Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/94

 

 

       2025           06              24                                                2025/ШЦТ/94

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Намуун,

Улсын яллагч Э.Наранхүү,

Шүүгдэгч А.Ц********* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б******* овогт А********ийн Ц********т холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч А.Ц******** нь 2025 оны 01 дүгээр сарын 24-ний шөнө **********сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*********” ХХК-ны хоолны танхимд талх булааж авсан гэх асуудлаас болж Г.Г********тэй муудалцан зүүн нүд рүү баруун гараараа нэг удаа цохисны улмаас “зүүн нүдний дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Ц******* мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Улсын яллагч Э.Наранхүү нь гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Наранхүү би, Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ердийн журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн А.Ц*******т холбогдох ********дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон, дүгнэлт гаргаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Б***** овогт А*******ийн Ц******** нь 2025 оны 01 дүгээр сарын 24-ний шөнө ********сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “********” ХХК-ны хоолны танхимд талх булааж авсан гэх асуудлаас болж Г.Г**********тэй муудалцан зүүн нүд рүү баруун гараараа нэг удаа цохисны улмаас “зүүн нүдний дотор ханын цөмөрсөн хугарал, Зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт авагдсан. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Г.Г********ийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “...2025 оны 01 дүгээр сарын 24-ны өглөө ажилдаа гарсан дараа уурхай бүсэд цас орсноос болоод уурхайн ажилчид хоолны танхимд цуглаад танхимд хоол цайнд орох үеэр би хамт ажилдаг Ц*********ын араас хажуугаар нь гарахдаа урд нь байсан талхийг шүүрч автал Ц******** уурлаад миний гараас талхаа шүүрч аваад уурлаад нэг хараалын үг хэлсэн юм тэгээд би баруун талын чихнээс нь гараараа зөөлхөн нэг татчихаад яваад өгсөн чинь араас өөрийнхөө каск малгайгаар миний толгой руу нэг удаа савсан тэгээд үргэлжлүүлээд босож ирээд энгэрээс заамдаж авахаар нь би зөрүүлээд гараараа заамдаад автал миний нүүр лүү зүүн талын нүд рүү гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг, гэрч Э.Б*******, Ш.Ш********нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Т.Н********ын 2025 оны 02 дугаар сарын 25-ний өдрийн “1. Г.Г********ийн биед зүүн нүдний дотор ханын цөмөрсөн хугарал, Зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх шарх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл. 3. Уг гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 4.Г.Г*********ийн биед учирсан гэмтлүүд нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан идэвхтэй үйлдэл хийсэн байхыг шаарддаг бөгөөд хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт үйлдэл, хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм. Шүүгдэгч А.Ц******** нь хохирогч Г.Г********ийн зүүн нүд рүү цохисон үйлдлээс болж “зүүн нүдний дотор ханын цөмөрсөн хугарал, Зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учирсан шалтгаант холбоотой, хохирол хор уршгийг зориуд хүсэж үйлдсэн буюу гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Иймээс шүүгдэгч А.Ц**********ын үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна” гэв. 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч А.Ц********ыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.  

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

Хохирогч Г.Г**********ийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “...2025 оны 01 дүгээр сарын 24-ний өглөө ажилдаа гарсан дараа уурхай бүсэд цас орсноос болоод уурхайн ажилчид хоолны танхимд цуглаад танхимд хоол цайнд орох үеэр би хамт ажилдаг Цогбаатарын араас хажуугаар нь гарахдаа урд нь байсан талхийг шүүрч автал Ц*********** уурлаад миний гараас талхаа шүүрч аваад уурлаад нэг хараалын үг хэлсэн юм тэгээд би баруун талын чихнээс нь гараараа зөөлхөн нэг татчихаад яваад өгсөн чинь араас өөрийнхөө каск малгайгаар миний толгой руу нэг удаа савсан тэгээд үргэлжлүүлээд босож ирээд энгэрээс заамдаж авахаар нь би зөрүүлээд гараараа заамдаад автал миний нүүр лүү зүүн талын нүд рүү гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 13-15-р хуудас/,

Гэрч Э.Б***********ын 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “...2025 оны 01 дүгээр сарын 24-ний орой би 20 цагаас ажилдаа гараад уурхайд ажиллаж байхад гадаа цас ороод уурхайн ажил зогсоод ажилчид ажлаасаа бууцгаагаад кемпийн байрлалд хоолны газраа ороод оройн хоолондоо орцгоосон юм. Тэгээд хамт ажилдаг Ц********* бид хоёр хоолны зааланд ширээнд суугаад хоолоо идэх гээд хамт сууж байтал боолттой бэлэн хиам талх ч ирээд ширээн дээр байсныг бид хоёр идэж эхлэх гэж байтал Г.Г********** гэдэг залуу бид хоёрын ширээн дээр хүрч ирээд Ц*******ийн хиам талхийг авахад нь Ц******* ахын дүү яах юм бэ гээд хиам талхаа Г********с буцаагаад автал Г******** Ц*******ын чихнээс нь гараараа зулгааж татчихаад яваад өгөхөөр нь Ц******* Г*******ийн араас каск малгайгаа шидэхэд нь Г********* буцаж хүрч ирээд тэр хоёр хоорондоо барилцаад авсан дараа харахад Г*********ийн хамраас цус гараад тэнд байсан ажилчид зохицуулж салгасан юм. Тэгээд Г********* хаалганы үүдэнд очоод Ц******** гараад ирээ үзчих үү бандиа гээд согтуу хүн шиг авирлаад хашхираад орилоод л байгаа харагдсан. Тэгээд л ер нь ажилчид больцгоо гээд зохицуулж тараасан. Тэгээд Ц******** бид хоёр хоолоо ч идээгүй тэгээд инженер ирээд Г********, Ц******* хоёрыг аваад явсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 23-24-р хуудас/,

Гэрч Ш.Ш**********ний 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн "... 2025 оны 01 дүгээр сарын 24-ны орой 19 цаг ажил дээрээ ирээд ажилд гарч амжаагүй юм тэгээд зарим ажилчид хоорондоо хөзөр тоглоод л байцгааж байсан юм тэгээд шөнийн 00 цагийн үед хоолны цаг болоод уурхайн ажилчид хоолны зааланд цуглаад хоолондоо орцгоож эхэлсэн тэр үед би заалны зүүн хойд буланд манай ширээнд суусан 4,5 ажилчид хөзөр тоглонгоо хоолоо идээд сууцгааж байсан чинь Ц*********, Г******* хоёрын дуу өндөрсөөд л эхэлсэн тэгэхээр нь хартал Ц****** Каск малгайгаа Г*********ийн араас шидэж байгаа харагдсан малгайг нь гараараа хааж байгаа харагдсан юм. Тэгээд Г********* 3.4 алхмын зайнаас эргэж очоод Ц********той барилцаад тэр хоёр хоорондоо маргалдаж муудалцаж байгаад Г********ийн нүүр лүү Ц********* гараараа нэг удаа цохисон тэгээд хажуугаас нь ажилчид орж ирээд та хоёр боль боль гээд салгасан юм. Тэгээд манайхнаас Г.Г***********ийг аваад гарсан юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 27-28-р хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Т.Насанжаргалын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “1. Г.Г********ийн биед зүүн нүдний дотор ханын цөмөрсөн хугарал, Зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх шарх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл. 3. Уг гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 4. Г.Г**********ийн биед учирсан гэмтлүүд нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 43-45-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч А.Ц********** нь 2025 оны 01 дүгээр сарын 24-ний шөнө ************ сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*********” ХХК-ны хоолны танхимд талх булааж авсан гэх асуудлаас болж Г.Г***********тэй муудалцан зүүн нүд рүү баруун гараараа нэг удаа цохисны улмаас “зүүн нүдний дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.     

Иймд шүүгдэгч А.Ц***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Г.Г********* нь шүүгдэгч А.Ц*************аас хохирол төлбөр нэхэмжлэхгүй тухайгаа илэрхийлсэн байх тул шүүгдэгч А.Ц***********ыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч Э.Наранхүү эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчид А.Ц*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.4 хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн;, зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх санаа зорилго, Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн, ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан үзэж 550 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь саналтай байна.  Гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол баримтаар нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон баривчлагдсан хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжилсэн хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгчид 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна” гэв.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч А.Ц**********ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр төлөгдсөн байдал нь түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц**********ыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.Ц***********т торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б******** овогт А**********ийн Ц**********ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц*********ыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч Г.Г********** нь шүүгдэгч А.Ц***********аас хохирол төлбөр нэхэмжлэхгүй тухайгаа илэрхийлсэн байх тул шүүгдэгч А.Ц********* ыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5.  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БАТТУЛГА