Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 154/ШШ2018/00403

 

Г МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 1

******* аймгийн Булган сум дах Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжпэгч: ******* аймгийн ******* сумын харъяат, 1979 оны 03 дугаар сарын 27-нд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн менежмент мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын ******* нуур багт оршин суух, ******* дугаар регистртэй, ******* овогт ******* ******* нэхэмжпэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын харъяат, 1979 оны 03 дугаар сарын 31-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт ******* сумын ******* багт оршин суух, ПМ:79033117 регистрийн дугаартай, ******* овогт ******* холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2018 оны 10 сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжпэгч Г.Гантулга, хариуцагч Б.Билэгт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Гантулга шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие ******* аймгийн ******* сумын Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төвийн нягтлан бодогчоор 2009 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс томилогдон ажиллаж байгаад сангийн сайдын тушаалаар суманд шинээр байгуулагдсан санхүүгийн албанд 2015 оны 01дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн ******* сумын Засаг даргын Тамгын газарт санхүүгийн албанд Сургууль, Хүүхдийн

Соёлын төвийг хариуцсан нягтлан бодогч ажилтнаар шилжин томилогдсон. Би тус байгуулагад 3 жил ажиллаж байна, улсад нийт 10 жил ажиллаж байна.

Тус байгууллагад ажиллах хугацаандаа өөрийн ажил үүргийн дагуу ажиллаж ирсэн. Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээг зөрчөөгүй ба ямар нэгэн зөрчил гаргаагүй болно. Гэтэл Сумын Засагдаргын 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1/141 тоот албан бичгийг үндэслэн Тамгын газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/14 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар миний хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн нэг талын санаачилгаар 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс тасалбар болгон, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасныг зөрчин хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон.

Ажпаас халагдах үндэслэл нь аймгийн санхүү, төрийн сангийн хэлтэсээс 2017 оны 04 сард ажил сайжруулах шалгалт ирж санхүү албаны ажилд дүгнэлт үнэлгээ өгсөн. Уг шалгалтаар ажпаа саижруулах, санхүү ажилд бүртгэлээр тавих хяналтыг сайжруулан ажиллах, мөн санхүүгийн албаны дарга, нягтлан бодогч нарт хариуцлага тооцож ажиллахыг Засаг даргын Тамгын газрын даргад үүрэг болгосоны дагуу Тамгын газрын дарга 2017 оны 05 сарын 29 өдрийн А/08 тушаалаар миний биеийг 3-н сарын хугацаатай цалингийн 20% хасах сахилгын шийтгэл ногдуулсан.

Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1/141 тоот болон Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 07ны өдрийн Б/14 тоот тушаал 1 дэх үндэслэл нь сахилын шийтгэл нь давхардаж байна гэж үзэж байна.

Миний хариуцсан Сургууль, Цэцэрлэг, Соёлын төвийн 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн Аудитын дүгнэлт нь хязгаарлалттай дүгнэлт авсан нь үнэн боловч Сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1/141 тоот албан бичигт нягтлан бодогч Г.Гантулга нь хоёр жил дараалан хязгаарлалттай дүгнэлт авсан гэдэг нь худал болно. 2016 онд Сургууль, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төвийн жилийн эцсийн санхүүгийн тайланг зөрчилгүй дүгнэлт авсан болно.

Аймгийн Засаг даргын Тамгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 5/1301 тоот албан бичиг болон аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/322 дугаар “ажил дүгнэсэн дүнгийн тухай” захирамж, албан тоот ирсэнийг санхүүгийн албанд ёсоор танилцуулаагүй ба аливаа нэгэн арга хэмжээ сануулах арга хэмжээ авч ажиллаагүй болно. Уг албан тоотод ажлаа хангалтгүй дүгнүүлсэн ажилтанууд гэсэнд миний нэр бичигдсэн байдаг.

Миний бие нь 2017 оны жилийн эцсийн ажпаа аймгийн санхүү төрийн сангийн ахлах мэргэжилтэн А.Оюундэлгэр, төрийн сангийн мэргэжилтэн Б.Бямбаа, н.Должин, н.Ба~~аса- н.Отгонцэцэг нарт ажпаа дүгнүүлэн санхүү төрийн сангийн хэлтсийн дарга М.Отгонханд даргаар тойрох хуудсаа зуруулан жилийн эцсийн санхүүгийн тайланг иж бүрэн болгон тушаасан болно.

Сум орон нутгийн удирдлага, төсвийн шууд захирагч нарын аль ч зүгээс ажил сайжруулах албан тоот бичиг үүрэг даалгавар өгч ажиллаагүй болно.2016 оноос эхлэн ******* сумын Засаг дарга Ж.Мөнхзориг нь хувийн өс хонзон санаж 2016 оны 12-р сараас эхлэн ажлын байрны дарамт үзүүлэн ажпаас хална зайлуулна гэдэг дарамт байнга ирдэг болсон. Учир нь миний бие нь 2016 оны сумын Иргэдийн Төлөөлөгчидийн хуралд Ардчилсан Намаас нэр дэвшин Ж.Мөнхзоригийг дэмжээгүй гэдэг шалтгаанаар удаа дараа өрөөндөө дуудаж ажлаа өг гэж дарамталдаг болсон. Эхлээд улс төрийн шинжтэй байснаа сүүлдээ хувийн шинж чанартай болж өс хонзон хэлбэртэй болсон. Засаг даргын Тамгын газрын дарга Б. Г.Гантулгыг ажлаас халж чадахгүй бол чамайгхална гэж сүрдүүлж байсан удаатай. Миний бие нэгжил арван cap Засаг даргын дарамтанд ажиллаж ирсэн.

Иймд хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т “...Ажилтан ажпаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана...” гэж заасны дагуу нэхэмжпэл гаргасан. Ажпаас халах тушаалаа гардуулахаас өмнө ямар нэгэн хэлбэрээр огт мэдэгдээгүй бөгөөд уг үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар “...Ажил олгогч нь энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухаигаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх...” хэмээн заасныг зөрчсөн.

Иймд Ажпаас чөлөөлсөн тушаал хууль зөрчсөн болохыг тогтоолж, эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг эрх бүхий албан тушаалтанд даалгаж өгнө үү”,

Нэхэмжпэгч Г.Гантулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нягтлан бодогчоор нийт 10 жил ажиллаж байна. 2015 оноос ******* сумын Цэцэрлэг соёлын төв хариуцсан нягтлангаар ажиллаж байгаад сумдад санхүүгийн хороо байгуулагдахад би боловсрол хариуцсан нягтлангаар томилогдсон. Би 10 жил ажилласан ажпын туршлагаараа ажлаа мэргэжлийн түвшинд хийж байсан гэж бодож байна. Билэгт дарга 2017 оны 02 дугаар сард сумын ЗДТГ-н даргаар томилогдсон. Өмнөх Тамгын газрын дарга Болдбаатар дарга надад сумын засаг дарга чамайг ажлаас хал гээд байна гэж хэлдэг байсан. Б.Билэгт дарга 3 дугаар сард мөн өрөөндөө дуудаад засаг дарга чамайг чөлөөл гээд байна. Чамд санаа бодол юу байна гэж ярилцаж байсан. Тэр үеэс сумын засаг дарга намайг ажлаас халах сонирхолтой гэдэг нь мэдэгдэж эхэлсэн. Тухайн үед би ажлаас халагдах боломжгүй гэдгээ хэлсэн. 2017 оны 05 дугаар сард Б.Билэгт дарга мөн дээрх зүйлийг дахиж ярьсан. Тухайн үед би сумын засаг даргатай уулзаж яагаад намайг халах гээд байгаа талаар ярилцахад засаг дарга чи сумын засаг дарга сонгоход намайг дэмжээгүй биз дээ гэхэд нь би тухайн үед өөрийг чинь дэмжээгүй гэдгээ хэлсэн. Урд нь хурал дээр бид хоёр маргаж байсан болохоор би уучлалт гуйсан. Тэгээд ажлаас халах үндэслэл байгаа бол халах тухай ярилцаад гарсан. ******* аймагт таараад би мөн уучлалт гуйсан. Ингээд 2017 оны 05 дугаар сараас хойш ажпаасхалахтухай асуудал намжсан. 2017 оны жилийн эцсийн ажпын тайлангийн хурал дээр би “Ундрам алт” компаний захиралыг сумын иргэдийн хуралд оруулж тайлан тавиулах тухай санал хэлсэн. “Ундрам алт” компани нь нөхөн сэргээлт хийхээр 10.000.000 /арван сая/ төгрөг авсан тул гүйцэтгэлийн тайланг иргэдийн хуралд танилцуулах саналыг би гаргасан юм. Хурал дээр компаний захирал Алтанхуягийн өмнөөс манай сумын засагдарга Мөнхзоригхариулаад байхаар нь би ...засаг даргаас биш “Ундрам алт” компаний захиралаас асууж байна... гээд бид хоёр маргасан. Засаг дарга тухайн үед би чамайг ажпаас хална гэж хэлсэн. 2015 онд иргэдийн хурлаар нөхөн сэргээлтээр мөнгө баталсан. Ундрам алт компаний захирал нь би орон нутаг хөгжүүлэх сангаас нөхөн сэргээлтээр 10.000.000 төгрөг авах шаардлагагүйгээр нөхөн сэргээлт хийсэн. 50%-ийг нь Олон улсын хөгжпийн сангаас санхүүжүүлсэн. 50%-ийг нь орон нутгийн хөгжпийн сангаас санхүүжүүлсэн. Банкны мөнгөөр нөхөн сэргээлт хийсэн. Гэтэл баримт бүрдүүлэхэд олон улсын хөгжпийн банкнаас танай орон нутгаас орж ирсэн санхүүжилтийн дансны хуулга явуул гээд байна. Та нар манай компаний нэр оруулаад авах шаардлагатай байна. Тэгээд энэ мөнгө хэмнэгдсэн мөнгө болж таарна Үүнийг юунд яаж зарцуулах вэ? Буцааж татах гэж байна гэж ярилцаж байсан. Би эдийн засгийн санхүүгийн хороонд байдагтул эдгээр асуудлийгхөндөжярьсан. Маргааш нь сумын засагдарга намайг сумын Иргэдийн хурлын тэргүүлэгчдээс чөлөөлүүлэх хүсэлт гаргаж чөлөөлүүлсэн байсан. Намайг ажпаас халсан тушаалын тухайд 4 зүйлийн үндэслэл дурьдсан байсан. 2017 оны 04 дүгээр сард шалгалт ирж санхүүгийн албаны ажлыг хангалтгүй гэж үнэлээд хариуцлага тооцох чиглэл өгсөний дагуу 2017 оны 05 сарын 29-нд сахилгын шийтгэл оногдуулсан бөгөөд 2017 оны санхүүгийн тайлбанд хязгаарлалттай үнэлгээ авсан нь үнэн.

2018 оны 05 сарын 30-ны өдрийн аймгийн засаг даргын захирамжаар хангалтгүй үнэлгээ авсан гэсэн энэ бичгийг би саяхан шүүхэд хандсанаас хойш олж авсан. Энэ дүгнэлт яаж гарсныг би мэдэхгүй байна. 2017 оны санхүүгийн тайлан, ажлын үзүүлэлтүүд бүгд журмын дагуу бүрэн хийгдсэн. Мөн удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг удаа дасэз биелүүлээгүй гэсэн байгаа. Санхүүгийн хорооны ажпыг сайжруулах талаар сумь - 2з:з* дарга болон ЗДТГ-ын дарга, миний хариуцсан боловсролын байгууллагуудын удирдлагуудаас албан ёсоор хандсан зүйл байхгүй. 2 жил дараалан хязгаарлалттай дүгнэлт авсан гэдгийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 оны санхүүгийн тайланг хугацаанд нь зөрчилгүй өгсөн. Ганцхан 2017 оны санхүүгийн тайланд хязгаарлалттай дүгнэлт авсан. Нягтлангуудын хувьд санхүүгийн тайланг өгөөд сайн буюу зөрчилгүй, хязгаарлалттай, сөрөг үнэлгээ, аудит хийхээс татгалзсан гэсэн 4 үнэлгээ авдаг. Зөрчилгүй гэсэн үнэлгээ авсан бол цалингийн нэмэгдэл авдаг, хязгаарлалттай үнэлгээ авсан бол цалингийн хувиар бууруулах хариуцлага тооцдог юм.

Ажлаас халах тухай асуудлаар би Б.Билэгт даргатай олон удаа уулзаж ярилцаж байсан. Бид нэг үеийн хүмүүс. Б.Билэгт даргын өөрийнх нь ярьдаг зүйл нь “надад чамайг халах бодол алга, санхүүгийн албанд чамайг байж байхад хэрэгтэй байна” гэх байдлаар хувийн журмаар ярилцаж байсан. Мөн намайг засаг даргаас уучлалт гуй гэсний дагуу би уучлалт гуйсан.

2017 оны жилийн эцсээр шууд мөнгө тавьж, бүх байгууллага руу мөнгө орсон байсан. Сумын засаг дарга, Санхүүгийн албаны дарга 2 гарын үсэг зурж байж дээрх мөнгө гардаг. Уг нь сумын иргэдийн хурлаас тогтоол гарч байж уг мөнгө орох ёстой байсан. Тэр тогтоол Иргэдийн хурлаас гараагүй байхад байгууллагуудын данс руу мөнгө орсны улмаас энэ нь аудитийн тайлангийн алдаа болж гарсан. Энэ миний алдаа биш юмаа. Тогтоолгүй орж ирсэн мөнгийг орлогоор авсан нь миний буруу болсон. Засаг дарга, санхүү албаны даргатай зөвшилцөхөд гарга гэсэн чиглэл өгсөн. Дансанд байгаад байвал оны эцсээр буцааж татдаг тул няравын дансанд байршуулаад гаргасан. Шийдвэргүйгээр мөнгө орлого авсан, зарцуулсан гэсэн үндэслэлээр 2017 оны санхүүгийн тайланд хязгаарлалттай үнэлгээ авсан. Манай сумын ЗДТГ 2017 оны нэгдсэн тайландаа сөрөг дүгнэлт авсан.

...2018 оны 01 сарын 15-ны өдөр хамт олны зөвлөгөөн дээр би Засаг дарга намайг дарамтлаад байна. Ингэж ажиллах хэцүү байна гэж хамт олондоо хэлсэн. Ёс зүйн хурлаар орсон. Намайг яагаад ажпаа өгнө гээд байгаа юм бэ? Яагаад ажиллаж болохгүй байна гэж асууж байсан. Бусдыг доромжилсон гэж байна. Энэ нь манай суманд нэг галзуу чонын асуудал гарсан үүнтэй холбоотой гарсан маргааныг бичсэн байна. Ёс зүйн хорооны хурлаас ямар нэгэн шийдвэр гараагүй. Манай сумын засаг дарга Ж.Мөнхзориг намайг хулгайч гэж дууддаг. Би чамайг хулгайгаар чинь шоронд явуулна гэх байдлаар олон удаа хэлж байсан. Хэргийн материалд авагдсан хүмүүсийн гомдлыг урьд өмнө би харж байгаагүй юм байна. Хаанаас хэзээ ирснийг мэдэхгүй байна. Чамтай холбоотой ийм гомдол ирсэн гэж надад нэг ч удаа танилцуулж байгаагүй. Төсвийн мөнгийг гэрээгээр зарцуулж байх ёстой гэсэн шаардлага тавьж ажиллах нь миний үүрэг гэж ойлгож байна. Төсвийн

мөнгийг хэн ч дух зоргоороо захиран зарцуулж болохгүй.

...Би дарга нартай ч, бусад ажилтан нартай ч гэсэн хувийн байдлаар маргадаггүй. Төрийн төсвийн мөнгө зарж байгаа тул зохих ёсны шаардлага тавьдаг. Багшийн нэмэгдэл хөлсийг олгохдоо холбогдох баримт материалыг бүрдүүлж ажиллахыг шаарддаг. Төрийн байгууллага төсвийн мөнгөнөөс ашиг гаргаж ажиллаж байна гэдгийг би сайн ойлгохгүй байна. Шилэн дансан дээр манай байгууллага дээр хариуцлага тооцогдохоор албан бичиг ирж байсан. Тэр дунд миний нэр байгаагүй. Би ар гэртээ өвчтэй эцгийгээ асардаг. Миний хүүхэд мөн цусны өвчин туссан. Ард амьдрал минь хэцүү байхад байнгын инээж явах, хүн болгонтой сайхан харилцах тийм нөхцөл боломж байгаагүй. Надтай ямар нэгэн байдлаар харилцаа тогтоосон хүн бүрийг засаг дарга Мөнхзориг дарамталдаг байсанд гомдолтой байна. Хүний сэтгэл санааны хохирол гэдэг зүйл юугаар ч нөхөгддөгүй гэдгийг би ойлгож авсан. Энэ дарамт миний ар гэр, өвчтэй хүүхэд, ах дүү хамаатан саданд мөн адил хүндээр туссан. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна” гэв.

Хариуцагч ******* аймгийн ******* сумын Засаг Даргын Тамгын газрын дарга Б.Билэгт шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус сумын Засаг даргын Тамгын газрын санхүү албанд сургууль, цэцэрлэг, соёлын төв хариуцан ажиллаж байсан нягтлан бодогч Г.Гантулга нь тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа өөрийн хариуцсан ажилдаа удаа дараа алдаа дутагдал гаргасан. Г.Гантулга нь өөрийн гаргасан мэдэгдэлдээ хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээг зөрчөөгүй ба ямар нэгэн зөрчил гаргаагүй болно гэж бичсэн нь худал болно. Ажпаас халах үндэслэл нь: Нягтлан Г.Гантулга нь төрийн албан хаагчийн ёс зүйн алдаа дутагдал гаргаж, Засаг дарга болон Мал аж ахуйн технологи , үржил бүртгэл мэдээлэл хариуцсан Н.Оюунчимэг, Сургууль цэцэрлэгийн захирал, цэцэрлэгийн багш ажилчдын нарын гомдлын дагуу Засаг даргын Тамгын газрын дарга Б.Билэгт миний бие ЗДТГ-ын ёс зүйн хороонд албан бичигхүргүүлсэн.

Ёс зүй хороо хуралдсан Г.Гантулгыг төрийн албан хаагчийн ёс зүйг сахиж, мөрдлөг болгож ажиллахыг үүрэг болгож, алдаа дутагдлаа давтахгүй байхыг сануулсан. Аймгийн төрийн сангийн хэлтсээс ажпын хэсэг ирж, сум байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт хийж, үнэлэлт дүгнэлт өгөхөд 54,7% хангалтгүй дүгнэлт авсан.

Алдаа дутагдлаа сайжруулаагүй нягтлан бодогч П.Дэлгэрхишиг, Г.Гантулга нарыг цалингийн хэмжээг 3 сараар 20% бууруулж сахилгын шийтгэл ногдуулсан. Аймгийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 44151 албан бичигт ******* аймаг дахь Төрийн аудитын газраас орон нутгийн 2017 оны жилийн эцсийн тайланд хийсэн баталгаажуулах аудитаар Г.Гантулга нь

-******* сумын хүүхдийн цэцэрлэг: Төсвийн хуульд заасан хугацаанд санхүүгийн тайлангаа ирүүлээгүй, авлага өглөг барагдуулаагүй, жирэмсэн амаржсаны амралттай байх хугацаандаа түлш халаалтын зардлаас цалин бодож олгосон.

-******* сумын соёлын төв: Төсвийн хуульд заасан хугацаанд санхүүгийн тайлангаа ирүүлээгүй, анхан шатны баримт бүрдэлгүй, шилэн дансны зарим мэдээллийг хугацаанд нь мэдээлээгүй.

-******* сумын ерөнхий боловсролын сургууль: Санхүүгийн тайланг хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад ирүүлээгүй, бэлтгэн нийлүүлэгч байгууллагуудтай тооцоо нийлээгүй, хэмнэгдсэн зардал, нэмэлт санхүүжилтийн орлогыг шийдвэргүй зарцуулсан, шийдвэргүй хөрөнгө бэлтгэсэн, жолоочийн болон малын тооцоо бодоогүй, малын нас дэвшилтийн тооцоог бүртгэлд тусгаагүй, орлого дутуу тусгасан зэрэг зөрчлүүд тус тус илэрсэн.

Аймгийн Засагдаргын Тамгын газрын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 5\1301 тоот албан бичиг, Аймгийн Засаг даргын 2018.05.30-ны өдрийн А\322 дугаар “Ажил дүгнэсэн түнгийн тухай” захирамжинд Г.Гантулгыг хангалтгүй дүгнэгдсэн тул хариуцлага тооцуулах санал ирсэн. Энэ захирамжийн дагуу ажилдаа хариуцлагатай , алдаа дутагдлаа сайжруулж ажиллахыг /үрэг чиглэл болгон өгсөн. Гэсэн хэдий ч удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, эрхэлсэн эжилдаа хариуцлагагүй ажилласан тул 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн Г.Гантулгыг Засаг даргын Тамгын газрын дарга Б.Билэгт миний бие ажил олгогчийн санаачилгаар хуулийн дагуу шат дараатай арга хэмжээ авч үүрэгт ажпаас нь чөлөөлсөн”

...нэхэмжпэгчийн тайлбарыгсонслоо. Г.Гантулга манай сумын засагдарга Мөнхзориг нарын хооронд үл ойлголцол гардаг нь үнэн. Энэ байдал нь хөндлөнгөөс харахад илт байдаг. Төрийн албан хаагч захирах, захирагдах ёсыг баримталж ажиллах ёстой. Би Г.Гантулгад хүлээн зөвшөөрөх, зөвшөөрөгдөх зүйл гэж байх ёстой гэдгийг олон удаа хэлж байсан. 2017 оны 01 сарын 05-ны өдрийн хурал дээр Гантулга нь өөрөө би ажлаасаа гарч байгаагаа хэлж байна гэж мэдэгдэл хийсэн. Мөн бусад ажилтан нарыг доромжилсон асуудал байсан тул үүнтэй холбоотой би ёс зүйн хороонд санал өгсөн. Г.Гантулга нь Ардын намаас нэр дэвшсэн Иргэдийн хурлын төлөөлөгч хүн.

Г.Гантулгыг шудрага, зарчимч хүн гэдгийг би хүлээн зөвшөөрнө. Гэхдээ ёс зүй хандлага тал дээр анхаарах ёстой гэдгийг би хэлж байсан. Ажпын хариуцлага алдсан байдал болон ёс зүйн асуудлаас болж би Г.Гантулгыг ажлаас нь халсан. Ёс зүйн зөрчлийг давтан гаргасан. Цаашдаа шүүхийн шийдвэр яаж гарахыг мэдэхгүй ч Г.Гантулга эргээд ажилласан тохиолдолд захирах, захирагдах ёсыг ухамсарлаж ажиллаасай гэж хүсч байна.

 

Г.******* талаар олон хүнээс гомдол гарч байсан. Одоо бол багш нар нэмэгдлээ бүрэн авч байна, манай байгууллага ашигтай ажиллаж байна гэх мэтээр хүмүүс ам сайтай байгаа. Энэ бүхнээс өөртөө дүгнэлт хийх хэрэгтэй. Ажпын хариуцлага алдсан гэсэн үндэслэлээр ажпаас халсан байгаа. Г.Гантулгад 2017 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн тушаалаар цалингийн хувь бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан. Өөр сахилгын шийтгэл оногдуулсан зүйл байхгүй. Цаашид ажиллахаар бол ёс зүй, харилцааны асуудлаа анхаарч ажиллах хэрэгтэй. Би Г.Гантулгад олон удаа боломж олгож хэлж зөвлөдөг байсан. Төрийн албан хаагчийн хувьд хэн нэгэн даргад таалагдах биш, ёс зүйгээ баримталж ажиллах ёстой. Ёс зүйн хорооны хурлаар Г.Гантулгыг оруулсан боловч уг хорооноос ямар нэгэн эрхийн акт гараагүй" гэв.

Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжпэгч Г.Гантулга нь шүүхэд ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/14 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ******* сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны Сургууль, хүүхдийн цэцэрлэг, соёлын төвийг хариуцсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг эрх бүхий албан тушаалтанд даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт нягтлан бодогчоор ажиллаж байсан Г.Гантулгыг ажил олгогч тус байгууллага нь 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ажпаас чөлөөлсөн тушаал гаргасан байх ба уг тушаалыг эс зөвшөөрч хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаандаа буюу 2018 оны 10 дугаар сарын 02-нд шүүхэд нэхэмжпэл гаргасан нь нэхэмжпэл хүлээн авсан хяналтын картаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг хуульд заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргасан гэж үзлээ.

Нэхэмжпэгч Г.Гантулга нь ******* аймгийн *******сумын Засаг даргын Тамгын газартай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан гомдол, ******* сумын ЗДТГ-н даргын 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/03 дугаартай “Нягтлан бодогч түр томилох тухай” тушаалын хуулбар, ажил олгогч, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар, 000239064 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар болон зохигчийн тайлбар, мэдүүлгээр тогтоогдож байна.

******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 09 сарын 07-ны өдрийн Б/14 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Монгол улсын Төрийн албаны тухай

 

хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1/141 тоот албан бичгийг тус тус үндэслэн тус сумын ЗДТГ-ын санхүүгийн албаны Сургууль, хүүхдийн цэцэрлэг, соёлын төвийг хариуцсан нягтлан бодогчоор ажиллаж байсан Г.******* хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажпаас нь чөлөөлсөн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дахь хэсэгт ...ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан... бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар заасан байна.

Нэхэмжпэгч Г.Гантулгад эрхлэсэн ажилдаа хариуцлагагүй хандсан гэсэн үндэслэлээр цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулсан сахилгын шийтгэл оногдуулсан болох нь ******* аймгийн ******* сумын ЗДТГ-н даргын 2017 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн А/08 тоот тушаалаар нотлогдож байна.

Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгч Б.Билэгт “...ажпын хариуцлага алдсан байдал болон ёс зүйн асуудлаас болж би Г.Гантулгыг ажпаас нь халсан. Ёс зүйн зөрчлийг давтан гаргасан” гэж тайлбарлаж байх боловч үүнийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, мөн хариуцагч байгууллагын төлөөлөгч нь ... Г.Гантулгад 2017 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн тушаалаар цалингийн хувь бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан. Өөр сахилгын шийтгэл оногдуулсан зүйл байхгүй” гэж тайлбарласан тул Г.Гантулгыг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэрэгт ажил олгогч ******* аймгийн ******* сумын ЗДТГ, ажилтан Г.Гантулга нарын нарын хооронд байгуулсан гэх хөдөлмөрийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар байх бөгөөд уг гэрээнд ямар зөрчлийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцох эсэх талаар дурьдаагүй бөгөөд хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар яг юуг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гэж үзэх нь тодорхойгүй байна.

******* аймаг дахь төрийн Аудитийн газрын 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1/53 дугаартай “хариуцлага тооцуулах тухай” албан шаардлагын хавсралт, хариуцлага тооцох саналын талаарх мэдээлэлд ******* сумын Соёлын төв, хүүхдийн цэцэрлэг, эмийн сан, эрүүл мэндийн төв, ерөнхий боловсролын сургууль зэрэг байгууллагууд “хязгаарлалттай” санал дүгнэлт авсан бөгөөд, ******* сумын төвлөрүүлэн захирагч “сөрөг” санал дүгнэлт авсан байна.

Аудитийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “санхүүгийн тайлангийн аудит гэж аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайлан, иргэний санхүүгийн баримтыг холбогдох олон улсын стандартын дагуу шалган дүгнэлт гаргаж, зөвлөмж өгөхийг хэлнэ” гэжээ. Иймд

******* аймгийн Аудитийн газраас ******* аймгийн ******* сумын ЗДТГ-т хийгдсэн санхүүгийн тайлангийн аудитийг эрх бүхий байгууллагын хяналт шалгалт гэж үзэх боломжтой байна.

Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.15-д “аймаг нийслэл, сум дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргын Тамгын газрын төсвийн шууд захирагч байна" гэж, мөн хуулийн 16.5-д “төсвийн шууд захирагч нь төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, батлагдсан төсөв хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтанд нь хяналт тавих, батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, дотоод аудитийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, байгууллагын санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн мэдээ, тайлан, үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэн зөв гаргах, тогтоосон хугацаанд тайлагнах, санхүү тасвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас шаардсан мэдээллийг хугацаанд нь гаргаж өгөх бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан байна.

Дээрх заалтаас үзэхэд төсвийн шууд захирагч буюу ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга байгууллагын төсвийн зарцуулалтанд хяналт тавьж, батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, дотоод аудитийн үйл ажиллагаа хэрэгжүүлэх эрх үүрэгтэй байна. Энэхүү эрх, үүргээ төсвийн шууд захирагч буюу ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын дарга өөрөө хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллах ёстой байна.

Нөгөө талаас ******* аймаг дахь төрийн аудитийн газрын 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн баталгаажуулах аудитаар хязгаарлалттай үнэлгээ авсан байгууллагуудад хариуцлага тооцуулах тухай албан шаардлага 2018 оны 04 сарын 16-ны өдөр гарч 2018 оны 05 сарын 24-ний өдрийн 5/1150 дугаартай албан бичгээр сумдын засаг дарга, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нарт хүргүүлсэн байхад эдгээр баримтыг үндэслэн ажил олгогчоос ажилтанд 2018 оны 09 сарын 07-ны өдөр ажпаас чөлөөлөх шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт ...сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 cap, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэсэн заалтад нийцэхгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Ажилтанг ажлаас чөлөөлөхдөө ажилтаны гаргасан гэх зөрчил нь үйлдсэн цаг хугацаа, илэрсэн хэлбэрийн хувьд тодорхой байхаас гадна ажил олгогч уг зөрчлийг шалгаж тогтоосон байх шаардлагатай юм. Ингэснээр шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа, хөдөлмөрийн гэрээний заалтууд, зөрчлийн шинж чанар зэргийг харьцуулан дүгнэх боломжтой болох юм. Ажил олгогч нь ямар ямар зөрчлийн сахилгын зөрчилд тооцох болон сахилгын зөрчил гаргасныг нотлох, уг зөрчил гарсан болон илрүүлснээс хойш шийтгэлийг хугацаанд нь оногдуулсан гэдгээ нотлох үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй байна.

Иймд ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын даргын 2018 оны 09 сарын 07-ны өдрийн Б/14 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Гантулгыг ******* аймгийн *******сумын Засагдаргын Тамгын газарын санхүүгийн албаны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч байгууллагад даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийг үүрэгт ажилд нь эгүүлэн тогтоосон тул тэрээр ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх олговор шаардах эрхтэй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт заасны дагуу ажилтыг ажил албан тушаалд нь эгүүлсэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор.. олгоно”, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэсний дагуу нэхэмжлэгч Г.******* нийгмийн даатгалын дэвтэрийг үндэслэн тооцоход сүүлийн 3 сарын цалин хөлсний дундажаар /нэмэгдлийг оруулсан/                                                                                                                                                        тооцвол

(715288+715288+790393)/3=740323 төгрөг, ажпын нэг өдөрт ноогдох цалин хөлсний дундаж 740323/21,5=34433 төгрөг байна. Иймд ажилтаны ажилгүй байсан нийт хугацаанд олгох нөхөх олговорт (740323 х 2сар) + (34433 х 3 ажпын өдөр) = 1.583.945 төгрөг болж байна.

Нэхэмжпэгч Г.******* ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1.583.945 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгох, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу cap тутам шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

Уг нэхэмжпэл нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжпэл тул тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба нэхэмжлэгчийн нэхэмжпэлийн шаардлага хангагдсан тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговор 1.583.945 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 40294 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар Г.Гантулгыг ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
  2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалин 1.583.945 /нэг сая таван зуун наян гурван мянга есөн зуун дөчин тав/ төгрөг гаргуулан нэхэмжпэгч Г.Гантулгад олгож, нэхэмжпэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу cap тутам шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б. даалгасугай.
  3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжпэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч ******* сумын Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжинд 40294 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

                     

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Л.ТҮВШИНЖАРГАЛ