Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/95

 

 

       2025           06              24                                                2025/ШЦТ/95               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Намуун,

Улсын яллагч Э.Наранхүү,

Шүүгдэгч М.Э*********нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц******* овогт М*********ын Э*********д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч М.Э******** нь 2024 оны 04 дүгээр сарын 05-аас 07-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Өмнөговь аймгийн **********1-р баг, нүүрс тээврийн 2 дахь километрийн ойролцоо “*******” ХХК-ийн жолоочоор ажиллах байх үедээ уг компанийн итгэмжлэн хариуцсан ********* улсын дугаартай Shacman маркийн тээврийн хэрэгслийн 14 ширхэг дугуй, 2 ширхэг аккумлятор, 250 литр түлшийг бусдад барьцаалах нэрээр, зарж борлуулан захиран зарцуулж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Э****** мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Улсын яллагч Э.Наранхүү нь гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Наранхүү би, Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ердийн журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн М.Э*****д холбогдох ****** дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон, дүгнэлт гаргаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч М.Эрдэнэболд нь 2024 оны 04 дүгээр сарын 05-аас 07-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Өмнөговь аймгийн ******* 1-р баг, нүүрс тээврийн 2 дахь километрийн ойролцоо “******” ХХК-ийн жолоочоор ажиллах байх үедээ уг компанийн итгэмжлэн хариуцсан **********улсын дугаартай SHACMAN маркийн тээврийн хэрэгслийн 14 ширхэг дугуй, 2 ширхэг аккумлятор, 250 литр түлшийг бусдад барьцаалах нэрээр, зарж борлуулан захиран зарцуулж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт авагдсан. Шүүгдэгч тус гэмт хэргийг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н******ийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Г.С********ын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Э.Ч********ын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Д.Г********ийн мэдүүлэг нотлох баримтуудаар тогтоогддог. Тухайн мөнгийг хувьдаа захиран зарцуулсан байдал нь хэрэгт авагдсан дансны хуулгуудаар нотлогддог бөгөөд мөрийтэй тоглоом тоглоод, онлайн фокерын данс руу шилжүүлсэн байдаг. Мөн 250 литр түлшийг 2024 оны 04 дүгээр сарын 05-аас 07-ны өдрийн хооронд явуулын хүмүүст жижиглэнгээр буюу шланкаар зарж борлуулаад дуусгасан. 2 ширхэг аккумляторыг иргэний нэхэмжлэгч Г*********т аваачиж өгөхдөө 200,000 төгрөгөөр зарсан байдаг. Эдгээр баримтуудыг үндэслэн М.Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол” гэмт хэрэг болохоор хуульчилсан. Уг гэмт хэргийн эхний шинж нь итгэмжлэгдэн хариуцсан эд хөрөнгө байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл итгэмжлэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгоно гэж заажээ. Харин “*******” ХХК-ийн захирал Ж.Д********ын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн М.Э********ыг ажилд томилсон тушаал, хөлсөөр ажиллуулах гэрээ зэргээр нүүрс тээвэрлэх том оврын авто машины жолоочоор ажилд орсон нь *********улсын дугаартай тээврийн хэрэгслийг итгэмжлэн авах эрх үүссэний дагуу авсан байна. Завших гэмт хэрэг нь өмчлөгчийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн үрэгдүүлсэн, эсхүл өөрөө авч завшсан идэвхтэй үйлдлээр илэрнэ. Тухайлбал хууль ёсны өмчлөгчөөс тогтоосон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд тухайн эд хөрөнгө, түүний эрхийг ашиглах, захиран зарцуулах, хамгаалах үүрэг хүлээсэн этгээд тэдгээрийг хувьдаа авах, зохих зөвшөөрөлгүйгээр хууль бус эргэлтэд оруулах, бусдын эзэмшил, өмчлөлд шилжүүлснээр төгсдөг.  Шүүгдэгч М.Э*******д өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, уг үйлдлийн улмаас 12,460,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан шалтгаан холбоотой тул гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэлээ. Иймээс шүүгдэгч М.Э*******ын үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна” гэв. 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч М.Э*********ыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 14-28-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н********ийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “...2024 оны 04 дүгээр сарын 09-ний өглөө 08 цаг 20 минутад манай компанийн жолооч болох А******** над руу залгаад "******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуйнууд нь байхгүй байна, та юу болсон талаар асуугаарай" гэж хэлсэн. Тэгээд би ********* улсын дугаартай тээврийн хэрэгслийн хариуцсан жолооч Э********** руу залгаад "чи тийм олон дугуй хагалсан юм уу?" гэж асуухад "би хүнд өртэй байсан юм, тэгсэн чинь дугуйнууд ирээд авчихлаа" гэж хариулж хэлсний дараагаар утас нь холбогдохоо байгаад унтарчихсан. Би төд удалгүй захирал Д************тай холбогдож болсон зүйлийн талаар хэлэхэд цагдаагийн байгууллагад хандана гэж хэлээд цагдаад дуудлага өгсөн юм. Түүний дараагаар цагдаагийн байгууллагын хүмүүс хэргийн үзлэг хийж би мэдүүлэг тайлбар өгсөн. Тэгээд ********* улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр буцаж ирээд тээврийн хэрэгслийн банкийг үзтэл хоосон байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 40-41-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Г.С**********ын 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “...2024 оны 04 дүгээр сарын 08-ны орой Э******** гэх хүн надад та 6 ширхэг дугуй 2.400.000 төгрөгөөр авах уу? Маргааш өглөө буцаагаад авъя гэж хэлсэн. Тэгээд би Э********оос ширхэг дугуйг нь авч Э*******д 2.400.000 төгрөгийг өгсөн юм. Би тухайн 6 ширхэг дугуйг “************” ХХК-ны эзэмшлийн хөрөнгө гэж мэдээгүй авсан юм. Э********* надад энэ дугуйнууд миний өөрийн эзэмшлийнх гэж хэлж өгсөн. Ийм л зүйл болсон юм. Надад нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Би Э*********оос 2.400.000 төгрөгөө буцаан авсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 45-46-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Э.Ч*******ын 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “...2024 оны 04 дүгээр сарын 06-ны орой Э********* гэх хүн надад та 4 ширхэг дугуй 1.800.000 төгрөгөөр авах уу? Хэд хоногийн дараа буцаагаад авъя гэж хэлсэн. Тэгээд би Э*********оос 4 ширхэг дугуйг нь авч Э*********д 1.800.000 төгрөгийг өгсөн юм. Би тухайн 4 ширхэг дугуйг “********” ХХК-ны эзэмшлийн хөрөнгө гэж мэдээгүй авсан юм. Э********* надад энэ дугуйнууд миний өөрийн эзэмшлийнх гэж хэлж өгсөн...” “...Надад нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Би Э*********оос 1.800.000 төгрөгөө буцаан авсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 50-51-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Д.Г**********ийн 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “...Э******* над дээр ирээд ахаа та дугуй авах уу. Би нэг хэдэн дугуй зарчихмаар байна та 2 дугуй нэгийг нь 450.000 авчих гэсэн. Тэгэхээр нь би тухайн 2 дугуйг нь 900.000 төгрөгт өөрийн 5959446244 тоот данснаас шилжүүлж авсан. Дараа нь 04 дүгээр сарын эхээр над дээр Э******** над дээр ирж уулзаад та энийг барьцаанд аваад надад 200.000 төгрөг зээлчих гэж хэлээд 2 ширхэг аккумлятор авч ирж надад үлдээсэн. Би тухайн аккумляторыг нь авч үлдээд 200.000 төгрөг өгсөн юм. Тухайн 2 дугуй бол элэгдэж хагарсан. Харин 2 аккумляторыг нь Цагдаад хүлээлгэн өгсөн...” “...Надад ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрийн авах ёстой 700.000 төгрөгийг авч хохиролгүй болсон тул надад ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 55-56-р хуудас/,

Гэрч М.Э*********ын 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “...би өөрийнхөө унаж явсан "*********" ХХК-ны эзэмшилд байдаг ********* гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгслийн 14 ширхэг дугуй, 2 ширхэг аккумляторын хамтаар нүүрс тээврийн 2 дахь километрт байрлах шланзны дугуй худалдан борлуулдаг цэгүүдээр явж 1 ширхгийг нь 350,000-400,000 төгрөгийн хооронд худалдан борлуулж нийт 14 ширхэг дугуйг 5,900,000 төгрөгөөр зарсан юм. Мөн би өөрийнхөө унаж явсан "*********" ХХК-ны эзэмшилд байдаг ********* гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумляторыг 200,000 төгрөгөөр зарсан юм. Би уг зарсан 14 ширхэг дугуй болон 2 аккумляторыг зарч зээлээ төлчхөөд буцааж зээл авахаараа уг зарсан дугуйнууд болон аккумляторыг буцаагаад аваад тавьчих нь гэж болсон юм тэгсэн миний зээл бүтээгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 59-61-р хуудас/,

“Хас Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1847 дугаартай тайлан, /хх-ийн 68-71-р хуудас/,

“Хас Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1848 дугаартай тайлан, /хх-ийн 81-84-р хуудас/,

****** УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, /хх-ийн 111-112-р хуудас/,

“*********” ХХК-ийн захирал Ж.Д**********ын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн М.Э********ыг ажилд томилсон тушаал, /хх-ийн 118-р хуудас/,

“********” ХХК болон М.Э********* нарын хооронд байгуулсан 2024 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн хөлсөөр ажиллуулах гэрээний хуулбар, /хх-ийн 115-117-р хуудас/,

М.Э*********ын хаан банкны ******** дугаартай дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 153-165-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч М.Э********* нь 2024 оны 04 дүгээр сарын 05-аас 07-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр ***********-р баг, нүүрс тээврийн 2 дахь километрийн ойролцоо “***********” ХХК-ийн жолоочоор ажиллах байх үедээ уг компанийн итгэмжлэн хариуцсан ***********улсын дугаартай Shacman маркийн тээврийн хэрэгслийн 14 ширхэг дугуй, 2 ширхэг аккумлятор, 250 литр түлшийг бусдад барьцаалах нэрээр, зарж борлуулан захиран зарцуулж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Иймд шүүгдэгч М.Э*********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

1.5. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч М.Э******** нь хохирогч “*********” ХХК-д хохирол төлбөрт 12,460,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.С*******т 2,400,000 төгрөг, Э.Ч********** 1,800,000 төгрөг, Д.Г*********т 700,000 төгрөгийг тус тус төлсөн

Хохирогч “*********” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н*********, иргэний нэхэмжлэгч Г.С*******, Д.Г************ Э.Ч********* нар нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлэхгүй тухайгаа мэдүүлсэн байх тул шүүгдэгч М.Э*********ыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч Э.Наранхүү эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх санаа зорилго, Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн, ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал, хохирлоо бүрэн төлсөн зэргийг харгалзан үзэж 4,000 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах  саналтай байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон баривчлагдсан хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжилсэн хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгчид 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна” гэв.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч М.Э***********ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр төлөгдсөн байдал нь түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э**********ыг 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.Э*********д торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц******* овогт М********ын Э*********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э********ыг 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч М.Э******* нь хохирогч “********” ХХК-д хохирол төлбөрт 12,460,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.С*******т 2,400,000 төгрөг, Э.Ч********* 1,800,000 төгрөг, Д.Г*********т 700,000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдсугай.

5.  Хохирогч “**********” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчД.Н*********, иргэний нэхэмжлэгч Г.С*********т, Д.Г*********, Э.Ч******** нар нь шүүгдэгч М.Э*********оос хохирол төлбөр нэхэмжлэхгүй тухайгаа мэдүүлсэн байх тул шүүгдэгч М.Э********ыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6.  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Д.БАТТУЛГА