Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 154/ШШ2018/00311

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүухийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэг нуур багт оршин суух, РД: ПМ59081819, Хангайчууд овогт Равжирын Боломжавын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Ховд аймгийн Цэцэг сумын Эрүүл мэндийн төвд холбогдох Ховд аймгийн Цэцэг сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн 2018 оны 01 сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай тушаалыг хүчингүй болгуулан, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, өөр ажил албдн тушаалд томиллуулж, ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:           Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, хариуцагч

байгууллагын төлөөлөгч Н.Намсрайжав, хариуцагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Боломжав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2002 оны 10 сараас хүн эмнэлэгт сантехникийн слесарь ба галчаар одоо хүртэл тасралтгүй 16 жил ажилласан. Энэ хугацаанд улсад төлөгдөх эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг тасралтгүй төлж байсан. Ажиллаж байх хугацаандаа гэмт хэрэг болон ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Улсад тасралтгүй 36 жил ажилласан. 2002 онд эрхлэгч эмч Анхбаяртай хөдөлмөрийн гэрээ хийж галчаар ажилд авсан. Үүнээс хойш ажилд орсон, ажлаас гаргасан ямар нэгэн тушаал гаргаагүй. Эрхлэгч эмч Н.Солонго мэргэжпээ дээшлүүлэхээр хот явсаны дараа Н.Намсрайжав эмч 2017 оны 10 сарын 01 -ний өдөр тус сумын Хүн эмнэлэгт сан техникийн слесариар гэрээт ажилчнаар авч ажиллуулж байсан бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаагүй. Ховд аймгийн Цэцэг сумын Хүн

 

 

эмнэлэгт галчийн орон тоо 4 байдаг. Гэвч 2002 оноос одоог хүртэл 2 галч ажилладаг. Хэрэв тус сумын эмнэлэгт орон тоогоороо 4 галч ажиллахаар нэг галчийн амралтын хугацаа 72 цаг байдаг. Гэтэл 2 галч 24 цагаар ээлжлэн ажиллаж байна. Илүү цагаар ажилласны хөлс өгдөггүй мөн амралтын хугацаа бага байдаг. 2018 оны 01 сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай Ажпаас чөлөөлөх тухай тушаал гарган, 2018 оны 01 сарын 07-ны өдөр надад гардуулан өгсөн. Миний бие 2019 оны 08 сард тэтгэвэрт гарах тул ажилласан жилийг таслахгүйгээр үргэжлүүлэн ажиллуулж өгөхийг хүсэж байна.

Иймд миний бие Ховд аймгийн Цэцэг сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн 2018 оны 01 сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай тушаалыг хүчингүй болгуулан, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, өөр ажил албан тушаалд сэлгүүлэн томиллуулж, мөн ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж олгуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Р.Боломжав шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Равжирын Боломжав нь Ховд аймгийн Цэцэг сумын эрүүл мэндийн төвд сантехникчээр ажиллаж байсан ба 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 тоот эрхлэгч эмчийн тушаалаар сантехникчийн ажлаас чөлөөлөгдсөн. Нэхэмжпэлийн шаардлагаа тодруулж байна. Үүнд:

  1. Ховд аймгийн Цэцэг сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 тоот тушаалыг хүчингүй болгуулах
  2. Эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх
  3. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгохыг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна гэжээ.

Хариуцагч Н.Намсрайжав шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Р.Боломжав нь ажилгүй байж байгаад 2017 оны 10 сард ажилдаа орно гэж хүсэлт гаргасан.Тухайн үед Цэцэг сумын Эрүүл мэндийн төвийн халаалт нэгдсэн халаалтад шилжсэн учраас нэгдсэн дулаанд шилжиж төсөв санхүү нь шилжчихсэн байсан.

Р.Боломжав нь хүсэлт гаргасан болохоор хугацаатай гэрээ байгуулаад 2017 оны 10 сараас 2018 оны 1 дүгээр cap хүртэл хугацаатай гэрээ байгуулж нэг галчийн орон тооны цалингаар цалинжуулаад сантехник дулааны асуудал жигдрэх хүртэл слесариар ажиллуулсан.Одоо орон тоо нь байхгүй цалингийн сан нь байхгүй учир цаашид ажиллуулах боломжгүй.Харин нэгдсэн дулааны халаалтад шилжсэн учир тэнд ажиллах боломжтой.Орон тоо нь ч байгаа гэв.

Шүүх хуралдаанд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.Боломжав нь Ховд аймгийн Цэцэг сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан Ховд аймгийн Цэцэг сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн 2018 оны 01 сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай тушаалыг хүчингүй болгуулан, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, өөр ажил албан тушаалд томилуулж, ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Р.Боломжав нь Ховд аймгийн Цэцэг сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 тоот тушаалыг хүчингүй болгуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгохыг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.

Нэхэмжлэгч Р.Боломжав болон хариуцагч Ховд аймгийн Цэцэг сумын Эрүүл мэндийн төв нь Р.Боломжавыг галчаар ажиллаж байсан талаар маргахгүй байгаа бөгөөд галчийн орон тоо нэгдсэн дулаанд шилжсэн.Р.Боломжав нь нэгдсэн дулаанд шилжин ажиллахгүй гэж хүсэлт гаргаснаар хугацаатай гэрээ байгуулан ажиллуулсан гэрээний хугацаа дуусч хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж маргажээ.

Ховд аймгийн Цэцэг сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалт, Эрүүл мэнд, Спортын сайд, Сангийн сайдын хамтарсан 2015 оны 498/345 тоот тушаалыг үндэслэн сантехникч Р.Боломжавыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

2017 оныЮ сарын 01-ны өдрөөс2018 оны 01 сарын 01-ны өдөр хүртэл ажил олгогч ажилтан нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд эрүүл мэндийн төвийн сантехникчээр ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээгээр нотлогдож байх бөгөөд хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул Р.Боломжавыг ажлаас чөлөөлөхдөө хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан гэрээний хугацаа дуусаад ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21,7-д хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болохоор заасан бөгөөд гарын үсэг зурсан гэдгийг бичгээр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд, ажил олгогч хуулийн этгээд байгууллагыг төлөөлж эрх бүхий албан тушаалтан, ажилд орохыг хүссэн эрх зүйн чадамж бүхий иргэн өөрөө гарын үсэг зурсан байхаар тайлбарласан тул Эрүүл мэндийн төв болон Р.Боломжав нарын хооронд 2017 оны 10 дугаар сарын 01- ний өдрөөс 2018 оны 01 сарын 01-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хуулийн хүчин төгөлдөр гэрээ гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дах хэсэгт зааснаар хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссанаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор заасан учир хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр ажилтныг ажпаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна.

Ховд аймгийн Цэцэг сумын Эрүүл мэндийн төв нь 2017 оны 10 дугаар сарын 24- ний өдрийн 17/17 дугаартай Дулааны эрчим хүч худалдах худалдан авах гэрээнд зааснаар 2017, 2018 оны халаалтын зардал, галч нарын цалинг шилжүүлсэн болох нь Ховд аймгийн Цэцэг сумын Засаг дарга болон Улаанбаатар хотын “Эрчим Дөл” ХХК-ний хооронд байгуулагдсан гэрээгээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Р.Боломжав нь тус эрүүл мэндийн төвд 2017 оны 10 сарын 01-ны өдрөөс 2018 оны 01 сарын 01-ны өдөр хүртэл сантехникчээр ажиллаж байсан болох нь Р.Боломжавын нийгмийн даатгалын 000238051 дугаартай дэвтэрт бичигдсэн 2017 оны 10 сарын 01-нээс 2018 оны 01сарын 08 гэх тушаалын бичилт болон 10,11,12 сард авч байсан цалингийн бичилт, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бичилттэй наториатаар гэрчлүүлсэн нийгмийн даатгалын дэвтрээр тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгч Р.Боломжавын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ... эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, өөр ажил албан тушаалд томилуулж ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж гаргуулах,

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сантехникчийн ажлаас чөлөөлөгдсөн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан...эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгохыг хариуцагчид даалгуулах гэх шаардлага,

Нэхэмжлэгч Р.Боломжавын шүүхэд гаргасан..,3-н галчийн орон тоонд 2 галч ээлжлэн ажиллаж байсан.Бид хоёр ажиллаж байхдаа ТҮ-ийн 1-ийн 5-аар 10 жил ажилласан.Одоо би тэтгэвэрт гарах болж байгаа тул намайг ямар нэг орон тоонд ажиллуулж өгөхийг хүсэж байна гэх тайлбараар Р.Боломжавийн шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй ямар ажил албан тушаалд томилуулах гэж байгаа, ямар албан тушаалын хэдэн төгрөгний цалин нэхэмжилж байгаа, ажилгүй байсан хэдий хугацааны цалин нэхэмжилж байгаа талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжпэгч Р.Боломжав нь шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчтэй шүүх хуралдаанд оролцох талаар хүсэлт гаргаагүйг дурьдах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5,-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОПГООХ нь:

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Р.Боломжавын, Ховд аймгийн Цэцэг сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулж гаргасан, Ховд аймгийн Цэцэг сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 тооттушаалыгхүчингүй болгуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгохыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжпэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ЭНХЖАРГАЛ