Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 154/ШШ2018/00359

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багт оршин суух, ПБ60011972, Егөс овогт Пагваагийн Магсаржавын хүсэлттэй

Б.Пагваагийн нас барсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа, хүсэлт гаргагч П.Магсаржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч П.Магсаржав шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний эцэг Егөс овогт Баясхайгийн Пагваа нь 1930 онд Ховд аймгийн Булган суманд төрсөн. 1950-1953 онд цэргийн алба хааж ирээд Жаргалын зам нэгдэлд мал маллаж амьдарч байсан. 1957 онд Шилэг овогтой Эрэмбээтэй гэр бүл болоод 7 хүүхэд төрүүлж өсгөсөн. Би 2 дахь хүүхэд нь юм. Миний 3 дахь дүү П.Мягмарсүрэн нь Энэтхэг улсад элэг солиулах хагалгаанд орж отгон дүү П.Мөнхчулуунаас элэг шилжүүлэн суулгах шаардпагатай болсон ба эмнэлгийн байгууллагаас эцэг эхийн зөвшөөрөл шаардсан бөгөөд бидний эцэг Б.Пагваагийн нас барсан тухай бүртгэл архиваас олдохгүй байна.

Иймд Б.Пагвааг 1997 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нас барсан болохыг тоггоож өгнө үү гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судпаад

ҮНДЭСЛЭХ нь:

П.Магсаржав нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгох буюу эцэг Б.Пагвааг нас барсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

П.Магсаржавын эцэг Баясхай овогтой Пагваа нь 1930 онд төрсөн ба 1997 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нас барсан болох нь:

  • түүний шүүхэд гаргасан хүсэлт,
  • 1956 оны хүн амын тооллогын 8 дугаарт: “Ховд аймгийн Булган сумын 9 дүгээр баг, Басгай Пагваа, 26 настай, эрэгтэй” гэх магадлагаа,
  • Улсын бүртгэлийн төв архивын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 45/028727 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаанд: “Баясхай Пагваа, Шилэг Эрэмбээ нарын 1957 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болсныг Ховд аймгийн Булган сумын 32 дугаарт 1957 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов” гэх лавлагаа,
  • Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсийн 2018 оны 10 дугаар 24-ний өдрийн 1252 тоот: “Баясгай овогтой Пагваа нь 1930 онд төрсөн гэх, улмаар Ховд аймгийн Булган суманд амьдарч байгаад 1997 онд нас барсан гэх боловч Булган сумын нас баралтын бүртгэлийн 1996-2005 оны бүртгэлийг шүүж үзэхэд нас баралтын бүртгэл гараагүй мөн манай архиваас түүнд холбогдох хаатр, маягт олдоогүй болно” гэх албан бичиг,
  • Б.Пагваагийн ажиллаж байхдаа шагнагдаж байсан тухай Сайшаалын үнэмлэх, Хүндэт жуух бичиг, депутатын үнэмлэх, бат илэрхийлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, мал тооллогын карт,

-Б.Пагваад тэтгэвэр олгож байсан жагсаалт /1996 он/

  • Ховд аймгийн Булган сумын нэгдсэн эмнэлэгийн дарга Б.Батбаатарын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 144 тоот: “тус сумын Алагтолгой багийн иргэн Баясхай овогтой Пагваа нь 1997 оны 07 дугаар сарын 07-ны өдөр зүрхний шигдээс өвчнөөр нас барсан нь үнэн болно” гэх албан бичиг,
  • нас барсан тухай эмнэлэгийн гэрчилгээ,
  • гэрч Б.Баастын шүүхэд гэрчээр өгсөн: “...Б.Пагваа нь 68 насандаа буюу 1997 оны зун Ховд аймгийн Булган сумын “Бөөрөг төмөрт” гэх газарт нас барсан. Хүүхдүүд нь нас барсаны бүртгэлд бүртгүүлж нас барсаны гэрчилгээ аваагүй байснаас одоо шүүхэд хандсан байна. 1997 оны зун манайхыг Булган сумын Алагтолгой багийн нутаг буюу “Нүцгэн" гэх газарт байхад хүүхдүүд нь хөдөөлүүлж байсан. Би сайн мэдэж байна...” гэх мэдүүлэг.

- гэрч Т.Даваахүүгийн шүүхэд гэрчээр өгсөн: “Би 1984 онд Ховд аймгийн Хөдөө а- ахуйн техникум төгсөж ирээд Булган сумын Жаргалын зам нэгдэлд малын эмчээр ажилла- байхад Б.Пагваа нь тус нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байгаад

 

 

насны тэтгэвэрт гарсан. Би 1986 онд Б.Пагваагийн 3 дахь хүү Мянгаатай гэр бүл болсон. Улмаар хадам аав болох Б.Пагваа нь 1997 оны 07 сарын 07-ны өдөр зүрхний шигдээс өвчнөөр нас барсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Егөс овогт Баясхайгийн Пагвааг 1997 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нас барсан болохыг тогтоосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1,2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Б.БАДРАХГЭРЭЛ