| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2018/00327/ и |
| Дугаар | 154/ШШ2018/00366 |
| Огноо | 2018-11-01 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 154/ШШ2018/00366
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж, шуүгч Б.Бадрахгэрэл, шүүгч Л.Түвшинжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багт оршин
суух,Шамбийнхан овогт Сүхээгийн Бямбадорж /РД: ПЮ 84072879/
Хариуцагч:Ховд аймгийн Алтай сумын Барлаг багт оршин суух Шурдаанхан овогт Цогтсайханы Батсайханд /РД: ПА88121216/ холбогдох гэм хорын хохирол 3.446.524 ф төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч С.Бямбадорж, хариуцагч Ц.Батсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямбадорж шүүхэд гаргасан нэхэмжпэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Би Ц.Батсайханаас С.Чулуунцэцэгийн эмчилгээний зардал нэхэмжилж байна.Энэ нэхэмжилж байгаа мөнгө нь Чулуунцэцэгт эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас хойш хийгдсэн эмчилгээний зардалд 3.446.527 төгрөг нэхэмжилж байна. С.Чулуунцэцэг нь одоо ч эмнэлэгт хэвтэж байгаа.Бие нь сайжраагүй байгаа. Тархины суурь ясны гэмтэл тархины цус харвалт оноштойгоор эмчлүүлж байгаа юм.
Иймд Ц.Батсайханаас 3.446.524 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ц.Батсайхан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С.Бямбадоржий- ^ нэхэмжилж байгаа мөнгөнөөс би 1.200.000 төгрөгийг л өгнө гэж бодож байна.Зар.*'.' эмний болон эмчилгээний үнэ нь урьд нь эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд өгсө- баримт байгаа юм байна.Бензиний үнэ илүү нэхэмжилсэн байна гэрээсээ гараал - 20.000 төгрөгөөр бензин хийгээд л яваад байх уу.Надад эрхэлсэн ажил байхгүй
ээжийнхээ малчны зээл аваад урьдны мөнгийг төлж өгсөн одоо төлөх мөнгө байхгүй.Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжпэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Ц.Батсайхан нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 14 цагийн үед Ховд аймгийн Алтай сумын Барлаг багийн нутаг дэвсгэрт Удган гэх газар 43-77 ХОА улсын дугаартай Экс-тралл маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас Т.Алтанхуягын жолоодож явсан 01-48 УБТ улсын дугаартай Хино Рэнжир маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарган С.Чулуунцэцэгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Б.Содбилэгийн амь нас хохироосон болох нь Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогджээ.
Хохирогч С.Чулуунцэцэг нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурьдаж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямбадорж нь Ц.Батсайханд холбогдуулан гэм хорын хохиролд 3.446.524 төгрөг гаргуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Батсайхан төлөхгүй гэж маргаж байгаа боловч шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч С.Бямбадоржийн тайлбараар хохирогч С.Чулуунцэцэг нь авто ослын улмаас тархины хүнд гэмтэл авч өнөөдрийг хүртэл эмчилгээ сувилгаа хийлгэж байгаа нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ.
Хуулийн зохицуулалтаас үзэхэд бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй зардлыг хариуцагч төлөх үүрэгтэй байх тул шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудыг үндэслэн С. Чулуунцэцэгийн эмчилгээнд явж ирсэн онгоцны зардалд 449500 төгрөг, 2018 оны 3 сарын 27-ны өдрөөс 2018 оны 4 сарын 05-ны өдөр хүртэл зарцуулсан унаа болон бинзений зардалд 339700 төгрөг, эмчилгээ болон эм тарианы үнэ 1613924 төгрөг нийт 2.403.124 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.043.400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар энэ нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжнаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагчаас нэхэмжпэлийн шаардлагын хангасан хэсгээс тэмдэгтийн хураамжинд 53399 төгрөг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ
ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ