Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2022/00078

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2022/00078

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: .......................,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч .........................., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтдээ: ........................ миний бие 1987 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс Архангай аймгийн харьяа Цэнхэр сумын социализмын зам нэгдлийн талхан цехэд талхчнаар ажилласан. 1994 онд Цэнхэр сумын социализмын зам нэгдэл тарсан тул хөдөлмөрийн дэвтэрт орсон гарсан тушаал байгаа боловч архиваас баталгаатай тушаал гарч ирэхгүй байгаа тул тэтгэврийн жил хүрэхгүйд хүрээд байна. Иймд намайг 1987 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Архангай аймгийн харьяа Цэнхэр сумын социализмын зам нэгдлийн талхан цехэд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн гаргасан хүсэлт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч ............................... нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т хүний ажиллаж байсан байдал-ыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж зохицуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэсний дагуу хүний ажиллаж байсан байдлыг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байна.

Хүсэлт гаргагч нь 1987 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Архангай аймгийн Цэнхэр сумын социализмын зам нэгдлийн талхан цехэд талхчнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1527 дугаар Үндэсний төв архивын тодорхойлолт, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1194 дугаар Архивын газрын тодорхойлолт, 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 600 дугаар Архангай аймгийн архивын тасгийн тодорхойлолт, Архангай аймгийн Цэнхэр сумын социализм зам нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1987 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 59 дугаар Архангай аймгийн Цэнхэр сумын социализмын зам нэгдлийн даргын тушаал, 1988 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 129 дүгээр Архангай аймгийн Цэнхэр сумын социализмын зам нэгдлийн даргын тушаал, 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчийн тодорхойлолт, Ц.Лхамсүрэн, Ц.Уртнасан нарын тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 4-10, 18-21 дахь талд/

Архиваас хүсэлт гаргагч ...........................-н ажилд орсон, гарсан тушаал лавлагаа гарах боломжгүй байгаа учир ажилласан жил тогтоох боломжгүй байх тул түүний ажиллаж байсныг нотлох дээрх баримтуудыг үндэслэн шүүхийн журмаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иймд хүсэлтийг хангаж хүсэлт гаргагч .........................-г 1987 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Архангай аймгийн Цэнхэр сумын социализмын зам нэгдлийн талхан цехэд талхчнаар ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан .............................. регистрийн дугаартай, Гөрөөчин овогт ...........................-г 1987 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Архангай аймгийн Цэнхэр сумын социализмын зам нэгдлийн талхан цехэд талхчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 14 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ