| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2019/00511/И |
| Дугаар | 101/ШШ2019/01129 |
| Огноо | 2019-04-18 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 101/ШШ2019/01129
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2002 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин Б.Х, 2009 оны 03 дугаар сарын 04-нйи өдөр төрсөн хүү Б.Х нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх тэтгэлгийг сар бүр эцэг Л.Б-с гаргуулан тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5-д тус тус зааснаар
Нэхэмжлэгч Д.Ц-ын:
-2011 оны 09 дүгээр сараас 2019 оны 01 дүгээр сар хүртэлх хүүхдийн тэтгэлэгт тооцон Б.Х-д 13.446.800 төгрөг, Б.Х-д 7.904.400 төгрөг тус тус нөхөн гаргуулах,
- 2011 оны 09 дүгээр сараас 2019 оны 01 дүгээр сар хүртэлх төрөөс сар бүр олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмжид Б.Х-д 1.920.000 төгрөг, Б.Х-д 1.920.000 төгрөг тус тус гаргуулах,
-Талийгаач ээжээс нь Б.Х, Б.Х нарт хуримтлуулж үлдээсэн хадгаламж дахь 10.000.000 төгрөг гаргуулах,
-Хил хамгаалах ерөнхий газраас олгосон тэтгэмж бусад тусламж, талийгаачийн хил дээр 5 жил ажилласны нэмэгдэл болох 5.000.000 төгрөг Д.Ц, охин Б.Х, хүү Б.Х нарт гаргуулах шаардлагаас тус тус татгалзсаныг,
Хариуцагч Л.Б-ын нэхэмжлэгч Д.Ц-ын нэхэмжлэлийн шаардлагаас:
- Б.Х, Б.Х нарын оршин суугаа хаягийн бүртгэлийг асран хамгаалагч Д.Ц-ын Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, 0 байр 0 тоот хаягт бүртгүүлэх,
-2002 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин Б.Х, 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Б.Х нарт 18 насанд хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэжээн тэтгэх тэтгэлэг тогтоолгох,
-Б.Х, Б.Х нарын халамж үйлчилгээний хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хувийн хэрэг, данс зэргийг асран хамгаалагч Д.Ц-д шилжүүлэх шаардлагыг зөвшөөрсөн зөвшөөрлийг,
Нэхэмжлэгч Д.Ц нь Л.Б-ын өмчилж байгаа Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо 0 дүгээр хороолол, 0 гудамж 0 дугаар байр, 0 тоот 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр Б.Х, Б.Х нарыг тогтоолгож, тэдэнд оногдох хэсэг гаргуулах шаардлагаа уг орон сууцны хамтран өмчлөгчөөр хүү Б.Х болохыг тогтоолгох гэж өөрчилснийг хариуцагч Л.Б нь Төрийн банк ХХК-тай 2012 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан Орон сууцны зээлийн гэрээ"-ний хугацаа 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр дуусч, орон сууц барьцаанаас чөлөөлөгдсөн өдөр хүү Б.Х-г хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхээр зохигч эвлэрснийг,
Нэхэмжлэгч Д.Ц нь Б.У-ын албан үүргээ гүйцэтгэх үедээ нас барсны тэтгэмж болох 8.000.000 төгрөг гаргуулах шаардлагынхаа 3.000.000 төгрөгөөс татгалзаж, 5.000.000 төгрөг болгосныг хариуцагч Л.Б нь 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр биелүүлсэн болохыг тус тус баталсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Ц-ын улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар хойшлуулсан болохыг дурдаж, хариуцагч Л.Б-оос улсын тэмдэгтийн хураамжид 203.923 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ