй байна.

Нэхэмжпэгч Б.Булганбаяр нь Булган сумын өрхийн эрүүл мэндийн төвд үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан гомдол, хөдөлмөрийн гэрээ болон зохигчийн тайлбар зэрэг хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан шүүх хуралдаанаар талуудын хүсэлтээр хэлэлцсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлахад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх дараах үндэслэл тогтоогдлоо.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Баярцэцэг нь нэхэмжлэгч Б.Булганбаярыг ажил олгогчийн санаачлагаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр үүрэгт ажпаас нь чөлөөлсөн байна. С.Баярцэцэг нь Б.Булганбаярыг өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, ажилдаа хайнга ханддаг, ажпын байрны тодорхойлолтод заасан үүрэгт ажпаа биелүүлэхээс татгалзсан, хамт олны хуралдаанаар ажлаас халах шийдвэр гаргасан гэж маргаж байх боловч түүнийгээ нотлох ямар нэгэн баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлийг заасан бөгөөд хуулийн 40.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно гэж заажээ.

Гэтэл С.Баярцэцэг нь дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгжтатан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Баярцэцэг нь ...Б.Булганбаярт 1 /нэг/ сарын өмнө буюу 2018 оны 04 сарын 02-ны өдөр мэдэгдэх хуудас өгөөд 2018 оны 05 сарын 02-нд ажпаас чөлөөлсөн юм. Тухайн үед уг тушаалын он cap нь алдаатай гарсан байна... гэж мэдүүлсэн боловч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “...үйлчлэгч ажилтай Б.Булганбаярыг 2018 оны 04 сарын 02-ны өдрөөс эхлэн ажпаас чөлөөлсөн тул ажилд ирэх шаардлагагүйг мэдэгдэж байна” гэх мэдэгдэх хуудсыг нэхэмжпэгч Б.Булганбаярт 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээлгэн өгсөн байна. Гэтэл Булган сумын өрхийн эрүүл мэндийн төвийн даргын Б.Булганбаярыг “ажпаас чөлөөлөх тухай” №04 дугаартай тушаал нь мөн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гарсан бөгөөд тушаалын 1 дэх заалтад “Б.Булганбаярыг 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлсүгэй” гэж заасан байна.

Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хүссэн үедээ бус гагцхүү хуульд тусгагдсан шалтгаан, нөхцөл бодитой бүрдсэн тохиолдолд цуцлах бөгөөд хуульд заагаагүй үндэслэлээр гэрээг цуцлаж ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчих эрхгүй. Мөн хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан

 

үндэслэлээр ажлаас чөлөөлөх тохиолдолд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд 1/нэг/ сарын өмнө мэдэгдэнэ гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн байна.

Иймд Ховд аймгийн Булган сумын өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2018

 

оны 04 сарын 02-ны өдрийн 04 тоот тушаалыг үндэслэлгүй гэж үзэж Б.Булганбаярыг Ховд аймгийн Булган сумын Өрхийн эрүүл мэндийн төвийн үйлчлэгч /галч/-ийн ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан буюу 2018 оны 05 сарын 01-ний өдрөөс 2018 оны 07 сарын 23-ний өдөр хүртэлх хугацаа буюу ажлын 66 өдрийн цалин 1091900 /нэг сая ерөн нэгэн мянга есөн зуун/ төгрөгийг гаргуулан Б.Булганбаярт олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу cap тутам шимтгэл төлсөн тухай бичилтийг хийхийг хариуцагч Ховд аймгийн Булган сумын өрхийн эрүүл мэндийн төвд даалгаж шийдвэрлэлээ. Нэхэмжлэгч Б.Булганбаярын ...би 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр С.Баярцэцэг эмчээс тушаалаа аваад гарсан гэх мэдүүлэг болон, түүний нийгмийн даатгалын дэвтэрт2018 оны 04 дүгээр сарын цалин, шимтгэл төлсөн бичилт хийгдсэн байх тул түүний ажилгүй байсан хугацааг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тооцох үндэслэлтэй байна.

Уг нэхэмжпэл нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул тэмдэгтийн А хураамжаас чөлөөлөгдсөн ба нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговор 1091900 /нэг сая ерөн нэгэн мянга есөн зуу/ төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 30731 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар хариуцагч С.Баярцэцэгийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 04 тоот “ажлаас чөлөөлөх тухай” тушаалыгхүчингүй болгож, нэхэмжпэгч Б.БулганбаярыгХовд аймгийн Булган сумын өрхийн эрүүл мэндийн төвийн үйлчлэгч /галчЛийн ажилд эгүүлэн тогтоосугай.
  2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч Ховд аймгийн Булган сумын эрүүл мэндийн төвөөс ажилгүй байсан хугацааны цалин 1091900 /нэг сая ерөн нэгэн мянга есөн зуу/ төгрөг гаргуулан нэхэмжпэгч Б.Булганбаярт олгож, нэхэмжпэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн
 

 

даатгалын дэвтэрт зохих журмын дагуу cap тутам шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгасугай.

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжпэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Булган сумын өрхийн эрүүл мэндийн төвөөс улсын тэмдэгтийн хураамжинд 30731 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Л.ТҮВШИНЖАРГАЛ