| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2021/05860/И |
| Дугаар | 101/ШШ2022/00077 |
| Огноо | 2021-12-27 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 101/ШШ2022/00077
| 2021 оны 12 сарын 27 өдөр | Дугаар 101/ШШ2022/00077 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: .................................,
Хамтын амьдралтай байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч ....................., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Миний бие .................................. 2002 оны 07 дугаар сард танилцаж 2003 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс хамтран амьдарч эхэлсэн юм. 2009 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр .........................-г мөн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүү ............................-г тус тус төрүүлж одоо эрүүл саруул өсөж бойжиж байгаа билээ. Нөхөр ..............................-р маань хувийн байгууллагад барилгын засалчин миний бие худалдагчаар ажиллаж амьдрал ахуйгаа бөөцийлж байтал 11 сард нөхөр маань нас барсанд харамсаад баршгүй. Бид хоёр гэр бүлээ өдий болтол батлуулаагүй явсан нь ажлын ачаалал, бид хоёрын хэнэггүй зангаас болсонд харамсаж байна. Хэдий тийм боловч хоёр хүүхдийн амьдралд тус хүргэж охин ..................., хүү ....................-р нарт тэжээгчээ алдсан тэтгэвэр тогтоолгох болсон тул бид хоёрыг 2003 оны 01 сарын 15-ны өдрөөс 2021 оны 11 сар хүртэл хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ................... нь ......................... 2003 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтын амьдралтай байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт бүхий шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч ............................. нь насанд хүрээгүй охин ....................., хүү ........................ нарт тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгохын тулд хамтын амьдралтай байсныг тогтоолгох шаардлагатай болсон гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлж байна.
Хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Чонос овогт ...........................-р нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нас барсныг 1119570088 тоот гэрчилгээнд бүртгэсэн болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 6 дугаар талд/
Хүсэлт гаргагч ........................ нь ......................... 2003 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтран амьдарч, энэ хугацаанд тэдний дундаас 2009 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр охин ......................, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүү ...................... нар төрж, хүүхдүүдэд эцгээр нь овоглож гэрчилгээ олгосон болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, фото зураг, З.Лхагвадолгор, Б.Сорогсүрэн нарын тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 9, 10 дугаар талд/
Иймд хэрэгт авагдсан баримтыг үндэслэн хүсэлт гаргагч .............................-г ............................. 2003 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтын амьдралтай байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар хүсэлт гаргагч ............................... регистрийн дугаартай Өөлд овогт ..........................-г ........................ регистрийн дугаартай, Чонос овогт ................................ 2003 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд гэр бүлээ бүртгүүлэлгүй хамтын амьдралтай байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ